ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэр галерей: Хоосон, цулгуй ханаа хэрхэн амь оруулах вэ?

Гэртээ  | 2016 / 04 / 05

Уг нь чи яаж л бол яаж чимэглэх боломжтойг нь тооцоолж, ханаа цулгуй цагаан өнгөөр бүрсэн. Гэтэл цагаа тулсан чинь яг яаж чимэглэхээ мэдэхгүй болчихсон уу?

Гэр галерей: Хоосон, цулгуй ханаа хэрхэн амь оруулах вэ?

Гэрээ сэтгүүлийн нүүрэн дээрх шиг, Pinterest дээрх зурагнууд шиг дуу алдмаар сайхан болгохыг хүссэн, модерн хэв маягт дуртай бүсгүйчүүд гэрийнхээ ханыг цагаанаар будуулах юм уу цагаан ханын цаас сонгох нь олширсон. Хүссэндээ хүрч цэлийсэн ханатай болоод авсан чинь, буйдангийн дээрх эсвэл ширээний дээрх цулгуй зайг чимэглэх санаагаа оновчтой олж чадахгүй байгаа бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

Сонгож авсан нэг ханаа “gallery wall” буюу өөрийн гэсэн өнгө төрх, өгүүлэх түүх, загвар дизайнтай, өвөрмөц булан болгоход хэрэгтэй бүхнийг чинь бид цуглууллаа.

Галерейг аль ханан дээрээ үүсгэх нь тохиромжтой вэ?

Ерөнхийдөө хоосорч харагдаад байгаа ямар ч ханан дээр үүсгэж болно. Гэхдээ өрөөний ямар нэг чухал хэсгийн дээр эсвэл хажууд байрлавал илүү утга учиртай харагддаг.

