ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сонголтондоо эзэн бай

Чөлөөт цаг  | 2016 / 04 / 17

Сонголт гэдэг их агуу зүйл шүү! Хүн бүрт адил тэнцүү сонголт хийх аз тохиодог гэж үү? Бараг л үгүй. Бид бүгд тэс өөр орчин тэс өөр боломж, тэс өөр аз завшаан дунд оршин тогтнох гэж хичээж байгаа. Гэхдээ нэг нь илүү зовж нөгөөх нь илүү жаргаж байна гэж үнэлэх л юм бол буруу болно.

Сонголтондоо эзэн бай

Өнгөн талаас нь харах үед чи л ганцаараа зовоод байгаа юм шиг санагдах өдөр олон байна. Гэтэл тухтай сайн анзаараад, хэлбэрээс агуулга уруу гүн өнгийвөл чамд бүхнийг өөрчлөх боломж бүрэн бий. Тэр бол сонголт шүү дээ!

Бид амьд байгаа нь үнэн цагт бэрхшээл байх нь үнэн.
Гагцхүү түүнийг давж гарах үнэн дээр л бид гацдаг.

Өөрөө өөрийнхөө сонгосон хүнтэй хамт амьдарч байгаа хэрнээ хэн нэгэн хүн хүчээр гэрлүүлсэн мэт амьдралаа, хосоо, өөрийгөө хамгийн утгагүй, өнгө гэрэлгүй, аз жаргалгүй мэт хардаг хүмүүс...

Өөрөө энэ ажлыг хийж чадна гэж ярилцлага өгч, хэдэн арван хүнийг тэнцээгүй гэсэн мэдээг сонсоход хүргэн, хойноо үлдээж орсон байтал өдөр бүр ажлынхаа хамгийн адгийн бүхнийг арьс махандаа шингэтэл муулж суудаг хүмүүс...

Өөрөө хүүхэд төрүүлсэн бас түүнийг бүтээлцсэн байтал үргэлж өөрт нь гай удаж төрсөн мэт үр хүүхдээ загнаж, зэмлэж, буруутгаж, тэдэнгүйгээр амьдрал нь сайхан байх байсан мэт муу үг хэлдэг хүмүүс...

Өөрөө найзаа гэж дуудаж, нүүрэн дээр нь итгэл өгөн найз хэмээн сонгосон мөртлөө өөр нэгэнд найзыгаа ямарч шалтгаангүйгээр муулж суудаг хүмүүс...

Өөрөө амжилттай байхыг хүсэж, оргил өөд гарсан мөртлөө цаг үргэлж завгүй байгаагаа, ямар хэцүү байгааг бусдад тоочдог, гомдол мэдүүлдэг хүмүүс...

Өөрөө сонголт хийсэн мөртлөө өөр нэгэн үргэлж буруутай мэт загнадаг хүмүүс.../p>

Чи ийм хүмүүсийг хэр их мэдэх вэ? Тэгвэл энэ хүмүүст заавал зөвлөгөө өгөх хэрэгтэй шүү.

Нэгт чи өөрөө бүх зүйлийн эхлэлийг тавьсан. Нэг талаараа чи өөрөө сүүмийж байсан цог дээр гал тавьсан хүн шүү дээ. Гэтэл одоо хэн нэгэн энэ бүхэнд буруутай гэдэгт өөрийгөө итгүүлэх гэж байдгаараа хичээгээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ нөхцөл байдалд бэрхшээл чамайг бус чи өөрөө бэрхшээлийг сонгож авсан байна. Чи өөрөө энэ зүйлийг сонгохдоо чихэр гэж бодсон уу, давс гэж харсан уу? Анхнаасаа давс гэж харсан мөртлөө л сонголтоо хийсэн бол одооноос эхлээд өөрийнхөө хүчээр энэ шорвог амьдралыг чихэрлэг болгохын төлөө тэмц.

Юуны төлөө вэ, гэж үү? - Юм бүхний төлөө! Өөрийнхөө төлөө, үнэ цэнийн төлөө, утга учрын төлөө, хариуцлагын төлөө, хүний төлөө!

Яагаад чи ингэх ёстой юм бэ гэж үү? – Чамд одоо ч зугтах боломж байгаа. Яагаад өдийг хүртэл зугтаагүй юм бэ? Яагаад гэвэл чиний доторх хүн энэ бүх бэрхшээлийг давж гарах ёстой гэдгийг мэдэж байгаа учраас. Давс шиг амьдралын чихэрлэг бал нь чи өөрөө болохоор тэр.

