ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ хавар/зуны гоёл чимэглэлийн онцлох 11 чиг хандлага

Загвар  | 2016 / 05 / 05

Гадаа дулаарахын хэрээр бид шүүгээ, шургуулгаа ч нимэглэх хэрэгтэй болно. Магадгүй чи хувцасны шүүгээндээ хавар, зуны салхи оруулаад дуусчихсан байх. Харин гоёл чимэглэлийн хайрцгандаа эдгээрийг нэмж болох юм:

Энэ хавар/зуны гоёл чимэглэлийн онцлох 11 чиг хандлага
1. Бүх төрлийн хэлбэр, хэмжээтэй чокерууд
Яг энэ хавраас эхлээд бүх л бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн хайрцагт чокер зүүлт гэдэг томоохон хэсэг гараад ирчихсэн байгаа. Өнгөрсөн хэдэн жилд бид чокерийн тухай нэг ч үг дуугардаггүй байсан бол энэ жил өдөр алгасахгүй л ярьж байна. Бас яаж бусдынхаас огт өөр, содон загвартайг олох вэ гэж толгойгоо “гашилгаж” сууна. Энэ хавар зуны хувцаслах чиг хандлагыг тодорхойлох томоохон загварын долоо хоногуудын тайзан дээр ч чокер “заларчихаад” байгаагаас харахад зүгээр нэг гудамжны тренд биш гэдэг нь мэдрэгдэж байгаа биз?
2. Ижилхэн биш ч зохицохуйц
Хоорондоо ижилхэн ээмэг зүүдэг байснаас биш хоёр өөр ээмэг зүүж үзсэн билүү, бид? Бараг л үгүй. Угаас энэ бол энэ жилээс л хүчтэй дуулдаж байгаа, шинэлэг чиг хандлага юм. Тэгэхээр одооноос эхлээд дэлгүүр хэсэхдээ хоёр өөр хэрнээ хоорондоо зохицож болохоор ээмэг хайх хэрэгтэй болж байх шив. Хамгийн гол нь жижигхэн деталь хэсэг эсвэл ерөнхий бүтцээрээ хоорондоо төстэй байх хэрэгтэй аж.
3. Өрөөсөн ээмгээ гээчихээ юу?
Магадгүй энэ чиг хандлага хүчээ аваагүй байх үед хүмүүс чамаас яг ингэж асуух байх. Гэхдээ л Alexander McQueen, Emili Pucci, Roberto Cavalli, Gucci гэх мэт томоохон загварын орднууд аль хэдийнэ буугаад өгчихсөн байхад бид баяртайгаар дагах нь зүйтэй болов уу.
4. Шагайн зүүлт
20-р зууны Барууны соёлд шагайн чимэглэл өргөн тархсан байсан. Мөн Энэтхэг бүсгүйчүүд ч үүнийг эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Харин одоо бидний өдөр тутмын амьдралд орж ирэхээр “цаадах” чинь хүрээд ирж.
5. Ёрдгор, урт ээмгүүд
Тийм ээ, илүү урт болоод байна. Минийх ч гэсэн урт гэж үү? Үгүй ээ, чинийхээс ч урт, мөрнөөс доогуур татахуйц. Эрднийн чулуун шигтгээ, метал, сувд, гинж гээд ямар ч материалтай байж болно. Гол нь урт бөгөөд хүзүүндээ зүүлт зүүх бараг л шаардлагагүй байх нь ээ.
6. Илүү загварлаг ганц кулон
1 л ширхэг кулонтой нарийн гинжин зүүлтүүд энэ хавар зуны гоёл чимэглэлд томоохон байр суурь эзэлж байна. Залуухан загварын орднууд цуглуулга бүртээ минималист, модернист хэв маягийг илүүтэй шингээдэг болоод цөөн хэдэн жилийг үдэж байна. Өнө эртний түүхт орднууд ч дэргэдүүр нь зүгээр өнгөрчихөж чадахгүй байгаа бололтой. Versace-г хар л даа.
7. Давхарласан зүүлтнүүд
“Нэг хангалтгүй ээ. 2 ч бас бага байна. 3-аас дээш байя. Тийм ээ, яг одоо л болж байна.” – Ингэж бодож, харж байгаад л энэ трендийг загвар зохиогчид маань гаргаад ирчих шиг боллоо. Магадгүй энэ хэв маяг бусдаас онцгойрохыг хүссэн энгийн нэг бүсгүйгээс ч гаралтай байж болох юм. Юутай ч өнгөрөгч оноос эхлээд өнөөдрийг хүртэл хүч нь улам нэмэгдсээр байгаа чиг хандлага билээ.
8. Чихний дэлбээнд зориулсан ээмэг
Чихнийхээ гэдэснээс илүү дэлбээнд анхаарч зүүсэн ээмгүүд урьд өмнөхөөсөө илүү хүчтэй түрж орж ирж байна. Мөргүй, энгэр цээж ил гарсан даашинзаас авахуулаад энгийн хүрмэн дээр хүртэл зүүж болохуйц том ээмгүүдээс гадна жижигхэн цагаригнууд ч энэ жил чихийг чинь чимэх бололтой.
9. Хүзүүний алчуурууд
Зарим үед чи зүүлт зүүхээс илүү дэгжин алчуур хүзүүндээ ороочихоод явж байвал загварлаг харагдана. Эсвэл зүүлттэйгээ хамтад нь зүүсэн ч болно. Бүхэл хувцаслалтандаа бяцхан өнгө, өөр нэг аяс нэмэх арга чинь энэ юм. Balenciaga, Emporio Armani нар чамд иймэрхүү алчуурууд санал болгож байна.
10. Арьсан бүснүүд
“Хавар зуны загварын долоо хоногууд нийлээд бүсний баяр хийлээ.” гэж хэлэхэд болохоор байлаа. Бүх л цуглуулгуудад ямар нэг байдлаар бүс харагдана. Гэхдээ өмднийхөө тэлээгээр бус даашинз, цувныхаа гадуур “чанга” гэгч нь бүслээд бэлхүүсээ улам тодруулах хэрэгтэй ажээ. Бас арьсан материалтай...
11. Энгийн бус бээлий
Энэ жил нэг бол энгийн нэг бол огт энгийн биш маягтай хувцаслах хэрэгтэй бололтой. Бээлийнүүд мөнгөлөг, алтлаг эсвэл цэнхэр шар гээд содон өнгөтэй, хуруугүй, аргүй гээд сонирхолтой хэлбэр загвартай, чимэглэл оруулгатай байх тусмаа гоё гэнэ ээ.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(287)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nomin.   2016-05-05
Eostoi goe niitlel bichih yumaa ugiin songolt entr bol tasarhai taj ingej bichij chadj bnaaaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com