ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хатуу ээж (өгүүллэг)

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 09

Охин хамаг хүчээ шавхаж ориллоо... Гомдолдоо шатах шахаж, хоолойд нь хатгуур зүү тээглэх шиг ээрч гацан, хэлэх хэлэхгүй хамаг л хараалаа урсган, хаалга балбана. Толгойд нь түмэн бодол эргэлдэх авч түүнд гарц үл олдоно. Яагаад? Яагаад энэ хорвоо дэлхий дээр түүнийг ойлгох нэг ч хүн байдаггүй юм бэ? Төрүүлсэн ээж нь хүртэл өөрт нь ингэж хатуу хандаж байгааг бодохоор л түүнд уучлахын аргагүй зүйл шиг санагдана. Нулимс нь нуурын ус шиг л мэлтэлзэж, хацар, уруул, эрүү, гарын алга гээд буухгүй газар онохгүй зүйл гэж үгүй. Охин хувцасаа эмх цэгцгүй чихсэн улаан хүрэн цүнхээ түшээд чангаар цурхирч уйлна. Ямар ч буруу зүйл хийгээгүй байтал яагаад түүнийг ингэж хатуу шийтгэх болов? Түүний хамгийн их хорсол заналыг төрүүлж буй нэг асуулт бол “Яагаад ээж нь түүнийг ингэж их гомдооно вэ?”

Хатуу ээж (өгүүллэг)

Хаалганы цаана хэн нэгэн хүний хөлийн чимээ сонсогдлоо.

- Ээжээ! Би гуйж байна. Нэг л удаа, нэг л удаа намайг ойлгооч дээ! Зүгээр л намайг эндээс гаргачих би гуйж байна.

Түүний энэ гомдолтой, цурхирсан үгс хий хоосон цуурай шиг л агаарт замхарч байлаа. Хэн нэгэн хүн хаалганы өмнүүр холхино. Наашаа дөрвөн алхам... Цаашаа дөрвөн алхам... Ахиад л наашаа дөрвөн алхана.

- Ээж! Яагаад? Яагаад та намайг ойлгохгүй байгаа юм бэ? Та ч гэсэн миний насан дээр наргиж цэнгэж, ууж идэж, мансуурч хөлчүүрч явахдаа хэнээс ч юм мэдэхгүй эцэггүй хүүхэд тээсэн биз дээ? Нэг ч удаа би таны бурууг тоочиж байгаагүй. Гэтэл та яагаад нэг удаа миний бурууг тооцохгүй өнгөрч болдоггүй юм бэ?

Өнөөх хүн хаалганы өмнүүр холхихоо байлаа. Нэг газраа удаан зогсож байгаа нь хаалга шалны хоорондох өчүүхэн бага зайгаар тодхон харагдана.

- Тэгээд ч би ямар буруу зүйл хийсэн юм бэ? Хорин нэгэн насандаа хүнд дурлах нь гэмт хэрэг юм уу? Эсвэл өөрөөсөө ах хүнд дурлах нь буруу зүйл үү? Эсвэл би хүнд хайрлуулж жаргалтай амьдарч болохгүй юу? Та ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ?

Энэ удаа түүний ээж ахин доороо холхилгүй огцом чигээрээ алхсаар цааш одлоо.

- Та хаачих нь вэ? Би явмаар байна. Нэг удаа ч гэсэн өөрөө өөрийнхөө сонголтыг дагаж сайхан амьдармаар байна. Насаараа таны зарц барлаг, гэрийн манаач, шоронгийн хоригдол шиг амьдарч ирлээ. Би танд маш их гомдож байна. Та яагаад бусад ээжүүд шиг байж болдоггүй юм бэ? Та яагаад ийм төвөгтэй юм бэ?

