Эрэгтэй хүнээс үрийн шингэн гарч л байвал жирэмслүүлэх чадвартай гэж боддог. Гэтэл тэр нь зүгээр л түрүү булчирхайны шингэн, үрийн хүүдийнээс гарсан эр бэлгийн эс агуулаагүй шингэн байж болно.
Анагаах ухааны доктор, “Адам” эмнэлгийн эмч Н.Нансалмаатай эрчүүдийн бэлгийн сулрал, үргүйдлийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр “Дөчөөс дээш насны эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөлийн сулрал, бэлгийн дааврын бууралт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
-Үргүйдэл ихсээд байна гэж их ярих боллоо. Үнэндээ ч гадагшаа эмчлүүлэхээр явж байгаа урсгалын багагүй хувийг үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс эзэлж байгаа дүн мэдээ харагдах юм. Яагаад ийм байна вэ?
-Манайд үргүйдэлтэй хосууд ихсээд байгаа нь олон шалтгаантай юм. Жирэмсэн болохгүй байна гэсэн гэр бүлүүдийн дийлэнх нь арваад жил зөвхөн эмэгтэй нь эмнэлгээр явж байснаа хамгийн сүүлд эрэгтэй нь үзүүлэх ёстой юм байна гээд эмчид очдог. Энэ хооронд хугацаа алдчихсан, хожимдсон байх нь их байдаг. Эрэгтэйгээс шалтгаалсан үргүйдэл нийт үргүйдлийн 30-40 орчим хувийг эзэлдэг. Үргүйдлээс сэргийлж болох, сэргийлэх боломжгүй төрөлхийн шалтгаан гэж бий. Төрөлхийн шалтгаанууд голдуу хромсомын түвшинд, эсвэл төмсөг болон өнчин тархины зохицуулгатай холбоотой байх нь элбэг.
- Үргүйдлээс урьдчилан сэргийлж болох уу?
Хүүхдийг төрөнгүүт нь эмгэг байдлыг оношилж зарим хэлбэрийн үргүйдлээс сэргийлж болдог. Хүү тань ирээдүйд аав болно гэж эртнээс эмчид хандаж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж занших хэрэгтэй. Хүүхдийн төмсөг хоёулаа хуухнагтаа буусан эсэхийг ээж, аав нар шалгаж мэддэггүй. Төмсөг буугаагүйгээс болоод хожим үргүй болох тохилдол их байдаг. Хөвгүүд шилжилтийн насандаа төмсөгний венийн судас нь өргөсөх байдал бас их элбэг. Үүний улмаас төмсгөнд дулаан орчин үүсч, эр бэлгийн эсийн тоо, хэвийн хөдлөх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Эрчүүдийн тавны нэгд төмсөгний судасны өргөсөл хөнгөн, хүнд хэлбэрээр тохиолддог ч тэр бүр үргүйдэлтэй байхгүй. Судасны өргөсөлтэй хүмүүсийн 15-20 хувьд нь үргүйдэл үүсэх боломжтой байдаг.
-Бэлгийн замын өвчин үргүйдэлд хүргэдэг гэдэг. Энэ талаар?
Эрчүүдийн үргүйдлээс сэргийлж болох өөр нэг тохиолдол бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх юм. Бэлгийн замын халдварын тохиолдол сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Хэвийн үр тогтоох чадвартай эрчүүд олон дахин бэлгийн замын халдвараар өвчлөх, дур мэдэн буруу, дутуу эмчлэх нь үр дамжуулах замыг сорвижуулж хоёрдогч үргүйдэлд хүргэдэг. Эсвэл нөхөн үржихүйд оролцдог түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар булчирхайг үрэвсүүлж эр бэлгийн эсийн тоо цөөрч, хөдөлгөөн нь багасаж, эрүүл хэвийн бүтэц нь алдагддаг. Өөрөөр хэлбэл эр бэлгийн эсийн чанар мууддаг. Сүүлийн жилүүдэд тэмбүү өвчний тархалт ихсэж байгаагаас үзвэл бусад бэлгийн замын халдварууд ч мөн ихсэж байгаа гэсэн үг. Хүмүүс заг хүйтэн, тэмбүү, ДОХ гэх мэт хэдхэн төрлийн өвчний тухай мэддэг. Гэтэл хламид, трихоманиаз, бэлгийн үү, бэлгийн хомхой, нянгийн вагиноз гэх мэт 14-15 төрлийн халдварууд байгаа.
