ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн шулуухан өчил: Эхнэрийн маань ямар зан намайг залхаадаг вэ?

Гэр бүл  | 2016 / 05 / 04

Эр нөхрүүд маань их л гомдолтой явдаг бололтой шүү! Энэ удаагийн асуулгаараа эрчүүдээс эхнэрийнх нь яг ямар зан ааш тэднийг залхаадаг талаар асуусан юм. Тэд маань нэлээд дэлгэрэнгүйгээс гадна их л төстэй хариултууд өгөөд байх шиг санагдлаа. Ямар ч байсан эр нөхрийгөө бид нар ийм үйлдэл, яриагаараа залхаадаг гэнэ дээ. Тэгээд би ингэж бодлоо хэрвээ эрчүүд ийм зан гаргадаг байсан бол яах вэ... Төвөгтэй ч юм уу?

Эрчүүдийн шулуухан өчил: Эхнэрийн маань ямар зан намайг залхаадаг вэ?

Юу ч хэлэхгүй дуугаа хураадаг (30 настай О, ХАБ мэрэгжилтэн)
Манай эхнэрт хүн залхаагаад байдаг зан нэг их байхгүй. Гэм нь их эрх. Гэхдээ би өөрөө тийм занд нь ч дуртай л даа. Насаар дүү болохоор намайг та гэж дууддаг юм. Найзууд маань хоёрхон насны зөрүүтэй байж юун маягтай юм та хоёр гэж шоолно. Гэхдээ бид хоёртоо бол бие биенийгээ та гэж дуудах их таалагддаг байхгүй юу. Манай хүний нэг онцгүй нь уурлахаараа юу ч хэлэхгүй дуугаа хураадаг юм. Асуудал гарсан бол тэр дор нь хэлж яриад шийднэ гэж байхгүй. Хэдэн цаг чимээгүй ганцаараа түнтэгнэж байгаад гэнэтхэн л их гомдол мэдүүлээд л хүүхэд шиг уйлагнаад ирдэг хүн дээ. Гэхдээ тэр нь намайг залхаадаг гэхээсээ илүү тэр талаар бодож үзэх хэрэгтэй л санагддаг. Нэг ч удаа эхнэрээсээ залхаж байсангүй. Угаасаа би өөрөө л тэр хүнийг хайрлана гэж гуйж авсан. Тэгээд ч түүнийгээ муухай байна, сайхан байна гэж шүүх эрх надад байхгүй.

Үглээд л, үглээд л байдаг (42 настай Т, Ахлах сургуулийн эрхлэгч)
Эхнэр ч гэлтгүй би ч гэсэн залхмаар зантай хүн л дээ. Дэндүү өөнтөгч болохоор миний санаанд таардаг зүйл гэж байхгүй. Эхнэрт бол миний санаанд тааруулах хүсэл ч байхгүй. Гэхдээ намайг үг хэлэх үед чимээгүй сонсдог юм. Харин сүүлийн үед бид хоёр аль аль нь их үглээ болоод байгааг анзаарсан л даа. Яасан бэ гэхээр, эхнэр орой гэртээ орж ирлээ. Хүү маань хоол хийсэн бололтой. Ээж нь “Амтгүй хоол болсон байна, гэрээ цэвэрлээгүй юм уу, наад гадуур хувцсаа соль, чи яагаад өчигдөр хичээл тасалсан, энэ хүүхдэд жоохон анхаараач Т гэлээ. Би унтлагын өрөөнөөс гарч ирээд хүүдээ тусалж байснаа эхнэрийгээ хараад “Чи чинь юу өмсчихөө вэ, наад гадаа явж байсан гутлаа тайл, ажил чинь ийм орой тараад байгаа юм уу, өчигдөр яагаад тогны мөнгөө төлөөгүй юм бэ, энэ гэр орондоо жоохон анхаараач чи” гээд л эхэлсэн дээ. Эхнэр чимээгүй гутлаа тайлаад л, өрөөндөө ороод явчихсан. Хүү хажуу талаас “Та хоёр үглээд л үглээд л байдаг. Харин би энд нэг дуу шингээгч шиг сонсоод л сонсоод л байдаг” гэж үү! Тэгээд л эхнэр бид хоёр нэг нэгнийгээ дуурайгаад их залхмаар хүмүүс болоод байгаагаа анзаарлаа. Ач зээтэй болох юм бол бид хоёроос дөлөөд ирэхгүй шинжтэй. Энэ үглэх гэдэг чинь өөрт нэг анзаарагддаггүй муу зуршил юм байна шүү.