Бүдэг гэрэлтэй, жижигхэн цонхтой, зай талбай бага энэ бүгчим өрөөнд ээж нь зургаа зурдаг юм. Охин нэг ч удаа энэ өрөөгөөр шагайж байсангүй. Учир нь түүнд зураг зурна гэдэг уйтгартай, цаг барсан зүйл. Ийм утгагүй зүйл хийж байхаар цагийн ажил хийж мөнгө олох нь охины хувьд зуун хувь ухаантай хүний үйлдэл. Хүүхэд байхаасаа л хэрсүү, өөрийгөө болгочихдог, бусдаас тусламж гуйдаггүй зан нь түүнийг хэн хүнээс илүү ухаантай болохыг өөрт нь баталдаг байлаа. Ээжээсээ хүртэл хэд дахин илүү ухаантай болохоо тэр сурлагын дүнгээрээ батална. Ер нь хэнд ч муугаа үзүүлдэггүй шартай дээрээ худал хэлээд ч болтугай өөрийгөө ямар сүрхий мундаг хүн бэ гэдгийг дөнгөхөн бусдад мэдрүүлчихнэ. Тэр бол ийм л хүн. Ухаантай, хэрсүү, овжин бас хайр татам. Түргэн ууртай хэдий ч хүнд муу санаж, хорлох бодол огтхон ч үгүй. Буруу зүйл, муу үг, муухай үйлдэлдээ учиргүй их гэмшинэ. Заримдаа яг л найман настай бяцхан охин шиг цурхирч ирээд л уйлна. Гудамжинд шил лааз түүж яваа өвөөд, мөнгө гуйдаг балчир хүүхдүүдэд, согтуу хөлдөх шахах гудамжны хүмүүст яаж туслах вэ гэж санаагаа чилээж явдаг энэрэнгүй хүн. Талх хийдэг уутныхаа мухарт байгаа бяцхан үйрмэгийг ч тэр зүгээр хогруу хаяж чаддаггүй. Цонхныхоо гаднах тавцан дээр асгаж нэг ч болтугай болжморын гэдсийг цатгах гэж хичээнэ. Тэр ийм л хайр татам нэгэн. Тийм болоод ч нас хэвийж, учир ойлгосон ах нар түүнээр оролдох нь их.

Одоо хорин нэгэн настай ч гэлээ гаднах төрх нь түүнийг хорин тавтай гэмээр оворжуу бөгөөд эр хүний хүсэл татам сайхан харагдуулдаг. Урт хар гэзэг, нарийн цагаан хүзүү, дэндүү гоолиг сайхан бэлхүүс нь түүнийг улам бүр олноос тодосгоно. Ээжтэйгээ хоёулахнаа байдаг сургаар эрчүүд тэдний үүдээр эргэлдэх нь их. Энэ жил тэрээр их сургуулиа онц дүнтэй төгсөв. Удаа ч үгүй улсдаа л томд тооцогддог бизнесийн байгууллагад тэнцэн нүд ирмэх зуурт л ажилтан анги болоотохлоо. Залуу сайхан шинэ ажилтан бүсгүйг анхаарахгүй өнгөрөх нэг ч хүн үгүй. Салбар хоорондын ахлах гэх нэгэн сайхан залуугийн хөнгөхөн хэдэн илгээмжинд татагдаж нэг мэдэхнээ энгэрээ дэлгэж, гэрт нь өөрөө гүйгээд оччихсон байхыг бодоход энэ охин өнөөх дурлал гэдэгтэй учирчихаад байгаа нь энэ бололтой. Мэдээж энэ үед ямар л ээж охиндоо хатуу үг хэлэхгүй орхих вэ дээ! Иймэрхүү шалтгаанаар л нэг гэрийн хоёр маргалдаж охин нь чемоданд хувцасаа зэхэж, ээж нь охиноо өрөөнд нь түгжиж буй нь энэ. Охины хувьд яг одоо ээж нь шулам гэдэг үгнээс ч долоон дор тодотголтой санагдаж байлаа.

“Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгөх нь бий!”

Нэг зурагны буланд энэ үгийг их л тод бичжээ. Түгжигдсэн өрөөний хананд тохсон огт танихгүй цэрэг залуугийн зураг охины нүдэнд туслаа. Огт танихгүй байтал өмнө нь хаа нэгтээ харж байсан мэт их л дотно харагдана.

