ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Холигчдын хосгүй тулаан: Миксер vs Блендер vs Процессор

Гэртээ  | 2016 / 05 / 12

Миксер нь яадаг билээ? Хольдог. Блендер нь харин? Бас л хольдог. Процессор ч бас ялгаа байна уу? Хааяа хоолны жор харахаар аль нь яадаг билээ гэж самгардах үе гарна. Мөн үүнийг ер хэрэглэдэггүй эзэгтэй нарт аль нь илүү ашигтай гэдгийг мэдэж авсныхаа дараа худалдан авалт хийх хүсэл бий байх. Энэ бүх эргэлзээг холигчдын хосгүй тулаанаар эцэслэж байна.

Холигчдын хосгүй тулаан: Миксер vs Блендер vs Процессор
1. Миксерийн зориулалт:
Хэрвээ чи гэрээ “бяцхан бейкери” болгохыг хүсдэг бол гал тогоондоо заавал нэг миксер авч тавих хэрэгтэй. Миксер бол амттан хийхэд шаардлагатай хамгийн чухал ажлуудыг чиний өмнөөс хийж өгдөг цахилгаан хутгуур юм. Бүхэл бус, нунтаг эсхүл шингэн зүйлд ашиглана.
Гол үйлдлүүд - Холих, зуурах, хутгах, өтгөрүүлэх
Хэрэглээ - 70% -Амттан, 30% -Хоол
2. Блендер зориулалт:
Хэрвээ чи жимс, ногоонд дуртай, эрүүл хооллохыг хүсдэг бол блендерт хөрөнгө оруулаарай. Бусдаасаа ялгаатай нь зөвхөн шингэний агууламж ихтэй, зөөлөн хүнсэнд үүнийг ашигладаг.
Гол үйлдлүүд - Шингэлэх, найруулах, шүүсийг нь шахах, нухашлах
Хэрэглээ - 50% -Амттан, 50% -Хоол
3. Хоолны процессорын зориулалт:
Харин чи гал тогоогоо “бяцхан ресторан” болгож, янз бүрийн зоогийг туршиж үзэхийг хүсдэг бол гар дороо хоолны процессортой байхад гэмгүй. Цагийг маш их хэмнэнэ. Ихэвчлэн хатуу, нягт хүнсийг жижиглэхэд ашиглагддаг. Цахилгаан хэрчигч гэж ойлгож болно.
Гол үйлдлүүд - Жижиглэх, хэрчих, татах, үрэх, үйрүүлэх, нунтаглах
Хэрэглээ - 20% -Амттан, 80% -Хоол
4. Миксерээр хийж болох бүтээгдэхүүн:
1. Жигнэмэгний зуурмаг
2. Кексний зуурмаг
3. Талх, нарийн боовны зуурмаг
4. Пастаны (гоймон) зуурмаг
5. 5. Хутгасан өндөг
6. Крем
7. Зефир
8. Пиццаны зуурмаг
9. Мөхөөлдөс г.м
6. Блендерээр хийж болох бүтээгдэхүүн:
1. Смүүти
2. Коктейл
3. Жимс, ногооны нухаш
4. Сүмс
5. Зутан шөл
7. 6. Жимсний шүүс
7. Дүрлэг
8. Самрын тос
9. Цуу
10. Майоннез
11. Милкшейк г.м
8. Хоолны процессороор хийж болох бүтээгдэхүүн:
1. Махан таташ
2. Үрсэн ногоо
3. Үрсэн бяслаг
4. Жигнэмэг, талхны үйрмэг
5. Овьёосны гурил
9. 6. Бүх төрлийн гурилан зуурмаг
7. Нимгэн хэрчсэн ногоо
8. Нунтагласан кофе
9. Буталсан мөс г.м
10. Тайлбар:
Миксер
1. Сэлүүр- Агаар оруулалгүйгээр хутгах зориулалттай. Ихэвчлэн цөцгийн тос, элсэн чихэр хоёрыг хутгахад хэрэглэгддэг.
2. Шүүрэн -Агаар оруулж хутгах зориулалттай. Жишээ нь өндөгний цагааныг хөөсрүүлж хэмжээг нь ихэсгэхдээ үүнийг ашиглана.
3. Дэгээн -Зуурах зориулалттай. Бүх төрлийн гурилан холимогийг гар оролцуулалгүйгээр зуурна.
11. Тайлбар:
Блендер
1. Шилэн сав- Зузаан, бүх төрлийн температурт тэсвэртэй, мөн аяга таваг угаагчинд хийж болдог. Гэхдээ хагарах гээд байдаг талтай.
2. Хуванцар сав –Зөвхөн хүйтэн бүтээгдэхүүнд зориулагдсан. Бат бэх, хагарахгүй боловч угаахад бэрх байх нь бий.
3. Поликарбонат сав – Бат бэх, бүх төрлийн температурт тэсвэртэй, аяга таваг угаагчинд хийж болдог. Гэхдээ ийм савтай блендер бусдаасаа үнэтэй байдаг.
12. Тайлбар:
Хоолны процессор
1. Үрэгч диск-Ногоо, бяслаг зэргийг үрэх зориулалттай. Хольдоггүй.
2. Хэрчигч диск-Жимс ногоог маш нимгэн хэрчих зориулалттай. Хольдоггүй.
3. S ир-Хүнсийг жижиглэж хэрчингээ хооронд нь хольдог. Юуг ч үйрмэг, нунтаг эсвэл нухаш болгоход ашиглаж болно.
4. Зуурмагны ир-Бүх төрлийн гурилан зуурмаг хийхэд ашиглагдана. Гэхдээ миксерийг орлохгүй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(221)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-05-12
mash ih bayrlala

Зочин: Таны нэр.   2016-05-12
mash ih bayrlala

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com