ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 03

Одоогоос таван жилийн өмнөх би гэдэг хүн амьдралд их гутранга ханддаг нэгэн байж. Тэр чинээгээрээ залхуу, үглээ, гоншигносон, зурагттайгаа наалдсан, залхуу байв. Нэг л өдөр би зөөлөн буйдан дээрээсээ босоод бүх зүйлийг орхиод хаа нэгтээ хол зугтмаар санагдсан. Миний үеийн залуучууд амжилттай, ажилтай, гэр бүлтэй, хүний нутагт сайн яваагаа цахим хуудаснаа зарлаж намайг улам л хүчгүй сул дорой гэдгийг мэдрүүлж байсан учраас зугтах нь тухайн үедээ хамгийн зөв шийдвэр гэж би бодсон хэрэг.

Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил

Гэтэл амьдрал намайг зүгээр нэг тавиад явуулах бодолгүй байсан болохоор юу ч миний санаснаар болоогүй. Намайг өөрөө өөрийгөө өөрчилж засахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг шууд л мэдрүүлсэн. Аз таарч би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээ хэтэрхий оройтолгүй ойлгосон бас намайг өөрчлөх итгэл үнэмшлийг анх Гоолингоо сайтаас олж уншиж байлаа. Би өөрөө өөрчлөгдөж чадсан учраас амьдрал минь ядах юмгүй өөр болсон. Магадгүй итгэдэг зүйл маань өөдрөг гэгээлэг бас сайхан учраас л би өөрийгөө одоо сайхан амьдарч байна гэж итгэл дүүрэн хэлж байгаа байх. Амьдрах сайхан шүү дээ! Ялангуяа чамд сайхан зүйл тохиолдоно гэдэгт итгэл дүүрэн хүлээж суух чинь жаргал юм.

Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг.

Үргэлж бүр үргэлж сайхан зүйл байдаг. Яг үнэнийг хэлэхэд би өмнө нь мөрөөдлийнхөө талаар бодох дургүй байлаа. Бүр мөрөөдөл гэж яг юу байдаг талаар ч бодож байсангүй. Учир нь тэр зүйлийг бодохоос илүү мөнгө олох нь чухал байсан юм. Харамсалтай нь би хэр их мөнгөтэй болно төдий чинээ их өөртөө итгэлгүй, мөнгө нь хүрэлцдэггүй шуналтай хүүхэн болж хувирсан. Тэгээд л ингэхэд ер нь юу намайг аз жаргалтай болгох юм бэ? гэж өөрөөсөө асууж мөрөөдлөө хайсан. Миний мөрөөдөл дэндүү энгийн зүйл байсан бөгөөд би гэрийнхээ нэг өрөөг бүтнээр нь номын сан болгож хувиргаад хүүхэд байхдаа унших дуртай байсан бүх үлгэрүүдээрээ дүүргэснээр мөрөөдлөө биелүүлж эхэлсэн юм. Ямар амархан юм бэ л гэж бодсон. Жинхэнэ мөрөөдөл маш энгийн бас үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт би үнэхээр итэгсэн юм шүү. Одоо бол би өөрийн гэсэн номын сандаа орж, бяцхан буйдан дээрээсээ цонх ширтэн өдөржин ажиллаж ядарсан хөл, тархи хоёроо амрааж чадах, мөрөөдлөөрөө амьдардаг аз жаргалтай бүсгүй болсон.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг.

Яаж хэлэхээрээ ингэж онож хэлдэг байна аа! Гоолингоо сайт дээрээс энэ үгийг анх олж уншаад амьдралын хэв маяг гэдгээрээ яг юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй өнгөрсөн юм. Харин өөрийнхөө мөрөөдлийг олсон хойноо л шууд ойлгосон. Арван жилийн дараа тансаг байшин худалдаж авсан хойноо л ийм номын сантай болно доо гэж бодож байсан би бүтэн арван жилийн турш аз жаргалгүй хайран цаг хугацааг өнгөрүүлэх байжээ! Ердөө аравхан минутын дотор өөрийгөө аз жаргалтай болгож болохоор байтал бүтэн арван жил хүлээж өөрийгөө шийтгэх хэрэг байгаа гэж үү? Бас би Гоолингоогийнхоо нийтлэлийг компьютерийн цаанаас л уншаад суудаг биш энэ хамт олны дунд орж, илүү эрч хүчтэй, урам зоригтой байх боломжийг өөртөө авч чадсан юм. Уншигч нь байхаас бүтээгч нь байх илүү гайхалтай шүү.
Амжилт, мөрөөдөл гэдэг сайхан зүйлс хэзээ ч биднийг оргил дээр зогсоод хүлээдэггүй. Зүгээр л өөрийг нь хэзээ ашиглах бол доо гээд амьдралын хором бүхэнд дэргэд чинь алхдаг.

Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно.

Миний өөрчлөлт амьдралын минь хамгийн сайхан зүйл байсан. Ажилдаа дарагдаж өдөр бүр уурлаж ундуйцан, өөрийгөө азгүй амьтан мэтээр хардаг байсан би амьдралдаа эерэг арга замаар жинхэнэ өөрчлөлтийг авч ирсэн дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Хамгийн гол нь өөрийгөө үнэлэх явдал юм. Ахин дахин хэн нэгнийг өөртэйгөө харьцуулж бусадтай барьцаж хэн нэгэн шиг амьдрах гэж оролдоогүйдээ би хамгийн их баярласан. Бас ямар ч бэлтгэлгүй, нэг ч удаа гадаадад сурах талаар бодож үзээгүй мөртлөө өөрөөсөө зугтааж хаа нэг тийшээ яваагүй дээ баярласан. Бүх саад бэрхшээлийг давж гарахад туслах эерэг арга зам гэж заавал байдаг. Тэр зам л чамд сайн өөрчлөлтийг авч ирнэ.

Гоо сайхан хүний дотоод мөн чанарт оршдог.

Энэ итгэл үнэмшил намайг бүдүүн ч гэлээ хэлбэр сайтай бие, намхан ч гэлээ ямар ч хувцас сайхан зохидог өөрийгөө хайрлах хэрэгтэйг тунчиг ихээр ойлгуулсан. Харагдах байдлаа хайрлах дотоод сэтгэлтэй байхад л гоо үзэсгэлэнгээ чи өөрөө олоод харчихна. Би өөрийгөө хөөрхөн биш ч хүнээс дутуу зүйл үгүй гэж хардаг байлаа. Харин эцэст нь өөрийгөө хэн хүнээс илүү, олон сайхан зүйлтэй болохоо анзаарсан шүү. Гадаад төрх чинь ямар байх нь чиний дотоод хүнээс шалтгаалдаг юм. Өөрийгөө хайрладаг, өөрийнхөө төлөө цаг гаргадаг, аз жаргалтай амьдарч чаддаг бүсгүй бүр үзэсгэлэнтэй, цаанаасаа л сэтгэл татам харагддаг.

Эмэгтэй хүн гэр бүлийн аз жаргалыг удирддаг.

Намайг багад ээжийн сэтгэл санаа тааруу үед гэр тэр чигтээ л бүүдгэр, саарал болчихдогсон. Ийм үед аав маань аль болох ээжийг тайвшруулах гээд л аргаа барна. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан болохоор бүх зүйл мөнгөөр шийдэгдэж, ээж маань тэр байдалтай эвлэрэхийн тулд аавыг ямар ч хамаагүй аргаар л мөнгө олж ирэхийг шахаж шаардана, шударга, нэрэлхүү зан чинь хэнд хэрэгтэй юм? гэж уурлана. Эцэст нь аавын маань дампуурал, манай гэр бүлийн салалт тэр бүхэнд цэг тавьсан даа. Харин жил гаруйгийн өмнө ээж маань надтай ярилцаад сууж байхдаа өөрийнхөө ямар ухаангүй байсан талаар ярьж билээ. Аавыг ямар сайн сайхан хүн байсан бөгөөд буруу зүйл рүү түлхэж оруулсан, гэр бүлээ салж хагацахад хүргэсэн хүн нь өөрөө гээд бүгдийг өөрийнхөө буруу гэж бодон дотроо шаналж явдагаа хэлсэн юм.
Үүгээр би ээжийгээ муулах гээгүй бөгөөд дээрх сэдвийг л чамд ойлгуулах гээд яриад байгаа юм. Мэдээж тэр үед ээжид маань ч хэцүү байсан нь ойлгомжтой. Тиймээс л гэр бүлийг элэг бүтэн авч явна, өөрийгөө ч ханиа ч аз жаргалтай байлгана гэдэг нь хэцүү бөгөөд их л ухаан зарах хэрэгтэй ажил юм билээ.

Хэр их хувиар төвлөрч чадна төдий хурдан хугацаанд дуусгаж чадна.

