ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 04 / 12

Хэрвээ цаг агаарчдын гаргасан урьдчилсан таамаг зөв бол ирэх долоо хоногоос эхлэн дулаарах нь. Цаг үе налайж, сайхан болох тусам бидний эрч хүч, эрэл хайгуул нэмэгдэх учиртай. Тиймээс энэ долоо хоногт онлайн найз Гоолингоо нь эдгээрийг бэлтгэлээ:

Гоолингоо зөвлөж байна
1. “Mon book club” –т нэгдээрэй
1 жилд чи хэдэн ном уншдаг вэ? 24 ном уншиж амждаг уу? Магадгүй өөрөө уншъя гэж бодсон ч цаг зав гарахгүй болохоор амжихгүй байгаа бол “Monbookclub” фэйсбүүк группт нэгдээрэй. Тус группт гишүүдийнхээ саналаар тухайн жилд унших 24 номын жагсаалтыг гаргадаг ба тэдгээрийгээ бүгд зэрэг уншиж дуусгадаг. Уншиж дуусгаад номын талаарх уулзалт хэлэлцүүлэг ч байнга өрнүүлдэг. Жилдээ 2 удаа 12, 12 номоор нь хуваан гадаад монгол номнуудыг уншихаар сонгодог аж. Номын дэлгүүрт ороод ямар ном сонгохоо мэдэхгүй харж зогсох тохиолдол их байдаг бол, уншсан номынхоо талаар хүмүүстэй ярилцахыг хүсдэг бол, ном уншихыг хүсдэг ч цаг заваа хэрхэн зохицуулахаа мэддэггүй бол энэ группт заавал нэгдээрэй гэж онлайн найз нь уриалж байна. Өнөөдөр тус группын гишүүд ирэх хагас жилийнхээ унших 12 номын жагсаалтыг гаргах гэж байгаа юм байна шүү.
Группын холбоос: https://www.facebook.com/groups/Monbookclub/
2. Цагаа сайн төлөвлөж сурмаар байна уу?
“Цаг төлөвлөлт” гэдэг үг шууд л чиний анхаарлыг татаж, энэ талаарх мэдээлэл мэдлэгийг хайж, шинийг туршиж үзэхэд бэлэн байгаа бол маргааш 15:00-18:00 цагийн хооронд зав гаргаарай. Учир нь Дэйл Карнеги Трэйнингийн дээрх сэдвийн дагуу сургалт болох гэж байна. Энэ сургалтаар цаг төлөвлөлтөөс гадна санаачлагатай байдал, менежмэнтийн хяналт, хүний нөөцийн менежмент, манлайлал гэх мэт сэдвүүдийг хамрах ажээ. Илүү сайн боловсон хүчин, илүү бүтээлч хүн болохын тулд хамгийн түрүүнд бид цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалтаас эхлэх учраас заавал суух сургалтуудын нэг. Төлбөр нь 50,000₮ бөгөөд холбогдох утас нь 7000-0330 шүү.
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/220810284926828/
3. “Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид” лекц хэлэлцүүлэг
Дүрслэх урлагийн тухай илүү шинжлэх ухаан талаас нь мэдлэгтэй болоход энэ лекц туслах болов уу гэж би бодож байна.
- Өнөө үеийн дүрслэх урлагийн салбарын чиг хандлага хэрхэн тодорхойлогдож байна?
- Үнэ цэнийг хэн тогтоож байгаа вэ?
- Монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээл сайн байхаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийгдэх ёстой вэ?
- Бид гадаад орнуудад зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, олон улсын чанартай фестивал, биенналь, триенналь, дуудалга худалдааны зэрэглэл, цар хүрээ, ач холбогдол, давуу болон сул талын талаар ...
- Монголын хэвлэл мэдээлэл энэ талаар хэр бодит мэдээлэл өгдөг вэ?
- Бид хязгаарлагдмал нөөц, боломжоо зөв үйлдэлд чиглүүлж чадаж байна уу?
Чи “Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид” лекцийг сонссоноор дээрх асуултуудын хариултыг мэргэжлийн хүмүүсээс нь сонсож чадах юм. Лекф хэлэлцүүлэг ирэх Баасан гарагийн өдөр 14 цагаас болно.
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/136225510108871/
4. Шүршүүрт зөв орох техник
Шүршүүрээс өмнө заавал үсээ самнаж, орооцолдоог нь гаргах хэрэгтэй. Учир нь нойтон үс гэмтэж, хугарахдаа амархан байдаг. Дараа нь үсээ шампуньдах гэж яарахаасаа өмнө бүлээн усанд сайтар норгож, бүх хэсгийг нь зөөлрүүлэхийг хичээ. Тос, бохирдлыг сулруулж, нүх сүвийг нээхийн тулд дор хаяж 10 секунд усаар норгож дараагийн алхамд бэлдэх хэрэгтэй. Наад зах нь 30-60 секундын турш хуйхаа шампуньдах хэрэгтэй. Ангижруулагчаа хэрэглэхдээ үснээс илүүдэл усыг шавхарч шахаад, гараараа ардаа боож байгаа мэтээр барь. Тэгээд нэг интоорын хэмжээтэй ангижруулагчийг нөгөө гартаа дусаагаад боосон үснийхээ талаас доод хэсэгт нь л түрхэнэ. Ангижруулагч шим тэжээлээ хурдан өгдөг тул тэр дор нь зайлахад хангалттай. Хэрвээ нуруун дээр чинь батга гараад байдаг бол ангижруулагчаа сайн зайлдаггүйгээс үүдэлтэй байх магадлалтай. Ангижруулагч нь нүхийг бөглөдөг, тиймээс л хуйханд биш үсний үзүүрт түрхдэг юм. Биеэ биш үсээ түрүүлж угаавал дараа нь нуруугаа үрэх явцдаа үлдэгдэл ангижруулагч, шампуниа бүрэн зайлах боломжтой. Хамгийн сүүлд нүхийг чинь нээж, батга үүсгэгч тослогуудыг сулласан шүршүүрийн халуун уурын хэргийг гаргах цаг. Үсээ угаасныхаа дараа нүүрээ угаавал нүүрэн дээр унасан шампуний хөөснүүдийг сайтар арилгахад тустай. Нүүрнийхээ эмзэг арьсыг хамгаалахын тулд усаа бүлээн болгож байгаад угаана. Дараа нь үсээ бат бэх болгох үүднээс хүйтэвтэр бүлээн усаар толгойгоо зайлаад гараарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(357)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Kkk.   2016-04-14
??????

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com