ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яг одоо хэрэгжүүлж болох 50 гоё зүйл

Чөлөөт цаг  | 2016 / 04 / 18

Сэтгэл санаагаар унаж, бүх зүйл бүтэхгүй байгаа мэт мэдрэгдэж, өөртөө гутрах үед эерэг зүйл дээр төвлөрч, өөрийн гараар нөхцөл байдлаа өөрчилж байхыг Гоолингоо нь зөвлөдөг билээ. Өнөөдөр хэрхэн тэр муу нөхцөл байдлыг эергээр харж, өөрөө өөрийгөө сэргээх талаар бодит зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

Яг одоо хэрэгжүүлж болох 50 гоё зүйл

1. Гүнзгий амьсгаа авч, нүдээ аниад бүх зүйл санаснаар чинь бүтэж байгаагаар төсөөл.
2. Өөрөө өөртэйгөө ярьж, өөрийгөө магт. Болохгүй, эвгүй байсан ч хамаагүй хамгийн сайн магтаалыг өөртөө хэлээрэй.
3. Толинд эсвэл утасныхаа сэлфи хийдэг хэсгийг гаргаж хараад өөр рүүгээ инээмсэглэ. Энэ хоорондоо өөрийнхөө нүүрнээс хамгийн үзэсгэлэнтэй хэсгийг олоорой. Аль талаараа харвал зурган дээр гоё гарахаар байна?
4. Өөрийнхөө хамгийн сайн 5 чанарыг жижигхэн цаасан дээр бичээд түрийвчиндээ хадгал. Үе үе өөрийгөө гайхалтай гэдгийг мэдэрч байхад чинь хэрэгтэй.
5. Найз руугаа яриад сэтгэлээр унаад байгаагаа хэл. Байнга өөрөө л асуудлыг шийдэх гэж, өөрийнхөө нуруун дээр бүхнийг авч явах гэж хичээх хэрэггүй. Зарим зүйлийг арай амраар шийд л дээ, хөөрхөн минь.
6. Энэ бичлэгийг үз.

7. Өөртөө маникюр хийж нэг их будаад байдаггүй өнгөөр хумсаа будаарай.
8. Дотны найз биш ч сайхан харьцаатай байдаг нэг хүнээ кофегоор дайлж уулзангаа өөрийн чинь ямар зан чанарыг үнэлж явдгийг асуу.
9. Өөрийнхөө болон амьдралынхаа талаарх сөрөг бодлоо эергээр сольж “Би бол хүчтэй, хөөрхөн эмэгтэй” гэж бод.
10. Ойрын үед хүрэх, бий болгохыг хүсэж байгаа жижиг зорилгуудаа жагсааж бич.
11. Утсаа түр тавиад эргэн тойрон дахь зүйлсийн талаар бод. Хавар болоод өвс ногоонууд хэрхэн дээш тэмүүлж байгааг, ганц бие бүсгүйчүүд хэрхэн гэгэлзэж байгааг, хүүхдүүд инээлдэн ахин нэг өдрийг жаргалтайгаар өнгөрч байгааг хар, инээмсэглэ, таларх.
12. Нүдээ аньж, 10 удаа гүнзгий амьсгаа аваад чамайг амраах ямар нэг амгалан тайван зүйлийн талаар төсөөлөөрэй. Бүр болохгүй бол ЭНЭ аппликешнийг татаж авахыг санал болгоё. Байгалийн дуу чимээг сонсонгоо өөрийгөө ойд эсвэл нуурын эрэг дээр хэвтэж байгаа мэтээр төсөөл.
13. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахаа яг одоо зогсоо. Хэн нэгэнтэй ижилхэн болох гэж хэтэрхий их хичээснээрээ өөрийнхөө аз жаргалыг түүнд зүгээр л өгчихөж байгаа хэрэг юм. Хүний сайхан чанаруудыг тэгтлээ олж харж чаддаг хэрнээ өөрийнхийгөө мартаад байж болохгүй, тийм үү?
14. Чамд ганц л бие заяасан. Тиймээс түүнийгээ хайрлах хэрэгтэй. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, чийгшүүлэгч хэрэглэж биеэ баярлуул. Хэдхэн минут л зарцуулагдана шүү дээ.
15. Дуртай дэлгүүрээрээ хэс. Заавал ямар нэг зүйл худалдаж авах шаардлагагүй. Найзтайгаа хамт яваад бие биенээ хувцасласан ч болно шүү дээ. Магадгүй найзынхаа нүдэнд чи ямар хэв маягтай харагддагаа олж харж ч мэдэх юм.
16. Арьсандаа тохирсон маскнууд худалдаж аваад гэртээ очоод арьсаа эрхлүүл.
17. “Заза, одоо болсон” гэж бодох хүртлээ уйл.
18. Амьдралд талархаж явдаг зүйлсээ жагсааж бич.
19. Очих газар руугаа эсвэл хаашаа ч хамаагүй зүгээр л алх.
20. Найз бүсгүйчүүдээ охидын үдэшлэгт урьж, үдшийг хөгжилтэй өнгөрөө. Ойрд чи ингэж доргиогүй шүү дээ.
21. Хэн ч сонсохгүй байгаа юм шиг дуул эсвэл харахгүй байгаа юм шиг бүжиглэ. Харсан ч тэд чамайг шоолохгүй. Тиймээс зүгээр л дуул, бүжиглэ. Дараа нь уур амьсгал яаж өөрчлөгдөхийг хараарай.
22. Ойр хавьд чинь байгаа сайн танихгүй нэгэнтэй яриа өрнүүл. Танихгүй хүн гэдэг цоо шинэ ертөнц шүү дээ. Яриа эхлүүлсний дараа нэг тийм даваа давчихсан юм шиг санагддаг даа?
23. Ширээ, компьютерээ цэвэрлээд бүгдийг шинээр эхлэ.
24. Хувцасныхаа шүүгээг цэвэрлээд өмсөхгүй болсон хувцсуудаа хэрэгтэй найз нөхөд, хамаатан, танихгүй хүнд ч хамаагүй аваачиж өг. Тийм хүн байхгүй бол энэ ханан дээр аваачаад өлөгчих.

