ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5 сарын зурхай

Зурхай  | 2016 / 04 / 30

“Өө сайхан зурхай
Аргагүй сайхан зурхай...”
гээд дуулмаар санагдчихлаа. Энэ сард ихэнх ордуудын хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарч, өөрийгөө шинээр нээж, суралцах бололтой. Энэ л жинхэнэ амьдрал шүү дээ, тийм үү? 5-р сарын зурхайгаа таалан соёрхоорой.

5 сарын зурхай

Хонь

Энэ сард хонины ордныхны ажил, карьертай холбоотой асуудлууд түр хойш тавигдан гэр бүл, хувийн амьдрал гол байрыг эзлэх бололтой. Чиний хараат бус бие даасан байдал, шаргуу зан чинь тавдугаар сарын гол үндэс байх болно. Өөрийн сонгосон замаараа итгэлтэйгээр замнаж, хөдөлмөрлөсөнөөр чи амжилтанд хүрэх болно. Энэ сард зөвхөн өөрийн гэсэн онцгой ертөнцийг бий болгож, зүлгэх бололтой.
Мөн энэ сард томоохон ажил эхлүүлэх эсвэл эхлүүлчихсэн ажил чинь сорилттой нүүр тулдж мэдэх бөгөөд энэ нь чамаас сэтгэл санааны хүчийг шаардана. Харин гадаад үзэмжиндээ урьдынхаасаа илүү анхаарч загварлаг хувцас сонгож, гоёл чимэглэлийн зүйлсээ ч шинэчилж өөрийгөө эрхлүүлнэ.
Карьер:
Ажил мэргэжилтэй чинь холбоотой бариад авчихмаар боломжууд хэд хэд гарч ирэх ч чи өөрөө материаллаг амжилтаас илүү сэтгэл санаагаар хангалуун байхыг илүүд үзнэ. Шинэ ажил хайгсдад ээлтэй.
Санхүү:
Сарын орлого чинь буурахгүй ч төлөвлөгөө, зарлага дээрээ илүү хянамгай байхыг шаардана. Сарын 21- ээс хойш чи санхүүгийн эсвэл хувийн зохион байгуулалтын холбогдолтой өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд сургалт, семинарт суухыг хүсэж эхлэх болно.
Хайр дурлал:
Энэ сард хайр дурлалын харилцаан дээр тийм ч таатай биш байна. Тийм учраас гэрлэлт, хүүхэдтэй болохоор төлөвлөх гэх зэрэг томоохон шийдвэртэй алхмуудыг түр хойш нь тавих хэрэгтэй. Одоо байгаа харилцаан дээрээ хянамгай байж, шаардлагатай бол тухай бүрт нь залруулга хийгээрэй. Чиний хайрт урьдынхаасаа илүүтэйгээр нууцлаг байх магадлалтай ба энэ үед хамтдаа аялалаар явахыг зөвлөж байна. Харин ганц биечүүд сарын турш сэтгэл хөдөлгөсөн харилцаагаар дүүрэн байх болно.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй. Бүтэн биеийн иллэг, йог гэх мэт бие болоод сэтгэл санаагаа амраах, алжаал тайлах зүйлс хийгээрэй.
Эцэст нь энэ сар гэр бүл, хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх гайхалтай цаг хугацаа болж өнгөрөх бололтой.

Үхэр

Шинэ сард Үхрийн ордныхны бодол санаа мөнгө санхүү болоод ажил карьер дээр илүү давамгайлах болно. Чиний хүчин чармайлт болоод хайртай хүний чинь урам зориг дэмжлэгээс шалтгаалж гэр бүлийн харилцаа улам илүү тааламжтай болох аж. Гэр бүлээ сайн сайхан уур амьсгалтай байлгахын тулд хичээл зүтгэл гаргаарай.
Хэрвээ хэн нэгэн чиний хувийн орон зайд халдан, чамайг удирдах гэж оролдвол чи өөрийгөө бусдаас хараат нэгэн биш гэдгээ батлан харуулж чадна.
Карьер:
Үхрийн ордныхон энэ шинэ сард томоохон бизнест болоод ажил хэргийн төслүүдэд хүчээ үзвэл таатай байх болно. Мэдээж энэ бүхэн чамаас багагүй эрч хүч шаардана. Ялангуяа хувийн сахилга бат цагийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тиймээс цаг төлөвлөтийн аргуудаа өөрчилж шинэ аргуудыг туршаарай! Хувийн амбиц буюу хүсэл сонирхолоо даган, дуртай зүйлээ хийж хүссэн амьдралаараа амьдрах зорилгоо тэргүүн эгнээнд тавих цаг аль хэдийн иржээ.
Санхүү:
Үхрийн ордныхонд л гэж шивнэхэд энэ сард санхүүгийн гайхалтай боломжуудаар дүүрэн байх болно. Сарын сүүлээр бүр ч илүү сайхан мэдээ чамайг хүлээж байгаа. Буд гараг буцсаны дараа энэ ордныхонд үл хөдлөх хөрөнгө нэлээд ашигтай, ач тустай байх аж. Гэр бүл болоод гэр бүлийн чинь эргэн тойрон дахь хүрээллийн тусламжтайгаар санхүүгийн нөхцөд байдлаа улам сайжруулах боломж олдоно. Эхний долоо хоногт чиний ур чадвар мөнгөтэй нэгдэн гайхалтай онцгой байх нь. Сүүлийн долоо хоногт од гарагсийн нөлөөгөөр багахан бараан байж мэдэх ч энэ нь тийм ноцтой саад болохгүй. Хэрвээ чи өөрөө өөртөө итгэж, өөрийн имиждээ анхаарал хандуулж чадах аваас санхүүгийн байдал чинь улам илүү сайжирна. Сарын эхний хоёр долоо хоногт чи хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох магадлалтай ба үүнээс илүү ихийг хийх хүсэл тэмүүлэл төрнө.
Хайр дурлал:
Ганц бие Үхрийнхэн найзуудын хүрээлэл дундаасаа эсвэл ажлынхаа эргэн тойрноос хосоо олох магадлалтай. Хайрлах, хайрлуулах хүсэл тэмүүлэл их байх ба сексийн амьдрал нь ч адал явдалтай байна. Харин гэр бүлтэй үхрүүдийн хувьд сорилттой нүүр тулж, таагүй бэрхшээлүүд давамгайлж мэдэх юм. Жинхэнэ хайр л цаг хугацааны шалгуурыг даван хүчтэй хэвээр үлдэх болно шүү.
Эрүүл мэнд:
Ажил хэрэг болон бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон сэтгэл зүйн стрессээс болж Үхрийн ордныхны эрүүл мэнд сул дорой, хэврэг байх магадлалтай. Амьдралын бодит нөхцөл байдалтай нүүр тулж байх яг энэ цаг мөчид сэтгэл санаагаараа эрүүл байх нь хамгийн чухал юм шүү. Сарын дунд үеэс бие бялдар болоод хоол хүнсэндээ өөрчлөлт оруулбал ээлтэй.
Дүгнэж хэлэхэд энэ сард дотоод сэтгэлдээ аз жаргалаар дүүрэн цаг хугацааг өнгөрүүлнэ.

