ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрлээ асаа: Бүх зүйл бүтэмжтэй байгаа мэтээр мэдрэх 5 арга

Ажил & Мөнгө  | 2016 / 05 / 17

Бүтэхгүй байна, болохгүй байна гэсэн хортой, дэмий, хоосон бодлыг толгойноосоо авч хаямаар л байгаа биз дээ? Энэ бол хэнд ч хэрэггүйгээс гадна чамайг ямар ч сайхан зүйлд хүргэхгүй уруудсан бодлууд. Үнэнийг хэлэх үү? Чиний хүсэж байгаа гол зүйл бол бүх зүйлийн бүтэмжтэйгээр эргэсэн бодит “үр дүн” биш шүү дээ. Харин бүх зүйл бүтэмжтэй байгаа гэсэн “сэтгэл хангалуун мэдрэмж”-ийг л чи хүсэж байгаа юм. Чамд таалагдахгүй байгаа зүйл бол чамд төрөөд байгаа энэ бүтэлгүй мэдрэмж нь. Заавал бодит үр дүнг нь хүлээлгүйгээр, сэтгэл хангалуун мэдрэмжийг нь өөртөө урьдчилан төрүүлээд үзэцгээе. Тэгсэн цагт бодит үр дүн өөрөөр эргэж, бодит байдал өөрчлөгдөх болно.

Гэрлээ асаа: Бүх зүйл бүтэмжтэй байгаа мэтээр мэдрэх 5 арга

1. “Маргаашийн тухай хамгийн төгс төсөөлөл”
Дээр хэлсэнчлэн бид хамгийн гол нь “үр дүн”-г биш “мэдрэмж”-ийг л хүсдэг. Бодит үр дүн бий болсны дараа л хүссэн мэдрэмжээ авна гэж боддог ч, тэр мэдрэмжийг өөртөө төрүүлэхэд заавал үр дүн нүдэнд харагдаж, гарт баригдах шаардлагагүй. Оюун ухаанаа хүслийнхээ зүгт удирдах л юм бол тэр мэдрэмж өөрөө л төрчихнө.

Чиний эргэн тойронд таалагдахгүй байгаа зүйл юу байна? Сэтгэлийг чинь юу зовоож байна? Юу чамд таагүй мэдрэмж төрүүлж байна вэ? Олон хүмүүс шөнө унтахынхаа өмнө яг эдгээр зүйлсийн тухай л бодож, мэдэрч, эргэж хөрвөөсөөр арай хийн унтдаг. Тэгээд өглөө болоход мэдрэмж нь яг урьд шөнө үлдсэн – таагүй тухгүй газраасаа үргэлжилдэг. Товчхондоо, шөнө унтахдаа ямар мэдрэмжтэй унтана, өглөө нь яг тэр мэдрэмжтэйгээ л сэрнэ. Өглөөг ямар мэдрэмжтэйгээр угтана, өдөр нь түүнийг өөрчлөхөд хэцүү учраас ахиад л хүсээгүй өдрөө өнгөрүүлнэ.

Тиймээс шөнө унтахынхаа өмнө зөвхөн чамайг баяр баясгалантай болгох зүйлийг л бодож байгаад унтаарай. Орой бүр “Маргаашийн тухай миний төгс төсөөлөл юу вэ?” гэж өөрөөсөө асуу. Тэгээд маргааш гэдэг өдрийг өглөөнөөс орой хүртэл нь зөвхөн өөрийнхөөрөө хүсэж байгаа хэв маягаар сэтгэлдээ зурчихаад унт. Маргааш нь яг чиний санаснаар өрнөхгүй байсан ч хамаагүй, тэгж өрнөх магадлал зууд нэг байсан ч хамаагүй. Бас маргааш нь чиний төсөөлсний дагуу өрнөхгүй бол урам хугарах хэрэггүй, бодит байдал ямар ч байсан гэсэн чи сэтгэлдээ өөр нэг “бодит байдал” дотор амьдраад үзчихсэн шүү дээ. Тэр л хангалттай.

Үүнээс гадна “Өнөөдөр ямар сайхан үйл явдал тохиолдсон билээ?”, “Маргааш ямар сайхан гэнэтийн мэдээ дуулвал би хязгааргүй ихээр баярлах вэ?”, “Яг одоо намайг аз жаргалаар бялхуулах зүйл юу байна вэ?”, “Хэрвээ би төгс хувилбараараа амьдарч байсан бол маргаашийг би ямар мэдрэмжтэйгээр, юу хийж, хаагуур явж, хэрхэн харагдаж өнгөрүүлэх байсан бэ?” гэж өөрөөсөө асуу. Ингэж төсөөлөх зуураа яаж бүтэх тухай, арга замынх нь тухай үл хэрэгсээрэй. Тодорхой арга замын тухай бодоод ирэхээрээ хүн шууд дарамт мэдэрч эхэлдэг болохоор зүгээр л чөлөөтэйгөөр төсөөл.