Хоёрт Яаж ч харсан энэ чиний л сонголт байсан! Аргагүй нөхцөл байдал байсан ч гэлээ, амьдрал чамайг шахаж оруулсан байлаа ч, анзаараагүй яваад гэнэтхэн унасан байсан ч хамаагүй, чи эр зоригтойгоор энэ шорвог амьдрал уруу үсэрч орсон. Тиймээс эцсийг нь хүртэл тэмц. ЧИ өөрөө ЧИХЭР нь. Хатуу, гашуун, шорвог амьдралтай тэмцэж тэнцвэрийг хадгалах чихэрлэг амт нь чи юм шүү дээ. Үүнийг л мартаад байгаа юм. Нэг л мэдэхэд өөрөө хүртэл давс шиг шорвог хүн болчихсон байгаагаа анзаарсан уу? Уг нь чи л энэ амьдралын чихэр нь байж, дэргэдэх хүндээ хүч өгөх аз жаргалын амт нь байх ёстой байтал өөрөөсөө бүгдийг цэрвүүлж байдаг давс болчихсон. Тиймээс өөрөө ч аз жаргалгүй байгаа юм. Бэрхшээл бүхэнд давах арга зам бий.

Бэрхшээлийг давахын тулд хичээхийн оронд бэрхшээлдээ дарлуулдаг нэгэн байхад бэрхшээлийг давах арга замыг өөрөө сонгож тэмцдэг нэгэн бас буй. Орхиод явж болно, хаяад гарч болно. Гэхдээ чи хэзээ ч тэгэхгүй!

Өөрөө сонголтоо хийсэн учраас өөрөө бэрхшээлээ даван гарах асар их тэмүүлэлтэй байдаг. Харин өөр бусдаар сонголтоо хийлгэдэг хүмүүст харин илүү хатуу үгс хэрэгтэй.

Ээж аав маань хүнд амьдралтай учраас миний амьдрал илүү хүнд хэцүү байдаг.

Найз байхгүй учраас ийм зожиг ганцаардмал байдаг.

Их сургуульд сураагүй учраас би боловсролгүй байна.

Нөхөр маань намайг халамжлахгүй байгаагаас л би аз жаргалгүй байна.

Мөнгө байхгүй учраас л би амжилтанд хүрч чадахгүй байна.

Ердөө ганцхан л өгүүлбэр. Би илүү хэцүү амьдралд байна гэж өөрөө өөртөө буруу ойлголт өгөхөө боль. Огтхон ч тийм биш. Чамд хүн бүрт байдаг бэрхшээл байна.

Гагцхүү чи бусдаас хэтэрхий их хараат байсаар байгаад өөрийнхөө сонгох эрхийг хүртэл бусдад өгдөг муу зантай болчихсон байна. Насан туршдаа хэн нэгнийг чиний өмнөөс сонголт хийхийг хараад л суугаад байх юм уу? Тэгвэл чи насан туршдаа хэн нэгний сонгосон сонголтын хариуд ирэх бэрхшээлийг л давахаас өөр аргагүй болно гэдгээ мэдэж байгаа биз дээ? Хэзээ ч чиний хүсэн хүлээдэг үр дүн ирэхгүй. Аргагүй шүү дээ! Чи биш өөр хүн сонгосон учраас учрах саад бэрхшээлийг нь ч чи ямар арга замаар давж гарахаа ч мэдэхгүй. Зүгээр л, амьдралаас ирэх хөнгөн цохилт бүрт эмзэглэж, сэтгэлээр унаж, хэн шийдэж өгөх бол, энэ бэрхшээл хэзээ дуусах бол гэж нулимс дуслуулан өөрийгөө өрөвдөнө. Гэтэл яг одоо ч энэ бэрхшээлийг даван гарах сонголт чиний гарт байгаа.

Чи насан туршдаа хэцүүхэн харилцаатай аав ээжийнхээ амьдралаар амьдрахгүй. Нэг л өдөр өөрийнхөө гэр бүлийг зохионо. Гэтэл энэ хэвээрээ байгаад байх юм бол ирээдүйд сайхан гэр бүлтэй ч болохгүй. Учир нь чи ээж аавынхаа амьдралын багахан бэрхшээлд эмзэглэж, сэтгэл гутралд орж байгаа юм бол өөрийнхөө ч амьдралд яг л тэгж хандах болно. Нөхөр, мөнгө, найз, боловсрол тийм ч чухал биш. Хамгийн гол нь чи өөрөө. Чи л өөрөө бүх зүйлийн цөм байж сур. Тэд чиний бэрхшээлийг өмнөөс чинь даван туулахгүй. Чи л бүгдийг давж гарсан цагт бүх зүйл биелнэ.