Гэрт нь байгаа гурван өрөөнөөс очиж очиж хамгийн их үзэн яддаг өрөөндөө цоожлуулчихаад сууж байгаа нь үнэхээр уур хүрэм. Түүний хувьд энэ өрөөний оронд ариун цэврийн өрөө хамаагүй сонирхолтой. Ядаж л усан онгоцондоо хэвтээд тайвширч болно. Галын өрөөнд байсан бол гэрийн утсаар хайртай залууруугаа ядаж залгахгүй юу? Том өрөөнд бол бүр ч амар цонхоор нь гараад л гүйчихнэ. Иймэрхүү зүйл бодоод өнөөх хүрэн улаан хувцас дүүрэн цүнхээ налаад сууж байтал тэсэлгүй түүний нүд анилдлаа.

Нүдээ нээгээд хартал их л дотно, танил царай түүнийг цоо ширтээд сууж байв. Охин яг л нэг мансууруулах бодис эсвэл, архи уучихсан юм шиг мэдрэмж төрж, толгой нь эргэн, дотор нь муухайрна. Түүнийг яах аргагүй мансууруулсан байв. Өнөөх танил царайтай залуу эхлээд ногоон эрээн өнгийн цамцаа тайлж дараа нь өмд болон хоромон гутлаа тайлан түүний зүг алхана. Охин энэ бүх учир нь олдохгүй байгаа зүйлийг болиулмаар байвч мансуурсан байгаа тархи нь биеийнхээ аль ч эд эсийг удирдаж чадахгүй байлаа.

Энүүхэн хооронд юу болсоныг охин ойлгосонгүй нэг мэдэхэд түүний бие аймшигтай их хөндүүрлэн өвдөж, яг л хэн нэгэн хүнд хүчтэй зодуулсан юм шиг мэдрэгдэнэ. Нүдээ хүчилж нээгээд эргэн тойрныг хартал түүний дэргэд өнөөх залуу гүнзгий амьсгалж, амар тайван унтаж байх юм. Гэхдээ бүх зүйл нэг л ойлгомжгүй. Тэр залуу хэн болох бас яагаад түүний дэргэд хэвтэж байгааг огтхон ч ойлгохгүй байлаа. Харин өмнө нь энэ хүнийг хаа нэгтэй харж байсан юм шиг санагдаж, харах тусам нүдэнд дулаахан сэтгэлд ойрхон мэдрэгдэнэ. Удалгүй өнөөх залуу нүдээ нээж ямар нэгэн зүйл амандаа бувтнав. Охинд эхлээд юу ч сонсогдсонгүй! Түүний бие болоод тархи энэ залууд ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт, бүр асар их гомдсон юм шиг л мэдрэмж төрнө.

Өөрийн мэдэлгүй л охин “Чи хаачих нь вэ?” гэж асуугаатахлаа. Залуу их л хатуу харцаар түүнийг ширтээд “Би чамд хайртай биш ээ! Дурласан төдий... Чи бол ухаантай эмэгтэй дурлал төдийхнөөс болж амьдралаа бүү балла! Харин би чамд дурласны ачаар ухаан орлоо... Би эхнэр хүүхэд дээрээ очих хэрэгтэй.” Охины нүдэнд нулимс цийлэгнэж, өөрийн мэдэлгүй залууруу мөлхөн очоод “Чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг явуулахгүй!” гэтэл залуугийн харц улам ширүүсч “Ахиж би чамд гар хүрмээргүй байна! Бас чамтай уулзмааргүй байна.” гэж хэлээд охины турьхан эмзэг гарыг маш чанга атгаж биед нь наан хойш түлхэн унагалаа. Ямар ч хүчгүй сул дорой эмэгтэйг өвтгөх огт танихгүй тэр залуугийн адгийн муу хүн чанарыг үзэн ядсандаа зүхэж хараамаар байвч юу ч хийж үл чадна. Зүгээр л нэг үнэгүй хүүхэн шиг өөрт нь хатуурхах энэ адгийн залууг хэн болохыг мэдэх ч үгүй атал яагаад ингэтлээ их гомдож, тунирхана вэ? Тэр залуу эргэж ч харалгүй хаалга хүчтэй саван гарч одлоо. Энэ үед охины цээжинд ямар нэгэн зүйл бөглөрч, нулимс нь усны ундарга шиг л зай завсаргүй асгарна. Хүнд хаягдах, гологдох, орхигдох гэдэг ямар аймшигтай хатуу мэдрэмж вэ? Зүгээр л цээжинд нь зүрх биш чулуу маш хүчтэйгээр цохилон цээжээ цөмлөн гарч ирэх гэж байгаа мэт мэдрэмж, асар их өвдөлт... Яаж ч уйлаад үл тайвшрах сэтгэл... Надад юу тохиолдох нь энэ вэ?