2. Бүтэмжтэй зүйлийн, амжилтын тухай кино үз
Бидний мэдрэмж сонсож, үзэж, харж байгаа зүйлтэйгээ улам бүр адилхан, “нэгэн хэмнэлтэй” болж байдаг. Мөрөөдөлд автуулдаг, урам зориг өгдөг, босоод л ахин хайлт хийж давтаж үзмээр санагдуулдаг кинонууд бий. Өөрийнхөө яг юу хүсэж байгаа талаар бодоод түүнтэйгээ холбоотой кинонуудыг үз. Алдартай болмоор байна уу? (Энэ чинь муу зүйл биш шүү дээ) Тэгвэл алдартай бүсгүйчүүдийн тухай киног үз. Ямар нэг том өөрчлөлт хиймээр байна уу? Нөлөө бүхий хүмүүсийн тухай баримтат кино үз. Энгийнээс эхэлье л дээ. Мөнгөтэй болмоор байна уу? Маш их мөнгөний урсгал, чиний хүсдэг тансаглалыг харуулсан кино үз. Ном уншиж, түүх сонсож ч болно.

3. Бүтэмжтэй зүйл ярьдаг найзуудтайгаа уулз
Уулзах болгонд урмыг чинь хугалдаггүй, үргэлж урд чинь урт зам байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг найзтайгаа уулз. Бүтэмжтэй гэр бүлтэй, бүтэмжтэй ажилтай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй нөхөрлө. Амжилтыг нь бахдан биширч, тэдэнтэй хамт байж, тэдний эгнээнд багтдаг мэтээр өөрийгөө мэдрэх нь чухал. Түүнээс биш, тэдэнтэй уулзахаараа улам л өөрийгөө харьцуулан голж, бүтэлгүй мэдрэмжээ тэжээдэг бол энэ алхмыг түр зуур алгас.

4. Болж байгаа цөөн хэдэн зүйлсээ ч таашаалтайгаар мэдэр
Халбага халбагаар нь амталж, таашаалгүйгээр идэх юм бол чиний урд бантан байсан ч, үхрийн гол махан стейк байсан ч ялгаагүй. Харин бантанг стейк шиг таашааж идэх боломжтой.

Өөрийнхөө амьдралыг нэгэн ер бусын мастер тогоочийн гараа гарган хийсэн амтат зоог гэж хар. Чи тэр зоогийг амьдралдаа ганц л удаа идэх боломжтой. Тэгвэл чи яаж идэх байсан бэ? Хэрчим хэрчмээр нь амандаа шүүсийг нь гартал амталж, дотор нь орсон орц бүрийн онцлогийг анзаарч, зугуухан тамшаалж, аль болох удаан идэх байсан байх.

Үүн шиг, өдөр бүрийн бидний амьдрал дахин давтагдашгүй амтат зоог юм. Асуудалдаа дарагдаж явах хооронд чинь түүнийг амтлах, талархах, таашаах боломжууд хажуугаар чинь урсан өнгөрсөөр байна. Хайрт чинь өнөөдөр хүүхдүүдээ цэцэрлэгээс авна гэнэ үү? Ийм л халамжтай мундаг эцэг шүү дээ. Байр чинь ямар сайхан наран талдаа цонхтой, бас цэвэр цэмцгэр юм бэ? Угаалгын машинаас гаргасан хувцаснууд чинь бүгдээрээ их гоё өнгө орж, анхилам үнэр шингэсэн байна шүү. Шинээр авсан шампунь чинь чамд үнэхээр тохирсон бололтой, үс чинь намираад л байна. Хадам ээжийн чинь бэлэглэсэн цамц хүүд чинь янзын хөөрхөн зохижээ, хүүхдийн баяраар хачин гоё гангараатай боллоо. Хамаатнуудын хөдөөнөөс ирүүлсэн мах сайхан шүүслэг юм, хамгийн чухал хүнс маань л нөөцтэй байхад бусад нь болно доо. Супермаркет луу ороход чинь чиний дуртай дуу радиогоор эгшиглэж таардаг байна шүү, яасан гоё юм бэ, яг л чамд зориулж байгаа юм шиг. Орчлон хорвоо дээр болж, бүтэж байгаа зүйлс хэчнээн олон бэ? Орчлон ертөнц чамайг шагнаж урамшуулахаар хичээж байгаа нь ямар гоё вэ?