Ихэр

Буд гарагийн буцах хөдөлгөөнтэй давхцуулж буюу 5 сарын 21 гэхэд болон түүнээс өмнө одоо хийж байгаа төсөл, бие даалтаа дуусгахыг хичээгээрэй. Учир нь 21-ээс хойш гэр орон, хувийн амьдралтай холбоотой үйл явдлууд сайн, муу аль аль талаараа сэтгэлийг чинь донсолгох болно. Тиймээс ажил руугаа бүрэн анхаарч чадахгүй бөгөөд хувийн амбиц буурна. Ихрийн ордныхны нийтлэг шинж чанар буюу олон зүйл рүү үсчимтгий, урам зоригоо эцэст нь хүртэл хадгалж чаддаггүй нь карьерийнх нь замд саад учруулдаг. Тиймээс гэр бүл, хувийн амьдралаа тогтвортой болгочихоод амжилт, албан тушаал руу зүглэх нь зөв юм.
2016 оны 5 сард Ихрүүдийн үйлдэл шаргуу, түрэмгий байж, өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай байна. Хамтран ажиллагч, харилцагч, түнш гэх мэт хүмүүстэй зөрчил үүсвэл аль болох буулт хийж, хүлцэнгүй байх нь ирээдүйд чинь хэрэгтэй. Энэ сард удаан төлөвлөсөн зүйлээ эхлүүлэх эсвэл том зүйлийн ард гарах болно.
Карьер:
Сар хиртэлтээс шалтгаалж ажлын байраа солих магадлал өндөр байна. Ажиллаж байсан газрын чинь уур амьсгал өөрчлөгдөж, цоо шинэ зүйлийг эрэлхийлж, санаачлахгүй л бол болохгүй нөхцөл байдал үүснэ.
Санхүү:
Ангараг, Сугар гарагиуд Ихрүүдийн санхүүгийн асуудлыг гартаа авна. Ангараг чамд тооцоотой, зоригтой байхыг сануулах бол Сугар тэнцвэртэй байхад чинь тусална. Энэ сард ихээхэн орлого олж болохуйц төслийн санал чамд ирэх бололтой. Аль болох би үүнийг хийж чадах уу гэдэг талаас нь бодож байгаад шийдвэр гаргаарай. Ерөнхий санхүүгийн нөхцөл байдал чинь сайн байх ба эргэн тойрныхоо хүмүүст туслахаас гадна гайхуулмаар мэдрэмж чамд төрнө. 5 сарын 4-нөөс Ихрүүдийн хувийн санхүүгийн төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт гарна.
Хайр дурлал:
Энэ сард ганц бие Ихрүүдэд эрүүл мэнд эсвэл ажил албаны асуудлаар дамжуулан романтик учрал тохиох бололтой. Сургууль, боловсролын орчноос насны ханиа олох магадлал ч өндөр байна. Харин хостой Ихрүүдийн хувьд хувийн эрх чөлөөг тойрсон асуудлаас болж зөрчил үүсч мэднэ. Хүүхэдтэй болохоор төлөвлөхөөсөө өмнө хайртай хүнээ сайн хань болж чадах эсэхт үнэлэлт дүгнэлт хийхээр хичээгээрэй. Энэ нөхцөлд мэдрэмжээ дагахад буруудахгүй. Гэр бүлийнхээ ахмад гишүүдэд тэвчээртэй хандаарай.
Эрүүл мэнд:
Ихрийнхэн энэ сард бие сэтгэлээрээ эрч хүч дүүрэн байх бололтой. Мөн фитнесс, дасгал хөдөлгөөн, хоолны эрүүл хэв маягт анхаарах болно. Өдөр бүр идэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ чанарт нэг анхаарчихад гэмгүй.
Дүгнэж хэлэхэд энэ сард Ихрийнхэн хувьд санхүүдээ анхаарахын хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа улам батжуулахыг хичээх бололтой.

