ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 03 / 29

Энэ долоо хоногт чи өөртөө хэрэгцээтэй юу хийвэл гоё вэ? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Улс даяар хүргэлттай гээд бод доо!
Юу юм бэ, гэж үү? Mongolbrands.mn буюу үндэсний үйлдвэрийн бүхий л бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд нэг дороос хүргэдэг онлайн худалдааны төв улс даяар хүргэлттэй юм байна. Мэдээж хаанаас захиалж байгаагаас шалтгаалан хүргэгдэх хугацаа өөр байх ч гэлээ ямартай ч Улаанбаатар хотоос ирж авах шаардлагагүй гэдэг нь л хэчнээн завшаантай, цаг мөнгө хэмнэсэн зүйл билээ дээ. Тус онлайн худалдааны төвд үндэсний хөгжмийн зэмсгээс авахуулаад хувцас, ном, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүнүүд ч байдаг юм билээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань бидэнд улам л ойрхон болоод байна. Тэднийгээ дэмжээрэй 
2. “Стэнфордын хүүхдүүд” фэйсбүүк хуудыг like дараарай
Гадаадын их дээд сургуулиудад суралцаж, боловсролоо дээшлүүлэн, дэлхий ертөнцтэй танилцаж, илүү ихийг мэдэж, сурахыг хүсдэг бүх бүсгүйчүүдэд мэдээлэлтэй ойр байх үүднээс энэ хуудсыг like дараарай гэж Гоолингоо нь зөвлөж байна. Энэ хуудас нь Стэнфордын их сургуулийн 1-р курст суралцаж байгаа оюутан Ч.Золбоогийн өөрийн туршлага, үзсэн харсан зүйлсээсээ хуваалцах талбар юм. Цуврал бичлэг хийж тавих болохоор тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авахад тун боломжтой санагдсан шүү. Эхний бичлэг нь шалгалтууд болоод хэрхэн тус сургуульд элсэх өргөдлөө гаргах талаар мэдээлэлтэйгээр 2 хоногийн өмнө тавигдсан байсан шүү. Золбоотой байнга хамт байж илүү их мэдээлэл аваарай 
Хуудасны холбоос нь: https://www.facebook.com/stanfordkhuukhduud
3. Шатыг дасгалын хэрэгсэл болго
Дулаарлаа. Өгзөг, гуя, шилбэнийхээ булчинг гоё хэлбэртэй болгох тал дээр жаахан ч гэсэн анхаарахгүй бол болохгүй нь. Гэвч интернэтээс олон төрлийн дасгалууд харж аваад, хийхийг хүссэн ч нэг л болж өгөхгүй, залхуураад байна уу? Тийм бол яг одоо орц руугаа гараад хамгийн дээд давхар руу гүйгээрэй, тэгээд хамгийн доод давхар руу гэх мэт эхний ээлжинд ганц удаа, маргааш 2 удаа дарааллаад дээш доош гэх мэт өдөр бүр ачааллаа нэмэгдүүлээд гүйчихдэг болж болно. Гадаадад сурч байсан найз маань өөрөө ч мэдэлгүй өгзөгний булчингаа айхтар хөгжүүлсэн байсан нь цахилгаан шатгүй, өндөр орон сууцнуудад өглөө бүр сонин тарааж гүйдэгтэй нь холбоотой байж гэж надад хэлж байсан юм шүү. Үүнийг өглөө бүр ажилдаа гарахаасаа өмнө 5 минут зарцуулаад дээш доош гүйгээрэй. Эрт босвол биед чинь, сэтгэл санаанд чинь ч сайн. Бас олон хүн тааралдахгүй болохоор үнэхээр амар.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(734)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com