ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногийн хэрхэн сонирхолтой өнгөрүүлэх вэ?

Мэдээлэл  | 2016 / 04 / 26

Жил ирэх бүр төрөлх хотод маань сонирхолтой арга хэмжээнүүд зохиогддог болоод байгаа нь сайн хэрэг. Хэрвээ өөрөө хүсээд, олж мэдээд очиж чадвал уйдахгүй завгүй сонирхолтой амьдрах боломж улам бүр нээгдсээр байна. Энэ долоо хоногт ч гэсэн чи завгүй байх болно. Учир нь доорх зүйлс сонирхлыг чинь яалт ч үгүй татна гэдэгт би итгэж байна.

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногийн хэрхэн сонирхолтой өнгөрүүлэх вэ?
1. “Мэдрэхүй”-г мэдрэх нь буюу орчин үеийн балет үдэш
Цаг үеэ дагаж бид хувьсан өөрчлөгдөх хэрэгтэй. Балет ч мөн ялгаагүй. Хэдэн зууны турш үргэлжилсэн сонгодог хэв маяг нь хэдий гайхалтай ч шинэ салхи оруулж, шинэ мэдрэмж өгөх нь зүйтэй юм. Тийм болохоор л “Nomadic Ballet” нэртэй орчин үеийн бүжгийг балеттай хослуулан уран бүтээл туурьвах продакшнийг мэргэжлийн балетийн бүжигчид хамтран байгуулжээ. Тэдний анхны тоглолт нь “Sentiment” буюу “Мэдрэхүй” нэртэйгээр 4 сарын 29 буюу энэ долоо хоногийн баасан гарагийн орой 19 цагаас болох гэж байна. Орчин үеийн урлагт дурлагч, баллетад зүрх сэтгэлээ өгсөн, шинийг эрэлхийлэгч бүсгүйчүүд маань заавал очиж үзээрэй. Энэ долоо хоногийн урлаглаг хөгийг тэндээс мэдрээрэй. Тасалбар нь 50,000₮, 30,000₮ гэсэн хоёр төрлийн үнэтэй байгаа бөгөөд www.TICKET.mn –ээс авах боломжтой юм байна. 98886565 дугаараар холбогдох эсвэл https://www.facebook.com/events/616268711870585/ энэ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
2. Монгол Экспод очиж шавиагаа ханатал дэлгүүр хэсээрэй
Нэг өдөрт л чи арьс, үс, амны хөндийн эрүүл мэнддээ зэрэг анхаарч, бяцхан эд эсүүдэд чинь юу тохиолдож байгааг үнэ төлбөргүй мэдэх боломжтой гэвэл гоё уу? Тэгээд бүр ядарч сульдсан, бохирдсон, хуурайшсан гээд ямар нэг байдлаар эрүүл бус л болсон байвал тэр дор нь хэрэгтэй бүтээгдэхүүнээ Yves Rocher, Thann, L’Oreal, Mon Dent, Evaluderm брэндүүдээс 30%-70% хямдралтай худалдан авч болно гэвэл бүр янзтай биз дээ? Бидний нэрлэж заншсанаар 13 хорооллын 3 өндөрт байрлах Монгол Экспо Төв дээр 4 сарын 23-наас 5 сарын 01- нийг дуустал ХАВРЫН ЯАРМАГ ХУДАЛДАА зохион байгуулагдаж байгаа. Энэ бүтэнсайнд дуусахаас нь өмнө тэнд очиж дээрх боломжуудыг эдлэхээс гадна Adidas, Timberland, Esprit, Swarovski, Staccato, FOX, Seiko, Swatch, Samsonite, Delsey, Victorinox, Luminarc брэндүүдийн хувцас, гэр ахуйн хэрэглэл, Pfanner, Toffifee –ийн амттануудыг 30%-70% хямдралтай агуулахын үнээр аваарай. Дээр нь нэмээд бүр гоё нь 50.000 төгрөгөөс дээш худалдан авалтад 5000 төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд авч газар дээрээ дахин хямдруулах боломжтой гээд боддоо! Мөн 29-н буюу баасан гарагийн орой шөнийн худалдаа явагдаж, загварын үзүүлбэрээр бүсгүйчүүд бидний мэлмийг дайлах нь ээ. Гоолингоо бүсгүйчүүдийн заавал очих газар Монгол экспо.
3. Шинээр сурах гоё зүйл буюу даавууны будгаар хувцсаа чимэглэх
Чи урьд нь даавууны будаг ашиглаж үзсэн үү? Хэрвээ үзээгүй бол доорх зүйл чамд бүр илүү сонирхолтой санагдаж мэдэх учраас үргэлжлүүлээд анхааралтай уншаарай. Жэйс Криатив фэйсбүүк хуудсаас SoSoft даавууны будагтай танилцах өдөрлөгийг ирэх амралтын өдрүүдээр өөрийн урлан дээрээ зохион байгуулах гэж байгаа ажээ. Өдөрлөгт оролцсоноор:
- SoSoft даавууны будаг ашиглах аргатай танилцах,
- Eрдөө 5000₮ төлөөд өөрийн гараар дурын хувцсаа чимэглэх
- 40 гаруй өнгөөс сонгон SoSoft даавууны будгийг өдөрлөгт зориулсан онцгой үнээр худалдан авах боломжтой. Будгийн энгийн үнэ 1 ширхэг нь 4100₮ байдаг бөгөөд өдөрлөгт очсоноор 6 ширхгийг 20,000₮, 4 ширхгийг 15,000₮, 1 ширхгийг 4,000₮ -өөр авах нь ээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/268359103504773/ энэ эвэнтээс аваарай.
4. Өөрийгөө хайрлах буюу эрүүл хэв маягт аажим аажмаар...
Өөрийнхөө аз жаргал, эрүүл мэнд, мөрөөдөл, гоо үзэсгэлэнгийн төлөө өөрийгөө бүрэн дайчлах нь өөрийгөө хайрлаж байгаагийн илрэл юм. Зүгээр л өлссөн мэдрэмжээ дарахын тулд шим тэжээл багатай, эрүүл мэндэд хортой хүнс хэрэглэх, өөртөө итгэлгүйгээсээ болж мөрөөдлөө орхих, биеийн амрыг бодон дасгал хөдөлгөөнөөс хойш суугаад л байвал чи хэзээ ч өөрийгөө сайхнаар харж, өөртөө итгэж чадахгүй. Тиймээс одооноос эхлэн өөрийнхөө төлөө хичээж, эрүүл, аз жаргалтай амьдарч эхлэх нь чухал. Онлайн найз Гоолингоо нь чамд туслахаар Be1 дугуйн студийг эгнээндээ нэгтгэж, 20% хөнгөлөлттэй хичээллэх боломж олгоод байгааг мэдсэн биз дээ? Зөвхөн Гоолингоо карттай үнэнч найзууд маань л энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Үсэрч харайж, хүч шаардсан дасгал хийхэд чамд хэцүү байдаг бол спиннинг буюу заалны дугуйн төрөл тохирно. Яагаад гэдгийг эндээс уншаарай: http://www.goolingoo.mn/index.php?c=9484
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(491)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: pl.   2016-04-28
Өргөө2 кино театраас Гоолингоо карт авдаг юм билээ. 2500 төгрөг төлдөг байхаа

Зочин: Таны нэр.   2016-04-27
Goolingoo card haanaas awdagiin ohidooo???

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com