Мэлхий

Энэ сард гэр бүл, сэтгэл санааны байдлаас илүүтэйгээр ажил, карьер дээгүүрт тавигдана. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж, ажилдаа төлөвлөгөөтэй хандаснаар амжилт, аз жаргалын эзэн болно. Бусдаас хараат бус байдал, эрх дураараа зан чинь чамайг бусдад илүү сэтгэл татам харагдуулах учраас ганц биечүүдийг аль болох өөрийнхөөрөө байхыг од эрхэс сануулж байна. Мөн өөрийн сонгосон замаар зоригтой алхах хэрэгтэй бөгөөд өөрөөсөө шалтгаалах бүхнийг юуны өмнө хийгээд гүйцээчих.
Карьер:
Урдаа тависан зорилгодоо хүрэхийн тулд өөртөө итгэлтэй байж өөрийнхөө зүгээс шаардлагатай бүх зүйлээ хийх хэрэгтэй. Чи өөртөө шинэ ажиллах хэв маяг бүрдүүлж, хувийн зохион байгуулалтаа сайжруулах нь өөртөө итгэх итгэлийг чинь улам бүр бадрааж өгөх болно. Мөн хүмүүлэнгийн үйл ажиллагаанд сайн оролцож байх хэрэгтэй шүү. Ирээдүйд чинь том тус болно.
Санхүү:
Энэ сард санхүүгийн тал дээр чамаас нэлээн хүчин чармайлт шаардах бололтой. Мөн хайртай дотны хүмүүсийн чинь дунд санхүүгийн талын зөрчилдөөн үүсч болзогшгүй. Энэ нөхцөл байдал сарын 21-нээс хойш сайжирч, чи хүчин чармайлтынхаа үр шимийг амсах болно. Мөнгөний урсгал сарын сүүлийн долоо хоногт маш сайн байна.
Хайр дурлал:
21-ний өдрөөс хойш ганц бие Мэлхийнхний хувьд цаг завтай болж хайр дурлалын эрэлд гарна. Харин гэрлэсэн эсвэл тогтмол харилцаатай байгаа Мэлхийнүүдэд өдөр тутмын жижигхэн асуудлууд эргэлзээ төрүүлнэ.
Энэ сард мөн гэр бүлд чинь хүүхэд айлчлан ирэх магадлатай байна. Харин хүүхэдтэй хосын хувьд нэмэлт зардлуудаас хамааралтайгаар харилцаа хүйтэрч мэдэх нь.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд энэ сард маш сайн байна. Тийм учраас урьдынхаасаа илүү их эрч хүч, урам зоригтой ажиллана.
Энэ сард ажил албаны холбоотой толгой өвтгөсөн асуудлаа гэртээ авчрахгүй байхыг сануулъя.

Арслан

Ажил хэрэг болон санхүүгийн сэдвүүд гэр бүл, хайр дурлалын харилцаанаас илүү дээгүүрт тавигдах бололтой. Од гарагсийн нөлөөллөөр энэ сард хайр дурлал гэр бүлийн харилцаа багахан саадтай байх нь. Ажил мэргэжлийнхээ хувьд оргилд хүрэх үе ирж, мөн бизнесийн хөгжил дэвшил гайхалтай сайхан байх болно. Зүүн, баруун гэдэг шиг л ажил хэрэг, санхүү тэнцвэртэй байх аж. Хамгийн гол нь чи өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд бие даасан байдал болоод хүмүүстэй харилцах чадвараа тэнцвэртэй хадгалах хэрэгтэй. Мөн өөртөө цаг гарган цаг төлөвлөлт, менежментийн чиглэлийн сургалтанд хамрагдаарай. Өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүйгээр амжилт өөд тэмүүлэх бололтой.
Карьер:
Зохион байгуулалтын томоохон өөрчлөлт гарна. Бизнес аялал, томилолт гэх мэт зүйлс энэ сард 1-ээс олон удаа болох бололтой. Багахан замбараагүй байх хэдий ч карьерын дэвшил үнэхээр таатай байх болно. Гүнзгийрүүлсэн менежментийн мэдлэг, чадвар чамайг сайжруулж, нөөц боломжийг чинь нээнэ.
Санхүү:
Арслангуудын санхүү сарын хоёр дахь долоо хоногоос өсч эхэлнэ. Гэр бүлийн гишүүдээс эсвэл улс төр, албан тушаалтай холбоотойгоор их хэмжээний мөнгө орж ирэх бололтой. Ажил мэргэжлийн туршлага чинь орлого нэмэгдэхэд туслана. Гадаад дахь эрсдэлтэй ажил хэрэг ашигтай байх магадлалтай.
Хайр дурлал:
Ганц бие Арслангуудад сарын сүүлээр хайр дурлалын харилцаа үүсгэж болох олон боломжууд гарч ирнэ. Гол нь цагийг хөгжилтэй, зөв өнгөрөөх хэрэгтэй. Гэрлэсэн хосуудын хувьд хамтрагчтайгаа үүсгэх харилцаа шуургатай мэт л хүндхэн байх аж. Жирэмсэн болох гэрлэх гэх мэт эрс шийдэмгий шийдвэр гаргахад тохиромжгүй цаг үе юм.
Эрүүл мэнд:
Сарын сүүл хүртэл эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай. Хангалттай биеэ амрааж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх эсэхээс хамаарч эрч хүч чинь нэмэгдэх болно. Чухал ач холбогдолтой, өөртөө хэрэгтэй зүйлд л эрч хүчээ зарцуулаарай. Дуу хөгжим, уран зураг, дүрслэх урлаг зэрэгт цагаа зарцуулж, ургамлын ханд уух болон гэр аргаар өөртөө эмчилгээ, арчилгаа хийснээр бие чинь улам сайжрах болно.
Арслангийн ордныхонд тогтворгүй, завгүй бас сонирхолтой сар ирж байна.