Хаалга нээлттэй байгаа юм уу? гэсэн бодол толгойд нь орох зуурт охин нүдээ нээн жижигхэн умгар өрөөндөө өнөөх л хувцастай цүнхээ тас тэвэрсээр сэрлээ.

Тэр зүүднээсээ сэрсэн ч өнөөх аймшигтай хатуу, зүрх зүсэм гачлант мэдрэмжээсээ салж чадсангүй. Охин гүнзгий амьсгалан эргэн тойрноо маш сайн ажиглаж харлаа. Цонхноос хана, хананаас хаалга, хаалганаас эргээд ханаруу хартал өнөөх адгийн муу залуугийн хүйтэн хэрцгий хэрнээ хайр татам, сэтгэлд дулаахан төрх өмнө нь байх нь тэр. Яг л унтаж байхдаа ямар их амар амгалан, энх тайван харагдсан тэр төрхөөрөө охинруу хараад зургийн жаазанд мөнхөрчихсөн байна. Одоо л ойлголоо, тэр залуугийн зүрхэнд шингэтэл хэлсэн тэр үгийг одоо л ойлголоо..!

“Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгөх нь бий!”

- Энэ залуу хэн юм бол? Гэхдээ энэ тийм ч чухал биш. Би аль нь юм бол? Ухаантай хүн нь үү эсвэл тэнэг нь үү?

Охин цоожтой хаалгаа дотроос нь нүдлээ. Холоос алхах хөлийн чимээ сонсогдоно.

- Ээжээ, охин нь гарах хэрэгтэй байна. Та мэднэ дээ! Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгдөгийг... Охин нь тэнэг байж!

Энэ удаа хаалга нээгдлээ. Охины өөдөөс өөрийнх нь ирээдүй мэт буурал суусан шулуун хар үстэй, үрчлээтэй цайвар цонхигор царайтэй, хацарт нь багахан ягаан өнгийн туяа цацрах намбалаг ээжийнх нь төрх цоо ширтэнэ. Нүд дүүрэн нулимстай цоо ширтэнэ. Энэ удаа түүний ирээдүй ам нээж...

- Ээж нь тоо томшгүй алдаа гаргаж явсан. Гэхдээ охин минь, чи миний тэр алдаануудыг засаж өгдөг ганцхан өмгөөлөл минь юм шүү дээ! Чамайгаа эцэггүй өсгөсөн түмэн их нүглийг минь өршөө гэхгүй. Гэхдээ чи минь үр хүүхдээ яг надтай адилхан эцэггүй өсгөх асар их нүглийг чинь би өөрөө ч өршөөж чадахгүй. Охин минь дурла, хайрла! Охин минь нарги, цэнгэ! Гэхдээ ирээдүйд ээж болохоо бодож үр хүүхдэдээ эцэг шиг эцэг болж чадах хүнийг ол. Эр хүн шиг эрийг ол. Жинхэнэ эр хүн өөрийнхөө эмэгтэйг өөрөө нэр төртэй гуйж ирдэг юм. Жинхэнэ эцэг болох хүн ирээдүйд төрөх охин хүүхдээ бодоод хүний охин үрийг хаях байтугай гомдоож зүрхэлдэггүй юм. Би аавыг чинь муулахгүй. Чиний аав жинхэнэ эцэг хүн байсан. Тиймээс өөрийнхөө өмнөх амьдрал руу явсан. Харин би өөрөө алдаа гаргасан юм. Би өөрөө буруу хүнийг сонгосон юм. Охин минь өдий олон жил чамайг зовоож хатуурхсан хатуу ээжийн гараас ядаж ухаантай, эр хүний гар дээр оч. Гуйя чамаас...

