ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэлгүүр хэсье: Төлөвлөхөд урамтай тэмдэглэлийн дэвтрүүд

Дэлгүүр хэсье  | 2016 / 05 / 04

Чи төлөвлөх дуртай ч бай үгүй ч бай эдгээр дэвтрүүдийг хараад аль нэгийг нь ч болов өөрийн болгохыг хүсэх нь тодорхой. Учир нь тэдний зарим нь гаднаасаа гоё, нэг тийм хэрэглэмээр харагддаг, зарим нь үнэхээр хэрэгцээтэй, харин зарим нь төлөвлөх сэдлийг шууд төрүүлэх чадвартай байгаа. Дэлгүүр хэсэнгээ олж үзсэн, төлөвлөхөд урамтай 12 дэвтэр энэ байна. Бас хаанаас, ямар үнээр авч болохыг дор бүр нь бичсэн байгаа шүү.

Дэлгүүр хэсье: Төлөвлөхөд урамтай тэмдэглэлийн дэвтрүүд

Жич: Доорх бүгд бичлэгээр орсон учраас дээр нь дарж үзээрэй. Мөн энэ сарын эхнээс Гоолингоо нь “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж” -ийг онлайн найзуудынхаа дунд зарлаад байгааг мэдсэн биз дээ? Хэрвээ чи аль хэдийнэ чэллэнжид нэгдчихсэн бол доор дэвтрүүд чамд бүр илүү хамаатай юм шүү.

Энэ дэвтрийг өмнө нь би та нартаа танилцуулж байсан. Харин энэ бичлэгээр доторхтой, юутай, ийтэй нь харуулж байна 😀 Өөрийнхөө мөрөөдлөөс авахуулан бичиж түүнийгээ 10,5,3,1 жилийн зорилго болгож хуваагаад өдөр бүр хийх ажлын жагсаалтаа бичих боломжтой. Бас чамд зорилгоо тодорхойлоход чинь тусалсан хэсгүүдтэй. 😀 УИД-н Мажестик номын дэлгүүрийн бичиг хэргийн тасагт 18,899₮ гэж байсан шүү ✌🏻️ #delguurhesye #бичгийнхэрэгсэл #todolist #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул

A video posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

За энэ бол зүгээр л тууш шугамтай дэвтэр. Бусдын хувааж хувиарласан зүйл дээр бичиж чаддаггүй эсвэл зүгээр л ийм дэвтэр дээр төлөвлөгөөгөө гаргах дуртай хүмүүст санал болгоё. Надад таалагдсан зүйл нь бичихэд нөгөө хавтас нь дээшээ босож ирээд байхааргүй юм байна лээ 😉 Бас шаргал өнгийнх байсан. УИД-н Мажестик номын дэлгүүрийн бичиг хэргийн тасагт 26,999₮ гэж байсан шүү ✌🏻️ #delguurhesye #бичгийнхэрэгсэл #todolist #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул

A video posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

За энэ @flipagram гэдэг апп бичлэгний чанарыг үнэхээр муутгадаг юм байна. Тийм болохоор шууд эхээр нь оруулъя. Аз Хураас гаргадаг алдарт Монгол Менежэр ✌🏻️😀 Энэ үнэхээр өдөр тутмын төлөвлөгөөнд тохиромжтой, цаас нь чанартай сайн дэвтэр гэж би боддог. Өмнөх дэвтрийг бодвол цүнхлээд явахад тохиромжтой хэмжээтэй, өдөр бүрийн ажлын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй бичих боломжтой юм. УИД-н Мажестик номын дэлгүүрийн бичиг хэргийн тасагт 13,899₮ гэж байсан шүү ✌🏻️ #delguurhesye #бичгийнхэрэгсэл #todolist #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул

A video posted by Дэлгүүр хэсье (@delguurhesye) on

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(824)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2017-05-08
temdegleiin devter minii unench and

Зочин: дашка.   2016-05-08
зурагнууд нь харагддагггүйэээ

Зочин: Алимаа.   2016-05-05
Энэ тэмдэглэлийн дэвтрүүдээс авнаа. Баярлалаа Гоолингоо :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com