Охин

Чи энэ сард гэр бүл, хувийн амьдралаасаа илүү ажил хэрэгтээ санаа тавих бололтой. Аль алиныг нь тэнцүүлэхийн тулд хэт их хичээх хэрэггүй шүү хэмээн од эрхэс зөвлөж байна. Зарим Охиныхны анхаарлыг улс төр, нийгмийн асуудлууд хүчтэй татаж эхэлнэ.
Буд гарагийн буцах хөдөлгөөн дуусах үе буюу сарын 21 –ээс хойш чи хувийн амьдралынхаа төлөвлөгөөнд илүү бүтээлчээр хандаж эхэлнэ. Өөрийгөө ойлгох, дотоод сэтгэлийн хүчтэй холбоотой зүйлс ч энэ сард чухалд тооцогдоно. Сарны хиртэлт чиний нөхөрлөл, түншийн харилцааг хүндрүүлж магадгүй. Гэр бүлийн гишүүн эсвэл хөрштэйгөө үүссэн байсан зөрчил улам гаарч мэднэ. Оюутан сурагчид эзэмших мэргэжлээ сольж магадгүй шүү.
Карьер:
Энэ сард чиний карьерийн өсөлт оргилдоо хүрч эсвэл ирээдүйг чинь тодорхойлох томоохон үйл явдал болно. Яг одоо чамд тийм ч том биш санагдаж байгаа, магадгүй бүр бодохоос ч халшираад байгаа тэр зүйл ирээдүйд чамд маш том боломжийг авчрах болно. Тэр ирээдүй нь ч удахгүй хэмээн од эрхэс дамжуулж байна. Зорилготойгоор бусдад туслах, сайн үйлсийн аянд оролцох хэрэг гарна. Энэ нь чамд цаашид илүү сайн, чадварлаг хүн болох хүслийг төрүүлнэ. Мөн цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалтаа сайжруулах сургалт, үйл ажиллагаанд хамрагдвал сайн. Ажлаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол энэ сар тохиромжтой шүү. Цалин чинь нэмэгдэх магадлал өндөр. Дотоод ухамсар, сүнс судлалтай холбоотой зүйлс анхаарлыг чинь татаж магадгүй.
Санхүү:
Бусдаас дэмжлэг авснаар орлого чинь өснө. Мөн цалин нэмэгдэх магадлал өндөр байна. Өрөө дарж дуусган, хуримтлал үүсгэж эхлэхэд тун тохиромжтой хугацаа нь энэ сар. Сарын 2 дахь долоо хоногт томоохон зарлага гарч мэдэх учраас бүх чухал шийдвэр, хөрөнгө оруулалтыг 17-ноос хойш гаргавал сайн. Хувийн бизнес эрхлэгчид орлогоо аажмаар өсөхөд тус болж, тэвчээртэй байх хэрэгтэй шүү.
Хайр дурлал:
Албан газарт романтик хайр дурлалын түүхээ эхлүүлж мэдэх нь байна шүү, ганц биечүүд ээ. Хуучин хайрт эсвэл гэр бүлийнхнээсээ томоохон тусламж авах хэрэг гарч магадгүй. Сарын 22-оос од эрхсийн байрлал Охиныхны хайр дурлалд төдийлөн таатай бус болох учраас тус асуудалтай холбоотой томоохон шийдвэрүүдийг хойшлуулахад гэмгүй. Хостой Охиныхон 17-оос хойш бас нэгэн сорилттой нүүр тулж магадгүй. Нөхцөл байдлыг сайн ойлгохоосоо өмнө түргэн шийдвэр гаргах гэж битгий яараарай. Хайрттайгаа илэн далангүй ярилсанаар асуудал сайнаар шийдэгдэх боломж байна.
Эрүүл мэнд:
Эрүүл мэнд эмзэг байна шүү, найзууд аа. Ялангуяа сарын 19-өөс хойш өөртөө илүү ихээр анхаарал тавьж, ажил амралтаа зохицуулаарай. Фитнесс дэглэмд шилжиж, ус сайн ууж, сэтгэл санаагаар унаж бухимдахгүй байхыг од эрхэс сануулж байна.
Тус сарыг нийтэд нь дүгнээд хэлэхэд урам зоригтойгоор зорилго, бизнесийнхээ араас хөөцөлдөх ажээ.