Сайн уу залуусаа Бид “Walls of Kindness” буюу “Сайн үйлсийн хана” нэртэй нэгэн хөдөлгөөнийг эхлүүлж байна. Анх Иран улсад энэхүү хөдөлгөөн үүссэн бөгөөд өмсдөггүй/хэрэггүй/багадсан/томдсон хувцасаа тус хананд өлгөж хэрэгтэй нэгэнд бодит туслалцаа үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл “Хэрэггүй бол үлдээ, Хэрэгтэй бол ав” #therule Тиймээс бид 11-р сургуулийн хойд хананд байсан Graffiti зургийг шинэчилж хариу нэхээгүй хайрын илчээ бусдад түгээх, эерэг хандлагаар амьдраaсай хэмээн хүсэж байна. Энэ сайхан сэтгэлийн хүчээр бүтсэн “Хана” үргэлж та бидэнтэй хамт байж, хэн нэгний ТҮШИГ болон яваасай хэмээн хүснэм.. Тиймээс энэхүү “Хана” -г илүү олон хүнд таниулах үүднээс бид #LISTAmovement a.k.a “LOVE IS THE ANSWER хөдөлгөөнийг эхлүүлж байна. P.S: “LOVE IS THE ANSWER” /Альберт Эйнштейн өөрийн охиндоо бичсэн сүүлийн захидлаас... бид иш татаж тус ханыг “Хайр бүхний хариулт” гэж нэрлэсэн/ #TVCIG #ETODZINE #DZINE #ULAANBAATAR #MONGOLIAN #DONPROJECT #etodzine #dzine #ulaanbaatar #mongolian #donproject #mongoliangraffiti #graffitimongolia

