ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүндлэл хайрыг бадраадаг

Гэр бүл  | 2016 / 04 / 11

Нөхөр...
“Миний өдөр бүр түүнийг хүлээж зогсдог байсан их догдлол, анх гарт нь сарнай атгуулж энгэртээ нандигнасан энхрийлэл, хуруунд нь бэлзэг зүүн байж өөрийн болгосон их өмчирхөл, шинэ гэр бүлийн аз жаргал бүгд одоо алга болсон. Хачин юмаа, хайр дуусдаг юм байх даа? Энэ хүүхэнд зориулсан цаг хугацаа, сэтгэл хөдлөл, үнсэлт тэврэлт, бас халуун хөнжил, амтат секс, гэрлэлт бүгд намайг одоо шаналгаж байна. Түүний хувьд би азгүй, арчаагүй хамгийн муу эр хүн. Би түүнийг аз жаргалтай амьдруулж чадахгүй байна.”

Хүндлэл хайрыг бадраадаг

Эхнэр...
“Хөндий хүйтэн харилцаа, хорон муу үг, өширхөж мөчөөрхөх, ганц үгний зөрүүд л буруу ойлголцох, хэнэггүй тоомжиргүй бас намайг үл тоомсорлоно. Тэр өмнө нь ийм хүн байгаагүй. Анх үерхэж эхлэхдээ тэр намайг өөртөө байгаа алт эрдэнэс аятай л харьцдаг байсан. Би түүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй байсан. Харин одоо түүнтэй хамт байгаагаар ирээдүйгээ төсөөлөх боломжгүй болоод байна. Миний сэтгэл зүрх ч түүнийг хараад хөөрч баярлахаа больсон. Тэр өөр хүнтэй болсон байх. Эсвэл тэр залхсан. Гэрлээд, хамт амьдраад ирэхээр ийм өөр болдог юм уу? Яг юу болохгүй байна вэ? Юу бидэнд дутагдаад байгаа юм бол?”

Би өнөөдөр ийм нэгэн зүйл дууллаа. Монгол Улсын хэмжээнд залуу гэр бүлийн салалт гэрлэлтээсээ нэг дахин их байна гэнэ. Сууж байгаагаасаа салж байгаа нь нэг дахин их гэдэг бол бид үнэхээр хөнгөн дэвүүр шиг амьдраад байгааг илтгэж байгаа хэрэг шүү дээ.

Одоогоос олон жилийн өмнө нөхөр бид хоёр салахаар шийдэхийн өмнө сэтгэлзүйч дээр очиж байлаа. Тэгээд сэтгэлзүйч бид хоёрыг дотроо уудлаад цаасан дээр бичээд өгөөч гэж хүссэн юм. Тэр үед бид хоёр дээрхийг бичиж байжээ.

Сэтгэлзүйч энэ захиаг бичүүлж авсаныхаа дараа их л удаан бодолд орж суусан юм. Тэгээд ердөө гурван л асуулт асуусан.

- Та хоёр хүүхэдтэй юу?
- Байхгүй!
- Та эхнэрийнхээ сайн талыг надад ярьж өгөөч!
- Одоо шууд ярих юм уу? За байз, манай хүн олон ажил зэрэг амжуулж чаддаг. Бас их сайхан дуулдаг. Их цэвэрч цэгцтэй хүн. Бас их тусархуу. Ер нь бүх зүйлд л их ач холбогдол өгдөг хүн. Бас их сайхан инээмсэглэдэг.
- Таньд баярлалаа. Харин одоо та нөхрийнхөө сайн талыг надад ярьж өгөөч!
- Анх танилцаж байхад их халамжтай бас сайхан дөлгөөн зантай байсан. Одоо ч нэг тийм сайхан дөлгөөн зантай хэвээрээ л дээ. Бас их шаргуу. Үзэл бодолдоо их үнэнч. Их сайхан нөмөртэй, түшиг тулгууртай мэдрэгддэг.

Энэ ярианы дараа сэтгэлзүйч бид хоёрын бичсэн зүйлийг тус тусын маань гарт атгуулж өгөөд

- Та хоёр энэ өрөөнөөс гараад бие биендээ энэ захиаг өгч уншуулаарай. Эсвэл зориг гаргаад нэг нэгэндээ хэл. Харин үүнийг хэлж ойлгуулах гээд ч ойлголцохгүй байвал дахин цаг аваарай гэж хэлсэн.

Тэр өрөөнөөс гараад бид хоёр дор бүрнээ бодлогширсоор машиндаа суусан юм. Тэгээд яг л арван жилийн хүүхдүүд шиг нэг нэгнийхээ гарт нөгөө захиагаа атгуулж өглөө. Аль аль нь их л чухал зүйл уншиж байгаа мэт бодолд орно.

