ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цалингүй туслах ажилд авъя!

Ажил & Мөнгө  | 2016 / 05 / 16

Заримдаа чамд зарын сайтууд дээр ингэж бичээд тавьчихмаар санагддаг уу? Тийм л завгүй амьдралд чинь үнэлж баршгүй дэм болох платформ, вебсайт, софтвейрүүдийг санал болгож байна.

Цалингүй туслах ажилд авъя!

Тэд яг л үнэнч, найдвартай туслах ажилтан шиг. Зарим цаг зарцуулж амжихгүй байгаа ажлуудыг өмнөөс чинь гүйцэтгэнэ, ингэснээр чамайг илүү чухал юмандаа төвлөрөхөд тусална. Хамгийн гол нь чиний цагийг сулласнаар, дарга болчихсон юм шиг л мэдрэмж өгнө. Энэ чинь л туслахын гол үүрэг шүү дээ. Технологийн үр шимээр бий болсон эдгээр “бодит бус” туслахуудтайгаа хамтарч өөрийгөө бас бизнесээ хөгжүүл.

Жич: Зарим нь үнэгүй, зарим нь багахан хэмжээний “цалин”-тайгаар ажлыг чинь хөнгөвчлөх болно. Гэхдээ тэр цалин бол чамд үлдээж байгаа үнэ цэнийн хажууд юу ч биш л гэж ойлгох хэрэгтэй.

Төслийн менежментийн туслахууд
Багаараа нэг төсөл дээр ажиллах үед тулгардаг гол асуудал бол хүн бүхэнтэй тулж ажиллах боломж олддоггүй явдал. Муу төслийн менежмент ажлын талбарыг дэлхийн сүйрлийн тухай киноны хэсэг шиг л “холион бантан” болгож бүтээмжийг бууруулдаг. Юу, ямар явж байгааг, юу юун дээр гацсаныг, хэн юун дээр ажиллаж, ямар шинэ санаанууд гарч байгааг багцаар нь харна гэдэг төслийн удирдагч болон оролцогч нарын хувьд цаг хугацаа их шаардах зүйл. Ямар 5 минут тутамд хурал зарлалтай нь биш? Төсөлтэйгөө “хөл нийлүүлж алхах” ажлыг чиний өмнөөс хийгээд өгөх үнэгүй туслахууд эд байна. Харин чамд зөвхөн төслийнхөө гайхалтай үр дүнд анхаарал хандуулах ажил л үлдлээ.

1. Trello (www.trello.com)
“Ганц хараад л төслийнхөө талаар бүх мэдээллийг...”
-Төсөл бүрээр самбар үүсгэнэ
-Самбар бүр дээр өөр жагсаалтууд үүсгэнэ.
-Жагсаалт бүр дээр карт наана.
-Картандаа дэд жагсаалт, тэмдэглэл, холбоос, зураг, файл хавсаргаж болно.
-Картуудаа хамаатай ажилтнууд, хамаатай огноо, өнгө, тагуудаар ялгаж, нэгээс нөгөө рүү зөөх боломжтой.
- Багийн гишүүд картан дээрээ сэтгэгдэл үлдээж, санал өгч, картыг дагаж болдог
 Онлайн ажлын самбар- Хийх ажлын жагсаалт, шинэ санаа цуглуулах гээд ямар ч зорилгоор ашиглах боломжтой.
 Энгийн, цэвэрхэн, хялбархан.