1. Орны толгойн дээр – Классик байрлал. Ор нь ихэвчлэн унтлагын өрөөний голд байрладаг учраас галерей хана анхаарлын төв цэгт орших болно.
2. Ажлын ширээний дээр – Ажлын ширээ чинь дээрээ номын сан, тавиургүй хоосон бол галерей хана төгс сонголт. Өөртөө урам зориг оруулах афоризм, үгийг дунд нь шигтгээрэй.
3. Татлагатай шүүгээний дээр – Татлагатай шүүгээнүүд ихэвчлэн ганцаардмал, орчиндоо суугаагүй харагдах гээд байдаг талтай. Намхан шүүгээнийхээ дээд хэсгийг галерей ханаар дүүргээд өгвөл байдал эрс өөрчлөгдөх болно.
4. Буйдангийн дээр – Мөн л классик байрлалуудын нэг. Өмнө нь буйдангийн дээр ганцхан том зураг хадахыг хүмүүс илүүд үздэг байсан бол одоо галерей хана болгож ашиглах болжээ. Буйдан өөрөө зочны өрөөний төв цэг учраас өрөө бүхэлдээ өнгө орох болно.
5. Хоолны ширээний дээр – Хэрвээ гал тогооноосоо тусдаа эсвэл хол зайнд хоолны ширээ чинь байрладаг бол дээд хэсэгт нь бага зэрэг этгээд, загварлаг өнгө аяс нэмж яагаад болохгүй гэж?
6. Өрөлтөө яаж хийх вэ?
Өрөлтийг хийхдээ анхаарах цөөн хэдэн чухал зүйл бий.
• Хэдэн талаасаа өөгүй тэгш биш, харин жаазнууд нь дээш доош, хаа нэг тийшээгээ илүү гарсан доголнуудтай байвал галерей чинь үхмэл, хүйтэн бус харин амьд, хөдөлгөөнтэй харагдах болно. Гэхдээ тэгшхэн өрөлтүүд ч зохисон газраа маш сайхан харагддаг гэдгийг мартаж болохгүй.
• Галерей зөвхөн жаазтай зургаар хязгаарлагдахгүй. Толь, цаг, зүүдний манаач (dreamcatcher), хананы төрөл бүрийн чимэглэл, түлхүүр, малгай, модон эдлэл, хонх, амьтны чихмэл (хиймэл), ваартай цэцэг гээд юуг л бол юуг голд нь шигтгэж болно. Гол нь тэр нь чиний сонгосон сэдэв, ерөнхий уур амьсгал, өнгө төрхтэй уусаж харагдах ёстой.
Эдгээр инфографикаас галерей ханыг хэрхэн өрж болох 100-аад төрлийн санааг аваарай.
Өрөлт хийх санаа
7. Өрөлт хийх санаа
8. Толь юм уу цаг оруулсан өрөлт хийх санаа
9. Сонгосон өрөлтийнхөө дагуу эхлээд жаазнуудтай ижил хэмжээтэй цаас хайчилж, нааж байгаад өлгөвөл алдаа гарахгүй.
10. Чиний хана ямар сэдэвтэй байх вэ?
Уран зургийн галерей болгон нэг сэдэвтэй байдаг шиг чиний бүтээх хана ч бас тодорхой уур амьсгал, хэв маягт баригдах ёстой. Энэ нь гэрийн чинь ерөнхий интерьертэй, мөн чиний дотоод ертөнц, хүсэл тэмүүлэл, хувь хүний шинж чанартай уялдаж, чамайг хэн гэдгийг илэрхийлэх болно. Чиний хана винтаж, байгалийн, аяллын, спортын, загварлаг, модерн, цэцгэн гээд ямар ч байж болох юм. Хэд хэдэн жишээг харуулбал, чамд сэдвээ сонгоход илүү хялбар байна байх.
Жишээ 1: Загварлаг, chic, орчин үеийн хэмнэлтэй бүсгүйн галерей
11. Жишээ 2: Эмэгтэйлэг, ялдам бүсгүйн галерей
12. Жишээ 3: Байгаль, ан амьтдад дуртай, газар дэлхийдээ ойр хүний галерей
13. Жишээ 4: Олон төрлийн сонирхолтой, мэдрэмжтэй хүний галерей
14. Жишээ 5: Парисын хорхойтой хүний галерей
15. Жишээ 6: Гэр бүл төвтэй галерей
16. Жишээ 7: Уран зураг, эртний эдлэл сонирхдог хүний галерей гэх мэт.
17. Заавал үнэтэй зурагнууд худалдаж авах шаардлагагүй...
Учир нь гэр галерейд зориулсан үнэгүй хэвлэх материалууд интернэтээр дүүрэн байдаг. Бидний цуглуулсан дараах холбоосуудаар зочлоод, дуртай зургаа өнгөт принтерээр хэвлээд гаргаарай.
• Таалагдсан зурагныхаа харгалзах дугаар дээр дараарай: http://mrsfancee.com/wp-content/uploads/2015/05/Gallery-wall-resource.pdf?74a0c9
• Мөн адил таалагдсан зурагныхаа линкэн дээр дараад, зурагны эх үүсвэр лүү нэвтэрнэ: https://littlegoldpixel.com/2015/01/free-printables-gallery-walls-vol-3/
• Уран дизайнтай, сонирхолтой үгс бүхий хэвлэх материалууд: http://chicfetti.com/decorate/download-printables
• Ажлын ширээний дээрх галерейн хэвлэх материалууд: http://www.beinspiredcreative.com/free-printable-download-10-home-office-prints/
• 50 ширхэг төрөл бүрийн хэвлэх материалуудын цуглуулга: http://www.fabnfree.com/2014/01/29/50-gorgeous-free-wall-art-printables/
Эдгээрээс гадна интернэт нэмж ухаад өөртөө яг таг таалагдах загварын зурагнуудыг татаж аваарай.
18. Ороод гарах дэлгүүрүүд...
Хэрвээ чи аль нэг ханаа галерей маягтай болгохоор бат шийдсэн бол Гоолингоогийн зөвлөж буй дараах дэлгүүрүүдээр зочлоход гэмгүй.
• Home Fix – Декор, гэр ахуйн дэлгүүр
Хаяг: Хүннү Молл
• Цаасан шувуу – Декор, бичиг хэргийн дэлгүүр Хаяг: УИД-ийн урд
• Сasa Decor – Декор, тавилгын дэлгүүр Хаяг: Гранд Плаза
Чамд эдгээрээс өөр санал болгох дэлгүүр байвал сэтгэгдлээр бичээрэй.
Хана ханын дотроос хамгийн гоё нь чиний хана...
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(383)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: содоод.   2016-04-07
dugeelee

Зочин: содоо.   2016-04-07
баярлалаа

Зочин: содоо.   2016-04-07
galarei

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com