ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нарийндаа хатсан залуу, тооцоотой залуу хоёрын гол 3 ялгаа

Хайр & секс  | 2016 / 04 / 25

Эрчүүд найз залуу гэсэн тодорхойлолттой байх үед мөнгөө гамнах нь бүсгүйчүүдийн хувьд өөрөөс нь мөнгө харамлаж, нарийлаад байгаа мэт санагдах нь олон. Харин нөхөр болох үед энэ асуудал өөрөөр яригдана. Гэр бүл зохиосны дараа санхүү нь хамтынх болох болохоор тэр л дээ. Энэ талаар бид Найз залуугийн сул тал = Нөхрийн давуу тал нийтлэлдээ дэлгэрэнгүй бичиж байсан. Харин чамайг бяцхан баярлуулахдаа ч мөнгөө харамлаад байгаа эрийг тооцоотой мундаг залуу юу эсвэл нарийндаа хатсан, шунахай амьтан уу гэдгийг хэрхэн мэдэж болохыг эндээс уншаарай.

Нарийндаа хатсан залуу, тооцоотой залуу хоёрын гол 3 ялгаа

1. Хэмнэсэн мөнгөө юунд зарцуулж байна вэ?
Нарийн залуу: Тэд нарийлж хадгалсан мөнгөө ихэвчлэн өөрийнхөө гадаад үзэмж, найзуудтайгаа наргих болон цаг нөхцөөх зүйлд зарцуулдаг. Авсан хувцас хэрэглэл нь тийм ч чанартай биш байвал бүр ч аюултай буюу өөрөөсөө ч харамладаг хүний шинж. Чамд зарцуулаагүй мөнгөө юунд үрж байгааг нь мэдэхэд тийм хэцүү биш бөгөөд юунд ач холбогдол өгч , бусдаас юуг нь түрүүлж харж байгааг нь л харахад болно. Ихэвчлэн хүмүүс өөрийнхөө онцолж санаа тавьдаг зүйлийг л эхлээд бусдаас хайж байдаг.

Тооцоотой залуу: Ирээдүйдээ эсвэл эрүүл мэндтэй холбоотой зүйлд зарцуулна. Өөрийнхөө эсвэл гэр бүлийнхнийхээ гээд аль нь ч байж болно. Энд нэг найзынхаа жишээг ярья л даа. Найз бүсгүй маань банкны ажилтан бөгөөд боломжийн орлоготой эмэгтэй байсан. Тодруулж хэлбэл гэр бүл болсон залуугаасаа сард 3 дахин их цалин авдаг байсан юм. Удалгүй жирэмсэн болж амралтаа аван гэртээ суух үед нь нөхөр нь түүнээс нэг ч төгрөг аваагүй хэрнээ юугаар ч дутаалгүй маш сайн авч явсан ба төрөхөөс нь өмнөхөн байр аван тусдаа гарсан. Тэр эрэгтэйн цалингийн тоог сонсвол яаж ингэж чадав аа? гэж гайхмаар. Гэсэн ч тэр энэ хугацаанд багагүй тооны хуримтлал үүсгэж, орон сууцны урьдчилгаа төлбөр өгөх болон гэр бүлээ хэдэн жилдээ аваад явж чадахаар болсон байсан юм билээ. Түүний энэ жишээнээс би мөнгө зарцуулах нь олохоос илүү чухал гэдэгт бат итгэлтэй болсон доо. Өөрийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ ирээдүй, амьдралын төлөө хичээж чаддаг эр хүнийг үүгээр нь таньж болно.

2. Хэн байхыг хүсдэг вэ?
Нарийн залуу: Ихэнх нарийн залуус бусдад баян хүн шиг харагдах гэж хэт хичээдэг. Тэр зорилгоо биелүүлэх зүйлст ч мөнгөө харамладаггүй. Харин гэр бүл, ойр тойрныхон болоод өөрийнхөө ирээдүй, амьдралынхаа чанарт тийм ч сайн анхаарал тавьдаггүй. Миний мэдэх 30 өнгөрсөн настай нэгэн эр одоо ч аав ээжийнхээ гэрт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн тогтмол орлогогүй. Гэхдээ түүнд сайн машин, сайхан хувцаснууд ёоз ёозоороо бий. Харин маргаашийнхаа түлшний мөнгийг ааваасаа авахаас огт санаа нь зовдоггүй.