Би анх удаа ээжийгээ дэндүү сайн ойлгож, хэлэх гээд байгаа бүхий л үгсийг нь харцнаас нь уншиж сэтгэлээрээ мэдэрч үзэв. Олон сарын турш хэлэх гээд чадаагүй үгс нь аадар бороо шиг л нулимстайгаа цуг асгарна. Гар нь чичирч, хоолой нь зангирах буурал ээжийгээ би ямар их хатуу шийтгээ вэ?

Би тэр зураг дээрх залуу миний аав мөн эсэхийг бас тэр хоёрын өнгөрсөн амьдралын талаар асуухыг ч хүссэнгүй. Тэр зөнтэй зүүд гаднаа ухаантай харагдах авч дотроо дүүрсэн тэнэг мэт авирлах намайг нэг сайн хатгаад өгсөн юм.

Хангалттай, хатуу ээжийн минь эмтэрсэн зүрх тэр бүх уй гашууг даваад гарсан нь л надад хангалттай.

Хангалттай, хэцүүгээр дүүрсэн хорвоод энэ ганц бие бүсгүй охиноо төрүүлж амьдралын эрхэнд хатуужсан нь надад хангалттай.

Зүгээр л бүх зүйл надад хангалттай, хатуу ч гэлээ дэндүү ухаантай ээжийнхээ энгэрт тэврүүлж зогсоо нь л хангалттай.

Удалгүй гэрийн утас хангинав. Би яаран тийшээ дөхсөнгүй.

Хүсэж байвал хүслээ дагаад биеэр ир, хатуу ээжид минь дүрээ харуулж, нэрээ хэлээд ёс төртэй, нэр хүндтэйгээр гэрээс минь хөтлөөд гар. Хүний охин үрийг амьдралд гараас нь тавилгүй харж явахаа амлаад аваад гар. Хатуу зөөлөн аль нь ч бай амьдралын мөч бүхэнд энэ бяцхан охиныг дурлаж үнгэхээс илүү хайрлахаа амлаад гуйгаад гар. Аягачин, шивэгчин хайж яваа ноён биш айл гэрийн хатан хүнийг залах гэж яваа хаан юм бол чадлаа үзүүл, бяраа шинжүүл. Тэгэх зориг чинь хүрэхгүй юм бол чамаас илүү эр хүнийг, чамаас илүү эцэг хүнийг бид хүлээж байна. Зайгаа тавь!

Бүсгүй хүн бүсээ задлалаа ч үсээ задлахгүй их ухаан тээдэг гэж ээж минь хэлж байлаа. Нэг алдсан бол тэд ахин алдахгүйн тулд ухаан зарж сурдаг юм байна.

Дурлал ухаантай хүнийг тэнэг болгож, тэнэг хүнд ухаан өгдөг. Энэ үгийг зүс мэдэх аав минь зүүдэнд минь хэлчихээд явсан юм. Хайр дурлал ухаантай хүнийг тэнэг болгодог байж болно. Гэхдээ тэнэг хүнийг амьдралд сургадаг юм байна.

Хатуу ээжүүдэд зориулав

Эх сурвалж: Баттулгын Батгэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(725)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Muugii.   2016-03-13
Goy uguulleg bna.

Зочин: GegeenCom.   2016-03-10
Aihtar ohin nn

Зочин: anna.   2016-03-10
erthen unshi in yaawdaa

Зочин: tselmeg.   2016-03-10
bayrlalaa

Зочин: oyu.   2016-03-09
bayrlalaa, goolingoo ih uhaaral oguuljee :)

Зочин: Зол.   2016-03-09
Хэрэгтэй үед минь голыг нь олоод зөвлөчих л санагдлаа.Үргэлж охид бүсгүйчүүддээ хэрэгтэй зөвлөгөө, тусламж өгдөг Гоолингоодоо баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com