ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Олон хүнтэй секс хийвэл “үхнэ”!

Хайр & секс  | 2016 / 05 / 13

Багш: “Хэрвээ чи секс хийвэл жирэмсэн болоод үхнэ”.
Mean Girls дээр нэг ийм хэсэг гардаг санагдаж байна. БЗХӨ-ний тоо эрс ихэсч байсан арваад жилийн өмнө бэлгийн харьцааг үхлийн аюул дагуулдаг, аймшигтай хортой, буруу зүйл мэт мээсэжийг залуу үед өгөхийн тулд эмч нар, нийгмийн ажилтнууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байлаа. Тэр үед оюутан байсан надад томчуудын энэ ухуулга арай л хэтрүүлэгтэй юм шиг санагдаж, зөвхөн халдварт өвчний л эрсдлээс сэргийлчихвэл болно гэж бодож байлаа. Гэтэл тэдний хэлсэн зөв ч байж магадгүй болоод явчихлаа шүү. Хэнээс нь ч өвчин “аваагүй” байсан ч, хэт олон хамтрагчтай байх нь өөрөө дангаараа өвчин үүсгэгч хүчин зүйл болдог аж.

Олон хүнтэй секс хийвэл “үхнэ”!
1.

Саяхан “Олон хүнтэй секс хийвэл үхнэ” гэдэг гарчигтай нийтлэлийг гадны шинжлэх ухааны вебсайтаас олж уншлаа л даа. Тэнд бичсэнээр, бүсгүй хүн амьдралынхаа туршид хэт олон тооны хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол эмэгтэйчүүдийн маш олон өвчний эрсдлийг өөртөө бий болгож байна гэсэн үг хэмээжээ. “Охин нас”-аа үдсэн анхны шөнө бидний бие махбодид анх удаа эрэгтэй хүний үрийн шингэн орж ирсэн. Эрүүл мэндийн маань “цагдаа” болсон дархлалын систем маань орж ирсэн гадны биет болгоныг “шалган нэвтрүүлэх” үүрэгтэй. Биднийг жаргалын нулимс унагаан дэрээ норгон хэвтэж байх хооронд бие маань тэрхүү эхний үрийн шингэнийг таних ажиллагааг хийж байжээ. Яг л хилээр нэвтрэхэд бичиг баримтыг нь уншиж бүртгэдэг шиг, гэрт хэн нэгэн орж ирэхэд гэрийн эзэн түүнийг таних оролдлого хийдэг шиг гэсэн үг. Чиний өөрийгөө бэлэглэсэн анхны эр хүн бол биед чинь нэвтрэх зөвшөөрлийг авч, тэр нэгэн онцгой орчинд орших мэдэлтэй болсон эхний эсийн эзэн юм. Дараагийн удаад түүнтэй унтахад, түүний эс биеийн чинь нэг хэсэг болсон байх учир ямар ч саад үзүүлэхээргүй боллоо. Хоёр, гурав, дөрөв дэх залуугийн үрийн шингэн орж ирэхэд дархлалын систем мөн л дээрх үйлдлээ давтана. Гэхдээ энэ тоо олшрох тусам “толгой нь эргэж”, хэт олон мэдээллийг таних гэсээр үйл ажиллагаа нь аажим аажмаар муудаж эхэлдэг юм байна.

Хол зайтай хоёр хүнийг хүлээн авахад бол нэг их асуудал гарахгүй. Гэхдээ мөөгөнцөр, ханиад зэрэг давтамжит шинж чанартай өвчнүүд сэдрэх магадлалтай. Мөн зарим тохиолдолд нэг хамтрагчтайгаа хэсэг хугацааны дараа секс хийхэд ч ийм шинжүүд илрэх боломжтой аж. Энэ ч яахав. Хамгийн аюултай нь, хэд хэдэн хүнтэй зэрэг хамтрагч болох үед, өөрөөр хэлбэл өглөө нь экс найз залуутайгаа, өдөр нь “ашигтай найз”-тайгаа, орой нь дөнгөж танилцсан хэн нэгэнтэй хамгаалалтгүй секс хийвэл өвчин аваагүй байсан ч дархлаа маань ачааллаа дийлэхгүй шууд гэмтэж эхэлнэ. Уламжлалт болон орал, анал бүх төрлийн секс үүнд тооцогддог юм байна.

Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэргээс өөрийгөө хамгаалж чадсан байлаа ч олон хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоор л байвал хэдэн жилийн дараа хор уршиг нь байн байн өвчин тусдаг сул бие, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар зэрэг дархлаатай шууд хамаатай, эмчлэхэд төвөгтэй өвчин болж үлдэх магадлалтай. Анагаах ухааны мэдээллүүд дээр эмэгтэйчүүдийн өвчнүүдийн үүсэх шалтгааныг жагсаахдаа дунд нь “Олон хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох” гэдэг өгүүлбэр байдгийн учир нь одоо л тодорхой боллоо.

