ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Срочкан даашинз + Ноосон цамц

Загвар  | 2016 / 03 / 07

Цамцан даашинзыг яагаад авах ёстой вэ? Олон янзаар хослуулж болдог, ажил хэрэгч, өмсөхөд хялбархан, бас бүтэн жилийн турш тренд болж байгаа. Ажилдаа өмсөх ээлжийн хувцсанд чинь өгөх энэ удаагийн шинэ санаа бол цамцан даашинзан дээр ноосон цамц өмсөх.

Ажилдаа юу өмсөх вэ: Срочкан даашинз + Ноосон цамц
1. Хүн болгон срочкан захтай богино цамцан дээр ноосон цамц өмсдөг байсан бол одоо энэ моод урт даашинзан дээр өмсөж, хормойг нь ил гаргадаг хэлбэр лүү хувирлаа. Томдсон эсвэл уртадсан юм шиг срочкан даашинзнуудаас даавуун цагаан өнгийнх нь блогчид, загварлаг бүсгүйчүүдийн дунд хамгийн түгээмэл байна. Энэ трендийн нэршил нь “даашинз” боловч дэрвэгэр юм уу бөмбөгөр хормойтой гэхээсээ илүү цамц шигээ шулуухан хормойтой, бэлхүүс гаргаагүй байх нь чухал.
2. Дээрх хослол одоо ч чиний шүүгээнд байж магадгүй. Бараг бүх эмэгтэйд дугуйвтар захтай ноосон, зузаан цамц 1-2 ширхэг байдаг. Харин срочкан даашинз байхгүй бол шинээр нэгийг авахад харамсах, харамлах зүйлгүй. Яагаад гэдгийг нь нийтлэлийн эхэнд дурдсан шүү дээ.
3. Заавал цагаан өнгийн биш, шулуун зураастай, формны цэнхэр өнгөтэй гээд срочкан цамцны төрөл бүрийн өнгийн даашинзтай ч хослуулж болно. Тэгвэл илүү онцгой харагдах болно.
4. Трендэд зориулан авсан цагаан срочкан даашинзаа хавар дуустал ноосон цамцтай хослуулж байгаад зуны дулаахан өдрүүдэд дангаар нь өмссөн ч болно. Энэ загвар нь өөрөө бэлхүүс юм уу ялгаран харагдах дэрвэгэр хормойгүй учраас хальтхан харахад өглөө босоод найз залуугийнхаа цагаан цамцыг нүцгэн биен дээрээ өмсчихсөн мэт секси харагдуулах болно. Гэхдээ яавч хэт ил задгай сэтгэгдэл төрүүлэхгүй. Дангаар нь өмссөн срочкан даашинзынхаа доор ямар ч сандааль, өндөр өсгийт, гутал, урт түрийт өмсөж болно шүү.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(928)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-03-07
Ene stoo goy ymaa yag iim urt daashinz end baidiin boluu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com