ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цүнхний загварын энэ хавар зун голлох чиг хандлагууд

Загвар  | 2016 / 04 / 20

Гар утасны кейс шиг, график хэлбэр дүрстэй, гар хатгамалан чимэглэл, цацаг мини хэмжээтэй гээд цүнхнүүд аль болох хөгжилтэй, “хөөрхөн” болоод байна. Урин дулаантай хамт бидний сэтгэл санааг хөглөх гэж л тэр болов уу. Яг ямар гэдгийг эндээс хараарай.

Цүнхний загварын энэ хавар зун голлох чиг хандлагууд
1. Гинжин минжин
Гинжин оосор, оруулгатай цүнхнүүдээр дүр төрхөндөө хүч чадал нэмээрэй. Stella McCartney –ээс Karl Lagerfeld хүртэл гинжин оосрыг таашааж. Тэгэхээр яах нь байна? Гинжин оосор, оруулга харагдах л юм бол шилээд байх нь.
2. Цэцэг жимс
Өнгөрөгч онд ч тренди байсан цацган чимэглэлтэй цүнх энэ жилийг ч дамнаж байна. Гэхдээ өмнөхөөсөө арай хөгжилтэйгөөр хүрээд ирж. Тод, олон өнгө, сонирхолтой хэлбэр гээд содон зүйлсээр цацаг өөрөө чимэглэгдчихэж.
3. Өвөрмөц тусмаа...
Хэтэрхий өвөрмөц юманд дургүй гэж үү? Гэхдээ өвөрмөц тусмаа л гоё гэж чиг хандлагыг тодорхойлогч мундаг дизайнерууд маань үгээрээ биш үйлдлээрээ үзүүлээд байхад яалтай билээ? Хав хар хослол дээрээ шар ханборгоцой зүүгээд л байхаас.
4. Эгдүүтэй бяцхан
“Эвий, эвий энэ бяцхан амьтныг хараач дээ!”
Харах төдийд л ингэж дуу алдмаар бяцхан цүнхнүүд энэ хаврын трендэд зайлшгүй багтаж байна. Барбид зориулж хийсэн юм уу даа? Үгүй ээ, барбинаас үзэсгэлэнтэй бүсгүйчүүдэд зориулсан гэнэ.
5. Шигтгээ хатгамал
“За, энэ цүнхийг чи яаж ч өөрчилж болно. Гагцхүү уран сэтгэмжээ сайн ашиглаарай.” гээд л дизайнерууд өөрсдийнхөө цүнхийг гар урлалын хоббитой хүмүүст тараагаад өгчихсөн бололтой. Нэхмэл цүнхийг бөм бөмөөр, илгэн цүнхийг хуванцраар гээд аль болох л хачин болгочихож.
6. Ганган кейс
Өө, бурхан минь. Карт, мөнгөө гар утасныхаа кейст хадгалаад байгааг маань өнөө хэд чинь аль хэдийнэ анзаарчихсан бололтой шүү. Цүнх шиг харагдах кейсийг аль хэдийнэ үйлдвэрлээд бүр тренд болгоод өгчихлөө.
7. Жин дунгуй
Ойрын үед дугуй зүйлүүд их гоё харагдаад байсан чинь дизайнеруудын нүдэнд ч тэгж харагдаад байсан бололтой. Бүх зүйлийг л дугуй болгох гээд байна шүү.
8. Илэг
Илэг үнэхээр чадах бүхнээ хийе гэж бодсон бололтой. Бидний хувцаслалтын хаана уусч болох вэ тэр бүхий л хэсгүүдэд өөрийгөө шингээгээд яваад байх юм. Илгэн гутал, хүрэм, даашинз, цув одоо бүр цүнх. Гэхдээ л гоё харагдаж байгаатай нь маргах арга алга.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Усаа амтлах 3 жор

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(719)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: otgoo.   2016-04-23
vnheer goe zagvariin tsvnh bna

Зочин: Таны нэр.   2016-04-22
eronhiidoo tgl ginj minjtei l tsunhnuud bhin bn gej oilgoloo.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com