Жинлүүр

Амжилт, нэр хүнд чиний хувьд амин чухал зүйл байх болно. Мэргэжил боловсролын хувьд чамаас хичээл зүтгэл шаардах бол бизнесийн тухайд чиний эр зориг, шийдэмгий байдлаас шууд шалтгаална. Нийгмийн хангамж, бусад зүйлс чинь амжилтанд хүрэхэд чухал гишгүүр болох ба бие даасан, хүчирхэг байхад чинь ихэд нөлөөлнө. Аливаад хурдан дасан зохицох чадварыг олж авахын тулд хөрвөх чадвартай байх хэрэгтэй.
5 сарын сүүлээр Буд гараг буцах үед чи өөрийн чадвараа сайжруулахын тулд хилийн чанад руу зорчих, аялах хэрэг гарч мэднэ. Мөн өөртөө шинэ дадал хэвшил суулгаж, сургалт семинарт хамрагдвал сайн. Өөрийгөө танин мэдэх, дотоод хүч гэх мэт оюун санааны хүчин зүйлс чамайг бүрэн эзэмдэх болно.
Карьер:
Чиний албан тушаал болон байр суурь өөрчлөгдөн цоо шинэ салбарт орж магадгүй. Нийгмийн баялгаас хүртэх болон өөрийн хүрээллээ нэмэгдүүлэхийн тулд бизнесээ өргөжүүлэх боломжуудыг бүү алдаарай. Олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулж, бусадтай ойлголцож сур.
Санхүү:
Энэ сард санхүүгийн байдал чинь тодорхой бус байна. Цалин хангамж хангалттай байвч тэрнээс илүү хүчин чармайлт, хэмжээ шаардагдана. Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ нарийн судалгаа явуулах хэрэгтэй. Эс бөгөөс ашиг авчрах нь битгий хэл алдагдал хүлээх магадлал өндөр. Байгууллагын нөөц бололцоогоо нэмэгдүүлэхэд саад байхгүй бөгөөд татварын өр төлбөрөө бууруулах замаар анхаарал хандуулах нь зүйтэй.
Хайр дурлал:
Ганц бие Жинлүүрүүд удирдах албан тушаалтантайгаа хайр дурлалын романс үүсгэж магадгүй. Мөн ижил ордууд хоорондоо хос болсноор харилцаа улам сайн байх ба ажил нэр хүнд, гэр бүлийн хувьд тааламжтай байх болно. Гэхдээ хүүхэд төлөвлөлтийг дараа сар руу хойшлуулаарай.
Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд асуудалгүй сайн байна. Харин биеэ хоргүйжүүлж, муу зуршлуудаасаа салахыг зөвлөе. Ялангуяа тамхи, каффейнаас хол байвал сайн шүү.

Хилэнц

Энэ сард Хилэнцийн ордныхны олон нийттэй харьцах ур чадвар маш хүчтэй байна. Гэхдээ энэ бол өөрийгөө батлах цаг хараахан биш юм. Нээлттэй байж, бусдыг мэдэрч илүү уян хатан байх хэрэгтэй. Амжилт чамайг өөрөө чиглэн ирэх тул аль болох хүлээцтэй, тэвчээртэй, зөөлөн байр сууриа алдахгүй байгаарай. Мөн энэ сард чиний томоохон зорилгууд ил болох болно. Хамгийн чухал гэж бодсон зүйлдээ төвлөрч ач холбогдол багатай зүйлсийг хийхдээ өөрийгөө бүү ядраа. Чиний хувийн зан чанар болоод имиж өөрчлөлттэй нүүр тулна. Боловсролтой холбоотой зорилго төлөвлөгөөгөө ахин хянаж үзээд шинээр өөрчлөх хэрэгтэй. Хэдий сонирхол чинь өөр ч гэлээ чи боловсролын шинэ салбарт хүчээ үзэж магадгүй юм.
Карьер:
Ажил хэрэгт чинь гарч байгаа бэрхшээл саадыг даван туулахын тулд мэргэжлийнхээ ур чадварыг ашиглах хэрэгтэй. Өөрийн бүтээлч санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж, нээлттэй байвал бизнестээ санхүүгийн дэмжлэг авч чадна. Явцын үед багахан саад тотгортой тулгарна. Замд чинь тааралдах бэрхшээл бүрийг боломж болгон хувиргаж урагшлах хэрэгтэй шүү! Энэ сард цаг төлөвлөлтөө сайжруулж, өөрийгөө улам илүү хөгжүүлээрэй.
Санхүү:
Мөнгө санхүүгийн тал дээр Хилэнцийн ордныхон гайхалтай таатай нөхцөл байдалд байх болно. Гэр бүлийн гишүүд болон ажил мэргэжлийн тусламтайгаар аажим аажмаар мөнгөн хадгаламжтай болох боломж гарна. Томоохон худалдан авалт болоод хөрөнгө оруулалт нь өөрийн гэсэн зохих хэмжээний эрсдэлтэй байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй шүү. Харин хувийн төлөвлөх, төлөвлөгөө гаргах, цагийн менежмэнтийн тал дээр шинээр суралцах шаардлагатай. Гэр бүлийн болоод хувийн ашиг сонирхол үргэлж сөргөлдөх хэдий ч энэ бүх саад бэрхшээлийг туулж гарч байж л санхүүгийн хувьд чи илүү их өсч хөгжих болно.
Хайр дурлал :
Романтик саналын ачаар шинэ харилцаа бий болгох эсвэл харилцаагаа улам илүү өргөжүүлэх боломж гарч ирнэ. Одоо байгаа харилцаагаа нягтлан шийдвэр гаргаж хамтрагчтайгаа санхүүгийн талаар дэлгэрэнгүй ярилцах шаардлагатай. Сарын дунд хэсгээс бүх зүйл илүү тодорхой болно. Ганц бие Хилэнцүүд дотно найзуудынхаа хүрээллээс эсвэл онлайн болзооноос хайраа олж магадгүй. Гэрлэсэн хосуудын хувьд хүүхэдтэй болох шийдвэрийн ачаар бэлгийн харилцаагаа илүү амттай, бат бэх болгох боломжтой.
Эрүүл мэнд:
Хилэнцийнхний эрүүл мэнд энэ сард маш сайн байх ба эрч хүчээр дүүрэн байна. Байнгын дасгал хөдөлгөөн, өдөр бүрийн бясалгалаа чанд мөрдөж, хүчин чармайлт гаргаснаар энэ байдал удаан үргэлжлэх болно.

