ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2016 оны хавар / зуны хамгийн чухал 10 тренд

Загвар  | 2016 / 03 / 16

Хавар биднийг өөртөө уриалан дуудаж байна. Гоёорой, гангалаарай, өөрийгөө сэргээгээрэй гэж “урин хавар” хаалга тогшино. Яг энэ үед Гоолингоо хувцас загвартай хөл нийлүүлэн алхахад чинь туслах цорын ганц - цогц тренд мэдээг хүргэе. Парис, Милан, Нью Йорк, Лондонгийн гудамжаар чи дараагийн 6 сарын туршид эдгээр 10 шинэчлэлийг л энд тэндгүй харах болно.

2016 оны хавар / зуны хамгийн чухал 10 тренд
1. Хормойгоо чирсэн хочтой...
Энэ тренд үнэхээр дуун дээр гардаг шиг “Намайг татах хүчтэй” байна шүү. Хуучны винтаж маягийн, бүдүүн бааргаар тайлбарлавал “навсгар” загвартай, навч шиг хийссэн сул даашинзнууд дизайнер бүрийн коллекцод 1-2 заавал заларчээ.
Зүүн дээд талаас: Fendi, Chloe, Valentino, Chloe, Gucci, Chloe, Roberto Cavalli, Elie Saab, Giambattista Vali
2. Унтлагын даашинз
Бүсгүйчүүд унтлагынхаа өрөөнд л хамгийн секси харагддаг гэдгийг дизайнерууд олж харсан бололтой. Чи зуны хамгийн тачаангуй бөгөөд загварлаг бүсгүй байхыг хүсвэл өглөө босмогцоо хувцсаа солих шаардлагагүй. Унтлагын торгомсог даашинзан дээгүүрээ шууд савхин жакет эсвэл бомбер хүрэм углаад л гарахад хангалттай. Мэдээж “унтлагын” учраас дотуур нь хөхний даруулга зүүх ёсгүй шүү. Торон даашинзны тренд яван явсаар ийм болно гэж хэн таамаглах билээ?
Зүүн дээд талаас: Celine, Givenchy, Burberry, Calvin Klein, Narciso Rodriguez, Saint Laurent, Saint Laurent, Chloe, Balenciaga
3. Унтлагын хослол
Зөвхөн даашинз ч биш, унтлагын сул өмд цамцных шиг загвар ч бас энэ жил шинээр хүч түрэн орж ирээд байна. Хамаа намаагүй, хайнга харагдах цамц, өмдний хослол нь чамайг хотын гудамжинд ч унтлагынхаа өрөөнд байгаа юм шиг өөрийнхөөрөө, чөлөөтэй байхад тусална. Ямар олон алдартай дизайнерууд энэ трендэд “+1” санал өгснийг чи лав таахгүй дээ.
Зүүн дээд талаас: Loewe, Ralph Lauren, Dolce and Gabbana, Sonia Rykiel, Etro, Versace
4. Бүдүүн шугам
Яагаад нарийхан биш бүдүүн гэж? Юм бичиж байхдаа зарим үгийг “bold” хийдэгтэй л адилхан. Ингэвэл илүү тод ялгарч, илүү итгэлтэй харагдах болно.
Зүүн дээд талаас: Alexander Wang, Giorgio Armani, Christian Dior, Max Mara, Prada, Prabal Gurung, Chloe, Salvatore Ferragamo, Gucci
5. Мөрөө гаргая!
Чи цагаан сараар мөрөө гаргачихсан л байх л даа. Гэхдээ одоо дулаармагц энэ үгийг шууд утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Мөр гаргасан хувцас хаврын урь оров уу үгүй юу, хаа сайгүй харагдах болсон. Энгэрийн хувьд зөвхөн шулуун биш, X, унасан, зөвхөн мөр хэсгийг нь хайчилсан мэт гээд төрөл бүр байж болно.
Зүүн дээд талаас: Sonia Rykiel, J. Mendel, Chloe, Hugo Boss, Prada, Balmain, Proenza Schouler, Vera Wang, Prabal Gurung
6. Шааран ханцуй
Энэ трендийг туршихдаа санаж явах 1 зүйл: Хэрвээ шааран ханцуйтай цамц сонгосон бол бусад хэсгээрээ нарийхан, бариу маягаар хувцаслахаа мартуузай.