2. Wrike (www.wrike.com)
Онлайн төслийн менежментийн софтвейр
-Төслөө үүсгэнэ
-Түүн дээр хамтран ажиллах хүмүүсээ урина
-Төслийнхөө хүрээнд хийх ажлын жагсаалтыг оруулна
-Төслийн болон ажил тус бүрийн гүйцэтгэгдэх эцсийн хугацааг оруулна
-Төсөлтэй хамаатай файлуудыг оруулна
-Тухайн төсөл нь бусад төслүүдтэй хэрхэн уялдахыг тогтоож өгнө
-Оролцогчид ажил тус бүр дээр сэтгэгдэл оруулж, харилцах боломжтой
-Оролцогч тус бүрийг хэзээ ямар төсөл дээр ажиллаж байгааг харна
-Аль ажилд хэр их цаг зарцуулагдаж буйг харж хянана
-Төслийн хугацаа, гүйцэтгэгдсэн хувийн уялдааг харна
-Gmail, Google Drive, Dropbox-той холбогдоно
 Илүү амьд календарчилсан төлөвлөгөө.
 Хүн бүрийн ажил хоорондоо хэрхэн уялдаж байгааг цогцоор нь харах боломжтой.

3. Asana (www.asana.com)
“И-мейлгүй багийн ажиллагаа.”
-Төслөө нэмнэ
-Компанийн ажилтнуудаа нэмнэ
-Тухайн төсөлтэй хамаатай хийх ажлын жагсаалтыг оруулна
-Ажил тус бүрийн хариуцагчийг “томилно”
-Хийх ажлуудаа чухлынх нь зэрэг, төлөв байдал, огноогоор нь ялгаж харна
-Зөвхөн өөрийнхөө хариуцаж буй ажлуудыг ялгаж хараад, өдрийнхөө төлөвлөгөөг зохионо
-Ажил бүрт цаг хугацааны зорилт тогтооно
-Төсөл ямар гүйцэтгэлтэй явж байгааг байнга харж хянах боломжтой
 Өөрийнхөө хийх ажил болон бусдын хийж буй ажлын талаар тогтмол мэдээлэлтэй байна
 Харилцан яриа, хийх ажлууд бүгд нэг дор
 Ажиллахад амархан.

Хүний нөөцийн менежментийн туслахууд
Хүний нөөцийн мэргэжил хүмүүст зориулагдсан болохоос бичиг цаасанд зориулагдаагүй. Технологи хөгжүүлэгчид үүнийг ойлгож хүмүүсийг бүртгэх, хянах зэрэг үндсэн үүрэгт заагдсан боловч, үндсэн ажлаа хийх цагаас байнга хумсалдаг зүйлсийг автоматжуулахаар дараах хэрэгслүүдийг бүтээжээ. Чиний ажил бол хүмүүсийг урам зоригтой ажиллахад нь туслах! Түүнийгээ л хий. Үлдсэнийг нь програмд даатгаж, ажилдаа эргэн дурла.
1. BambooHR (www.bamboohr.com)
Жижиг болон дунд бизнест зориулагдсан, хүний нөөцийн менежментийн шилдэг софтвейр
- Бүх ажилтны бүртгэл, мэдээллийг нэг дор хадгална (ерөнхий танилцуулга, CV, дадлагажсан хугацаа, чөлөө авсан болон хоцорсон цагууд, урамшуулал болон цалингийн түүх гэх мэт)
-Ажилтнууд өөрсдийнхөө мэдээллийн тодорхой хэсэгт нэвтэрч болно. Жишээ нь чөлөө авахын тулд заавал чиний алтан цагаас авах шаардлагагүй.
-Тэмдэглэлт өдөр, сургалт хийх хугацаа зэргийг сануулна.
-Сар бүрийн хүний нөөцийн тайлангаа хэдхэн товчлуур дараад л бэлэн болгох боломжтой.

2. TribeHR (www.tribehr.com)
Ажиллах хүчний болон хүний нөөцийн менежментийн хэрэгсэл
-Ажилтан тус бүрийн профайлаас ажилласан цаг, тавьсан зорилт, ур чадварын хяналт хийх боломжтой
-Ажлын байрны зарлал тавих, өргөдөл илгээсэн хүмүүсийг харьцуулан харах зэрэг орон тоотой холбоотой ажлуудыг хялбарчилсан
-Ажилтан тус бүрийн бүтээмжийг жилийн эцэст автоматжуулсан байдлаар дүгнэнэ