Нум

Хувийн амбиц, ажил хэргээр тодорхойлогдсон сар ирж байна. Хувийн амьдрал, сэтгэл зүйн асуудлыг түр хойш тавиад дараа дараагийн томоохон алхмууддаа илүүтэй анхаарч эхэлнэ. Дотоод хүнээсээ илүү бусдад төрүүлэх сэтгэгдэлдээ санаа тавина.
Мөн энэ сард Нумууд тун хашир, уян хатан байхаас гадна өөртөө итгэлтэй байх зөв цаг хугацаа нь мөн хэмээн од эрхэс шивнэж байна. Учир нь Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хамтын ажиллагаа, зөвшилцөл зэргээс ажил чинь амжилттай байх эсэх нь хамаарна. Харин зөвшилцлийг амжилттай бүтээдэг чухал зүйлсийн нэг нь өөртөө итгэх итгэл шүү дээ.
Мөн энэ сард од эрхсийн байрлалаас хамаарч томоохон сорилттой тулгарна. Харин чи сайн амарч, ирээдүйдээ зориулан эрч хүчээ хадгалах хэрэгтэй шүү.
Карьер:
Шинэ ажил хайж байгаа Нумынханд сайхан боломжууд гарч ирнэ. Харин шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол маш сайн төлөвлөгөө, судалгаа, задлан шинжилгээ хийж ул суурьтай хандах хэрэгтэй шүү. Мөн төлөвлөх, өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой сургалт, хурал цуглаанд хамрагдахад ээлтэй.
Санхүү:
Санхүүгийн асуудал Нумуудын санааг зовоож мэдэхээр байгаа ч зөв зарцуулж чадвал тийм ч хэцүү байхгүй болов уу. Сарын 21-ээс өмнө өөрийгөө сайтар дайчилж ажиллах хэрэгтэй бөгөөд учир нь энэ хугацаанд од эрхсийн байрлалаас хамаарч чамд илүү их орлого орж ирэх төлөвтэй байна. Мөн мөнгөө зарцуулахдаа ч тооцоотой байгаарай.
Хайр дурлал:
Энэ сард Нумууд цаашдын амжилт бүтээлийн замдаа чухал байх суурь эзлэх, зааж зөвлөх хүмүүстэй танилцаж, нөхөрлөнө. Романтик учрал болзоо чамайг тойрон эргэлдэнэ. Албан газар, үдэшлэг цэнгүүн, чөлөөт цагаа өнгөрүүлэх клуб уулзалт, хилийн чанад гээд хаа сайгүй чамтай учрахаар залуус хүлээж байна. Харин хостой Нумууд харилцаагаа улам бэхжүүлэх ба жирэмслэхэд ээлтэй. Харин шашин, үзэл суртлын асуудалд хэтэрхий анхаарах нь зөрчил харилцаанд чинь зөрчил үүсгэж магадгүй. Сарын сүүлээр хоёр талын гэр бүлийнхний дотоод уур амьсгал хөндийрснөөс болж хайрттайгаа маргалдаж магадгүй.
Эрүүл мэнд:
Сарын 21-ээс хойш биеийн эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй. Ажил амралтаа зохицуулж ухаалгаар ажиллахгүй бол асуудал хүндэрч ч мэднэ шүү. Хоббидоо илүү цаг зарцуулснаар сэтгэл санаа чинь сэргэг байж, эрүүл мэндэд чинь тустай байх болно оо.
Эцэст нь хэлэхэд хэрвээ стресс, ажлын дарамтын хохирогч болохыг хүсээгүй л бол ажил амьдралаа зохицуулах хэв маягтаа анхаарах хэрэгтэй шүү.

Матар

Энэ тавугаар сард тус ордныхны хувьд ажил мэргэжил, нэр хүндийн асуудлууд томоохон байр суурийг эзлэх бөгөөд түүний хажуугаар хувийн амьдралын асуудлууд ч мөн гарах бололтой. Гэр бүлийнхний чинь дунд үүссэн байсан зөрчлийг одоо л шийдвэрлэх цаг нь. Үүний тулд хүлээцтэй байж, тэднийгээ хайрлаж хандаарай. Ихэнх хүмүүсийн хувьд хобби сонирхол нь амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлж байдагчлан шинэ хоббитой болоорой. Чиний хувьд хэт өөрийнхөөрөө болон өөртөө итгэлтэй байгаа байдал чинь зарим тохиолдолд амжилтанд хүрэхэд саад болж магад. Иймд байгаа орчиндоо дасан зохицох болоод бусадтай хамтарч ажиллах шаардлагатай.
Карьер:
Энд сард ажлын мэргэжлийн тал дээр тогтвортой, хэвийн байх ба сарын эхний хагаст гэр бүлийн гишүүд, хамаатан саднаас ажлын санал ирнэ. Түүний дараа ажлын болон гэр бүлийн шаардлагаар түр хугацааны аялалд явах бололтой.
Санхүү:
Энэ сарын 21-нийг хүртэл хөрөнгө мөнгөний хувьд тогтвортой сайн байна. Бага зэргийн саад бий ч гэсэн түүнийг даван гарах болно. Санхүүгийн хувьд нэмэгдэх боломжийг гэр бүлдээ болон ойр дотны хүмүүстээ тусалснаараа бүрдүүлэх болно. Болгоомжлох асуудал байх хэдий ч тэгтэл санаах зовних хэрэггүй. Бусдад өгч сурахыг од эрхэс сануулж байна.
Хайр дурлал:
Энэ сард жирэмсэн болох магадлалтай байна. Хайрттайгаа зан араншингаас авахуулаад бүх зүйл чинь нийцтэй байгаа бол гэр бүлийн амьдрал зохиох, үр хүүхэдтэй болох гэх зэрэг асуудлуудыг шийдэхэд ээлтэй. Ганц бие Матрууд хайр дурлалын асуудал дээр хүчтэй, давамгайлсан байр сууриа хойш тавихаас гадна хэн нэгэнтэй харилцаа үүсгэх гэж хэтэрхий хүчлэх хэрэггүй. Болох зүйл аяндаа болно, болохгүй бол яагаад ч бүтэхгүй гэдгийг сайн санаарай.
Эрүүл мэнд:
Энэ сард чиний эрүүл мэнд гайхалтай сайн байна. Хүсэж байснаар чинь жин нэмэх хэдий ч чиний биед тийм ч муугаар нөлөөлөхгүй.
Матруудын хувьд завгүй байж, хувийн асуудлуудаа цэгцлэх сар ирж байна.