Зүүн дээд талаас: Celine, Fendi, Christian Dior, Balmain, Marni, Lacoste
7. Жижиг эрээн даашинз
“Жижиг хар даашинз”-ны онол түрүү зун түрхэн хугацаанд “Жижиг цагаан даашинз” руу шилжиж байсан. Харин одоо энэ жил “Жижиг эрээн даашинз” руу хувирах нь уу? Халуун орны, ширэнгэн ойн мэт өнгөтэй мини нимгэн даашинзнууд энэ улирлын загварын шоунуудыг өнгөлж байлаа.
Зүүн дээд талаас: Valentino, Blumarine, Versace, Reem Acra, Chloe, Diane Von Furstenberg
8. Латин бүжгийн дугуйлан
Өөрийн үзэж байсан Испани кино, клипнүүдээсээ санаа авахдаа бэлэн үү? Салса бүжгийн үдэшлэгт өмсөхөд тохиромжтой гэмээр улаан, хар өнгийг хослуулан, цэцэг мэт цацагтай, хунирсан захтай, давхар давхар хормойтой хувцаснууд олон дизайнерын урын санд багтжээ. Яг л бүжиглэж буй эмэгтэй шиг гал халуун бөгөөд уян налархай...
Зүүн дээд талаас: Proenza Schouler, Balmain, Roberto Cavalli, Micheal Kors, Louis Vuitton, Salvatore Ferragamo
9. Костюмны оронд...
Ажил дээрээ костюм өмссөөр залхсан бол энэ улиралд үүгээр орлуул. Хээтэй торгон материал загвараас “буусан” гэж бодтол үгүй байжээ. Хоорондоо залгаа мэт, үргэлжилсэн уртаараа харагдах нь энэ трендийг жирийн өмд цамцнаас ялгаатай болгож байгаа гол онцлог нь. Дээгүүрээ өмссөн цамц нь голцуу ташаа давсан урт мөртлөө шулуун, биенд шууд наалдсан байгаа нь анзаарагдаж байна.
Зүүн дээд талаас: Edun, Marni, DKNY, Giambattista Vali, Monique Lhullier, House of Holland, Emanuel Ungaro, Narciso Rodriguez, Hermes
10. Шууд утгаараа цамцан даашинз
Цамцан дээгүүр даашинз углах талаар өмнө нь бодож байсан уу? Хэрвээ үгүй бол энэ улирлаас бодож эхлэх хэрэгтэй болох нь. Учир нь энэ тренд төсөөлснөөс чинь ч илүү хүчтэй байх төлөвтэй. Анх хоолойтой цамцан дээр илгэн богино даашинз өмсөх маягаар эхэлсэн ч, одоо нимгэн торон цамцан дээр унтлагын даашинз углах хүртлээ “шинэлэг” болон хувьссан байна.
Зүүн дээд талаас: Marni, Christian Dior, Emilio Pucci, Emilio Pucci, Dries Van Noten, Rodarte
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(582)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tiimee.   2016-03-18
neg tiim dulii ymnuud l bn

Зочин: tiimee.   2016-03-18
thh navsgar , tufliny usgiinud buduun teg dorvoljin , utga alga , bs bomber jacket gd baa ni unendee urlaggui , neg tiim bariu , boginohon , huurhun egduutei , tseverhen havar namryn kurtka ymuu gaduur umsuh ym haigaad oldohgui l bn , garahaa baichihsan ym bhdaa

Зочин: Тусч хүү.   2016-03-17
Сайн уу? https://www.facebook.com/NMYCOM/ энэ хуудас дээр лайк шэйр хийгээд өгөөч. Залуус нэгдэж улаанбаатараа цэвэрхэн болгох гэж байгаан. Бас найзууддаа хүргээрэй. Баярлалаа.

Зочин: mj.   2016-03-16
Загварын чиг хандлага нэг сонин навсайгаад л байх юм

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com