Мэдээж би чиний ээж биш учраас өөрийгөө мэддэг, насанд хүрсэн эмэгтэй хүнд “Секс битгий хий” эсвэл “Гэрлэх хүнтэйгээ л унт” гэж зөвлөж чадахгүй. Бас энэ бол “эмэгтэй хүний үнэ цэнэ”-ийн тухай улиг болсон яриа ч биш. Гэхдээ найзын хувьд сануулахад, зүрх сэтгэлээ дагаж байна, хүссэн зүйлээ хийж амьдарч байна гээд үе үе, өөр өөр залуустай гэнэтийн бөгөөд “тогтмол бус” харилцаанд ороод байвал дархлаатайгаа дайсагнаж байна л гэсэн үг юм байна шүү. Секс бол аймаар, бохир, муухай зүйл биш. Энэ бол амьдралын нэгэн аз жаргал, таашаал, дээд зэргийн сайхан мэдрэмж. Гэхдээ бид үүнийгээ өөртөө таалагдсан хүн болгоноос биш цөөн тооны гайхалтай эрчүүлээс л мэдрэхэд хангалттай. Адилхан залуу бүсгүйн хувьд уриалахад, бүгдээрээ хязгаартай, босго өндөртэй, хамаа замбараатай байцгаая. Угаасаа л ихэнх эрчүүдийнх ижилхэн байдаг биз дээ?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(239)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sss iin hariult.   2016-06-27
bolnoo boln hii dur huslee buu bari zaluuda hiihgui bol hezee hiihin hiiged bai sn hii ter baituga jiremsen hernee hiiged bn tsad ulsuud chin turchuud hiiged 10 sariin nasni zuruutei 2 huuhedtei ch humus bn ene bol baidag zuil yun alia yumand sanaa zovnom?

Зочин: nesvv.   2016-06-08
Yriltsamaar zvil bwal yriltsaj baiyaa. Yu ch hamaagbe ta bvgd nadruu req ilgeegeerei. Nesvvnesvv@yahoo.com

Зочин: sss.   2016-06-08
Hi. Yum asuuh gsn yumaa. Bi turuud 28 honoj bna. 2 honogin umnu belgin haritsaand orson. Ene ni zuger u. Yer ni tursnii daraa hed honogin daraa haritsand orno morno gsn yum bdim bolu.

Зочин: Secret.   2016-05-21
Hi Tyra bayarlalaa 😊👍🏼

Зочин: secret.   2016-05-19
sain bnu um asuuh gsiiin mnii sariin temdg irehgue baixee hugatsaa n barag boltsn tgd testeer uzheer erooosoo bku 1l zuraas ydarhaas mochlog oorchlogddg ter n um bolwuu brg ireed duusah 7hng ongrtsn bh estoi n uul n

Зочин: Tyra.   2016-05-19
hi Secret. sar garantai hun het olon davtamjtai belgiin haritsaand orsnoor savnii chin agshilt ihsej zulbah ersdeltei uchir doloo honogtoo 2-3 udaa l hamgiin ihdee belgiin haritsaand orson ni deer bh

Зочин: Secret.   2016-05-18
Hi yum asuuh gsn yumaa egch naraa! Bi jiremsen sar garantai yumaa.. Ih hariltsaand orood bnaa? Ene huuhded maan muugaar nuluuluh bolwu? Ih hariltsaand oroh huuhded muu yu? Sanaa zowood bnaa. Nadad hariulaach...? 🙏🏻🙏🏻🙏🏻

Зочин: KAILAS.   2016-05-16
Туслаач-танд зөвлөхөд энэ талаар нь мэдчихээд та нөхөртэйгөө ярьснуу? Тэгээгүй бол уурлаж , урам хугарч байгаагаа орилж хашгичиж биш тайвнаар хэлээд орхи. Тэгээд шууд өөртөө л анхаарал тавь уурласнаа илэрхийлж нөхөртөө сайхан хандах гээд хэрэггүй, яагаад гэвэл та аль хэдийн нөхөртөө анхаарал тавьдаг байсан бна. Одоо болоо юу ч өгөхгүй байгаад үз сэтгэл битгий гарга. Өөрийгөө л гоё болгоод , улам тайван байгаад л бай. Та энэ хорвоод төрөхдөө нэг муу хар юмаар дээрэлхүүлэх , доромжлуулах гэж ирээгүй, аз жаргалтай л байх гэж ирсэн. (бүдүүлэг хэлсэнд уучлаарай) Цаашлаад өмнө нь дуртай байсан зүйлээ дахиад хийж эхэл. Тэр их сүүлрээд завтай байгаа нөхөртөө хүүхдүүдээ харуулаад гарч , ор. Найзуудтайгаа уулз. Тэр ч бас хариуцлага үүрэх ёстой. Эцэг хүн гэдгийг нь мэдрүүл, хүүхдүүдтэй холбоотой бүх зүйлд татан оролцуул , тэрийг ч бас завгүй байлга ясан их завтай новш вэ ?

Зочин: Vнэн.   2016-05-16
Эцгийн бузар vpд гэж маш vнэн сургааль бий.