3. Workable ( www.workable.com)
“Зовох юмгүйгээр ажилд авъя”
-Workable-ийн хостонд суурилсан мэргэжлийн түвшний карьер сайт хийх боломжтой
-Компанийн Facebook хуудаст Jobs хавтас үүсгэнэ. Тэрхүү хавтаст шинээр үүсгэсэн ажлын байрны зарууд автоматаар орно.
-Ажлын байрны мэргэжлийн түвшний харагдацтай тодорхойлолтыг бий болгоно
-Сонголт бүхий асуултуудтай хялбархан өргөдөл үүсгэнэ
-Ажлын байрны зарууд бүх бүртгэлтэй сошиал медиа хуудсуудад автоматаар тавигдана
-Зарлагдсан ажлын байр тус бүрт ирсэн өргөдлүүдийг зохион байгуулна
-Ажил горилогчдын сошиал хуудсуудаас түүний талаар цогц мэдээллийг шууд цуглуулна
-Бүх хүний нөөцийн ажилтнуудтайгаа хамт өргөдөлд онлайнаар шүүлт хийх боломжтой

Сошиал медиа туслахууд
Ялангуяа сошиал сүлжээг ашиглаж байгаа маркетерүүдэд зориуллаа. Сошиал сүлжээнээс сүлжээнд шилжсээр ажлын цагаа дуусгадаг зуршлаас чинь аврах хэрэгслүүд. Доорх суут бүтээлүүдийг хэрэглэснээр бүтэн өдрийг Facebook, Twitter-ээ хөгжүүлэхэд зарцуулах шаардлагагүй болно. Эд чиний өмнөөс нийтэлж, чиний зөвхөн мэдээлэл авахыг хүссэн хэсгүүдийг ялгаж харуулснаар ашиггүй мэдээллүүдийг үрэх цагийг чинь нөөцөлж өгнө. 1. Hootsuite ( www.hootsuite.com)
Сошиал медиа менежмент
-Ашигладаг сошиал сүлжээнүүдээ нэмнэ
-Тухайн сүлжээ бүрээс өөртөө хамгийн хэрэгтэй хэсгүүдийг түүж оруулна (Facebook-ээс зөвхөн Events, Pages, Schedule-уудыг ялгаж авах г.м)
-Зөвхөн www.hootsuite.com -д нэвтэрсэн байхад бүх сошиал сүлжээний сонгогдсон мэдээллүүдийг харна
-Бүх сүлжээнийхээ хэрэглэгчийн статистик судалгааг нэг дор харна
-Бүх сүлжээндээ зэрэг нийтлэх боломжтой
-Мөн бүх сүлжээнд пост нийтлэгдэх хугацааг тохируулж орхиод өөрөө өөр ажлаа хийж болно
 Facebook, Instagram, Twitter, Youtube зэрэг 35 сошиал сүлжээнд зэрэг холбогдох боломжтой
 Сошиал медиаг үнэхээр хэрэгтэй зүйлдээ л ашиглахад тусална

2. Buffer (www.buffer.com)
-Ашигладаг сошиал сүлжээнүүдээ нэмнэ
-Бүх сүлжээнийхээ хэрэглэгчийн статистик судалгааг нэг дор харна
-Бүх сүлжээндээ зэрэг нийтлэх боломжтой
-Мөн бүх сүлжээнд пост нийтлэгдэх хугацааг тохируулж орхиод өөрөө өөр ажлаа хийж болно
 Twitter, Facebook, Pinterest зэрэг 5 түгээмэл сошиал сүлжээнд ашиглагдана

