ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэд бол хүүхэд гэдэг нэртэй “ТОМ”, ухаалаг хүмүүс

Гэр бүл  | 2016 / 03 / 28

Би өөрийгөө том болсон гэдэгтэй заримдаа эвлэрч чаддаггүй юм. Өдөр бүр надад шинэ зүйл зааж өгдөг бяцхан үрсийнхээ яриаг сонсоод өөрийгөө үнэхээр яагаа ч үгүй яваа юм байна даа л гэж боддог. Томчууд хэтэрхий хэнэггүй байдаг учраас жижгээс илүү том зүйлсэд толгойгоо шаналгаж явдаг байх. Гэхдээ л амьдрал бол маш олон жижиг аз жаргалтай үеүдийн нэгдэл шүү дээ. Бид л өөрсдийгөө том болсон гэж боддог болохоос биш дотор минь өнөө л нэг гэнэн итгэмтгий, дураараа, мөрөөдөмтгий хүүхэд нас минь байж л байгаа. Тэгэхээр энэ бяцхан үрсийн ухаалаг бас өхөөрдмөөр яриаг сонсоод өөрийгөө нэг цэнэглээд аваарай!

Тэд бол хүүхэд гэдэг нэртэй “ТОМ”, ухаалаг хүмүүс

1. “Та яагаад намайг хүндлэхгүй байгаа юм” 3 настай Халиун
Ээж – Миний охин хүмүүсийг хүндэлж та гэж дууддаг юм, за юу!
Охин – За ээжээ!

Ээж – Алив чи, эрт унтаачээ!
Охин – Та яагаад намайг хүндлэхгүй байгаа юм.
Ээж – Юу?
Охин – Та намайг та гэж дуудахгүй байна ш дээ! Та өөрөө хүнийг хүндлэхгүй л байна ш дээ!

Тэд хүндлэл хүн бүрт л адил тэгш байх учиртай гэж боддог.

2. “Сайн мэдрэхгүй л байна даа, та” 5 настай Батбаатар
Өвөөдөө ухаалаг утас хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч байгаа нь.
Хүү – Өвөө энэ дээр хуруугаараа дар!
Өвөө – Айн? /Өвөө нь нэлээн сонсгол муутай/
Хүү – Хмм, за өвөө хуруугаа гарга, одоо тэгээд энэ шилэн дээр нь хуруугаараа дараад наашаа цаашаа хөдөлгөнө.
Өвөө – Өө, тиймүү? Болохгүй л байна даа, хүү минь.
Хүү – Өвөө сайн мэдэр л дээ!
Өвөө – Энэ чинь болж өгөхгүй байна шүү дээ!
Хүү – Сайн мэдрэхгүй л байна даа, та!

Бид заримдаа бүх зүйлийг сайн мэдрэхгүй өнгөрөөгөөд байдаг учраас болдоггүй юм болов уу?

3. “Би Солонгоотой гэрлэхгүй ээ!” 6 настай Билгүүн
Билгүүн ангийнхаа Солонго гэдэг охинд самардуулж л дээ! Тэгсэн нэг өдөр ах нь үгэнд орохгүй болохоор нь би чамайг Солонгоотой гэрлүүлнэ шүү гэж хэлсэн гэнэ. Билгүүн ахынхаа үгэнд маш сайн орж, хий гэсэн бүх зүйлийг нь хийж, огтхон ч дэггүйтсэнгүй. Удалгүй аав ээж хоёр нь хаалгаар орж ирмэгц л Билгүүн гүйж очоод
- Би Солонгоотой гэрлэхгүй! Ахыг болиулаад өгөөч! гэж бахирч орилсон байна.

Ганцхан томчууд л ирээдүйн талаар боддог юм биш шүү дээ!

4. “Ахын толгойд юу байдаг бол?” 5 настай Гэрэлцэцэг
Охин – Ээжээ, манай аав яагаад ийм мундаг юм бэ?
Ээж – Аавынх нь толгойд маш их мэдлэг, ном байдаг учраас ...

Охин – Ээжээ, манай өвөө яаж ийм мундаг байдаг юм бэ?
Ээж – Аавынхаас нь ч илүү их ном байгаа учраас ...
Охин – Ээжээ, энэ ахын толгойд ер нь юу байдаг бол?

Хүүхэд бүгдийг мэдэрдэг, анзаардаг, ойлгодог бас бүгдэд санаа тавьдаг.

5. “Гэхдээ л та хоёр намайг гудамжинд хаяагүй!” 5 настай Бат-Оюун
Гудамжинд гөлөг таарчээ. Хүү аавдаа тэр гөлгийг авч тэжээмээр байна гэж хэлэхэд:
Аав – Ямар нэг өвчтэй байж магадгүй шүү дээ! Болохгүй ээ!
Хүү – Эмчилж болно биз дээ, ааваа?
Аав – Чи усанд оруулж хооллож, тэжээж, баас шээсийг нь цэвэрлэж чадах уу?
Хүү – Тийм их бааж шээдэг үү?
Аав – Тэгнэ ээ! Маш их!

Хэсэг хугацааны дараа хүү маш их гомдсон хоолойгоор аавдаа хэлж байна. “Би өчигдөрхөн ханиад хүрсэн. Би хоол их иддэг, бас ээж намайг дандаа усанд оруулдаг. Бас маш их баадаг, шээдэг. Гэхдээ л та хоёр намайг гудамжинд хаяагүй! Гэтэл би өрөвдөлтэй найзыгаа хаячихлаа.”

Тэд хариуцлагыг томчуудаас ч илүү сайн мэднэ. Сайхан сэтгэлээр найздаа тусламж үзүүлэх бус найздаа туслах нь хариуцлага гэж тэд боддог байх нь.

