ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жижи Хадидаас санаа авав: Энэ хавар зуны хувцаслалтын 8 тренд

Загвар  | 2016 / 04 / 06

Энгэр дээрээ “Жижи бол бурхны бүтээл” гэсэн бичигтэй футболкоор зоригтой гангарч, торгомсог хүрмийг юүдэнтэй цамцан дээр ч өмсчихөж чаддаг, өөрийгөө “мэдэрчихсэн” яваа бүсгүйн хувцаслалтаас бид хэзээ ч уйдахгүй биз ээ. Харах бүрт “Би ч гэсэн өдөр бүрийг жирийн хувцаслаж өнгөрөөмөөргүй байна” гэсэн бодол төрөх юм. Түүнийг өмссөн үед энгийн нэг майк ч ховор бүтээл мэт харагдаад байгаа юм чинь, яалтай билээ.

Жижи Хадидаас санаа авав: Энэ хавар зуны хувцаслалтын 8 тренд

Түүний хувцаслах хэв маягаас дараах гол 8 зүйлийг би олж харлаа:

1. Улам урт уруу тэмүүл
Ким Кардашян, Ясмин Севэлээс авахуулаад урт пальто, цувыг тренд болгоод байгаа хувцас загварын одод зөндөө. Харин Жижигийнх тэднээс илүү залуулаг, эрч хүчтэй, орчин үелэг байдлаараа ялгарна.
2. Хар өнгөнөөс хэзээ ч уйдахгүй
Толгойноос хөл хүртлээ нэг л өнгөөр хувцасласан хэрнээ огт уйтгартай харагдахгүй байх шидийг Жижи төрөхдөө л өвлөөд авчихсан гэлтэй. Шар цүнх, цагаан эсвэл улаан кет, алтлаг хадаас гэх мэт ганцхан шигтгээгээр л хав хар хувцаслалтаа хүчирхэг харагдуулж чадах чадвар түүнд бий. Том захтай ноосон цамцыг торгомсог материалтай юбкан дээр өмсөж болно гэж бид яагаад өмнө нь бодож байгаагүй юм бол?
3. Йогийн өмд заалнаасаа гараад ирж
Йогийн бариу өмдийг энгийн хувцаслалтандаа оруулах тренд саяхнаас л дэлгэрээд байгаа. Энэ үйл явдалд хамгийн ихээр хүчин зүтгэсэн одууд бол Кендалл Женнер, Кайли Женнер бас Жижи Хадид. Бараг л тэдний нэрээр нэрлэчихэж болохоор энэ тренд гарснаас хойш йогийн хичээлдээ суучихаад шууд л гараад явахад хэцүү биш харин ч загварлаг харагдахаар болжээ. Амар биш гэж үү?
4. Хэвлий хэсгээ ил гарга
Кроп топыг яг юу гэж Монгол хэл рүү буулгахаа бодоод олсонгүй. Ямартай ч Жижи Хадидын хувцаслах хэв маягийн зайлшгүй нэг хэсэг нь кроп топ ажээ. Өдөр тутамдаа өмдөн дээр өмсөж, улаан хивсний ёслол, хүлээн авалтын үеэр юбкатай өмсчихдөг хамелеон шинж чанартай юм. Шүүгээнд маань заавал нэг байх хэрэгтэй шүү.
5. Өндөр + цагаан
Сүүлийн үеийн хувцаслалтуудаас нь харахад Stuart Weitzman –ы гуя барьсан өндөр түрийтэй гутал болон Adidas, Zara –ийн цагаан кет олон давтагдаж байна.
6. Толин шил
Үнэхээр шүү. Түүний сүүлийн үед зүүж байгаа нарны шилнүүдийн ихэнх нь толин гадаргатай байна. Том араамтай, дөрвөлжин хэлбэртэй хар шилнүүд байгаа ч ихэнх нь ийм байгаа юм. Нүдний шил хувцсыг бодвол багаар өөрчлөгддөг нь сайхан юм даа.
7. 90-ээд оны чокер зүүлт
Чамд чокер байхгүй бол ядаж л нарийн хар алчуурыг хоолойдоо тулгаад боохгүй л бол болохгүй нь байна. Чокерт зүрх сэтгэлээ өгөхөд минь хүчтэй нөлөөлж байгаа одуудын нэг нь яалт ч үгүй Жижи. Хар л даа зүүхгүй байхын аргагүй байгаа биз дээ?
8. Бүр өндөр
Бас нэг хувцсыг онцлохгүй байж чадсангүй. Энэ бол өндөр оноотой юбка юм. Ихэвчлэн арга хэмжээнд ороцлохдоо өмссөн байгаа харагдах ч тэр хав хар хувцаслалтыг нь хар л даа. Гуя барьсан өндөр түрийтээс ч өндөр оноо байгаа биз дээ?
Эцэст нь хэлэхэд түүнээс санаа аваад өөрийн гэсэн онцгой, давтагдашгүй хэв маягийг бүтээгээрэй. Хүн бүрийн мэдрэмж өөр шүү дээ. Чинийх ч бас...
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(765)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oji.   2016-07-20
mash ih taalagdlaa.

Зочин: emma.   2016-06-06
@zochin @ok herwee gigi hadidiig hoorhon gej baigaa bol emma watsong haraad uzeerei. uneheer hoorhon :)

Зочин: zss.   2016-04-13
ene odoo yu hiideg yaadag garin ?/

Зочин: guest.   2016-04-12
huvtsaslalt n diildehgui

Зочин: Zochin.   2016-04-09
Gigi Hadid uneheer huurhun. Goy ch huvtsasladag, zagvarlag emegtei. Goolingoo tuunii talaarh medeelliig olon tavij bgarai helj helmer bna

Зочин: Ok.   2016-04-09
Erunhiiduu zaluu hunii zagvarlag, baruunii teenager ohidiin zadgai styled tohirdog shinjtei bolohoos Victoria, Olivia Palermo nar shig turuhuusuu fashion God gemeer style, classy, elegant, trend geed bugdiin hosluulj chaddag bol bish.

Зочин: Busgui.   2016-04-09
Kim Kardashianii heden jiliin umnuus umsuj baigaa styluud shuudee

Зочин: oyuna.   2016-04-07
yooy goy yumaaa huvtsiig buren utgaar umsch bn, yag minii sonirhdog style bna goy yumaa, huvtssiig bas jinhene amiluulj bn

Зочин: Erdene.   2016-04-06
Love you soo much GIGI Hadid <33333

Зочин: oooo.   2016-04-06
аргагүй л бурханы бүтээл юм аа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com