ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би чиний найз байх болно...

Чөлөөт цаг  | 2016 / 04 / 29

Хэрвээ чамайг уйлж байвал би мөрөө түшүүлэхгүй! Уучлаарай найз минь. Би чамайг хамгийн чангаараа тэврээд яг одоо босоод алх гэж хэлнэ.
Хэрвээ чамд бусадтай харилцах хэцүү санагдвал зүгээр л чимээгүй бай гэж би хэзээ ч хэлэхгүй. Харин ч миний өөдөөс хашгир, орил гэж хэлнэ. Тэгээд чамайг орилж дуусах хүртэл хүлээнэ.

Би чиний найз байх болно...

Хэрвээ чиний халаасанд юу ч байхгүй хоосон байгаа бол хүрэх газар хүртэл чинь би чамтай хамт хууч хөөрч, орчлонгийн дэвэн дэлхийн юм ярьж, гэрлэн дохиогүй, цагаан зураасгүй аюултай замаар ч сугадалцаж алхсаар гэрт чинь хүргэнэ. Тэгээд эргээд тэр замаараа би буцаад гэртээ алхаж хүрнэ.

Хэрвээ чамайг хэн нэгэн хайр дурлалаас болж гомдоох юм бол би чамайг шархлуулсан тэр хүнийг үзэн ядахгүй. Харин ч найзад минь амьдралд ийм мэдрэмж бас байдгийг ойлгуулж өгсөнд нь талархана. Харин чамайг бол, шоолж инээнэ. Тэгээд хамгийн гоё даашинзыг нь өмсгөөд хамтдаа зугаацахаар гарна.

Хэрвээ чи нулимс дуслуулсаар өнөө л нэг алдаан дээрээ ахиад бүдэрчихсэн орж ирвэл би за яахав дээ, явж сэтгэлээ сэргээцгээе гэж дэмий хамтдаа хөөрөхгүй. Харин ч аав шиг чинь, ээж шиг чинь асууж шалгааж, хаана нь алдаа гарсан болохыг олох хүртэлээ шөнөжин нойргүй сууна. Тэгээд олсон цагтаа бүхнийг ахиад шинээр эхлүүл гэж хэлнэ.

Хэрвээ чамайг ажлаасаа халагдсан гэж дуулбал ахиад яг тиймэрхүү ажлын анкет олж бөглө гэж би хэзээ ч зөвлөхгүй. Яг одоо чин сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа, цаашдаа өөрийгөө хуурахгүйгээр чин сэтгэлээсээ хийж чадах зүйлээ эрж хай гэж хэлнэ. Тэгээд олох хүртэл чинь хамтдаа чиний мөрөөдлийг эрж хайна.

Хэрвээ төлөвлөгөө чинь нурж, гаргалгаа байхгүй гацчихаад сууж байвал би ч бас дэргэд чинь тийм л сууж байгаа. Гэхдээ чамайг миний араас түлхэж, урагшлуулан дэмжихийг би хүлээнэ.

Хэрвээ хэн нэгэн хүн чиний хямдхан хүрэмний талаар ярьж сэтгэлийг чинь үймүүлэх аваас, тийм зүйл ярьж суудаг хямдхан тархитай хүмүүсийг бүү анхаар гэж би чамд захина.

Хэрвээ чиний амжилтгүй үр дүнгийн талаар хэн нэгэн ярихыг сонсох юм бол би огтхон ч тоохгүй. Өөрийнхөө бас ямар ядмагхан явааг хүмүүст сануулж байгаа тэр нэгэн хүний алдааны ярих аваас чи бид хоёр ч тэр хүнээс ялгарах зүйлгүй адилхан болно. Тиймээс харин ч тэр хүнийг хамтдаа ямар сайн хүн бэ гэдэг талаар нь ярилцацгаана.

Хэрвээ чамайг цөхөрвөл, би хамт цөхрөхгүй. Харин ч түлхэх хүч чинь байх болно.

Хэрвээ чамайг ядарвал би хамт туйлдахгүй. Харин ч намайг хараад эрч хүч авахаар цоглог сууж байх болно.

Хэрвээ чамайг ухарвал би хамт ухрахгүй. Дэргэд чинь суугаад урагшаа алх гэж хэлсээр л байх болно.

Хэрвээ чамайг “Чи яг хэн юм бэ?” гэж надаас асуух юм бол “Би чиний НАЙЗ” л гэж хариулна, хариулсаар ч байх болно. Нэг нэгнийхээ ая талыг харж дэмий магтаалаар хуурахгүй, хатуу үгтэй ч үнэн сэтгэлтэй найз чинь байна.

Хэрвээ чи эгч эсвэл ээж бүр эмээ болчихсон байх үед ч намайг санасаар л, миний зөвлөгөөг хүлээсээр л суувал бид жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгосон байх болно.

Хэзээ ч чамд мартагдахгүй, хэзээ ч чамаас холдохгүй тийм найз чинь байсаар л байх болно. Цаг хугацаа бидэнд олон зүйлийг заасан. Нэг нэгэндээ үнэн үг хэлэхийг, урмын үг харамгүй хайрлахыг, бие биенээсээ суралцахыг. Бас хэн хэнээ хайрлахыг ...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(326)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zulaa.   2016-05-04
Wow, yamar mundag bichee we? shuud sonin bolj bna shuu, naizdaa baih saihan yumaa

Зочин: Zulaa.   2016-05-04
Wow, yamar mundag bichee we? shuud sonin bolj bna shuu, naizdaa baih saihan yumaa

Зочин: ...   2016-04-30
Ийм зүйл тохиолдох бүрт өөртөө эдгээр үгсийг хэлж байна гээд бодоод үздээ :) . Миний хамгийн сайн найз бол дотоод сэтгэлдээ үргэлж зөрчилдөн байдаг өөр нэгэн би гэж боддог.

Зочин: zulaa.   2016-04-29
yamar goy niitlel ve, bayarlaaa. hamgiin sain nz ohidoo shuud bodloo ,

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com