Одоохон гээд бүтэн цаг хүлээлгэнэ (27 настай А, ТВ зураглаач)
За манай эхнэрийн намайг зовоодог нэг л муу зан байна. Дандаа хүлээлгэнэ. Бүр хэдэн цагаар нь хүлээлгэнэ. Одоохон гээд бүтэн цаг хүлээлгэнэ. Нөгөө, таван минутын дараа очлоо гээд байхад гучин минут тутамд битий залгаад бай гэдэг хүн чинь жинхэнэ манай эхнэр байхгүй юу! Гэхдээ эхнэр маань өөрийгөө дэндүү сайхан авч явдаг эмэгтэй л дээ. Түүндээ ч цагаа сайн зарцуулдаг. Гэхдээ ядаж гучин минут хүлээлгэдэг болчихвол ч дэвшил гарах гээд л байгаа юм.

“Арчаагүй юм бэ?” (28 настай Б, Эдийн засагч)
Залхаах гэхээсээ илүү гомдмоор зүйлс бий. Эмэгтэй хүн өөрөө хатуу үгэнд гомдомтгой мөртлөө эрэгтэй хүнд хайр найргүй хатуу үг хэлдэг нь их муухай санагддаг. Би эхнэртэйгээ анх юу юу ч үгүй хоосон оюутан байхдаа танилцаж байсан юм. Угаасаа айлын ганц дээрээс нь аав ээж хоёр маань төрийн байгууллагад ажилладаг энгийн л нэг айл. Ээж аав хоёр маань бүхнийг болгоод ирсэн болохоор би угаасаа эрхийн тэнэг хүүхэд, дээр нь мөнгө төгрөг ч хадгалж, аятайхан ажил төрөл ч хийж үзээгүй. Ийм л хүний үр анх удаа эмэгтэй хүнд дурлаж, бүхнээ зориулж, өөрийгөө чадах хэмжээгээрээ шахаж ирсэн ч сүүлийн нэг сар арчаагүйгээрээ л дуудуулах шив дээ. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед эхнэр маань баян тарган муур шиг л санагдаад байгаа. Намайг л арчаагүй, юу ч хийхгүй байгааг гайхсан хүн. Амьдралд дандаа хангалуун сэхлүүн явна гэж юу байх вэ дээ! Заримдаа тэвчээртэй байж зовлон даахаас өөр аргагүй болно. Ядаж намайг, эр нөхрөө гээд хүндэлж хэлэх үгээ боддог баймаар даа. “Арчаагүй юм бэ” гэхээр нь л бүр уур хүрээд, гомдол төрөөд өөрийгөө ч, амьдралаа ч бүр нэг мөсөн орхимоор санагдаад байх юм.

Би тарган байна уу? (25 настай У8, Оператор)
Намайг үнэхээр залхаадаг нэг асуулт нь “Би тарган байна уу?”. “Үгүй ээ” гэхээр худлаа хэлээд байх юм гэж уурлана. “Тийм байна” гэхээр чи яасан муухай юм гээд гомдоно. Чи чинь яасан сонин юм бэ, би тэгээд юу гэж хэлэх ёстой юм гэхээр үнэнээр нь л хариулаач гэх юм. “Үнэнийг хэлэхэд тийм айхтар тарган харагддагүй, гэхдээ туранхай охидын хажууд мяраалаг” гээд хэлэхээр бүр ч таг чиг. Үнэхээр л асуултанд нь үнэн хариулт хэрэгтэй байгаа юм бол жин аваад тэрэн дээрээсээ хараад л хариулт авчихна биз дээ. Гэтэл ийм хоёрын хооронд жижигхэн асуудлаас болоод нэг нэгнийгээ ийм төвөгтэй байдалд оруулах хэрэг байгаа ч юм уу? Ер нь эмэгтэйчүүд эрчүүдээс ийм асуулт асууж хүнд байдалд оруулдагаа болих хэрэгтэй. Угаасаа эрэгтэй хүн хүүхнүүд шиг “Миний найз янзын сайхан турчихсан байна. Миний найз бараг л таргалаагүй байна.” гэж тал засч чаддаггүй улс. Хэрвээ үнэхээр сайхан хариулт авахыг хүсэж байгаа бол өөрөө сайхан асуулт асуух хэрэгтэй шүү дээ. Жишээ нь “Хайр нь, ёстой гуалиг харагдаж байгаа биз?” гэвэл “Тийм байна!” л гэж хариулна.