-Эдгээр халдварт өвчнийг ямар шинжилгээгээр илрүүлэх вэ?
Хэдэн минутанд гардаг наацын буюу мазокийн шинжилгээ нь бэлгийн замын халдварын бүрэн оношлогоо болж чадахгүй. Мазокийн шинжилгээ өгөөд хэвийн гэж гарлаа ч зөвхөн молекул биологийн түвшинд хийгдэх шинжилгээгээр илрэх халдвар дийлэнх нь байдаг. Түүнийг Улаанбаатар хотод хийдэг арваад эмнэлэг бий. Мазокийн шинжилгээгээр бэлгийн замын халдварын хэдхэн төрөл нь 30-40 хувьтай илрэнэ. Эмэгтэйчүүдийн умайн гадуурх жирэмслэлт, эрчүүд үрийн суваг нь битүүрсэн гэдэг нь нөхөн үржихүйн эрхтнүүд бэлгийн замын халдвараар өвчилж хэвийн жирэмслэлт явагдахгүй байна гэсэн үг. Өмнө нь хүүхэд төрүүлж байсан юм чинь зүгээр гэж бодоод байдаг. Гэтэл асуудал шинээр үүссэн байж болох талтай.
-Үрийн шингэн чанартай болон чанаргүй гэж байдаг гэсэн яриа хүмүүсийн дунд явагдаж байдаг. Энэ хэр үнэний хувьтай вэ?
Тийм гэж хэлж болно. Эрэгтэй хүнээс үрийн шингэн гарч л байвал жирэмслүүлэх чадвартай гэж боддог. Гэтэл тэр нь зүгээр л түрүү булчирхайн шингэн, үрийн хүүдийнээс гарсан эр бэлгийн эс агуулаагүй шингэн байж болно. Үрийн шингэн доторх эр эс нь хангалттай тоотой байна уу, амьдрах чадвар нь ямар, хэмжээ нь ямар гээд ДЭМБ-ын тодорхойлсон 11 үзүүлэлтээр үрийн шингэнийг шинжилдэг. Хосууд жирэмслэлтээс хамгаалах ямар нэг арга хэрэглэхгүйгээр нэг жил жирэмсэн болохгүй бол үргүйдэл гэж үзээд хоёулаа эмчид үзүүлж шинжлүүлэх ёстой. Гэтэл манайхан тэгдэггүй. Зөвхөн эмэгтэй хүнд л хамааруулж ойлгодог.
-Эр бэлгийн эсийг сайжруулах эм бэлдмэл гэж байдаг уу? Монголд хэр хангалттай байдаг вэ?
Үргүйдэлтэй байна гэхээр бичиж өгөх эм бэлдмэл, витамин ховор. Энд тэндээс алаг цоог витамин бичиж өгдөг байлаа. Саяханаас эр бэлгийн эсийн тоо, чанар сайжруулах зохистой тунтай микро элементүүд нь бүгд орсон “Fertilo forte” гэдэг биологийн нэмэлт бүтээгдхүүн Германаас орж ирсэн эмийн сангуудаар худалдаанд гарсан байна. Жирэмслэхээр төлөвлөж байгаа хосуудын эрэгтэй нь “Fertilo forte”, эмэгтэй нь “Prenatal” гээд фолийн хүчил болон бусад чухал микроэлементүүд агуулсан витамин хэрэглэж байх ёстой. Заавал үргүйдэлтэй хүн хэрэглэнэ гэсэн үг биш. Эрүүл хосууд нь жирэмслэхээр төлөвлөж байгаа бол гурван сараас өмнө ууж эхлэх нь үр дүнтэй. Бэлгийн дааврын ялгаралт, бэлгийн үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн. Амандаа хийхэд шүлсэнд уусдаг, нунтаг, мөхлөг хэлбэртэй, жимсний амттай болохоор усгүй хэрэглэж болдог. Авч явахад амар, өдөрт ганцхан ширхэг уухад зориулагдсан зохистой тунтай, орчин үеийн савалгаатай юм билээ.Сэтгэгдэл (5) | Хэвлэх | Үзсэн тоо: 53660 | | | |
Өмнөх мэдээлэл Гэрлээ асаа: Миний амьдралыг өөрчилсөн 11 итгэл үнэмшил |
Дараах мэдээлэл Хаврын цэвэрлэгээ: Биеэс хор гадагшлуулах үйлдэлтэй 8 хүнс |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
gaihah ymgui neg bol namg hullesen neg bol don juan l bh kkk