ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 05 / 17

Дулаарч байгаа нь илт мэдрэгдэж байгаа энэ үеэс сонирхолтой арга хэмжээнүүдээр Улаанбаатар хот маань дүүрэх бололтой. Энэ долоо хоногоос тэр бүхэн эхэлж байх шиг байна. Харин энэ долоо хоногийг хэрхэн сонирхолтойгоор өнгөрүүлж болох талаар Гоолингоо нь ингэж зөвлөж байна:

Гоолингоо зөвлөж байна
1. Усан гулгуурын эрин эхлэхэд 14-хөн хоног...
Зуны аагим халуунд усаар тоглох дургүй хэн байх билээ? Ирэх сараас эхлэн Улаанбаатар хотдоо албан ёсоор усны нимгэн хувцастайгаа, усаар тоголж, хөгжилдөж, гулсаж болохоор болох нь. Бас усан буу, завь, бассейн, трамплин, агаарын бөмбөлөг, усан тайз, хөөсөн буу, явуулын кино театр гээд л зуны халууныг ашиглан хөгжилдөж болох олон арга хэмжээг “City Slide” –ийнхны зүгээс зохиох юм байна. Зургийг нь харсан чинь л бүр догдолчихлоо. Хурдхан 6 сарын 1 болж зугаатай зуны арга хэмжээнүүд эхлээсэй. Аан нээрээ, эхний ээлжинд Sky Resort цанын баазын талбай дээр хийх ч цаашдаа хотын төвд хийхээр төлөвлөж байгаа гэсэн шүү. Гоё байгаа биз? Эрт захиалгаа өгч хямд тасалбар авах боломжтой байгаа дээр нь амжиж Алтын 5-н эзэн, Монголын ёс 3, 1000 сонсохоос 1 үз гэх мэт хөөрхөн нэртэй тасалбаруудаас нь http://www.cityslide.mn/ сайтаар дамжуулан онлайнаар захиалж аваарай. 20,000₮ -өөс 3,000₮ болоод хямдарчихсан юм байна шүү.
Энэ талаар байнга мэдээлэлтэй байя гэвэл: https://www.facebook.com/cityslidemgl энэ хуудсанд Like дараарай.
2. “Чандмань”-аас сонгосон чамин зангиагаар гангаръя
Саяхан эрэгтэй дүүгийн маань хонхны баяр болж би ч хувцас хунарыг нь бэлдэлцэж гадуур нэлээн явлаа. Ямар байвал гоё вэ гээд бодохнээ энгийн хослол өмсөөд зангиа, алчуур, гутал гэх мэт жижиг зүйлсээрээ тун донжтой чимээд өгчихвөл төгс болох юм шиг санагдаж дэлгүүрээр хайж явсан ч яг гоёыг олж чадаагүй. Харин одоо надад “Арай өмнөхөн нь “Chandmani Mongolia” –г мэдсэн бол ч...” гэж бодогдож байна. Эрэгтэй гоёл чимэглэлээр дагнасан тус үндэсний брэнд сонирхолтой хээ, өнгө бүхий зангиа үйлдвэрлэж эхлээд удаагүй байгаа юм байна. Харах төдийд л алийг нь дүүдээ, аавдаа, хайртдаа авч өгөх вэ гэж сонголтоо хиймээр гоёмсог юм. Одоогоор бүх зангиа нь 35,000₮-ний үнэтэй байгаа ба үнэгүй хүргэлттэй гэж байна шүү. Тэгэхээр ханийгаа орой ирэхэд нь хөөрхөн гэнэтийн бэлэгтэй угтаад маргааш өглөө энгэрт нь тогтоож өгөөд явуулж болох нь.
Утас: 8806 9428
Илүү их зураг үзэж, сонголтоо хийхийг хүсвэл https://www.facebook.com/chandmanibrand энэ хуудас дээр like дараарай.
3. Наргил модны самрын тосыг ашиглаж болох өөр нэг арга
Бидний ихэнх нь Coconut oil буюу наргил модны самрын тосыг арьс, үсэндээ хэрэглэхэд сайн гэдгийг мэднэ. Харин төрсний дараах эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Төрөлтийн дараах эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлтийг тэнцвэржүүлэх, төрсний дараах сэтгэл санааны өөрчлөлтийг хэвийн болгох зорилгоор ус эсвэл цайндаа 1 халбага наргил модны самрын тос хийж уувал тун сайн. Мөн ваннанд тоссон усандаа хэд хэдэн хоолны халбага тос хийгээд орвол эхийн арьсны язралт, хуурайшил, цочролыг намдааж, эмзэгшлийг бууруулна. Хүүхдийн дархлааг сайжруулахад ч сайн нөлөөтэй. Хамгийн гол нь Extra Virgin Coconut Oil буюу цэвэр тос байх хэрэгтэй шүү.
4. Усыг үнэртэх Баасан гаргийн үдэш
Усан будгаар зурах урлагийг гайхалтай эзэмшсэн, дэлхийд алдартай монгол зураачдын бүтээлтэй танилцах нэгэн үдшийг бидэнд зориулж Баасан гарагт бэлдсэн байна. 18 цагаас Зайсангийн Бэлла Виста хотхонд байрлах Q арт галлерэйд болох тус үзэсгэлэнгийн үеэр:
- Дэлхий дахинаа гайхагдсан уран бүтээлчидтэй танилцах, тэдний бүтээлийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
- Queen Spa Club –ийн зүгээс зарлах онцгой урамшуулал сюрпризүүдийн эзэн болох
- Оргилуун дарс, сонгодог хөгжмийн эгшиг, дуу, амтат коктейль, хөнгөн зууш, дотны найзуудтайгаа цагийг сайхан өнгөрүүлэх
- Танилийн хүрээгээ тэлэх гэх мэт боломжууд хүлээж байгаа юм байна.
Тасалбар нь 40,000₮ ба 20,000₮ бэлэг болон уух зүйлсс болон хоол зууш багтаж байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 90107755, 77027755 дугааруудаас лавлаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(727)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-05-17
Extra virjin coconut oiliig haanas avj boloh vee. Haana zardiin bol.

Зочин: zochin.   2016-05-17
ямар гоё өвөрмөц өнгө төрхтэй юм бэ, манай монголчууд гоё чамин зүйл хийдэг болжээ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com