ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алхам алхмаар: Хэрхэн “to-do list” гаргах вэ?

Ажил & Мөнгө  | 2016 / 05 / 02

“to-do list” гэхээр чамд ямархуу төсөөлөл бууж байна? Үнэндээ үүнийг гаргах тийм ч хэцүү биш л дээ. Гэхдээ хийх явцдаа анхаарах хэдэн зүйлс бий болохоор энэ нийтлэлийг бичсэн юм. Дараах алхамуудыг дагаад хийгээрэй.

Алхам алхмаар: Хэрхэн “to-do list” гаргах вэ?
@delguurhesye булангаар дамжуулан хүргэх болно. ">
1. Алхам 1:
Эхлээд өөртөө тухтай, анхаарал төвлөрхүйц орчин бүрдүүлээрэй. Гэрэл сайтай, тухтай сууж болох тийм орчин. Чи өөртөө цоо шинэ хэвшил суулгах гэж байна шүү дээ.
2. Алхам 2:
Одоо хялбар байх бас юм орхигдуулахгүйн үүднээс бал цаасан дээрээ өнөөдөр хийх хэрэгтэй бүх ажлаа бич. Албаны хувийн ямар ч ажил байж болно. Юунд ч санаа зоволгүй тэр өдөрт хийх хэрэгтэй, хийхийг хүсэж байгаа бүгдийг нь жагсааж бичээрэй. Хэрвээ чамд to-do list – ээ гаргах тэмдэглэлийн дэвтэр байгаа бол сайн хэрэг. Хэрвээ байхгүй бол санаа зоволтгүй. Эхний ээлжинд энгийн дэвтэр бүр цаасан дээр ч биччихсэн болно. Гэхдээ цаашдаа жижгэвтэр хэмжээтэй зөвхөн to-so list бичдэг дэвтэр авчихсан байхад хэрэгтэй байдаг юм шүү. Хаанаас гоё дэвтэр авч болохыг тун удахгүй @delguurhesye булангаар дамжуулан хүргэх болно.
3. Алхам 3:
Харин одоо тухайн өдөр онц чухал ажлыг тодорхойлох хэрэгтэй. Тэр ажлыг л хийчихвэл өдөр тэр чигтээ үр бүтээлтэй өнгөрөх тэр л зүйлийг хэлээд байгаа юм. Ийм ажил 1 эсвэл 2 байхад хангалттай.
4. Алхам 4:
Үүний дараа бүх бичсэн ажлуудаасаа ахин 4-5-ыг сонгоорой. Дуусгах цаг нь ойртчихсон, өдөр бүр заавал хийдэг тогтмол ажлууд, уулзалт болон өөрйнхөө зүгээс нэмэхийг хүсэж байгаа зүйлсийг сонгоод өмнөх чухал ажил дээрээ нэмж яг 6 болгох ёстой юм.
5. Алхам 5:
Одоо энэ 6 ажлаа эрэмблэ. Хамгийн чухлаас нь эхлээд бага руу нь.
6. Алхам 6:
Одоо бүгдэд нь цаг зоо. Ойролцоогоор чи тэр ажлыг хэдий хугацаанд хийж дуусгахаа бодож байгаад хугацаа тогтоогоорой. Эхлээд хамгийн том бөгөөд цаг авар ажлыг хийх үү эсвэл хамгийн сүүлд хийх үү гэдэг нь чиний сонголт. Зүгээр л өөрийнхөө хүссэнээр цагаа тохируулахад болно. Тэгээд урд талд нь дөрвөлжин дүрс зураарай. Ажлаа дуусгаад маш гоёор “дарж” болохуйц тийм дөрвөлжин.
7. Алхам 7:
Харин одоо жагсаалтаа илүү анхаарал татахуйц, харах тусам сэтгэл хөдлөхүйц болго. Зүгээр л цагаан цаасан дээр нэг өнгийн үзгээр бичсэн жагсаалт чамд таалагдаж байвал мэдээж байж болно оо. Гэхдээ илүү бүтээлчээр хандаж “гангалах” сонирхолтой санаануудыг тун удахгүй хүргэнэ. Ямартай ч тод өнгийн үзгээр бичих, наадаг цаасан дээр бичиж нүдэнд ил харагдахуйц газар наах, дээр нь хөөрхөн зүйлс зурах, стикер наах гээд яаж ч чимэглэж болно гэдгийг санаарай. Үүний зорилго нь чамд өөртөө хэрэгтэй, гоё зүйл хийж байгаа гэдгийг чинь байнга сануулж байхад оршиж байгаа юм шүү.
Хэрвээ чи бүтэн сарын турш онлайн найзуудтайгаа хамт төлөвлөх арга барилд эхнээс нь суралцаж, өдөр бүр 6 ажлыг бүрэн дүүрэн амжуулдаг дадалтай болохыг хүсвэл Гоолингоогийн “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж” -д нэгдээрэй.

#Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул

8. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(196)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: pupule.   2016-05-03
sainuu goolingoo bi negdie, bi odort dadal bolgoj 2 zuil amidraldaa nemeed bgaa odoo 6 bolgno gj bodoj bna gehdee nadaas ih zuil shaardah bh, bi urgelj com-toi nohorlodog bi netees appuud haisan bolowch todiilon sanaand niitsehgui nosor bgad bh ym garaar bichih ni tiim ur duntei ymyy, garaar ym bichih durgui bolohoor hehehe, tegeed tiim app bwal oruulj ogooch pls, shuud ajiliin comtoi syns hiigeed l holbogdchihdog to do listee boglonguut huwiart ordog bi haij uzsen ldee gehdee to do listuud tiim super bhin tuld nadaas mongo neheed bh ym heheh medeej en talaar sudalgaa hiisen bh gj bodood turshlagaasaa huwaaltsaach gj bgaa bilee heheh hoorhon goolingoo bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com