6. “Ухаантай шүү гэж хэлсэн” 7 настай Ундрал
Гэрийн даалгавраа хийгээгүй байсан учраас Ундралын ээжийг багш нь дуудаж уулзжээ. Тэгээд Ундрал, багш, ээж гурав хамтдаа нүүрэлдлээ.
Багш – Манай Ундрал гэрийн даалгавар хийхгүй хэд хоног боллоо. Юу болсон юм бол?
Ээж – Харин нүүдэл суудал хийгээд бид хэд нэг хэсэгтэй хөглөөд, нөхөр бид хоёр ч нэлээд хэнэггүй зан гаргачихлаа багшаа.
Ундрал - .... чив чимээгүй
Багш – Манай Ундрал ч ухаантай шүү! За тэгвэл одооноос эхлээд даалгавараа сайн хийж байгаарай за юу!

Ээж охин хоёр гэртээ харих замд:
Ээж – Багшийнхаа юу гэж хэлсэнийг ойлгосон уу, миний охин?
Ундрал – Ойлгосон толгой дохив
Ээж – Багш нь юу гэж хэллээ?
Ундрал – Манай Ундрал ухаантай шүү гэсэн!

Тэд няцашгүй өөдрөг байгаа биз! Бүр өхөөрдмөөр, тэвэрмээр бас хайрламаар өөдрөг!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(899)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Altaa.   2016-07-28
Hvv maani 4 nastai. Dvv n 2 nastai. Ailuud ihevchlen I baga hvvhdee erhlvvleed tomiigoo zaginaad bh shig sanagddag bolohoor bi tom baga gehgvi zov buruugaar n algilj buruutaig n zaginadag ym. Tegsen neg udur ohin maani ahiigaa nvvriig n bazaad avlaa. Teheer n chi agaagaa yaj bgaa geed gariig n zoolon algadtal hvv maani ineesnee bid nar ingeel bie bienee zodood baihìin te gj bilee. Ichih shig bolson shvv.

Зочин: lhagwasvren.   2016-05-14
hairlaad l baimaar hoorhon vrs shvv

Зочин: ichko.   2016-04-04
awwwwwwwwww <3

Зочин: зочин.   2016-04-03
Охин минь сургуульд ороод уншиж сураад удаагүй байхдаа хотын гудмаар алхаж явтал "Амьд сарнай" гэсэн бичээстэй дэлгүүрийн хажуугаар өнгөртөл энэ дэлгүүрийн сарнай ярьж чаддаг юм байхдаа гэдийн. Юу гэсэн үг вэ гэхэд Саарнай нь амьд гэнээ гэж билээ. Нээрээ юу гэж бичихээ бас бодмоор юм байна лээ. Бас ангийн багш нь "Надад үлгэрийн олон ном бий" гэсэн өгүүлбэр дэвтэрт нь бичээд гэртээ 5 мөр бичих даалгавар өгсөн чинь "Багш хэзээ манай гэрт ирчихвээ, намайг олон номтойг яаж мэдээд байнаа" гэж хэлээд бөөн инээдэм.

Зочин: Jane.   2016-04-01
Minii jaahan ohin sayhan duutei bolson. Ug ni 7 nas hurtlee gantsaaraa erhelsen ym bas jiremsen bh ued maani nuhur bid 2 salsan. Duu ni garch ireed eejdee tuslah tuslagch ni gantsaaraa bsan bolohoor mash ih yadarch bas salaltaas bolj setgel sanaa ni mash hund bsan. Harin sayhan etseg ehiin hural deer uursdiin zohioson Yertuntsiin gurawaar byatshan nom hiisen bsan: Цэцэг услах нэг сайхан, Дүүтэй болох нэг сайхан, Үсэг сурах нэг сайхан geed bichchihsen bsniig haraad uuriin erhgui uilchihsan. Nas biyend hursen hunees ch uhaantai hamgiin mundag hamgiin gegeeleg hamgiin saihan humuus bol huuhduud shuudee

Зочин: ИНГА.   2016-03-30
Миний охин 3 настай. Хэрэг хийхээр нь загнахаар "Би тандаа хайртай шдээ" гээд уйлчихдаг. Тэгэхээр нь яаж ч уурласан байсан хайр хүрээд байдаг.

Зочин: zochin.   2016-03-30
bi gants bie eej l de. neg odor zee duu mini /4 nastai/ nadaas huugiin maani aav n hna bga gj asuulaa nadad heleh ug oldsongui tegshiigeed l ongorooloo. udalgui nadad aniagiin huuhdiin aav n amerikd bdg, nergui gsn te gj helj bile. dotor haranhuilaad l yvchihsan

Зочин: tsendee.   2016-03-29
манай охин дүү 6 настай. Би нэг өдөр дүүгээсээ "Чи том болоод хэн болох вэ" гэж асуусын. Уул нь ямар мэргэжилтэй хүн бэ ч юм уу гэж асуух байсан юм. тэгсэн дүү минь өөдөөс харж харж байснаа "Та чинь ямар сонин хүн бэ. Хэн болдог юм. Би чинь би өөрөө л болно шүү дээ" гэж хариулсан. Дүүгийн минь зөв байсаан

Зочин: ЭЭЖ.   2016-03-29
Хамгийн хөөрхөн нь тэд л бдаг. Юугаар ч орлуулашгүй юм даа. Өглөө үнсээд гарсан хэрнээ үргэлж санаад бдаг юм.

Зочин: Kds.   2016-03-29
hurhn ym be! buhniig oilgodog bh ymdaa ene bytshan amitad <3

Зочин: f.   2016-03-28
oolhon amitad

Зочин: nandin.   2016-03-28
awwww :3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com