5. Угаасаа л бүтэмжтэй байдаг, байх ёстой мэт аашил
“Заавал бүтэх албагүй л дээ, гэхдээ минийх бүтдэг юм” - Энэ тал дээр л “Дэмбэрэл стайл”-ыг хадгал.

Хүссэн зүйлээ бүтээхийн төлөө нэг их хичээж, зүдэрч, зовж, айхтар их чармайлт гаргаж байгаа юм шиг битгий аашил. Ингэснээр чи өөрийгөө үүгээр дутагдаж байгаа, сэтгэл хангалуун бус байгаа, бүтэлгүй байгаагаа л өөртөө улам баталж байна. “Амьдралын төлөө зүтгэж байхад” гэдэг үгийг үгийн сангаасаа авч хая. Амьдрал чамайг зовоох гээгүй байхад яагаад өөрөө түрүүлж сэтгэлээрээ зовох билээ? (Зовлон гэдэг бас л бодит байдлаас хамааралтай гэхээсээ илүү бидний сэтгэлдээ чиглүүлж үүсгэдэг мэдрэмж шүү дээ)

Угаасаа л байгаа юм шиг, угаасаа л болж байгаа юм шиг, тэгэх ёстой л юм шиг бай. Хэрвээ чиний хүсэл чамаас хэт их “төвлөрөл” шаардаад байвал цаагуураа чи түүнийг биелнэ, бүтнэ гэдэгт итгэхгүй байна гэсэн үг. Итгэхгүй байгаа болохоор л чи хүчлээд байна. Итгэж байсан бол хүчлэхгүй. Тиймээс зүгээр л итгээд үз. Тэгээд алхам 1-ийг “хүчилж” биш “итгэж” хийгээрэй.

Сэтгэл санаа чинь “хаана” оршиж байна, чамд тохиолдох үйл явдлууд яг тэр зүг лүү, тэр газар луу чиглэх болно. Бодит байдал чиний мэдрэмжийг хөтлөн чирдэг биш, чиний мэдрэмж бодит байдлыг хөтлөн чиглүүлдэг юм.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(811)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zoejoooo.   2018-05-26
Яг нэг зогсолт хийгээд л учраа олохгүй байх тэр үед цэгийг минь олж хатгадагт баярлалаа :)

Зочин: xxakuna.   2016-10-26
uneheer ih bayarlalaa,heregtei uyed uram ugch chadlaa

Зочин: uuganaa nzaa.   2016-05-26
galzuurchihee xe xe xe

Зочин: Uuganaa.   2016-05-19
Zarim humuus yag hajuunaas enenii ajil n amjihgui bolchoosoi, butehgui bolchoosoi geed zalbirah n holgui, zarimdaa uram hugalj setgel sanaagaar hiichih sanaatai hogiin dairaltuud hiichih geed uzchihiimaa ineed hurmeer uruvdmuur bas zevuutsmeeriin haha. Tegeh tusam n gyalazaj tusuuluuchgui amjiltaa batalj haruulah yum shuu! Ugaasaa bi chaddiin, minii hursen buhen alt boldiin!

Зочин: Odgerel.   2016-05-19
henii ch amidral dandaa dardan shan bdaggui l dee. yg l ter uyd dandaa shan medremj heregtei medeelliig ugdug.buh zuiliig olon talaas n harah iluu chuluuutei setgeh haana hentei uulzah yun deer ochij az jargaliig medreh geed buhniig zaaj chigluulj bdagt bayrlalaa. bi hedii huduu oron nutagt bdag ch zuvlusun sanal bolgoson gazar humuustei uulzahiig ochihiig uneheer husdeg bas tsahimaar zarimtai holbogdoj harj l bn. yriad bval minii amidrald olon shan zuiliig uhaaruulj neej ugdug Goolingoodoo mash ih bayrladag shuu. magadgui neg shan udur ene buh niitleliig bichdeg tantai ch uulzah bh gj naidaj bn kkk ugaasaa taarjil taaraa tegeed amidarch bga gazraa tani shig shan medee medeelel hariltsaa holboog idevjuulne

Зочин: Жижи.   2016-05-17
Заавал бүтэх албагүй л дээ, гэхдээ минийх бүтдэг юм ---Таалагдаа >.<

Зочин: gg.   2016-05-17
Яг л надад зориулсан мэт гайхалтай нийтлэл байна.Асар их урам зориг баяр хөөрийг олж авч чадлаа.Баярлалаа найз гоолингоо минь❤️

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com