ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 05 / 03

Өглөө эртийн уулзалтаас авахуулаад арьс арчилгаа, ваксны тухай ч энд бий. Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
ХЭЗЭЭ: 2016 оны 5 сарын 4, ѳглѳѳний 06:45 цагт
ХААНА: Best Western Hotel /Туушин Зочид буудал/, 4 давхар, СҮЛД танхим
ХУРААМЖ: 15000₮ (Ѳглѳѳний цай. Tүрүүлж бүртгүүлсэн, тѳлбѳрѳѳ тѳлж баталгаажуулсан эхний 25 хүнд Тэнгис Кино театрт үнэгүй кино үзэх эрх орсон) Тѳлбѳрийг:
ХХБанк: Данс: 417014919, Нэр: НОУС ХХК.
ХААН Банк: Данс: 5031286918, Нэр: Мѳнхбилэг.
Гүйлгээний утга дээр ѳѳрийн НЭР, утасны ДУГААР бичнэ үү.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл: https://www.facebook.com/events/202348133484981/ ">
1. 6:45-ын залуусын эртэч уулзалт
Ажлын өдрийн 6:45-аас болох лекц уулзалтад үнэхээр өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүмүүс л очих нь дамжиггүй. Яг л чамтай адил. Илүү ихийг хийж бүтээх хүсэлтэй шижигнэсэн залуустай хамт Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатарын "Стандарт бус сэтгэлгээ" сэдэвтэй сонирхолтой лекцийг сонсох сайхан боломжийг битгий алдаарай. Бүртгэх хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл нь дүүрсэн байсан ч өчигдөр оройхон хүмүүсийнхээ тоог 40-өөр нэмэх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Тэгэхээр http://goo.gl/forms/La0befUEbx энэ холбоосоор гялс орж бүртгүүлээд 15,000₮-өө дансанд нь тушаачихвал чи маргааш өглөөг цоо шинэ мэдлэгтэйгээр эхлүүлж болох нь ээ.
ХЭЗЭЭ: 2016 оны 5 сарын 4, ѳглѳѳний 06:45 цагт
ХААНА: Best Western Hotel /Туушин Зочид буудал/, 4 давхар, СҮЛД танхим
ХУРААМЖ: 15000₮ (Ѳглѳѳний цай. Tүрүүлж бүртгүүлсэн, тѳлбѳрѳѳ тѳлж баталгаажуулсан эхний 25 хүнд Тэнгис Кино театрт үнэгүй кино үзэх эрх орсон) Тѳлбѳрийг:
ХХБанк: Данс: 417014919, Нэр: НОУС ХХК.
ХААН Банк: Данс: 5031286918, Нэр: Мѳнхбилэг.
Гүйлгээний утга дээр ѳѳрийн НЭР, утасны ДУГААР бичнэ үү.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл: https://www.facebook.com/events/202348133484981/
2. Өдөрт 6-г л амжуул
Өдөрт 6г амжуулах гэдэг нь өдөр бүр 6 ажлыг л төлөвлөж, түүнийгээ яс амжуулахыг хэлж байгаа юм. Үүнийгээ 30 болон түүнээс дээш хоногоор давтсанаар чамд дадал болох болно. Тэгэхээр чи ганцхан сарын дараа гэхэд:
- Өмнөхөөсөө илүү цагийн менежмэнт сайтай,
- Мартсан, орхигдуулсан ажилгүй,
- Ажлаа ч амжуулчихдаг, өөртөө ч цаг гаргачихдаг,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Олон ажил амжуулж чаддаг,
- Өөртөө үнэнч,
- Хийсэн ажлын үр дүн сайтай,
- Ажилдаг дарлагдалгүй кайф авч чаддаг
- Сайн дадалтай,
- Илүү сайн төлөвлөгч болж, нэг алхам урагшилж чадах юм. Гоолингоогийн зүгээс зарлаж байгаа “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж”-д нэгдэж ганцаараа биш олуулаа дээрх дадлыг хэвшүүлээрэй. Бусдаасаа үлгэр жишээ авч, ярилцахын тулд https://www.facebook.com/groups/1022960224457692/ энэ фэйсбүүк группт нэгдээрэй.
#Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул
3. Илүүдэл үсээ хуулж эхлэхгүй бол болохгүй нь…
Баахан газраараа “нүцгэрэх” цаг дөхөөд байдаг. Шилэн трико, богино ханцуйндаа орохын тулд өвөлжин нуусан хөл, гарынхаа илүүдэл үстэй энэ долоо хоногт нүүр тулахаас аргагүй болж байна даа, бүгдээрээ. Вакс хуулах үеийн өвдөлтийн хэмжээг багасгахын тулд эхлээд арьсаа сайтар гуужуулж, цэвэрлээрэй. Нүхийг нь бөглөсөн үхмэл арьсны эсүүд унаж, онгойсноор, мөн үсний ширхгүүд зөөлөрснөөр хууларч унахад илүү хялбархан болох болно. Мөн нэг хэсэг газарт 2-оос олон удаа түрхэх хэрэггүй. Ингэвэл эмзэг биш, хэвийн арьстай хүний арьс хүртэл цочрол аван, үрэвсдэг учраас ирээдүйд дотогшоо ургасан үснүүдээ нэг нэгээр нь авахуулах хэрэг гарч магадгүй шүү. Хуулчихаад байхад л зөрүүдэлж, сөрдийн үлдээд байгаа цөөн үснүүдийг хөмсөг зулгаагчаар зулгаагаарай.
4. Өөртөө шинэ мэдрэмж төрүүл
Ямар нэг зүйлийг шинэчилэхийн тулд заавал шинээр худалдаж авах хэрэгтэй гэж үү? Шинэ компьютертэй болохыг хүсч байгаа ч авах боломж гарахгүй байвал зүгээр л форматлуулчих. Сүүлийн үеийн үйлдлийн системийг суулгаж, нэмэлт тохиргоонууд хийлгэчихээр голоод байсан дөрвөлжин харын чинь харагдах байдал нь эрс өөр болчихно. Хэрэв гар утсаа солимоор байвал, зүгээр л фонт, хананы зураг хоёрыг нь өөрчилчих. Хэсэгтээ л шинэ утас барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Харин өөрөөсөө уйдаад байвал...? Үсээ ч засуулж, стилээ ч өөрчлөлгүйгээр эхлээд өөртөө нэг шинэ дадал юм уу зарчим суулгачих. Өдөр бүр инстаграмдаа гоё зураг оруулах ч байж болно шүү дээ. Энгийн, жижгээс эхлэх тусмаа чи өөрөө өөртөө шинэ санагдана.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(326)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Sor.   2016-05-04
Suuliin zulvuguutei sanal ng bn ungursun amraltiin udur ovoorch toosond daragdad bsn nomiin shuugeegee 4 tsag ys suuj bgd ng saihan tseverlej avsan 3 tom tor hog garch buh nom setguul eldev huuchin bichgiin heregsel hairtsag cd nude hayahig ni hayaj angilj yalgaj taviad ng ondiigood harahad ymr ih uramtai saihan baiwaa oroo mini bur ami orood irsen shu hehe ene amraltiin odroor gerinhe bs ng hesgig ami oruulnaa :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com