ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шилдэг 10: Дэлхий дээрх онцгой дэлгүүрүүд

Дэлгүүр хэсье  | 2016 / 04 / 06

Дэлгүүр хэсэх дургүй бүсгүй хүн гэж бараг байхгүй шүү дээ. Харин дэлгүүрүүд нь үйлчлүүлэгчээ татахын тулд төрөл бүрийн шинэ санаа сэдэж, дахин давтагдашгүй болохыг хичээж байдаг. Дэлхий даяар мянга мянган дэлгүүр байдгаас өөрийнхөөрөө онцгойрч, дэлгүүр хэсэгчдийн хувьд диваажинг мэдрүүлж чаддаг шилдэг 10 дэлгүүртэй одоо танилцъя.

Шилдэг 10: Дэлхий дээрх онцгой дэлгүүрүүд
1. LN-CC
Лондон хотод байрлах энэхүү дэлгүүр нь дэлхийд алдартай брэндүүдийн хувцасыг зардаг байна. Юугаараа онцлог байдаг вэ гэвэл чиний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй дотоод засалтай бөгөөд энгийн нэг дэлгүүрээс огт өөр хэв маягтай.
2. Тres Bien
Шведийн Малмо хотод байрлах энэ дэлгүүр нь маш цэвэрхэн бөгөөд дотоод засал нь цагаан өнгийг түлхүү ашигласан хэв маягтай. Барааны хувьд маш чанартай бүтээгдэхүүн борлуулдаг болохоор нэг удаа худалдан авалт хийхэд хэсэгтээ л санаа зовохооргүй болдог. Үйлчлүүлэг нар нь тэндээс худалдан авалт хийхдээ яг л гэртээ байгаа юм шиг тухтай байж, өөртөө таалагдсан , сайхан хувцасыг олж авдаг байна.
3. Opening Ceremony
Tokyo хотын Шибуяад байрлах тус дэлгүүр Opening Ceremony, Band of Outsiders, Kenzo зэрэг брэндийн хувцасыг борлуулдаг. Тус дэлгүүрийн онцлог нь гэвэл чи тэнд хувцас авахаар очсон бол нэг хэсэгтээ л зорилгоо мартан дэлгүүрийн архитектурын сайхныг гайхан хэдэн цаг ч хамаагүй алхахад хүрнэ.
4. Four
Кувейт улсад байрлах энэхүү дэлгүүр нь эрэгтэй хувцасны томоохон брэндүүдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Мөн гайхалтай тавилга, урлагийн бүтээл,утга зохиолын бүтээлийн коллекцийг танилцуулдаг. Хүний авьяасыг өндрөөр үнэлж, дэмждэг бөгөөд шинээр гарч ирж байгаа авьяаслаг хүмүүсийг дэмжиж ажилладаг байна.
5. Colette
Парис хотод байрлах тус дэлгүүрт Saint Laurent, Thom Browne, Comme des Garçons зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүд борлуулагддаг. Хувцасны гайхалтай сонголттойгоос гадна галерей,шилдэг номын цуглуулгууд болон 100 гаруй нэр төрлийн савласан цэвэр уснаас сонголт хийн авах боломжтой байдаг байна.
6. Soto Store
Берлин хотод байрлах тус дэлгүүр нь дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулж борлуулдагаараа онцлогтой. Дэлгүүрийн интерьер тун өвөрмөц гэдгээрээ ч мөн алдартай.
7. Napoleon Fish
Tokyo хотын Setagaya-д байрлах энэ дэлгүүр нь аялал, зугаалгаар явах, ууланд авирах дуртай хүмүүст зориулсан аяллын, загварлаг хувцас голлон борлуулдаг. Тэдгээр хувцаснууд нь өнгөлөг, чанартайгаас гадна биед огт садаа болохооргүй эвтэйхэн байдгаараа онцлогтой.
8. Good Hood
Лондон хотод байрлах тус дэлгүүрийг чөлөөт хувцасны гайхалтай ертөнц гэж хэлж болно. Харин дэлгүүрийн дотоод интерьерийн хувьд мөн л тун өвөрмөц бөгөөд хар, цагаан өнгөөр тохижуулсан байдаг.
9. Charvet
Парис хотод байрлах Charvet дэлгүүр нь 175 жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн дэлгүүр юм. Эндээс үйлчлүүлэгч нар нь бэлэн байгаа цамц, унтлагын өмд авч болохоос гадна өөрийнхөө хэмжээг өгөөд захиалгаар ч хийлгэх боломжтой. Энэхүү дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүн өөрийгөө яг л хаан мэт төсөөлөхөөр тийм л тансаг, соёлтой үйлчилдэг байна.
10. Fruition LV
Лас Вегас хотод байх тус дэлгүүр нь төрөл бүрийн дэлхийн шилдэг брэндийн хувцасыг олж авахад тусална. Зургийг нь л харж байсан хувцас, гутлыг эндээс бодитоор нь харж, худалдан авах боломжтой ажээ.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо - Гэрэл
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(396)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Seksy.   2016-06-05
Hajuu oroo holsolj suuna

Зочин: Seksi.   2016-06-05
Taniltsay ah naraa

Зочин: onongoo.   2016-04-11
10jiliin daraa emee eej ohiduud bolon hairtai hvmvvsteigee ochij hudaldan awalt hiinee hvsseneeree

Зочин: Bindee.   2016-04-06
ireeduid zaavl ochij husseneeree hudaldn avalt hiigd yvh bln do !

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com