ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

MamyPoko живх хямралын эсрэг 20% хямдарлаа

Мэдээлэл  | 2016 / 04 / 11

Японы №1 живх MamyPoko брэндийн зүгээс Child Care аяны II дахь ээлжийг зарласан байна. Энэхүү аяны хүрээнд жил бүр уламжлал болгон эх үрсэд ээлтэй сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлдэг ажээ. Тэгвэл энэ удаа эцэг, эхчүүдийн энхрий үрсдээ авч өгөх MamyPoko живхийг тодорхой хугацаанд орон даяар 20% хямдруулж, бодит хэмнэлт хийх боломжийг олгож байна. Ингэснээр нэг ширхэг живхнээс дунджаар 170 төгрөг хэмнэнэ гэсэн үг юм. Мэдээж живхний размер, тоо ширхэгээс хамааран хэмнэлт өөр өөр байх ч 72 ширхэгтэй живх худалдан авлаа гэхэд өмнөх худалдан авалтаасаа даруй 12,000 төгрөгийг дунджаар хэмнэх нь ээ. Эдийн засгийн хямралтай, хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд MamyPoko брэнд ийм алхам хийж байгаа нь нялх үрсэд маань, тэдний ар гэрийнхэнд бодит тус болох нь дамжиггүй.

MamyPoko живх хямралын эсрэг 20% хямдарлаа
1. Зөвхөн орон даяар хямдруулаад зогсохгүй MamyPoko живхний орлогоос тодорхой хувийг эх хүүхдийн эрүүл мэндэд зориулж, тэдэнд тустай хандив, тусламжийг хэрэгжүүлэхэд зориулна гэж “Таванбогд Интернэйшнл” ХХК-ийн хамт олон бидэнд хэллээ. Өмнөх Child Care I аяныхүрээнд олон сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд томоохон ажлын нэг нь ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийн хэсгийг иж бүрэн тохижуулж байжээ.
2. Эдгээр ажлыг тогтмол санаачилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч брэнд байхыг эрхэмлэн ажилладаг тус компанийн хамт олон Child care II аяны хүрээнд УБ хотын томоохон төрөхийг тохижуулах, бяцхан хүүхдүүдэд хэрэгтэй үйлсийг хэрэгжүүлэхэд хэдийнэ эхний шатны хэлэлцээрийг хийсэн гэдгээ манай сайтаар дамжуулж уламжилсныг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: Таван Богд Интернэйшнл ХХК
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(751)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ээж.   2016-05-06
Тоди яг үнэндээ тохирсон муу живх. сайжирна гэж итгэж байгаа

Зочин: дэмжигч.   2016-04-12
монголд юм хийж байгаа хүмүүсийг өрсөлдөгч компанийн зүгээс худлаа гүтгэхээ болилдоо зүгээр л орхи зах зээл өөрөө зохицуулна

Зочин: Таны нэр.   2016-04-12
Монголчуудын живх хийнэ гэж юу байхав дээ, үнэхээр муухай живх байна лээ. Импортын живх л зүгээр чухам аль нь сайн юм гэхээс. гэхдээ хүүхэддээ нойтон болмогц нь л солиод байх живх гэхээр хямд тусмаа л сайн байна.

Зочин: ээж.   2016-04-11
хамгийн сайн бөгөөд хямдхан живх бол монголд үйлдвэрлэж байгаа "Тоди" живх юм. Үнэ 360-390

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com