ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Усаа амтлах 3 жор

Хоол хүнс  | 2016 / 04 / 20

Бие болоод арьсныхаа чийгийг хадгална гэдэг зогсолтгүй үргэлжлэх ёстой зүйл учраас бид байнга ус сайн уудаг. Харин цаг агаар дулаарах тусам бид илүү час хийсэн, чихэрлэг амтыг хүсэж эхэлдэг шүү дээ. Азтай нь гэвэл яг энэ үеэр амтат, өнгөлөг жимс ногоонууд илүү ихээр худалдаалагдаж, өнгөгүй тунгалаг H2O-оо “гангалах” боломж бүрддэг нь гайхалтай.

Усаа амтлах 3 жор
Ингэж амтласан ус нь цусан дахь сахарыг нөхснөөр чихэрлэг зүйлсэд хэт дурлахыг зогсоох, биеийг амин дэмээр хангах мөн усны савыг илүү үзэсгэлэнтэй болгох гэх зэргээр олон талын ач холбогдолтой. Тэгэхээр доорх 3 жорын дагуу усаа “гангалаарай”:
ИД ШИДИЙГ чи сайн мэдэх байх. Гэхдээ яагаад илүү исгэлэн амт өнгө будаг нэмж болохгүй гэж? Энэ төрлийн жимсний цэвэр шүүснээс бага зэргийг усан дээрээ нэмсэн ч болно.
- Нимгэн зүссэн нимбэг 2 ширхэг
- Нимгэн зүссэн жүрж 2 ширхэг
- 1 ширхэг бэрсүүт жүрж
- Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг
- 700мл ус
Мөн дээрх орцуудаа холиод 2 цагийн турш байлгаж хандалсны дараа бэлэн болно. ">
АНТИОКСИДАНТ ихээр агуулсан нэрс гаатай ус нь мөн л биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээг үзүүлнэ. Бас сайхан үнэртэй. Гааны навчинд баярлалаа гэж хэлье. Уухад илүү сонирхолтой болгохыг хүсвэл хийжүүлсэн ус ашиглаж болно шүү.
- Гааны навч ½ аяга
- Нэрс 1 аяга
- Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг
- 700мл ус
Мөн эдгээр орцуудаа хольж 4 цаг хандлаад уугаарай. Хамгийн гоё хэсэг нь юу гээч? Чи усаа ууж дуусчихаад дээрх бүх жимсийг идэж болно.
За чамд аль нь илүү таалагдаж байна? ">
1. Өргөст хэмх, гүзээлзгэнэтэй ус
Өргөст хэмх, гүзээлзгэнэ хоёр нь цагаан гаа, авокадо, алим, сармис зэрэгтэй ижил биеэс хорт бодисыг гадагшлуулах ач холбогдолтой. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээг үзүүлнэ.
- Нимгэн хэрчсэн дунд зэрэг хэмжээтэй өргөст хэмх 1
- Голоор нь хувааж зүссэн гүзээлзгэнэ 1 аяга
- Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг
- 700мл ус
Дээрх орцуудаа нийлүүлж саванд хийгээд 4 цагийн турш хандалсны дараа хэрэглэвэл дээд үр дүнг нь мэдрэх боломжтой.
2. Бэрсүүт жүрж, жүрж болон нимбэгтэй ус
Өглөөг сэргэг угтаж, эрч хүчээ нөхөхөд энэхүү цитрусын төрлийж жимсүүдээр амтласан ус чамд туслах болно. Нимбэгтэй усны ИД ШИДИЙГ чи сайн мэдэх байх. Гэхдээ яагаад илүү исгэлэн амт өнгө будаг нэмж болохгүй гэж? Энэ төрлийн жимсний цэвэр шүүснээс бага зэргийг усан дээрээ нэмсэн ч болно.
- Нимгэн зүссэн нимбэг 2 ширхэг
- Нимгэн зүссэн жүрж 2 ширхэг
- 1 ширхэг бэрсүүт жүрж
- Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг
- 700мл ус
Мөн дээрх орцуудаа холиод 2 цагийн турш байлгаж хандалсны дараа бэлэн болно.
3. Нэрс болон гаатай ус
АНТИОКСИДАНТ ихээр агуулсан нэрс гаатай ус нь мөн л биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээг үзүүлнэ. Бас сайхан үнэртэй. Гааны навчинд баярлалаа гэж хэлье. Уухад илүү сонирхолтой болгохыг хүсвэл хийжүүлсэн ус ашиглаж болно шүү.
- Гааны навч ½ аяга
- Нэрс 1 аяга
- Шоо хэлбэртэй мөс 10 ширхэг
- 700мл ус
Мөн эдгээр орцуудаа хольж 4 цаг хандлаад уугаарай. Хамгийн гоё хэсэг нь юу гээч? Чи усаа ууж дуусчихаад дээрх бүх жимсийг идэж болно.
За чамд аль нь илүү таалагдаж байна?
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(320)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: maya.   2016-04-23
хэ хэ эртний сургаалаас суралцъя мөн үү? ойрд их уншсан зүйлс байна