Хумх

Хайр дурлал, гэр бүл, дотоод сэтгэл зүйн асуудлууд энэ сард хүчтэй байх бололтой. Ажил амьдралдаа тавьсан зорилтдоо хүрэхийн тулд өөртөө илүү итгэлтэй байж шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Эргэн тойрныхон чинь чамд туслах ч гэлээ энэ тийм ч чухал байр суурь эзлэхгүй. Гагцхүү чамаас л бүх зүйл шалтгаална.
Карьер:
Одоогийн байр сууринд чинь өөрчлөлт орж шинэ зохион байгуулалт бүхий залуу компаниар солигдож магадгүй болохыг од эрхэс сануулжээ. Энэ өөрчлөлт чиний карьерт нөлөөлөх нь дамжиггүй. Цоо шинэ ажил, шинэхэн бизнест чи хөл тавих болно. Амдьралын таашаалыг мэдэрч улам илүү бүтээлч мэдэрхүйгээр бүхнийг шинээр төлөвлөж, зохион байгуулж эхэлнэ. Үүний тулд төлөвлөлт, цагаа зөв зарцуулах, зохион байгуулах арга барилд сайн суралцах шаардлагатай болно.
Санхүү:
Мөнгө санхүү, орлогын хувьд хэвийн байх болно. Санхүүгийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд мөнгөний тал дээрх орлого, зарлага, стратегитаа дүгнэлт хийж дахин шинээр төлөвлөх шаардлагатай. Хэсэгхэн зуурын хүчтэй шуургыг даваад гарсны дараа чи ямар их зүйлийн эхлэлийг тавьж чадсан болохоо харах болно.
Хайр дурлал :
Сарын эхний үеүдэд хосуудын харилцаа бага зэргийн хүндрэлтэй байна. Харин сүүлийн долоо хоногоос эхлээд эв нэгдэлтэй, хөгжилтэй байх бололтой. Ганц бие Хумхын ордныхонд хэд хэдэн романтик саналууд ирэх боловч хамтрагчийнхаа хандлага болоод үйлдэлд тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй байх талтай.
Эрүүл мэнд :
Эрүүл мэнд чиний хувьд энэ сарын хамгийн их анхаарал татсан асуудал байх болно. Эрүүл хүнс хэрэглэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Мэдээж дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, амин дэм байх шаардлагатай ч нойр хамгийн чухал нь байх болно.
Энэ сарыг дүгнээд хэлбэл эрүүл ухаанаар шийдвэрлэх хэрэгтэй санхүүгийн асуудлуудаар дүүрэн байх бололтой.