Нөхөр – Чи бид хоёр бие биенээсээ их хол хөндий байдаг болсон байна. Би өөрийгөө чамайг аз жаргалгүй байлгаад байна л гэж бодсон. Тиймээс чамайг зовоож байхаар салсан нь дээр юм уу л гэж... Гэхдээ би чамд хайртай хэвээрээ. Чамайгаа гуниглаад гэртээ өдөржин ууртай уцаартай байхыг харах надад хэцүү байдаг. Сэтгэлд чинь хүрэхгүй байгаагаа мэдээд байгаа ч гэлээ яаж өөрчлөхөө сайн мэдэхгүй юм. Ядаж байхад чи минь дуугаа хураагаад юу ч ярихгүй болохоор бүр ч хэцүү. Айл гэрийн ноён нуруу байтал эхнэрээ аз жаргалгүй байлгаж байгаа маань намайг зовоож, би өөрөө өөрийгөө ч хүндлэхээ болиод байна. Чамайг халамжилж, анхаарал тавихгүй байгаагаа би анзаарсангүй. Чамайг уурлах үед сөрж уурласаар байгаад асуудал яг юунд байгааг нь ч мэдээгүй явж.

Харин тэр үед би юу ч хэлж чадалгүй өөрийгөө юунд тэгтлээ их сэтгэл хангалуун бус байсан юм бол доо гэж гайхаж байлаа. Тэр үед миний амьдралыг нөхөр маань аварсан юм. Юу ч хэлж чадахгүй уйлж суусан намайг хамгийн чангаараа тэврээд

“Чи бид хоёр нэг нэгнээ хүндэлж, халамжлахаа л хэсэгхэн мартчихсан юм байна. Түүнээс биш хайрлахаа болиогүй байна шүү дээ! Ахиад нэг хичээе” гэж хэлсэн.

Тэр үед л ойлгосоон. Нөхрийнхөө хамаг л муу муухай зүйлийг шүүрч авч, тоочоод байснаас тэр хүнд хайртай гэдгээ бас хүндлэх шалтгаануудаа би мартчихсан явж. Тиймээ, заримдаа тэр маань үнэхээр дэндүү, бүр дэндүү их өөтэй санагддаг, арзгар зараа шиг л бодогдоно. Гэхдээ энэ зараа л намайг эрч хүчтэй бас аз жаргалтай болгож чаддаг байсан. Ер нь бол би өөрөө л анх түүнд боломж өгсөн шүү дээ. Би өөрөө түүнд итгэсэн. Би л өөрөө “Өвдөлтгүй хайр гэж байдаггүй” гээд л зарааг тэвэрсэн.

Одоо бодох нь ээ, би л өөрөө хүний өмнөөс юм шиг амьдардаг байсан байна. Өөрөө өөрийгөө халамжлаад, цэгцлээд, дуртай зүйлээ өөртөө авч өгч баярлуулаад байж болох л байсан. Заавал эр нөхрийн гар харж, хүлээлт үүсгэж сэтгэлээ зовоосоор байгаад тэр хүнийг ч муу хүн болгож өөрчилсөн байгаа юм.

Хайр өөрөө хүндлэл дээр л бат тогтдог юм байна. Би нэг явдлыг ерөөсөө мартдаггүй юм. Хүүхэд байхад ээж ахыг маань хулгай хийснийг олж мэдээд өглөөний цайн дээр унтлагын өрөөндөө оруулж байгаад загнаж байхдаа:

“Би чамд хайртай учраас хүндэлнэ. Гэхдээ буруу үйлдлийг чинь өөгшүүлмээргүй байна. Хэрвээ чи өөртөө хайртай бол өөрийгөө бас хүндлээд нэг бодоод үз! Хэрвээ чи өөрийгөө хүндлэхгүй байвал би ч бас чамайг хүндлэхгүй. Яагаад гэвэл тэр үед хайр дууссан байх болно шүү!” гэж билээ.

Шинэхэн долоо хоногоо угтах гээд хүлээж суугаа хөөрхөн Гоолингоо чамдаа хэрэгтэй болов уу гэж бодоод эдгээр түүхүүдийг дурслаа. Амьдрал гэдэг төгс төгөлдрийн орон биш учраас бүх л зүйл дутуу байдаг. Хамгийн гол нь чи тэр бүх зүйлийг бүтэн болгох гэж ирсэн гэдгийг бүү мартаарай. Чиний минь хайр бүхий л дутуу бүхнийг бүтэн болгож, дундуур бүхнийг дүүргэж байх болтугай! Хайр гэдэг бол чамаас минь гарах хамгийн том хүндлэл учраас хүндлэлээ хэзээ ч бүү алдаарай!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(230)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: зочин.   2016-04-25
Сайн байна үү энэ үншийн мэнд гоолингоо Би нэг залуутай гэр бүл болоод улаагүй л дээ. Тэр минь ул нь их сайн номхон зөөлөн хүн. Гэвч тэрэнд нэг маш том асуудал байна. Юу гэхээр ямар нэг асуудал тулгарах эсвэл хоорондоо зөвлөлдөх асуудал гарахаар надтай биш эгчтэйгээ бүх асуудлаа шийдвэрлээд байх юм. Энэ зангаас нь болж сүүлийн үед үе үе ам муруйх боллоо. Яах ёстойгоо ч мэдэхээ байлаа. Ул нь эхнэр нөхөр болно гэдэг чинь жаргал зовлонгоо хуваалцаад үргэлж хамт байхыг хэлдэг биз дээ. Сүүлдээ бүүр салья больё гэж бодох боллоо. Би яг яах ёстой вэ