Ингэхэ намайг яагаад дургүй мөртлөө ажлаа хийсээр байгаа талаар асуумаар л байгаа биз дээ? Нэг талаасаа мөнгө хэрэгтэй учраас нөгөө талдаа би энэ байр сууринд өөрийнхөө рекордыг тогтоосон цагтаа л цэг тавина гэсэн шинэ зорилготой болсных юм. Эхэндээ юун рекорд тогтоох байтугай ажлаа дийлэхгүй хог дээр үсэрдэг байлаа. Харин сүүлийн хоёр жил нэг ажилдаа төвлөрч түүнийхээ эцсийг үздэг болсны ачаар ихээхэн мундаг болж хувирсан юм. Жишээ нь бага төвлөрч нэлээн хэдэн хоногоор саатсан ажил үргэлж араасаа алдаа дагуулдаг. Харин маш богино хугацаанд сайн төвлөрсөн төслүүд маань онцгой сайшаал хүртээд байсан. Тэгэхээр миний юу хэлэх гээд байгааг чи ойлгож байгаа биз дээ?

Цагаа дэмий зүйлд үрэх нь мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахтай адил.

“Залуу нас задгай мөнгө хоёрыг хямгадаж бай” гэж аав минь хэлдэг байсансан. Магадгүй цаад санаа нь дээрх өгүүлбэрийг л хэлээд байсан байх. Дэмий зүйлд цагаа үрэх чинь мөнгөө үрж байгаатай утга нэгэн зүйл. Тиймээс өөртөө хэрэггүй зүйлийг хэзээ ч худалдан авахгүйтэй адилхан өөртөө таалагдахгүй байгаа, чамд ямар ч сайн үр нөлөө үзүүлэхгүй зүйлд хэт их цаг зарцуулах гэсний хэрэггүй. Зүгээр л, “Уучлаарай, би чадахгүй нь” гэж хэлээд залуу нас, задгай мөнгө хоёроо өөртөө зарцуулаарай.

Ажлаа төлөвлөж чадсан бол тал хувийг нь хийсэнд тооц.

Толгой эргэм их үүрэг даалгавар дундаа гацаад заримдаа орилмоор үе байдаг биз дээ? Ганцхан чамаас шалтгаалахгүйгээр маш олон хүний шийдвэрийн дараа биелэх боломжтой ч бүх хариуцлага нь чам дээр ирдэг ажлууд дунд бүр газар дэвслээд орилмоор байдаг шүү. Гэхдээ юу гээч, ийм ажлууд яг үнэндээ төлөвлөгөөний цаасан дээр хамгийн жижиг инээдтэй ажлын тоонд ордог. Чамайг уурлуулаад байгаа нэг л зүйл бий. Тэр нь бүх зүйл чиний төлөвлөгөөнд багтаагүй байгаагаас болж шударга бус мэт харагдаад байгаа нь юм. Хэрвээ чи өөрийнхөө төлөвлөгөөний дэвтэр дээр маргаашийнхаа хамгийн чухал зургаан ажлыг зоогоод тэр зүйлдээ л төвлөрч биелүүлж чадах юм бол жинхэнэ “ГООЛ” л гэсэн үг. Харин чамайг зовоох гэсэн мэт гарч ирэх ялих, шалихгүй жижиг ажлуудыг зүгээр л тэмдэглэж ав. Тэгээд хийж чадахаа л хий. Чи угаасаа шидтэн биш шүү дээ!

Амжилт гэдэг бол амжихын нэр.

Яагаад ч ажил амжихгүй байгаа өдрүүдэд төлөвлөгөөгөө бариад сайн төвлөрөөд өөрийгөө нэг сайн шахаад өгөх л хэрэгтэй. Надад энэ итгэл үнэмшил хамгийн хүчтэй нь юм шиг санагддаг. Учир нь би өөрөө залуу хүн учраас амьдралд бүх зүйлийг амжуулж сурахыг хүсэж байна. Хэдий номын сантай өрөөндөө очиж суугаад дуртай номоо уншин амттан хүлхэж эрхэлмээр байвч зарим үед өөрийгөө хүчтэй нэгэн болгож өөрчлөхөөс өөр аргагүй байдаг. Төлөвлөгөөгөө ор тас мартаад зугаалмаар санагдах өдөр байвч маргааш гэдэг өдөр тэр ажлууд ахиад л миний өөдөөс босоод ирэх болно. Өнөөдөр л тэднийг бүгдийг нь дарж унагахгүй юм бол, өнөөдөр л би амжихгүй юм бол маргааш гэдэг өдрөө би бүр ч их эрсдэлд оруулах нь. Тиймээс найз минь амжилт гэдэг бол хэн амжсан тэр хүний өмнө л сөхөрч унадаг “бух” юм шүү дээ.