A photo posted by @orgiletodzine on

25. Найздаа бяцхан бэлэг өг. Заавал түүний дуртай зүйл эсвэл утга учиртай байх албагүй. Зүгээр л өгмөөр байгаа, өгч болох зүйлээ л өгчих. Өгөх нь авахаас илүү ерөөлтэй гэж...
26. Амьтан авч тэжээ. Заавал амьтны дэлгүүрээс мөнгө төлж худалдаж авах шаардлагагүй. Гудамжинд яваа хөөрхий амьтныг мал эмнэлэгт аваачиж хэрэгтэй вакцин, тарилгыг нь хийлгэж усанд оруулаад л чиний үнэнч анд нөхөр, хайрыг чинь татсан бяцхан амьтан болчихно гэсэн үг.
27. Өнгөрсөнд үлдээсэн нэг сайхан дурсамжаа эргэн сана. Түүнийхээ тухай хэсэг хугацаанд бод. Гоё байгаа биз дээ?
28. Хэн нэгнийг тэвэр.
29. Танихгүй хүн рүү түрүүлж инээмсэглэ. Зөрж өнгөртөл нь инээмсэглэхээ больж болохгүй шүү.
30. Мөрөө цэхлэж, толгойгоо өргөөд өөрийгөө улаан хивсэн дээгүүр алхаж буйгаар төсөөл. Урдаас ардаас хажуунаас гээд хаа сайгүй зурагчид байхад чи ингэж урвайсан, ууртай царайтай гарахыг хүснэ гэж үү? Худлаа ч бай хамаагүй шүү дээ, гол нь чи сэтгэл санаагаа сэргээж чадаж л байвал болох нь тэр.
31. Өдөр бүр хийдэг зуршил болчихсон зүйлсээ өөрчилж, шинэ зүйл нэм.
32. Тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд байхгүй бол цаас гаргаад чамайг зовоож байгаа зүйлсийг бич. Бичих үед тэд тэр цаасанд шингээд алга болж байна гэж төсөөл.
33. Цэцэг үнэрлэ. Эсвэл өөртөө маш гоё баглаа авч бэлэглэ.
34. Сүүлийн үед харцыг чинь булаагаад байгаа залуугийн талаар бод. Тэгээд хамтдаа ярилцаж сууя гэж хэл.
35. Зангидчихсан байгаа хөмсгөө нөгөө тийш нь эргүүл. Шууд утгаараа шүү. Инээх зүйл болоогүй байсан ч хүчээр ч болов инээ.
36. Гайхалтай аяллын төлөвлөгөө гарга. Очиж үзэхийг хүсдэг бүх газруудаа жагсааж бичээд хамгийн ойрын хугацаанд очиж болох нэгийг нь сонгон, тийшээ очиход хэрэг болох зүйлсийг гарга. Ингээд чи зорилготой боллоо.
37. Чамд урам зориг өгөх зураг, бичиг, үгсээр дүүрэн урам зоригийн самбар хийж гэртээ тавь.
38. Өөрийгөө уучлаад, дуртай амттанаа авч өг. Хэн нэгэнд муухай ааш гаргасандаа уучлал хүсэх бол чи яах байсан бэ? Яг л тэгж өөртөө ханд.
39. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд бүх анхаарлаа ирээдүй рүү чиглүүл. Өөрчилж чадахгүй зүйлстэйгээ эвлэрч явуулаад, өөрчилж чадах зүйлс рүүгээ бүх хүчээ дайчилж зүтгэ.
40. Өөрийгөө ямар нэг зүйлээр баярлуул. Амтат кофе, бялуу, ганган гутал, спа үйлчилгээ, кино театр гээд юу ч байж болно.
41. Бусдад эелдэг хандах дасгал хий. Ажлынхандаа амттан бариад ороод ир. Эсвэл ажлаа гүйцэхгүй байгаа нэгэндээ тусла. Чадахгүй зүйл дээрээ биш чаддаг дээрээ төвлөр.
42. Төгс байх гэж хичээхээ болиод өөрийгөө дураар нь, өөрийнхөөр нь байлга.
43. Хийх ажлын жагсаалт дээрээ байгаа зүйлсээс аль нэгийг нь хийж дуусга.
44. Хоббитой бол. Яг одоо фэйсбүүк рүү ороод сонирхлыг чинь татсан нэг эвэнтдээ бүртгүүл.
45. ЭНЭ нийтлэлийг унш.
46. Хийх ажлын жагсаалт дунд чинь байсаар байгаа бас чи яаж ч хичээгээд хийж чадахгүй байгаа зүйлдээ санаа зовохоо болиод зүгээр л бууж өг, үгүй гэж хэл. Чадахгүй бол үгүй гэж хэлэх нь буруу зүйл биш гэдгийг сана. Үгүй гэж хэлсэндээ чи гэмших ёсгүй.
47. Өөртөө шинэ чэллэнж эхлүүл. Өглөө бүр сэрдэг цагаасаа 30 минутын өмнө босох, орой бүр дасгал хийчихээд унтдаг болох гэх мэт юу ч байж болно. Ямартай ч өөртөө гутрах зүг рүү явахаа боль.
48. Хэрвээ чи төгс амьдралаар амьдарвал ямар харагдах вэ? Хаагуур юу хийж явах вэ? – Энэ асуултад хариулж бич эсвэл зур.
49. Энэ плэйлистийг сонс.

50. Ганцаардах, өөрийгөө голох зэрэг нь хүн бүрт байдаг, энгийн мэдрэмж гэдэгтэй эвлэр, хүлээн зөвшөөр. Чи ч гэсэн ганцаардаж, өөртөө гутарч болно шүү дээ. Гэхдээ тийм үеүдэд өөрийгөө сэргээж чаддаг байх нь л чухал юм шүү.

За, одоо сэтгэл санаа чинь дээрдээд ирэв үү?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(428)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gggggggg.   2016-05-02
Bayrlllaa

Зочин: Yalguun.   2016-04-29
Bi chadnaa, eruul tsoglog hugjiltei bh bolno. Bayarlalaa

Зочин: Lucy.   2016-04-19
Mash ih taalagdlaa. Yag l odoo nadad heregtei bga zuil bn

Зочин: Busgui.   2016-04-18
Bayarlalaa Goolingoo! Hetsuu tsagt, heregtei uyed chi dandaa derged baij, taivshral bas uhaaral hairlaj, yah gej end bgaad bgaag mini oilguulah yum. Ih bayarlalaa! Odoo bi hamgiin jargaltai busgui! :)

Зочин: bmbi.   2016-04-18
thank u ! much better now ;)

Зочин: уянга.   2016-04-18
Зүгээр л ингээд уншихад нээх гоё болчих юм Хэрэгжүүлээд эхнээс нь эхлэвэл би хамгийн аз жаргалтай бүсгүй болох юм байна би бүгдийг нь хийнэ ээ энд бүх хүмүүст амлаж байна :) Нэг нэгээр нь хийгээд өөрчлөлтүүдээ бичэж үлдээнэ

Зочин: Tnx.   2016-04-18
Goyoos goy medee bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com