ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 04 / 19

Энэ долоо хоногт чи өөртөө хэрэгцээтэй юу хийвэл гоё вэ? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Эко торыг энгийн хэрэглээндээ оруулъя
Эмээ нар маань хэчнээн олон жилийн өмнө л даавуун тор хэрэглэх нь аль ч талаараа хэрэгтэй гэдгийг мэддэг байж. Цаг уурын өөрчлөлттэй мэдэгдэхүйц нүүр тулаад байгаа бид чадлынхаа хэрээр байгаль орчиндоо ээлтэй хэв маягаар амьдарх цаг нь аль хэдийнэ болжээ. Үүний нэг нь хөрсөнд шингэлгүй 1000 орчим жилийг өнгөрүүлж, хөрсийг бохирдуулдаг гялгар торноос татгалзаж даавуун торыг хэрэглээндээ бүрэн нэвтрүүлэх юм. Монгол залуусын өөрийн гэсэн утга учиртай, авч явахад авсаархан бүтээл болох E=MC2 нэртэй даавуун торыг хэрэглэхийг Гоолингоо нь санал болгож байна. Тус торыг Миний Урлан Handmade Boutique, Dodo café –аас очиж авах болон teama.ecobagproject@gmail.com, 96664965, 99373018, 88161025 гэсэн дугааруудаар холбогдон худалдаж авах боломжтой. Мөн чи энэ уутыг худалдаж авснаар Монголын Аутизмын холбоонд бүртгэлтэй хүүхдүүдийн ээж, эгч, эмээнарын хөдөлмөрийг дэмжих, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр тус болж чадна. Уутаа худалдаж авчихаад түүнийгээ “ярьдаг” болгох энэхүү https://www.facebook.com/events/1717939675086743/ сонирхолтой арга хэмжээнд бас оролцоорой.
2. Амжилтын зуршил гэж юу вэ?
Өөрийн ур чадвараа тодорхойлж, нуугдмал боломжуудаа илрүүлэн, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэнгээ ирээдүйн карьераа төлөвлөхийг хүсэж байгаа ямар ч хүний хамрагдах хэрэгтэй нэгэн сургалт энэ долоо хоногийн Бямба гарагт болох гэж байна. 22 наснаасаа л гүйцэтгэх захиралын албыг хашиж, олон компани байгууллагыг гардан удирдаж яваа Б.Золбадрал сургагч багшаар оролцох юм билээ. Хамгийн гол нь уулзалт сургалтад хамрагдаад зөвхөн түүний яриаг сонсоод өнгөрөхгүй. Эхний хэсэгт хувь хүний хандлагын талаар сургалт орж, багаар ажиллуулсны эцэст зочноосоо бизнест амжилтанд хүрэх зөвлөмжүүдийг авах аж. Тэгэхээр сургалтын төгсгөлд ямартай ч амжилттай амьдрахын тулд ямар ямар зуршлыг өөртөө суулгах хэрэгтэйг мэдэж аваад гарах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99106414, 99092809 дугааруудаас болон https://www.facebook.com/events/595464927275750/ энэ холбоосоор орж аваарай.
3. Өглөө бүр үзэсгэлэнтэй сэрэхийн тулд...
Чийгийн дутагдал нь чамайг сульдаахаас гадна, арьсны чинь харагдах үзэмжийг бусниулж орхидог. Бүтэн шөнө амарсны дараа чиний биед шингэн ихээр дутагдаж байдаг учраас өдрийг бүтэн аяга усаар эхлүүл. Өглөө дасгал хийдэг хүн шөнөдөө нойроо сайн авдаг. Харин нойр сайтай бүсгүй үргэлж золбоолог харагддаг. Өдөр бүрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, өглөөний дасгалд зай гаргаарай. Бас цэвэр усыг цацлагатай саванд хийж, хөргөгчиндөө хонуулж байгаад өглөөдөө цацаж байгаарай. Хүйтэн цацлага нь өглөөний хавдар, бүлцийлтийг бууруулахаас гадна арьсыг үл ялиг цочроож, сэргээдэг. Өглөөд идэх жижиг нарийн боов, талхаа өндөг эсвэл тарагаар соль. Өглөөдөө уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь хүнд цатгалан мэдрэмжийг удаан төрүүлж, бусад цагт хэтрүүлж идэхээс сэргийлнэ.
4. Цагаан батга ба хуурай арьсны хоорондын хамаарал
Арьсны хэт хуурайшил нь үхэжсэн эд эсний хэмжээг ихэсгэж, цагаан батга ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тослог арьстай хүн ихэвчлэн хар батгатай байдаг бол хуурай арьстай хүнд цагаан батга гарах нь элбэг. Тиймээс арьсныхаа тос чийгийн балансыг сайн тэнцвэржүүлж, тийм ч хүчтэй биш цэвэрлэгчээр цэвэрлэж, долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулж, мөн нэгээс хоёр удаа чийгшүүлэгч маск тавьж байгаарай. Хатуу биш зөөлөн толгойтой цагаан батгатай бол бүлээсгэсэн алчуур нүүрэн дээрээ тавих юм уу, ууранд нүүрээ утаж нүхээ нээж байгаад хөвөнтэй гараараа маш зөөлхөн шахаж гаргаж болно. Гэхдээ энэ нь зөвхөн цөөн тооны, зөөлөн толгойтой батганд л тохирсон арга гэдгийг санаарай. Хатуу толгойтой болон үрэвсэлтэй батгыг шахвал үрэвсэл нь улам үгдэрнэ. Мөн усан бассейн, хэт их нар, агааржуулагч зэрэг нь арьсыг чинь хуурайшуулж цагаан батга гаргаж байж ч мэдэх учраас өөрийн ажиллах орчинг ажиглаарай. Нэгэнт гарсан цагаан батгыг арилгахад бензол пероксид юм уу салицилийн хүчил бүхий цэвэрлэгч, мөн хангалттай сайн чийгшүүлэгч, гуужуулагч хэрэгтэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(203)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mgl.   2016-04-22
sain unshaachee ene bb gesen hun ugluud ideh talhaa undug targaar soli gesen bna

Зочин: bb.   2016-04-21
ogloo ideh ondog talhaa targaar soli gesnee ilchleg ihtei hool tsatgalan medremj toruulne gene yu yriad bgan be! medeelelee zov oruulaache

Зочин: Алиунаа.   2016-04-21
эко торыг гадуур гарахад хүнсээ цуглуулах зэрэгт хэрэглэчих л байх, айл бүхэн хогийн саванд хогоо цуглуулж бункер луу хаяж байгаа нь ойлгомжтой. Гэтэл хогийн саванд хийдэг байнгын хэрэгцээт зүйл нь гялгар тор, уут л болж байна. Үүний шийдлийг гаргах хэрэгтэй болуу

Зочин: Boogii.   2016-04-20
Ene eco tor estoi huurhun yum bnleeshdee, barag daavuun tsunh gehed bolhoor, bas eldev yumgui hernee tsaanaa zagvarlag, 1-g avsan. goe sanagdaad bga, baigal eeltei, jaahan ch gsen humuusd tuslana gej bodhoor uureed yvahad buur saihan, goe yum sanaachiljee, bayar hurgey !

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com