ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Албан тасалгааны “цонх”-оор...

Загвар  | 2016 / 03 / 21

“Цонхон хээ” буюу “Windowpane print” –ийн давалгаа ажил хэрэгч, энгийн мөртлөө дэгжин сонирхолтой бүсгүйчүүдийн “дурлал” болоод байна. Ажил дээрээ мэргэжлийн, цэмцгэр, мэдрэмжтэй харагдахыг хүсвэл хаврын дэлгүүр хэсэх синдромоо энэ хээ лүү чиглүүл.

Ажилдаа юу өмсөх вэ: Албан тасалгааны “цонх”-оор...

Аливаа трендэд мандан бадрах өөрийн гэсэн цаг үе байдаг. Тэгвэл өргөн шоотой, нарийн зураастай “цонхон хээ”-ний цаг үе яг одоо ирээд байгаа. Эрчүүдийн хослолын загварт ч шоотой пиджакнууд түгээмэл харагдах болсон. 1970 оноос хойш мартагдах шахаад байсан энэ хээний өмсөхөд эвтэйхэн, юм юмтай зохицдог, төлөв даруу, хээнцэр чанар нь трендэд орж ирсэн даруйдаа хялбархан тархах шалтгаан нь болжээ. Тиймээс одоо бидэнд компьютерийнхээ Windows-ийг шинэчлэхээсээ өмнө хувцасныхаа Windows-ийг шинэчлэх л үлдлээ.

1. Бидэнд хоёр сонголт бий. Хар дээр цагаан эсвэл цагаан дээр хар. “Цонхон хээ”-тэй цамцны хувьд хар дээр цагаан шугамтай нь илүү түгээмэл харагдаж байна.
2. Дугуй захтай, хар өнгийн цонхон хээт цамцтай юбка, савхин хар өмд, брюкний аль нь ч зохицох учраас толгойгоо өвтгөлгүй шууд худалдан авахад л болно.
3. Хаанаас авах вэ: Чамд Mango-ийн 119,900 төгрөгний үнэтэй энэхүү цонхон хээт давхар цамцыг санал болгож байна. ( www.mango.com)
4. Харин даашинзны хувьд цагаан дээр хар шугамтай нь илүү сэтгэл татам. Ямар ч уулзалт, хурал, хүлээн авалттай ажлын өдрөөр өмсөөд явахад боломжийн байгаа биз?
5. Хаанаас авах вэ: Чамд Gobi Cashmere –ийн 2016 оны Simplicity коллекцод багтсан энэхүү цонхон хээтэй ноолууран даашинзыг санал болгож байна. Нимгэн хоолойтой цамцтай хослуулж бүслэх юм уу дангаар нь өмсөхөд ч тохиромжтой. (https://www.facebook.com/GobiCashmere/)
6. Хаанаас авах вэ: Хэрвээ чи онлайнаар захиалга хийхэд дадсан бол ASOS-ын 54 долларын үнэтэй ромперыг санал болгоё. Одоо өвдөг давсан түрийтэй гутлан дээрээ өмсөж байгаад зун өсгийтэй сандаалин дээр өмсөх боломжтой. (www.us.asos.com)
7. “Цонхон хээ” юбкан дээр ч гайхалтай харагддаг. Дээгүүр нь ямар ч цамц, свитер өмссөн гэсэн дөрвөлжин хээт юбка чинь бүхэл хувцаслалтыг чинь илүү гоёмсог харагдуулна.
8. Хэрвээ чамд хар голцуу өнгийн цамц олон байдаг бол цагаан юбкыг, цагаан голцуу цамц бий бол хар өнгийн цонхон хээт юбкыг сонгоорой.
9. Хаанаас авах вэ: 15 долларын үнэтэй энэхүү цонхон хээт мини юбкыг чи Forever 21 –ээс захиалан авч болно. (www.forever21.com)
Жич: “Ажилдаа юу өмсөх вэ” булан нь ажил хэрэгч, загварлаг бүсгүйчүүдэд зориулагдсан. Албан газрын “ёс зүй”-ээ зөрчилгүйгээр яаж сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахыг 14 хоногт нэг удаа шинэчлэгдэх энэхүү булангаас уншаарай. Нийтлэгдэх бүртээ чамд “ажилдаа өмсөх ахин нэг ээлжийн хувцас” –ны санааг шинээр өгч байх болно. Хэдхэн төрлийн хувцсаар өөрийн мэдрэмжийг хязгаарлах хэрэггүй. Тренди бас мэргэжлийн байх боломж дүүрэн бий.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(274)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: demi.   2016-03-22
Таалагдаж байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com