Зуршил бус дадал чамайг хүчтэй болгоно.

Зуршил гэдэг бол өдөр бүр ажлаа хийж дуусгаагүй мөртлөө эрт гарч гүйдэгтэй ойролцоо тогтсон муу занг хэлнэ. Зуршил гэдэг бол өөрөө өөрийгөө тайвшруулах гэж өөрийгөө хордуулдаг тогтсон муу үйлдлээ олон дахин давтахыг хэлнэ. Харин дадал гэдэг бол өөрийгөө хамгийн сайн нэгэн болгохын төлөө тасралтгүй хичээж нэг ч өдрийг алгасалгүй ахин дахин давтсаар л байдаг сайн үйлдлийг хэлдэг. Энэ хоёр хоёул нэг үйлдлээ давтсаар байхыг хэлж байгаа ч үр дүнгээрээ эрс ялгаатай. Тэгэхээр чи муу зуршлаасаа салж хамгийн түрүүнд өөртөө эрүүл зөв дадал суулгах хэрэгтэй. Жишээ нь өдөр бүр 6-г амжуулж сурах ч юм уу? Чамд л гэж зөвлөхөд би энэ аргад үнэн голоосоо итгэдэг юм. Сайн дадлыг өөртөө суулгахын тулд тасралтгүй 49 хоног тухайн үйлдлээ давтаж хий гэж. Би ч үүний амтыг нь мэдрээд удаж байгаа болохоор чамайг ч бас шинэ дадалтай болох аянд нэгдэхийг уриалж байна.

Өөрөө өөрийнхөө илүү сайн хувилбарыг харж кайф ав.

Би энэ 10 итгэл үнэмшлийг өөрийнхөө тархи, зүрхэнд суулгаж чадсаны дараа идэвхитэй бас шаргуу дайчин цаанаасаа л нэг аз жаргал үнэртсэн эмэгтэйг бүтээж чадсан. Өөрөө өөрийгөө магтаад байгаа хэрэг биш шүү. Зүгээр л өөртөө хязгааргүй их итгэлтэй байгаадаа сэтгэл хангалуун байгаа минь л миний аз жаргал. Юу гээч, би одоо өөрөө өөрийгөө хэн нэгнээс дор гэдэгтээ гутарч эсвэл хэн нэгнээс илүү гэдгээсээ сэтгэл ханамж авахаар тийм сул дорой нэгэн байхаа больсон. Ажил, амьдрал, гэрлэлт гээд бүхий л асуудалтай харилцаанууд намайг дагаж өөрчлөгдсөн. Хүн өөрийнхөө бодлоор, бодлоо дагаж үгээрээ, үгээ дагаж үйлдлээрээ амьдардаг аж. Яг одоо би өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг толинд хараад бахархаж байна. Би үнэхээр гайхалтайгаар өөрчлөгджээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(238)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Beeku.   2016-05-11
Яг миний нехцел бдалтцаг агаарт тохируулаад биччихсэн юм шиг загаьнаспн газар маажиж шиг л унэхээр байгаа олсон бодитой бутээлч нийтлэл болжээ. Зугээр нг орчуулгын туухий хоосон егуулберуудээс шал ондоо жинхэнэ монгол сэтгэлгээ унэртэж бнаа. Баярлалааа нийтлэлч эгчэй ходбогдож болохуу илэрхийлэл логик нь таалгдлаа. Хаанаас эхлэхээ мэдхгуй эхэлсэн ч эргээд л байрандаа ирчихдэг тэр эргуулгээс гаргаж егех шиг л боллоо. Цаашдаа ихийг хулээж бгашу

Зочин: Uwidas.   2016-05-03
Tiimee yag zuw itgel unemshlee uurchluud amidralaa uurchilie Uujuu twan zalhuu zorilgogui negen bsaar zalhaj suuldee yagl zugtaahaas uur argagui boldog yum bn bi yagaad zugtah yostoin bi yagaad uuruuruu bj chadahgui bgan be busdiin handlagaas aidag busdaas hamaaraltai bdgaa bolii Bi bol azjargal duuren busgui husseneeree amidarnaa!!! Thanks goolingoo!

Зочин: око.   2016-05-03
сайн байна уу? Эрч хүч өгсөнд баярлаа үнэхээр урам авлаа хүний бодол сайхан байх тусмаа хүний амьдрал гэрэл гэгээтэй

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com