Зочин: зочин.   2016-04-25
Сайн байна үү энэ үншийн мэнд гоолингоо Би нэг залуутай гэр бүл болоод улаагүй л дээ. Тэр минь ул нь их сайн номхон зөөлөн хүн. Гэвч тэрэнд нэг маш том асуудал байна. Юу гэхээр ямар нэг асуудал тулгарах эсвэл хоорондоо зөвлөлдөх асуудал гарахаар надтай биш эгчтэйгээ бүх асуудлаа шийдвэрлээд байх юм. Энэ зангаас нь болж сүүлийн үед үе үе ам муруйх боллоо. Яах ёстойгоо ч мэдэхээ байлаа. Ул нь эхнэр нөхөр болно гэдэг чинь жаргал зовлонгоо хуваалцаад үргэлж хамт байхыг хэлдэг биз дээ. Сүүлдээ бүүр салья больё гэж бодох боллоо. Би яг яах ёстой вэ

Зочин: bananaa.   2016-04-21
Энэ асуудал яг надаа тулгараад байна. Нэг ялгаа нь бид тусдаа байгаад л байна. Чамаас холдоод би их бодсоон хором бүр... Би яах ёстойгоо мэдэхгүй байгаа ч түүнийгээ эргүүлэн авахын тулд бүгдийг хийхийг хүсдэг. чи намайг гомдоосон ч гэсэн би бүгдийг аль хэдийнээ мартсан. Би чамдаа маш их хайртай. Чи л намайг аз жаргалтай болгож намайг баярлуулдаг байжээ. Хайраа би чамайгаа маш их санаж байна. Эргээд ирнэ гэж би хүлээж итгэж л сууна даа :)

Зочин: ariuk.   2016-04-18
bayarlalaa dandaa heregtei medeelel zuwulguu ugdug shvv manai ger bvld bas iimerhvv zvil tohioldood bsan yumaa

Зочин: mg.   2016-04-13
dandaa l hereldeh yum uchuuhen ugnii uu ungruuhgui heruul hiine hen hen n buult hiihgui. jiremsen ued aash zan togtborgui boldog gsn unen yum shg bno gehdee namaig yagaad oilgoj boldguin bol zugeer l uuchlaarai gedeg ug sonsoh gj udurjin duugaa huraaj suuhad dahiad dugarsangui gd heruul gart taarsan buhnee avch shidne haglna. hezee neg hun shg negnee oilgoj saihan amidrah yum boldoo saihan amidruulj chadhgui bga bol salaad yv gene bi saihan amidarch chadahgui ghiin ene chin setgel n uu esvel uurandaa helsen ug uu yu gj oilgoh uu....

Зочин: hh.   2016-04-12
bi ch bas ygiim asuudals orood bn nz zaluu taiga muudaltsah ued chamd gar hurj bsan udaa baigaa yu herwee tm tohioldold yah we bas minii buruu baigaaalda nadad hariult ogj zaawal tus bolooroi

Зочин: zulaa.   2016-04-12
Bi yag iima suudaltai suuj blaa. bi zaluutaigaa uerheed 4 sar bolj bgaa, yag odo nadad uneher hundii hainga haritsaad bi bas bainga uu haigaad ahij uulzku gsn bodoltoi baijblaa. gehde bid 2 iim ger bul shig hamtda zuvulgu avahaar yavah bdltai bish bolhoor zaluudaa unshuulj chadahgui ni haramsaltai yumaa. ter herve uneher mini i zaluu bhiig huseed ireeduidee hamt buteehiig husvel ergeed ireesei gej bodood huleej suuhaas daa... :(

Зочин: zulaa.   2016-04-12
Bi yag iima suudaltai suuj blaa. bi zaluutaigaa uerheed 4 sar bolj bgaa, yag odo nadad uneher hundii hainga haritsaad bi bas bainga uu haigaad ahij uulzku gsn bodoltoi baijblaa. gehde bid 2 iim ger bul shig hamtda zuvulgu avahaar yavah bdltai bish bolhoor zaluudaa unshuulj chadahgui ni haramsaltai yumaa. ter herve uneher mini i zaluu bhiig huseed ireeduidee hamt buteehiig husvel ergeed ireesei gej bodood huleej suuhaas daa... :(

Зочин: GegeenCom.   2016-04-11
Ger buliin counsellor mgld haa bdyn her yum boldoo

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com