ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хаврын цэвэрлэгээ: Биеэс хор гадагшлуулах үйлдэлтэй 8 хүнс

Хоол хүнс  | 2016 / 05 / 04

Урин дулаан цаг ирж, гадаа сайхан болохыг дагаад гэр орноо цэвэрлэх, өвлийн зузаан хувцаснуудаа далд хийх гээд олон зүйлийг бүсгүйчүүд маань амжуулж байгаа байх. Харин өөрийнхөө биеийг хэр зэрэг “цэвэрлэж” байна даа? Хүйтэн үед дулаан явахаа л бодож биедээ хуримтлуулсан өөх тос, байнга хэрэглэдэг метал, агаарын бохирдол гээд биед чинь тодорхой хэмжээгээр хортой нөлөө үзүүлсэн зүйл олон бий. Үүнийгээ цэвэрлэх цаг нь яг одоо юм.

Хаврын цэвэрлэгээ: Биеэс хор гадагшлуулах үйлдэлтэй 8 хүнс
1. Бэрсүүт жүрж болон бусад цитрусын төрлийн жимснүүд нь элэг цэвэрлэх гайхалтай үйлчилгээтэй байдаг. Целлюлитийг арилгаж, арьсыг чинь тольгор, зөөлөн болгож чадна.
2. Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтэн болон үрэвслийн эсрэг хамгийн сайн нөлөө үзүүлдэг хүнс юм. Дээрээс нь дархлааны системийг чинь хүчтэй дэмжиж өгнө.
3. Алим нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг тогтворжуулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг чадалтай. Зарим хүмүүс биеэ илүү хурдан цэвэрлэхийн тулд 3-5 хоног дараалан алимны дэглэм барьдаг. Харин чамд тэгэх боломж байхгүй бол зүгээр л өглөө оройд нэг нэгийг идээд байхад аяндаа үр дүнгээ үзүүлнэ.
4. Авакода нь элгэнд хорт хавдар үүсгэгч бодисоос хамгийн сайн хамгаалдаг бөгөөд цусан дахь холестрины хэмжээг бууруулж, хоолны шингэц сайжруулж, бие организмыг хүчил төрөгчөөр хангадаг гайхалтай жимс.
5. Байцай нь биеэс хорт бодисыг хөөн гаргахаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, амин дэмээр баялаг учраас арьсанд ч сайн нөлөө үзүүлэн хөгшрөлтийг удаашруулах чадалтай юм.
6. Сармис нь хүний биеэс хорт бодисыг хөөн гаргахаас гадна дархлааг дэмжих хамгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс идэж чадаж л байвал аль болох их хэмжээгээр хоолондоо хэрэглэж байвал сайн. Мөн ханиад томуугийн дэгдэлт их үед түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг чи сайн мэдэж байгаа байх аа.
7. Бууцайг ямар ч хоолонд хамтатган хэрэглэж болох бөгөөд биеэс хорт бодисыг хөөн гаргах хүчтэй. Мөн дээрээс нь витамин А, С, В6, магни, төмөр зэргээр баялаг.
Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хоол, хүнсэндээ 1-1,5 сарын турш тогтмол хэрэглэснээр бие чинь хоргүйжиж, цэвэрлэгдэх болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(972)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: b.   2017-03-28
buutsai tsagaan gaa sarmis baitsaig bainga heregldg ih sain bdg ym aa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com