ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 05 / 10

Уйдах завгүй шинэхэн долоо хоног эхлээд байна. Өдөр бүрийг биш ч долоо хоног бүрийг өөр өөрөөр, адал явдалтайгаар, шинэ зүйл сурч өнгөрүүлбэл сайхан. Үүнд чинь зориулж Гоолингоо эдгээрийг зөвлөж байна:

Гоолингоо зөвлөж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг 8881-6848 дугаараас асуух болон https://www.facebook.com/events/963461033751145/ энэ эвэнт рүү ороорой. ">
1. Чи “Хөөрхөн ээж” мөн үү?
Бүх ээжүүд хөөрхөн. Ялангуяа цондгор гэдэстэй болон дөнгөж төрсөн үедээ бүр ч хөөрхөн харагддаг. Энэ үед бидэнд эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө юу юунаас илүү хэрэгтэй болдог шүү дээ. Энэ бүгдээс гадна бидэнд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг багтаасан “Хөөрхөн Ээж экспо 2016” 5-р сарын 13,14,15-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн жирэмсэн ээжүүдийг халамжлах “Ээж” аппликейшн нээлтээ хийх ба олон олон бэлэг, ваучерууд олгогдоно гэсэн байна. Юутай ч үзэсгэлэнд ирсэн ээжүүдэд mus хөвөгч төвд 30%, Lhamour- ийн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг 10%, Монсударын бүх номнуудыг 20%, Huggies-н бүх бараа бүтээгдэхүүнийг 20%, AVANT Kids брэндийн бараанаас 15% хөнгөлөлттэй худалдан авах гэх мэт боломжуудыг нээсэн байгаа аж. Хөөрхөн ээжүүдийн заавал очих газар байгаа биз? Зөвлөгөөгөө ч, хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ ч хямдралтай авчихна. Бас өдөр бүр чамд мэдээлэл өгч хамт байх “ЭЭЖ” аппликешнтай илүү сайн танилцаад авна.
Утас: 8000-2662, 9496-5877
https://www.facebook.com/events/807385349389215/ энэ холбоосоор ороорой.
2. Болзоод л, болзоод л явчих
Ганц бие, адал явдалд дурлагсад наашаа суугаарай. Магадгүй чи мэдээгүй байх. Энэ долоо хоногт 2 ч speed dating буюу болзоод болзоод, ярилцаад ярилцаад явах арга хэмжээ болох юм байна. Ганц бие байгаа дээрээ л ийм сонирхолтой арга хэмжээнд оролцож үзэх хэрэгтэй гэдэгтэй чи санал нийлж байгаа биз дээ? Бас тэнд очоод үнэхээр цор ганц нэгэнтэйгээ танилцчих ч юм билүү эсвэл энэ зуны романстайгаа ч учирч мэдэх юм. Үгүй байсан ч чи хоёр үдшийг сонирхолтой өнгөрүүлчихнэ. Гоё биш гэж үү? Эхнийх нь 5 сарын 12 буюу Пүрэв гарагийн 19 цагаас Lonsdale Bar & Restro-д болно. Тэнд очсон тасалбарын мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив босгох зорилготой болохоор тусч, хариуцлагатай, ганц бие залуус ирэх нь тодорхой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99188282 дугаараас болон https://www.facebook.com/events/1032645383484571/ энэ эвэнтээс аваарай.
Харин дараагийнх нь маргааш нь буюу Баасан гарагийн орой 17 цаг 45 минутаас Bee Café-д болох юм байна. Түргэн болзооны арга хэмжээнээс гадна хөгжилтэй тоглоом тоглож, халуун кофе уун, хайрын тухай кино үзэж хамтдаа байх ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99842216, 95244339 дугааруудаас болон https://www.facebook.com/events/1785828434983371/ энэ эвэнтээс мэдэж аваарай. Сонирхолтой 2 ч орой энэ долоо хоног өнгөрөх нь дээ, тэ?
3. “Кино хэлэлцүүлэг” чамайг урьж байна
Чи бусдаас илүү киног шимтэн сонирхдог бөгөөд зүгээр нэг үзэх биш утга агуулгыг нь шүүж үзэхийг хүсдэг бол чиний очих ёстой арга хэмжээ ирэх Баасан гарагийн орой 7 цагаас Dodo кофе шопт болох гэж байна. Аливаа уран бүтээлийг үзэж, сонирхсоны дараа тэр талаарх өөрийн бодол, санаагаа бусадтай хуваалцахыг ч бас бид хүсдэг шүү дээ. Тийм болохоор зүгээр л сонирхолтой арга хэмжээнд очиж, шинэ орчинд орж, бусдаас сонсож, ярихыг хүсэж байгаа хэн ч тэнд очиж болох юм. Энэ удаагийн ярианы сэдэв болох кино бол 2014 онд нээлтээ хийж байсан "Love, Rosie". Цаашдаа байнга энэ үйл ажиллагаагаа явуулах бөгөөд кинонуудаа олонхийн саналаар сонгодог байна гэсэн. “Мөн кино монгол subtitle-тай гарах учраас Англи хэл сурч байгаа залууст бас ач холбогдолтой байх гэж бодож байна.” гэж зохион байгуулагчид бичсэн байна лээ. Нэмж хэлэхэд уг арга хэмжээ үнэ төлбөргүй шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8881-6848 дугаараас асуух болон https://www.facebook.com/events/963461033751145/ энэ эвэнт рүү ороорой.
4. Зүүд манагч хийж суръя
7 хоног бүр нэг шинэ зүйл сураад байвал хэчнээн сайн бэ? Энэ долоо хоногт сурч болох шинэ зүйл чинь зүүд манагч хийх юм. Зүүд манагчийн тухай чи зөндөө л сонссон, мэдсэн байх. Харин одоо өөрийн гараар хийж чаддаг болох нь. Энэ сургалтыг 5 сарын 14-ний Бямба гарагт 17 цагаас эх оронд үйлдвэрлэсэн хувцас, хэрэглэл худалдаалдаг Гүмүда дэлгүүр, дизайнер Сарангэрэлтэй хамтран зохион байгуулах юм. Миний бодлоор Монгол дизайнеруудынхаа тухай илүү сайн мэдэх боломж ч тэнд бий байх. Тасалбарт нь бүх материал багтаад 25,000₮ гэсэн ба эхэлж бүртгүүлсэн 15 хүн л сургалтад суух юм билээ шүү.
Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/events/182915478773513/ энэ эвэнтээс аваарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(419)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com