Эхнэр маань л надаас залхдаг байх (48 настай Б, Гүйцэтгэх захирал)
Эхнэр бид хоёр нэг л зүйл дээр маргалдаад байдаг юм. Гэхдээ би бол залхдаггүй л дээ! Эхнэр маань л надаас залхдаг байх. Эхнэр өглөө бүр угаалгын өрөөнд ороод нэг цаг алга болдог нь л их хэцүү. Би бараг сүүлийн хорин жил өглөө бүр угаалгын өрөөнийхөө хаалгыг тасралтгүй гучин минут нүдэж байж нэг юм давсgгаа сулладаг. Хөршүүд маань гайхдаг байх даа. Хүүхдүүд ч яахав дасаа биз. Өглөө бүр эхнэр “Чи намайг энэ угаалгын өрөөнд нэг тайван оруулаад өгөөч” гээд л уурлана. Эхний хэдэн жил тэрэндээ нээрэвтэж өглөө бүр гэрээсээ муудаж гараад л кино шиг юм болдог байлаа. Харин сүүлийн таван жил надад ингэж хаалга балбах их зугаатай санагдаад байдаг болсон. Бүр нэг урамтай хөгжим дарж байгаа юм шиг хэмнэлтэй цохино. Эхнэр угаалгын өрөөндөө инээд алдаж, намайг шоолоод л... Би үнэхээр залхаж байна гэж хэлдэг байсан тэнэгхэн үе надад байсан. Гэхдээ хүн амьдралын эрээн бараан дундуур хөтлөөд алхах ганц л хүнтэй гэдгээ ойлгоод ирэхээр юун залхах харин ч хажууд нь байх хором бүртээ улам илүү хөгжилтэй, инээдтэй байх гэдэг болно.

Эмх цэгцгүй (44 настай Д, Цахилгааны инженер)
Эхнэр маань үнэхээр эмх цэгцгүй. Тэр нь л намайг залхаадаг. Өглөө бүр орон дээр түмэн өнгийн хувцас гаргаж тавиад нэгийг нь авч өмсчихөөд шууд л ажилруугаа гараад гүйнэ. Сэргэлэн дээрээ хурдан хөдөлгөөнтэй болохоор надад баригдана гэж байхгүй шүү дээ! Бүр нэг туулай шиг дэгдээд зугтчихна. Хүүхэд шиг л ааш зан нь олдохгүй хүүхэн дээ, миний хань чинь.

Нэг хэлснээ их олон давтаж хэлдэг (26 настай А, Улс төрийн сэтгүүлч)
Ханьтайгаа учраад 2 жил болж байна. Энэ хугацаанд залхаах зан гаргаж байгаагүй. Яахав заримдаа нэг хэлснээ их олон давтаж хэлдгийг эс тооцвол. Нэг насаараа хамт амьдрах амьдралаа дөнгөж эхлүүлж байж залхаж байгаа бол цаашид яаж амьдрахав дээ. Хэрэв үнэхээр сул тал байвал түүнийг нь тайвнаар ярилцаж, засахад л болох байх.