Тооцоотой залуу: Харин тооцоотой залуус өнөөдөр хэн байх, хэн болж харагдахдаа биш маргааш хэн болох вэ гэдэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд өөрийн гэсэн зорилготой бөгөөд түүндээ хүрэхийн тулд хэчнээн шөнө нойргүй сууж, бүсээ чангалж, өөрийгөө дайчилж чаддаг.

3. Хэр хариуцлагатай вэ?
Нарийн залуу: Ер нь мөнгөө ухаалгаар зарцуулж чаддаггүй хүмүүс хэт харамч, нарийн байх нь элбэг. Нэг үгээр хэлбэл тэд амьдарлд юу чухал вэ гэдгийг хараахан ойлгоогүй явдаг учраас мөнгөнөөс болж бусдын итгэлийг алдаж байгаагаа юман чинээ боддоггүй.

Тооцоотой залуу: Тэд мөнгө болоод цаг хугацаа бол хариуцлага гэдгийг маш сайн мэддэг. Хариуцлагатайгаар зарцуулах хэрэгтэй ч гэж боддог. Тиймээс л өнөөдрийн жижигхэн тансаглалаас маргаашийн баталгаатай ирээдүйг илүүд үзнэ.

Эцэст нь үгэнд биш үйлдэлд нь анхаарлаа хандуулаарай гэж Гоолингоо нь зөвлөх байна. Хэрвээ дэргэд чинь байгаа залуу үнэхээр тооцоотой, алсын хараатай нэгэн бол чамд хайргүй юм байна гэж бодон гомдохын оронд юу хүсэж байгаагаа шууд хэлж, ойлголцоорой. Магадгүй тэр жинхнээсээ чамд хайртай учраас л ирээдүйг чинь хамгийн сайхнаар бүтээж өгөхийн төлөө өнөөдөр бүсээ чангалж байгаа ч юм билүү. Харин үнэхээр нарийндаа хатсан залуу бол харилцаагаа цааш хэрхэн авч явах нь чиний л мэдэх хэрэг шүү.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Үгнийхээ өөг зүлгэ
Дараах мэдээлэл
Өдөрт 6-г амжуул

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(397)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gerbvl sudlal.   2016-07-15
nzyydaa minii biye sayxan syrgyylia dvvrgeed irsen yum aa bi gerbvl mon ger bvld gardag belegiin xaritsaa setgel xorox gex zereg asyydlyydaar er ni ger bvld bdag yamarch asyydlaar xamaagvi yariltsaj ta bvxendee medsen sursanaaraa nemer bolj bas oortooch turshlaga xyrimtlyylax zorilgoor gerbvl sudlal gesen fb hayg neelee ta bvxen add hiij nadtai nz bolj setgegdlee xywaaltsana gej naidaj bna ta bvxend tuslaxdaa bayrtai bx bolnoo nzyydaa xolbogdooroi zowlomj setgel zasal zowolgoo maani bvgd vnegvi shu

Зочин: monhoo.   2016-05-30
Chimgeed handaj helhed tuhain ued zaluud sanhuu hund bolson baih shuu dee hund yu ch boloj bolno shuu dee hunee l sain oilgoh heregtei

Зочин: zochin.   2016-05-14
za emeteichudu mine nariindaa hatsan ymtai zuuraldaj nasaaraa zovood yah ve! estoi nasnii mongonii heruul bolii chamii

Зочин: chimegee.   2016-05-07
Sain bnuu. Neg zuil deer setgegdel sonsoh gesen yumaa. 4 sar uulzaj bgaa hosoon nz ohiniih tursun udur bolohod nz zaluu zuwhun fm eer mendchilgee yawulj beleg barisan bn. Getel ohin oor zuil huleej dee .uunees bolood ohin ttee nadad sain bish yum bn nadad neeh ih anhaaral handuulsangui. Bn gej bodjee. Eswel beleg songoh hetsuu baisan yum boluu .