Зочин: unsahaarai zaluusaa.   2016-04-23
Гуйж хэлбэл эрэмшинэ. Ширүүн хэлбэл дордоно. Үнэн хэлбэл ойшоохгүй болно. Худал хэлбэл хүндгүй болно. Олноо зөвшвөл санаагаа үл хэлнэ. Ганцаар шийдвэл зөрүүд болно. Ойр суувал явдлаас зайлна. Хол явбал орхив гэж тунина. Олон үг хэлбэл чалчаа гэнэ. Дуугай суувал ихэмсэг болно. Хянаж хэлбэл хартай хэмээнэ. Гэмтэй нь гэмгүйдээ ноцно. Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө. Эвлэвэл хардана. Эвдэрвэл гомдоно. Аяа бас, Өөрөө муу яваад бусдыг жишээ татна Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ. Дээр явбал атаархана. Доор явбал дарлана.

Зочин: unsahaarai zaluusaa.   2016-04-23
Гуйж хэлбэл эрэмшинэ. Ширүүн хэлбэл дордоно. Үнэн хэлбэл ойшоохгүй болно. Худал хэлбэл хүндгүй болно. Олноо зөвшвөл санаагаа үл хэлнэ. Ганцаар шийдвэл зөрүүд болно. Ойр суувал явдлаас зайлна. Хол явбал орхив гэж тунина. Олон үг хэлбэл чалчаа гэнэ. Дуугай суувал ихэмсэг болно. Хянаж хэлбэл хартай хэмээнэ. Гэмтэй нь гэмгүйдээ ноцно. Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө. Эвлэвэл хардана. Эвдэрвэл гомдоно. Аяа бас, Өөрөө муу яваад бусдыг жишээ татна Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ. Дээр явбал атаархана. Доор явбал дарлана.

Зочин: bayarlalaa.   2016-04-23
Сэтгэлийг чиг гэвэл: Шинжлэлгүй бүү сэтгэ. Сэрэмжгүй бүү зальхайр. Гэнэт нөхрийг бүү итгэ. Гэндэж хүнээс бүү урьт. Буруу юмыг бүү өмөөр. Бусдын юманд бүү шуна. Бузгай дээрэнгүй бүү загна. Бузар хилэнцийг бүү үүсгэ. Чөлөөгүй гэж бүү алгас. Чадал үгүй байж бусдыг бүү дуурай. Магад дээдсийг олж нөхөрлө. Муу явдалтнаас насад дутаа. Санасан бүрийг бүү хөөцөлд. Салах учрахад бүү гомд Буянтай санаанаас бүү холд Бодь сэтгэлийг бүү март.

Зочин: lybsaa.   2016-04-23
Хэн нэгнийг дайсан гэж бүү хар. Энэ бол зөвхөн чиний сэтгэлийн тусгал. Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. Таны үзэн ядаж буй нэгэн урьд төрлийн ижий чинь ч юм уу, алаг хонгор үр чинь ч юм уу, хэн мэдэх. Үйлийн мананд төөрч, сэтгэлийн илбэнд хууртсаны эрхээр бие биеэ танихгүй яваа биз ээ. Бурхан багшийн заасан хүлцэл өршөөл бол дайсныг уучлах биш, дайсан байхгүйг л олж харахад оршдог. Ямар ч адгийн амьтантай учирсан та түүний гэнэн цайлган хүүхэд байсныг нь санаарай. Адгийн амьтан болно гэж мөрөөддөг хүүхэд байхгүй. Бүх зүйл шалтгаан нөхцлийн сүлжээс. Үзүүр хязгааргүй шүтэн барилдлагыг ухаарах аваас дайсныг гадна талд биш, өөрийн төсөөлөлд буй хий үзэгдэл гэдгийг мэднэ. Зуурдын мананг ярвал хэн ч байсан тэнгэр мэт бодь чанар тээж явдгийг харна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com