Загас

Загаснуудын хувьд гэр бүл, хувийн амьдрал нь энэ сард юу юунаас дээгүүрт тавигдах бололтой. Ажил хэргийн асуудлууд тодорхойгүй байдалд хүрч, илүү их хөдөлмөрлөх хэрэгцээтэй үеийг хүлээх хэрэгтэй болох нь ээ.
Үнэндээ хувийн амьдралдаа анхаарахад тун тохиромжтой хугацаа нь 5-р сар бөгөөд чи яг зөв замаараа явж байна. Харин илүү бие даасан, шийдэмгий байхыг од эрхэс сануулж байна.Сарын сүүлээр нөхцөл байдал тийм ч сайнгүй болж ирэх бөгөөд аль болох гэр бүлийнхэн, ойр тойрныхондоо хүлээцтэй, зөөлөн хандаарай.
Буд гарагийн буцах хөдөлгөөнөөс шалтгаалж биеийн эсэргүүцэл багасч, сэтгэл санаа чинь сайнгүй байснаар энэ сард эрч хүч буурч мэдэх нь. Гэхдээ од эрхсийн байрлалаас үзэхэд чи өөрөө өөрийгөө урам зоригтой байлгаж, эерэг, сайхан руу тэмүүлэхээр хичээх бөгөөд энэ чинь ч үр дүнгээ өгч зарим нэг хүнд цаг хугацааг давахад чинь туслах ажээ. Чиний сэтгэлийн хүч л чамд тусална гэдгийг од эрхэс ахин сануулахыг хүсэж байна. Загасны ордны оюутан сурагчид илүү их хичээх хэрэгтэй болох бөгөөд өөрийнхөө төлөө эрэл хайгуулч байж чадсан нь амжилттай төгсөж чадна. Үүгээр дамжуулан тэд ихийг сурч мэдэх бололтой.
Карьер:
Ерөнхийдөө энэ сард өсөлт удаан байна. Урсгалаараа нэгэн хэвийн л ажлын өдрүүд үргэлжлэх болоолтой. Харин чи энэ хугацааг хувийн төлөвлөгөө, зорилгоо тодорхойлж, шинэчлэх, шинэ бизнесийн санаагаа төлөвлөгөө болгох зэрэгт зориулбал ашигтай. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, хувийн зохион байгуулалт, төлөвлөгөө, цаг ашиглалтын сургалт, үйл ажиллагаанд хамрагдаарай.
Санхүү:
Од эрхсийн байрлалаас харахад Загаснуудын санхүүгийн нөхцөл байдал энэ сард гайхалтай байх бололтой. Орлого нэмэгдэхийн тулд чамаас тийм ч их зүйлийг шаардахгүй бөгөөд чиний гүйлгээ ухаан сайн байж ямар л боломж байна хараанаас чинь огт гарахгүй бололтой шүү. Гэрээ хэлцэл хийхдээ гаргууд болохоор гэр бүл, найз нөхөд болон бусад хүмүүсийн хувьд чи туслагч, дэмжигч нь байна. Мөн багагүй мөнгийг хувийнхаа тансаглалд зориулах бололтой. Сонирхолтой, үзэсгэлэнтэй зүйлийг үзэж харж, мэдрэхэд цаг, мөнгөө зарцуулснаар эрч хүчээ нөхөн сэлбэж чадна.
Хайр дурлал:
Энэ сард хайр дурлалын тал дээр чи илүү бодит хандлагатай байна. Өөрөөр хэлбэл үгнээс илүү үйлдэлд анхаарна гэсэн үг. Хостой, гэр бүлтэй загаснууд сарын дундуур томоохон сорилттой нүүр тулах бололтой. Карьер, гэр бүлийн аз жаргалаас олж авах сэтгэлийн таашаалаа оронд нь хайртай хүнээсээ хайж эхэлнэ. Мөн сарын сүүлийн долоо хоног ч хосуудын хувьд таатай өнгөрөхгүй бололтой. Гэхдээ огт муудалцахгүй байхаас муудалцаад ч хамаагүй ойлголцохыг хичээж байгаа нь сайн хэрэг учраас эдгээр үйл явдлууд чиний амьдрал, хайр дурлалын харилцааг харах өнцгийг өөрчлөх бололтой. Жирэмслэхээр төлөвлөж эхэлбэл сайн. Сарын 5-н хүртэл ганц биечүүд хос болж болохуйц эрийг эрчимтэйгээр хайх ба 5-наас19-ний хооронд орон нутаг болон боловсролтой холбоотой орчноос хайсан хүнээ олох магадлал өндөр байна. Гэр бүлийн уур амьсгал ч чамайг чөлөөтэй болзоход таатай байх нь.
Эрүүл мэнд:
Сарын 21-нийг хүртэл Загаснуудын эрүүл мэнд сайн байх хэдий ч үүний дараа дархлаагаа дэмжих, өөрийгөө эрч хүчтэй байлгах, амраах гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлээрэй. Байгалийн орц найрлага, арга техникийг эрүүл мэнддээ ашиглахад ээлтэй.
Эцэст нь Загаснуудын хувьд өөрийгөө ирээдүйдээ бэлтгэх болоод найз нөхөд, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад чиглэсэн сар ирж байна.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(849)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nara.   2016-05-28
10kg targalmaar bna husel maani bieleh boltugai

Зочин: Zochin.   2016-05-27
Sain u?

Зочин: nyamsuren.   2016-05-26
ymar goy car vee goolingoodoo hairtai shuuu

Зочин: nyamsuren.   2016-05-26
ymar goy car vee goolingoodoo hairtai shuuu

Зочин: bilgvvn.   2016-05-20
yg vnen heljee :((

Зочин: otgoo.   2016-05-08
bayarlalaa

Зочин: tsaschiher.   2016-05-03
saihan sar irj bgaa n unen bn aa bayrlalaa

Зочин: gerelmaa.   2016-05-03
bayarllaa

Зочин: Aitolkhin.   2016-05-02
bairlalaa. buh ym sain boltuhai!

Зочин: busgui.   2016-05-02
jingee baisan hemjeend n oruulah gej zovoj bhd chin yun chinii husseneer biyiin jin chin nemegdene vee ene odoo hahah

Зочин: tulka.   2016-05-02
ymar aimar ym be dontoj ga zviliig min yg heleed bh ym za hichenee

Зочин: Пүүжээ.   2016-05-02
saikhan sar irj baigaa yum baina daa

Зочин: zochin.   2016-05-02
bayarlalaa. shan sar bn. biyleh boltugai

Зочин: khaliunaa.   2016-05-02
bayrlalaa goolingo hamgiin shildeg n :)

Зочин: gggg.   2016-05-02
Taardag l yum bhdaa humuust. Miniih hezee ch taardaggui. Hair durlal ehlene bla bla.. chuhamaa chuham

Зочин: tumee.   2016-04-30
Yamar shn sar boloh ni vee. Mash ih bayarlalaa Goolingoo

Зочин: Ганчимэг.   2016-04-30
Баярлалаа зурхайгаа хаанаас яаж унших вэ

Зочин: Zochin.   2016-04-30
Eruul mend haashaa um yag 4-r sartaigaa adilhan umuu, copy past hiitsen ene ter

Зочин: Doogii Dogoo.   2016-04-30
Bayrlalaa. Zurhaini daguu hair durlal, karier maani neg shat magad hed hen shat ahiasai. 5 sar mine Sain uu 2 ulaa hicheeh bnoo

Зочин: Zak.   2016-04-30
Bayrlalaa.Ene zurhaig haanaas ingej bicheed oruulaad baidag ym bolooo.undes suuri unemshil n haanaas batlagddag ym boloo

Зочин: Zaya.   2016-04-30
Bayarlalaa

Зочин: uyanga.   2016-04-30
tuluvlusun zuil maani yag taaraad baih chni zaaval biyleesei .az amjiltiig daguulan sanasandaa hurehed mini tuslaarai .5sar mini amjilt :))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com