Зочин: nomin.   2016-04-27
https://www.facebook.com/groups/1763654930544497/

Зочин: Sor.   2016-04-26
Sarnai d handaj helehed bi bagada arhi uudag aavtai huuhdiin zovlong amssan tuhain uyd eejige zodulj uilj bhig sonsolgui shunu aij sandralgui buten noirtoi honono gdg hamgiin jargaltai udur bdg bla huuhduudee bodoj bga bl emegtei hunii hatan uhaan gdg zuiliig tultal gargaj setgel zuich emch domch arga zasalch yu bdgin ter buh zamar nuhriguu ger bulinhe tuluu bolgo yer ni bl tegeh bolomjtoi herev tgj chadamgui bl erthen salj ur huuhduudinhe ireeduig heruul uruulgui zov twn amgalan orchind ongorul. Oroijin shonojin untaj chadalgui uilj orilj gerese hoogdoj aild honochihod ulgu hichelde ochihod urd udur ni jirin twn amgalan amarchihad hichelde irsen nzudiga harad amidral ygd iim bgn be gj ih gunigladag tuunese bolod jhn aimhai uurtuu itgelgui zojig blsn. Huuhduud ynz ynzin ym bdno odo bga nuhtsul bdal chn huuhdudinhe ireeduid hichneen hor hohirol uchruulj bgag sn bodod uhaalag zorigtoi alham hgerei.

Зочин: JAKE.   2016-04-26
Нарийндаа хатсан залуу дээрээс нь нэмээд үглээ бол ёстой амьдрал харанхуйлж дуусах юм билээ. Ганц ширхэг сарнай барьсан залуу намайг хүлээж байхад би юу ч бодолгүй ажлын газрын залуучуудын өгсөн цэцгийн баглаа бариад очиж л дээ. бас болоогүй шоколадны набор гэх мэт нэмэлт бэлэгтэй. Тэгсэн найз залуу маань нэг сарнай өгчихөөд одоо надад юу өгөх вэ гэж асуудгийн, юу вэ тэр чинь мартийн 8 байсан. Тэгээд өөр залуутай уулздаг гэж хардаад зөндөө их уурласан. би өөрийнхөө цэцгийг оронд нь өгч байж өргүй хоцорсон. Маш их хэмжээний мөнгөний талаар ярьдаг хирнээ яг цагаа тулахаар надаар даалгадаг. Хоолонд орохдоо зүгээр дуугай өнгөрдөггүй, би энэ хоолыг өөрийнхөө мөнгөөр чамд авч өгсөн болохоор чи одоо надаас салах эрхгүй гэж хэлж байсан тохиолдол бий. Хамт кино үзэх зэрэг элдэв зүйлээр үргэлжлээгүй тэгсгээл салсандаа. хэт хурдан өнгөцхөн дүгнээд салсан гэж бүү бодоорой. Бараг нэг жилийн хугацааг хэр хүн бэ гэдгийг мэдэхэд зарцуулсан.

Зочин: victoria.   2016-04-26
ter ungursun zuunii ergvv vgnees aigaad salj chaddgvin bol arhihcintaigaa hereldeel etseg ehee doromjluulaal nasiig barahgvi yu muu etsegtei bsnaas bhgvi bsn n deer bdgiin yun teneg ymand zovdgiin etseggvi gj helvvlehees zovloo genvv ydargaa l bn daa estoi

Зочин: guli.   2016-04-26
Uneheer unen shuu, bayarlalaa goolingoo much love

Зочин: sarnai.   2016-04-25
Сайн байна уу? Та бүхийг надад туслаж зөвлөгөө өгнө гэдэгт илтгэж байна. Би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань одоо том болсон хэдий ч нөхөр бид 2 байнга муудалцах юм. Манай нөхөр өөрийн санаанд нь юм нийцэхгүй бол шууд архи уугаад 14-21 хоног архи уудаг. Нөхөр гэртээ байнга байдаг болохоор архи уусан үед нь би болон хүүхдүүд маань байж суух газраа олдоггүй. Намайг байнга элдэв муу үгээр хэлдэг. Бас манай эцэг, эхийг элдэвээр хэлдэг. Би энэ байдлыг нь тэсэхгүй хэрэлддэг. Архи уугаад бүүр болохгүй болохоор нь хадам аав, ээж нартаа хэлсэн ч тэд нар тоохгүй юм. Бас хүүхдүүд болон надад баяр ёслолоор бэлэг авч өгөхгүй мөртөө өөртөө болон өөрийн аав, ээж, дүү нартаа болохоор хамгийн үнэтэй бүтээгдэхүүн авч өгдөг. Түүний энэ байдлыг хараад тэсэхгүй үг хэлчихээр дахиад л архиа уугаад өдөржиж орондоо согтуу байх юмаа. Аргаа бараад түүнтэй юу ч дугарахгүй, өөрийн дуртай ажлаа хийх, сонирхсон зүйл, аялал зэргээр өөрийгөө өөр зүйлд чиглүүлж байна. Салчихая гэхлээр хүүхдүүдээ эцэггүй гэж хэлүүлэхээс санаа зовоод байх юм. Би яасан нь дээр вэ?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com