ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамдаа баярлалаа (тэмдэглэл)

Чөлөөт цаг  | 2016 / 03 / 11

Аяга халуун кофены гашуун мөртлөө зөөлөн, дотно үнэрт би сэтгэлээ нээхээр шийдлээ. Анхны учралынхаа тухай бүхнийг сийрүүлж, далимд нь би түүнийг уншаасай хэмээн хүснэ.

Чамдаа баярлалаа (тэмдэглэл)

Тэвэр дүүрэн цэцэгс, нүүр дүүрэн баясал, ам дүүрэн амттангаар тасарч байсангүй би чинийхээ ачаар. Чамдаа баярлалаа. Залуу насны учрал гэнэн цайлган атлаа галаар наадах мэт хэцүү ажээ. Ноцож ноцож асааж чадваас хайр болон мөнхөрдөг, үл асааж чадваас үнс болон хөрдөг. Харин бидний гал мөнхөрч чадаагүй учрал болон үлдэж дээ.

Тэвэр дүүрэн цэцэгс минь багтаж ядсан үе байлаа. Хаа сайгүй чиний өгсөн цэцэгс үнэртэнэ. Гэрт гадаа, надаас чамаас гээд л. Хаа явсан газраа гараас чинь зөөлхөн атгана хэзээ ч тавихгүй юм шиг. Ахиад уулзахгүй юм шиг салж ядна. Аргагүй дээ гэнэн сайхан насны ааль нь хүртэл энхрий байдаг хойно. Уулзалт бүр баяр шиг чи амттан бүхнээр намайг дарна. Бусадтай өөрсдийгөө зүйрлэх хүсэл үгүй ч нээрээ надад дэндүү их бэлэг өгдөг байж билээ. Болзооноос болзоог тэсч ядан хүлээж, минут тутамд утсаа ширтэнэ. Чамайг минь хэн нэгэн аваад явчих юм шиг цаг минут бүр холбогдоно огт хэрэггүй зүйлс ярьж дараагийн болзоо хүртэлх цагийг өнгөрөөнө. Болзоо бүхэн тэс өөр шинэлэг, өдөр бүр биднийг бататгана. Яг л галын оч шиг тоглоно наадана, ярьсан бүхэн нь чихэр шиг хэрнээ тэрхэн үедээ сонсдоод л өнгөрнө, толгойд үл үлдэнэ. Найз нөхдөө хүртэл мартагнан, дэргэдээс чинь үл холдохыг хүсэж, өөр хэн ч хэрэггүй юм шиг санагддаг сан. Баяр шиг хүлээж ядсан өдрүүдийг бэлгэлсэн чамдаа би талархаад ханашгүй.

Чиний минь бэлэглэсэн цэцэгс гандаж эхэлсэн шиг чи бидний харилцаа ганхаж эхэлсэн нь энэ билээ. Уулзах өдрүүдийн тоо нэг нэгээр хорогдож, ярилцах сэдэв дууссан мэт нэг нэг рүүгээ дэмий л харж сууна. Сэтгэлийг чинь танилгүй би туньж, ойлгохыг хичээлгүй чи бухимдана. Уридын адил чи цэцэг жимсээр намайг таслахгүй ч энэ удаад уучлалт гуйж чи бэлэглэнэ. Аль аль маань өөрсдийнхөөрөө өснө, хүүхэд насны гэнэн сэтгэл томчуудын тоцоот амьдралд үрэгджээ. Хоёр сэтгэл маань холбогдсоноос бусдаар биднийг уяж тогтоох зүйл багасчээ. Чин үнэнээ хэлсэнгүй маргаж магадгүй гэж айгаад, хэн хэн нь ч гайхаж лавласангүй. Хмм... ухаарал хайрласан өдрүүдийг бэлэглэсэн чамдаа баярлалаа.

Чиний минь сүүлд бэлэглэсэн цэцэгс хагдарч, бидний уулзалт ч цөөрсөөр царай царайгаа бараг мартаж билээ. Хэн хэн нь үндсэндээ хүлэгдэх мод мэт хаяад явчих зориггүй, үлдээд тордох хүсэлгүй нэр төдийхнөөр холбогдох болсон үе байлаа. Залуу насны аагь маань байсан бол тэмцэлдэнэ, зүтгэнэ, бүхнийг услах гэж хичээх байсан биз ээ. Нэгэнт хагдарсан модыг услаж хайрлах сэтгэл ч дутаж, чадлаараа услаад ч ургахгүй болхоор бид ч ядарсан биз ээ. Ингээд болохгүй нь гэж би шийдээд, эргэлзэж зогссон уяанаас чинь чөлөөлөхийг хүссэндээ чамайг чанга хатуу үгээр эмтэлж байсандаа энэхүү бяцхан захидлаар уучлалт хүсэхсэн. Хичээгээгүй биш хичээсэн болохоор чинь, хайрлаагүй биш хайрласан болохоор чинь, итгээгүй биш итгэсэн болохоор чинь, богинохон амьдралынхаа үнэт цагаас надад харамгүй зарцуулсан учраас чамдаа би чин сэтгэлээсээ баярлахаас өөр яалтай билээ.

Даанч чи бид хоёрт сэтгэл дүүрэн хайр байсангүй, ухаарч ойлгох хүсэл байсангүй, нэг нэгнээ түших итгэл байсангүй дээ. Аль нэгнээ буруутгаад яах вэ, эвээ олоогүй учрал л байсан бололтой. Дараа дахин учирвал надаас зугтах хэрэггүй дээ чи минь, ямар ял хийсэн биш. Цаг хугацааны эрхээр элэгдэж хуучирсан ч хамаагүй сайхан дурсамжаа санаж явцгаая.

Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чамдаа жаргал хүсье!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(544)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2016-03-13
Saihan bichjee ta nart bayrlalaa. Anxnii hairaa sanlaa nrn l ih genen baij dee saihan ue shu

Зочин: daisy .   2016-03-12
Анхны хайр хүүхэд насны гэнэн, бардам зангаас болж нэг нэгнээ ойлголгүй үнэн сэтгэлийг нь мэдэлгүй хайраа алдаж холддог нь харамсалтай. Анхны хайр хүүхэд насанд биш амьдрал үзэж ухаан суусны дараа ирдэг бол ихэнх хүний зүрхэнд байдаг харамсал байхгүй байх байсан биз

Зочин: zochin.   2016-03-11
hol murtluu oir oir murluu hol bie bieiihee setgeld dendvv ih oron zai ezelj neg negneeree dutah bolovch il gargaj vl heleh naiz gsn halhavchin door nuugdah ene l setgel ider nasni bosgiig negent alhaj genen hongor aali togtoj buuri suutsgaasn ch ailiin gergii geriin ezen boloogvi naiziin zangaragaar hvleestei 7 jiliin hvleelt ....

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com