ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 03 / 22

Хавар ирж байна. Идэвхтэй байх цаг ч ирж байна. Хаврын ядаргааг үл тоож, өөрийгөө арчлангаа шинэхэн боломжуудыг шүүрч, өөрийгөө хөгжүүлж байхаа огт орхигдуулж болохгүй шүү. Үүнтэй холбоотойгоор Гоолингоо нь доорх зүйлсийг чамдаа зөвлөж байна.

Гоолингоо зөвлөж байна
1. Дараагийн сурах шинэ зүйл – уран зураг зурах
Амьдралд бид үргэлж суралцсаар байдаг. Гэхдээ өөрөө хүсэж байж сурсан зүйл хэчнээн сайхан байдаг билээ дээ. Тиймээс уран зураг зурж сурахыг хүсдэг бүсгүйчүүддээ “ArtiCour” үзэсгэлэнгийн танхимтай холбогдохыг зөвлөж байна. Тэднийх уран зураг зурж сурах сургалтыг 1 өдрөөс хэдэн сарын хугацаатай зохион байгуулдаг. 1 өдрийн сургалт нь долоо хоног бүрийн Бямба гарагт болдог ба уран зураг унших талаар лекц, зургийн хэрэгсэл, кофе, cupcake гэх мэт зүйлс ороод 30,000₮ -ний үнэтэй байдаг. Хамгийн гоё нь чи зурсан зургаа өөрөө аваад явж болно. Гэрийнхээ ханыг өөрийнхөө уран бүтээлээр чимж болох нь байна шүү дээ. Харин 1 сарын хугацаатай сургалт нь 7 хоногт 2 удаа 2-4 цагийн хугацаатай явагддаг бөгөөд 100,000₮-ний үнэтэй юм. Мэдээж урт хугацааны сургалтаас илүү их мэдлэгийг олж авах нь тодорхой. Утас нь: 99259559
Фэйсбүүк: https://www.facebook.com/ArtiCourArtGallery/
2. Дэлхийн хамгийн хөөрхөн хүнтэй инээмсэглэн авахуулсан сэлфи 
Хамаг хайрыг чинь булааж байгаа, үзэсгэлэнтэй бяцхан үрийнхээ инээдтэй, өхөөрдөм зургуудыг хором мөч алдалгүй авч (зургийг нь авахдаа гар утас, зургийн аппаратныхаа спичкийг унтраахаа мартав аа) хадгалахыг бүх ээжүүд хүсэж байгаа. Хамтдаа сэлфи ч хиймээр байгаа. Ялангуяа сууж сураад байгаа үеэс 2 нас хүртэлх үе үнэхээр хөөрхөн байдаг шүү дээ. Харин зургаа авахуулж сураагүй бяцханууд маань аппарат руу биш өөр тийшээ харах, уйлах гээд л ямартай ч зурган дээр гарахад тохиромжтой хөөрхөн царайг огт гаргаж өгдөггүй. Энэ үед бяцханыгаа нэг гартаа тэврээд нөгөө гартаа сэлфи хийх аппаратаа барьж байгаад доороо эргээд үзээрэй. Тээр тэр инээчихлээ. За, одоо л зургаа авах цаг. Эсвэл бичлэг хийнгээ эргэлдсэн ч болно. Бичлэгээс зураг салгаад авчихаж болдог гэдгийг мэднэ биз дээ? Ингээд бяцхантайгаа авахуулсан хөгжилтэй сэлфи бэлэн боллоо.
3. Халуун шүршүүрийг таягдан хая
Ядаргаа тайлах ид шидийг уур савссан халуун шүршүүрээс олж аваад гардаг нь үнэн боловч энэ мөн л арьсыг “алдаг” нэгэн төрлийн муу зуршил мөн. Ялангуяа үсийг хатууруулж, өнгийг нь гундаахаас гадна биеийн арьсыг аймшигтай хуурайшуулдаг. Шуудхан л дадал болсон сайхан халуун шүршүүрээ таягдан хаяж чадахгүй болохоор бүлээхэн усанд орсон ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр гарч ирдэг болох зорилгыг өөртөө тавиарай. Ингэхийн тулд шүршүүрт орох бүртээ усныхаа дулаан температурыг бага багаар бууруулахад л хангалттай. Энэ завсраа хүйтэн шүршүүртэй ээлжилбэл бүр ч сайн шүү. Мөн уснаас гарч ирсний дараа бүхэл биендээ заавал чийгшүүлэгч түрхэж байгаарай.
4. Даваа гарагийн өглөөг онцол
Онлайн найз минь чи ажилдаа амжилттай байж, зөв хэмнэлээр амьдрахыг хүсвэл долоо хоног бүрийн даваа гарагийг бусдаас огт өөрөөр эхлүүлж заншаарай. Ялангуяа даваа гарагийн өглөөг өөрийгөө хүчилж байгаад ч болов үр бүтээлтэй, төлөвлөгөөтэйгөөр өнгөрүүлж бай. Аливаа цаг хугацаа эхлэх бүрт шинэ зорилго тавьж, зогсолтгүй урагшлахад чинь энэ өдөр хамгийн чухал байр суурийг эзэлнэ. Энэ чинь эхлэл шүү дээ. Эхлэл нь замбараатай, төлөвлөгөөтэй, үр бүтээлтэй байвал тэр долоо хоног бүхэлдээ гайхалтай болж өнгөрөх нь тодорхой. Тиймээс даваа гарагийг үзэн яддаг биш тэсэн ядан хүлээж цоо шинэ өөрийгөө хүлээж авахдаа бэлддэг байгаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(416)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-03-24
Bayrllaa goolingoo ArtiCour yag haij baisan zuil mani baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com