Сексээс ичдэг (45 настай, Хувиараа бизнес эрхлэгч)
Ганцхан л зүйл байна. Тэр нь секс хийхдээ нэг тийм муу муухай зүйл хийж байгаа мэт аягалж, тэр талаар надтай чөлөөтэй ярилцах нь байтугай, найз бүсгүйчүүдээ ч ярихад нь пүү паа, балиар заваан гэдэг гэсэн. Би үүнийг нь үнэхээр ойлгодоггүй. Анх бид хоёр танилцаж байхад нийгэм ч хаалттай байж, бид хоёр хоёул хоёулаа л сексийн тал дээр туршлагагүй, гар хоосон нийлсэн болохоор амьдралын төлөө зүтгэсээр л өдий хүрч. Харин би энэ хооронд найз нараасаа ч сонссон энд тэндхийн юм уншиж, харсан ч тэр секст нээлттэй хандах хэрэгтэй санагдаад байхад эхнэр маань хаагдмал байдалтайгаа байсаар байгаа нь л надад хэцүү байдаг. Амьдралдаа туршиж байгаагүй зүйлсээ хийж үзмээр, сонирхолтой өвөрмөц мэдрэмж авмаар л байх юм. Тэгээд ярилцъя гэхээр... Бид чинь насанд хүрсэн хүн байна даа, зүгээр ярихад ичиж санаа зовох зүйл байхгүй л баймаар юм.

Талцаад байдаг (28 настай Ө, Хуульч)
Би нэг л зүйлийг их гайхдаг. Юм ярихааараа дандаа танайхан, манайхан гэж ярина. Маргалдахаараа хүртэл танайхан ингэдэг, танайхан тэгдэг. Бид хоёр чинь уг нь нэг гэр бүл болчихсон хүмүүс. Нэг гэр бүл шүү дээ. Тийм байхад бие биенийхээ эцэг эх, хамаатан садныг хүндэлж, хайрладаггүй юмаа гэхэд ядаж байгаагаар нь хүлээж аваад, ингэдэг тэгдэг гэхгүй байж болдоггүй хэрэг үү л гэж бодогддог доо. Тэгээд би эхнэрээ яагаад тэгээд байдаг талаар хэсэг бодож үзтэл ээж нь буюу манай хадам ээж яг тэгж аавтай нь харьцдаг юм билээ.

Харин одоо чи энэ асуултыг нөхөр/найз залуугаасаа асуугаад үз дээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(652)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2017-03-28
boo ene tereer ybchihdg bsn huntei hereldheree mu energitei l gn uneher hania bi ene zangs ni salgj chadgui tegj btl ur huuhduuded min muu bolh bii gd ohin huu hoyro abd salsn daa odo bd sald 2jil bolhd ter huniig gh yamr ch husel alga yaj hamt amidrch bsn ym bol gj bodgdgg

Зочин: Таны нэр.   2017-03-28
ehneriin min ene zang manai hadam eej devrgj hoorgsr bur ulam hund bdld oruulsn

Зочин: heree.   2017-03-28
mna ehner hun gomdoovl ter hund muu ym hiilgn l gn hun ybuulj horluuldg iim aimshigtai ehnertei bi naiman jil amidrd salsn ugiin humuujilgui hun ulam bur l dordsr bsn heleed held ug abdgui bsn hmat ajillagsdsa eldbeerl haraana zuhne

Зочин: ээгий.   2016-05-11
хөөх эрчүүд тэгээд ядаргадагатай байдаг бол хэлэхэд яадын дотуур тамиртай юмаа бид тэгэхэд үглээд цалцаад залхаагаад л

Зочин: Mika.   2016-05-08
Ter sex-s ichdeg, bi targan bnu? ene 2iig haschuul busad n bvgd minii gargadag zan bndaa. Manai nuhur ymar aguu tewcheertei hvn be!!! Odoo l oilgoloo, muu haniigaa ih zovoodog hvn bn shvv bi.

Зочин: muujuu.   2016-05-07
тэр 00-ын хаалга тогшдог хөөрхөн юмаа. хөгжим шиг гэнэ үү ккк.

Зочин: dulguun.   2016-05-05
huurhun uma neg negnee olod hamt amidraliig tuulah shiidver gargana ged bol uneher chuhal buguud saihn zuil gedgiig l oilgoj bn ene amidral gantsara bhad heterhii shiruun hernee uitgartai harin hairtai hune olson negnii huvid divaajin umda

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com