Өдөр тутамд хийх зүйлсийн жагсаалтаа гаргах туслахууд
Өдөр тутмыг төлөвлөгөөтэйгөөр өнгөрүүлэх нь өндөр бүтээмжтэй байх, өөртөө цаг гаргах, олон зүйлийг амжуулах, аливааг мартахгүй байх гэх мэт сайн талуудтай, амжилтанд хүрэхийг хүсдэг хүмүүсийн заавал өөртөө хэвшүүлэх дадал юм. Төлөвлөгөөгөө дэвтэр цаасан дээр гаргаж болох ч ухаалаг утсан дээрээ хөтөлсөн нь илүү амар ч байж мэдэх юм.
1. 24me (http://www.twentyfour.me/)
“to-do list” –үүдээ нэг дор
- Төлөвлөгөөндөө цаг зооно
- Бичлэг зураг хавсаргаж болно
- Гэрийн, ажлын, хувийн гээд ажил үүргүүдээ хуваарилж болно
- Хүссэн хугацаандаа сануулга тавьж болно
- Тэмдэглэл хөтлөх тусдаа хэсэгтэй
- Интернэтгүй үед ажиллана
Бүх зүйлийг нэг дор цуглуулах өдөр тутмын ухаалаг, цалингүй туслах.

2. Wunderlist (https://www.wunderlist.com/)
Хэрэглэхэд хялбар туслах
- Хийх ажлуудаа нэмээд хэдэн ч төслүүд гаргаж болно
- Хэтэрхий нарийвчлаагүй хялбар бүтэцтэй
- Нэг төлөвлөгөөг хэдэн ч хүнтэй хуваалцаж болно
- Интернэтгүй үед ажиллана

3. Google Keep (https://keep.google.com/)
Бодлоо гээхгүй
- Харагдах байдал нь уйтгартай биш
- Хэдэн ч gmail –ээр зэрэг орж, тусдаа төлөвлөгөө гаргаж болно
- Хамтарсан төлөвлөгөө гаргана
- Зураг бичлэг хавсаргана
- Тухайн үед толгойд орж ирсэн шинэ санаагаа зургийг нь аваад тэмдэглэж авахад тохиромжтой
- Интернэтгүй үед ажиллана

4. Todoist (https://todoist.com/)
Бүхнийг төлөвлө
- Энгийн, ойлгомжтой зохион байгуулалттай
- Төлөвлөгөөнийхөө цагийг солихгүйгээр маргааш, ирэх долоо хоног руу хойшлуулж болдог
- Ирэх 7 хоногийнхоо төлөвлөгөөг боловсруулах хэсэгтэй

5. Any.do (http://www.any.do/)
Дэлгүүр хэсэхдээ ч төлөвлөгөө гарга
- Төлөвлөгөөгөө хүснэгт болгон харж болдог
- Цэвэрхэн, зөв зохион байгуулалттай
- Байнга урмын үгийг чамд хэлнэ
- Дарсан ажлууд алга болохгүй, дарагдаж идэвхгүй болсон ч харагдаж байх учир өөрийгөө өдөрт хэчнээн их ажил амжуулж байгаагаа харах боломжтой

Эцэст нь чи өөрийнхөө амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, өөрийгөө хөгжүүлж, илүү сайн төлөвлөгч болохыг хүсэж байгаа бол Гоолингоо найзынхаа энэ сард зарласан Өдөрт 6-г амжуулъя 30 хоногийн чэллэнж - д нэгдээрэй. Өдөрт 6 хийх ажил л төлөвлөж түүнийгээ заавал, бүрэн гүйцэд хийж дуусгадаг дадалтай болох зорилготой юм. Удирдамж нь энэ байна.

1. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(553)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mikai.   2016-05-24
Hahahaha. Ene gah gah ovoo dunku gar uu gui yu. Aaiiin. Gaaguu bgaa

Зочин: bolor.   2016-05-24
Ashigla gej bgaam bishu maanagaa

Зочин: oyuka.   2016-05-17
Chadaj bgaa yumand arga bhgui ee. Uuruu l hereglehee bolichih heregtei

Зочин: gah gah.   2016-05-16
hunii hudulmuriig unegui ashiglahdaa ymar ch goyor talbar hiij bichdeg ym be dee

Зочин: gah gah.   2016-05-16
hunii hudulmuriig unegui ashiglahdaa ymar ch goyor talbar hiij bichdeg ym be dee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com