Зочин: Туслаач.   2016-05-16
On-д баярлалаа :-) енеедер сайхан едер болж, жаалуудаа аваад агаар салхинд гарлаа. Сэтгэл санаа сэргээд арай еереер харж чаддаг боллоо кккк. Би уг нь бусдад сэтгэлд сэвтэй зvйл хэлж, хар будаг мэт байхыг хvcдэггvй. Гэтэл яалт ч vгvй серег зvйл бичих цаг ирдэг л юм байна. Манай xvvxдvvд бага насныхан болоод ч тэр vv эцгийнхээ шалиг явдалыг мэдрээд байх шиг байна. Шалтгаангvй шахам халуурах, ханиад нь эдгэрч егехгvй зовоох зэргээр... Нялх хvvxэд ороож евдеед байгаа нь энэ мэт бузраас vvдэлтэй, шалтгаантай байдаг юм байна шvv xvмvvc минь!

Зочин: On.   2016-05-15
Tung n taaruulsan tsochroo uguh heregtei uurlaj hashgiraad ugleed oilgohgui l bh. Tgl zavaaraal bolood bn gj boddog biz. Ene chin bas iim hun geed. Esvel buur toohoo boli uuruu uurtuu huuhduuddee saihan amidar. Bodool shanalaad bval chi l hohirno. Bodol sanaagaa uur zuild handuul bitgii 1han er huneer amidar. Sonirholtoi shine ym sur uuriihuu durtai zuiliig ol. Hezee ch hiij uzej bgagui zuilee hii. Goe hool hiij id goe ym av huuhduudteigee tsagaa saihan unguruu. Enjoy hiij amidar. Chi ene boltol tessen enenees tsaashaa saihan amidarna gj zori!

Зочин: Туслаач.   2016-05-14
Rainbow баярлалаа. Нехер явсан юм биш ээ. Намайгаа л маллаж, араар хулгайч нохой шиг гvйж байхгvй юу. Яг цагтаа тулвал салахгvй ээ гээд сегдеж гуйгаад ядаргаа болдог юм оо. Ер нь Эхнэрээ жирэмсэн, нялх нярай хvvxэдтэй veд ихэнх эрчvvд ингээд байдаг гэж гашуун vнэн бололтой. Муу хувиа хэчээсэн новшнууд юм даа тэ. (уучлаарай уур, гомдол савандаа багтахгvй хараалын vг хэрэглээд) :-(

Зочин: rainbow.   2016-05-14
туслаачид хэлэхэд ингээд явсан нөхрөө бүү тоо өөрөө арчаагүй болоод хүрээд ирнэ. харин ч өөрийгөө эрхлүүл хүүхдүүддээ илүү өмнө байснаасаа илүү цаг гаргаад нөхөртөө зарцуулах цаг бүү гарга

Зочин: Туслаач.   2016-05-14
Найдвартай сайхан ар тал болох гэж менхийн хеделгvvp мэт хичээсэн зvтгэл минь, худал хуурмагт "хошгорч" амьдарсан он жилvvд би яг зомби шиг хоосон сэтгэлтэй болчихлоо :-((( Зодож цохидоггvй нь бодоод ингээд амьдарсан болоод дуусах уу? Надад мэргэн сургаалиа хайрлаач.

Зочин: Туслаач.   2016-05-14
Ээ xvмvvc минь ээ. Явдалтай нехрийг яах вэ. Охиндоо ирээдvйд ханьтай байг гэсэндээ 2 дvvг нь терvvлж егеед одоогоор гэртээ сууж байна. Насны хувьд 40 шvpгэж яваа хосууд л даа. Уг нь сексын тал дээр ангааж цангаагаад байгаа зvйл vгvй л гэж бодож явдаг. Шинэ байрлал турших гм. Гэтэл миний энэ хичээл зvтгэл юуч биш байсан байна. Vнэнийг мэдэх энэ цагт ямарч эрч хvчгvй, ядарсан махан бие л бна. Гурван жаахан амьтан аа чирээд очих газар байхгvй ээ. Ах эгч байгаа ч ийм олон нялхс чирээд бусдад Гай болох биз. Надад тэсэж тэвчээд байж байхаас еер зам байхгvй ээ. Надад "амьд" амьдрах урам хайрлаач xvvxнvvд минь.

Зочин: zochin.   2016-05-13
Tsuun toonii huntei genee? Yagaad gants l hun baij bolohgui gej

Зочин: би.   2016-05-13
Ямар сайхан мэдээлэл вэ! Чи өөрөө мэдэхгүй ч чиний найз залуу гэгдэх нөгөө хүн олон хүнтэй секс хийдэг бол чи маш том эрсдэл дунд байгаа гэсэн үг. БЗХӨ болон умайн хүзүүний хорт хавдрын нян хаа сайгүй болсон. Одоо юу ч биш юм шиг санагдавч үрийн сувгийг гэмтээж ээж болж чадахгүй байх, цаашлаад элэгний в с вирус авах, ДОХ авах гээд маш олон эрсдэл бий. Өөрийгөө хамгаалж, үгүй гэж хэлж сураарай охидууд аа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com