ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна - Энэ долоо хоногт оролцох арга хэмжээнүүд

Мэдээлэл  | 2016 / 04 / 05

Энэ долоо хоногийг бүгдээрээ үнэхээр завгүй өнгөрүүлэх бололтойдог шүү. Тэр тусмаа ажлын өдрүүдийг... Ямар ямар сонирхолтой зүйлсийг хэлээд байгааг минь үргэлжлүүлж уншаад мэдэж аваарай.

Гоолингоо зөвлөж байна - Энэ долоо хоногт оролцох арга хэмжээнүүд
1. Наран дээр шөнө буувал чамайг юу хүлээж байгаа вэ?
Наран дээр шөнө бууж болно шүү. Үнэхээр болно. Бүх брэнд бүтээгдэхүүнүүд нь 50% хүртэл хямдрал зарлаад халуухан байх ч гэлээ очсон бүх хүмүүсийг баярлуулж чадах гоё шоппинг фестиваль болж байгаа. Adidas, Timberland, Esprit, Celio, FOX, Eva lingerie, Adam Underwear брэнд хувцас, гутлууд 50% хүртэл, Luminarc, Seiko, Swatch, Наран кидсийн бүтээгдэхүүнүүд 50% хүртэл, Yves Rocher, Tulip, Thann –ын гоо сайхны бүтээгдэхүүнүүд урамшуулалтай худалдаа зохион байгуулна. Бас дээрээс нь зөвхөн Гоолингоо карттай бүсгүйчүүд 10% хөнгөлөлтийг шууд эдлэх боломжтой гээд бод доо! Тэгэхээр чи Наран дээр шөнө буусан л бол өөрийгөө ямар нэг зүйлээр заавал баярлуулаад гарах нь дээ. Өнөөдөр маргаашийн нарлаг өдрүүдийг 11- 23 цаг хүртэл Наран плазагаар хэсч өнгөрүүлээрэй. Ажлаа тараад очсон ч болохоор байгаа биз?
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/208833462825991/
2. Чамайг “Үдэшлэг”-т урьж байна
Түүний уянгалаг хоолой, өвөрмөц, өөрийнхөөрөө дүр төрхөд нь би дуртай. Олон арга хэмжээ, уралдаан тэмцээн дээрээс түүний уран бүтээлийг сонсож байсан болохоор мэдрэмжтэй, авьяаслаг гэдгийг нь бүсгүйчүүд бид сайн мэдэх билээ. Түүний анхны бие даасан тоглолт “Үдэшлэг” энэ сарын 7-нд 19 цагаас Улсын Филармонийн концертийн танхимд болох гэж байна. Баянмонгол жазз найрал хөгжимтэй аялгуулаг, сайхан “Үдэшлэг” –т очоорой хэмээн онлайн найз нараа би урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://www.ticket.mn/event/46/
3. Шинэ хаврын шинэ дуурь
2000 оны тэртээх Хан, Хүн гүрний оршин тогтнолын үеийн язгууртан гүнж түүнийг тойрсон цэргийн эрхтэн, хаадын тухай өгүүлэх сонирхолтой дуурийг 4 сарын 7-нд үзэхийг онлайн найз нь санал болгож байна. “Гүн гэрийн гүнж” хэмээх энэ дуурьд олзлогдон ирсэн Хан гүрний бичгийн эрдэмтний сурвалжит охин, үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи, гүнжээ эргүүлэн авахаар тэмцэх Хан гүрний цэргийн эрхтнүүд, түүнийг олзлон авч хатнаа болгосон Жи Жи Шанью нарын дүрээр тухайн цаг үеийн их гүрнүүдийн тэмцэл, хайр сэтгэл, энх тайван гээд олон зүйлийн тухай өгүүлдэг ажээ. 4 сарын 7-ны 19 цагаас Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдана шүү.
Тасалбар болон бусад зүйлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.ticket.mn/event/47/
4. Төгөлдөр хуурын төгс аялгуунд уярах үдэш
Удаан хүлээсэн тоглолт маань маргааш орой болох гэж байна. Энэ бол төгөлдөр хуурч, МУСТА Ц.Энхтөрийн уран бүтээлийн 20 жилийн ойн концерт юм. Сонгодог урлагийн тоглолтыг аль болох алгасахгүй байхыг хүсдэг бүсгүйчүүдэд ч мөн сайхан санагдаж байгаа байх. Тоглолт дээр В.А.Моцарт, Ф.Шопен, Э.Григ, С.Прокофьев, З.Хангал түүхт болон өнөө үеийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээс тоглох сурагтай байна. Бүтэн 2 цагийг хаан хөгжмийн аялгуунд уярч өнгөрөөгөөрэй. Маргааш орой 19 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Тасалбар болон бусад зүйлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.ticket.mn/event/41/
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(859)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com