Ээж аавынхаа амьдралыг муухай гэж уйлж суухаар би ирээдүйд ингэхгүйн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ гэж бодож суралц. Хүнд хөнгөн гэлтгүй бэрхшээлийг даван гарч сур.

Мөнгө асуудал байгаа бол мөнгөтэй болох арга замыг өөрөө хайж ол.

Найз хэрэгтэй байгаа бол эхлээд чи өөрөө хамгийн сайн найз бай.

Нөхрөөс халамж хүлээхээр чи эхлээд өөрөө өөрийгөө халамжилж, эргэн тойрноо сур.

Их сургууль л хүнд боловсрол өгдөггүй юм. Өдөр бүр тэмцэж, амьдрал дээр ирэх бэрхшээл бүрийг ухаалгаар даван гарах чинь л их сургуулийн дөрвөн жил заадаг боловсрол шүү дээ!

Найз минь, бэрхшээл яг одоо өмнө чинь байгаа бол түүнд бүү дарлуул. Нусаа гартал үзэлц. Хэн нь хэн болохоо харахын төлөө, ялалтын дараах асар тод гэрлийн төлөө даван гар. Хаа нэгтэйгээс хүч чадал бүү хүлээ. Бэрхшээл чамд өөрөө хүч чадал өгнө. Чи л чадна. Өөр хэн ч биш. Ганцхан чи. Учир нь чамд л ялан дийлэх эсвэл ялагдаж газардахыг шийдэх сонголт байгаа шүү дээ.

Ирэх долоо хоногоос эхлэн бэрхшээлээс зугтдаг биш түүнийг даван гардаг нэгэн байгаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(336)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: naraa.   2016-04-21
nadad mash bur mash ih taalagdlaa.bi bur setgeleer unej blaa

Зочин: Amina.   2016-04-18
Christian hun bichsen yum shig bn :) bayrlalaa taalagdjin

Зочин: Odko.   2016-04-18
Goolingoodoo bayarlalaa! Yg sonsokh kheregtei baisan zuilee unshlaa. Ajliin amjilt khusye ^_^

Зочин: boloroo.   2016-04-18
Ergelzej bsan asuudlaa shiidchih shig bolloo vvnig unshaad mash ih bayrlalaaa.

Зочин: zulaa.   2016-04-18
bayrlalaa mash ih taalagdlaa

Зочин: Таны нэр.   2016-04-18
Yg iim chanar dutagdaad bgag yg heleed tavichlaa shu :)

Зочин: bilgee.   2016-04-18
Sain bn uu Urgelj heregtei medeelel ogdog Goolingoo-ddo bayrlalaa. Nadad ene sedeb ih taalagdlaa. Sain saihan buhniig husiy.

Зочин: mend.   2016-04-18
yag ndd yamar bgg medsen yum shg dandaa goy medee oruuldag goolingoodoo hairtai shuu. songoltondoo ezen bj chdhgui ih l oron garan zan gargaj, hajuudah hunee bolon ooriigoo zovooh yumoo....

Зочин: You is most important .   2016-04-17
Bayarlalaa. Bi odoo tugsuh angli l daa, mergejlee songoj duusaad bj bna. Harin zarim ni namaig buruutgaj zarim ni za yahav dee l gesen shig baidal ajiglagdaj baina gehdee bi chadna gej uurtuu itgesen l bol itgesen heveeree l baij tuushtai ajillana. Uuniig unshaad minii setgel sanaa ulam taivshirch tiimee minii zuv gej bur ch itgeltei bolj ua avch baina. Udahgui yg 10 n jiliin daraa ta nar namaig meddeg bolno. Delhii minii neriig meddeg bolno.

Зочин: Odko.   2016-04-17
Bayarlalaa goolingoo mundag shuu

Зочин: nim.   2016-04-17
Bayarlalaa. Yag iim bdald orchood yaha medku busdiig buruutgaad l bjila. Hunii tuluu bish uuriinhuu tuluu amidranaa :-)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com