ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Футболкны “анд” гарцгаая

Загвар  | 2016 / 05 / 18

Шүүгээнийхээ өлгүүргүй хэсэгт эвхээд тавьчихдаг байсан футболкнууд маань цэвэрхэн гэгч нь, өлгүүр өлгөөстэй байхгүй л бол болдоггүй хэсэгт хүрээд иржээ. Мики маустай байсан ч хамаагүй шүү.

Ажилдаа юу өмсөх вэ: Футболкны “анд” гарцгаая

Аль болох цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй байдаг оффис хувцаслалтаа гэртээ ч өмсчихдөг зурагтай зураггүй, сул футболкоороо тухтай харагдуулах дүр төрхийг энэ удаад санал болгож байна. Чамд нэг ч гэсэн футболк байж л байгаа. Түүнийгээ маргааш өглөө ажилдаа өмсөөд гараарай.

Хэрхэн хослуулж болох вэ гэвэл:

1. Цав цагаан
Ямар ч илүү дутуу зүйлгүй цав цагаан футболк цэвэрхэн, чанартай дүр төрхийг эрхэмлэгч бүсгүйчүүдийн хувьд №1 сонголт. Сорочкан цамцны орон зайг л цагаан футболк чинь эзэлчихэж байна гэсэн үг. Гүн ухлаадастай зах, таальгүй сул загвараар чимж, биенийхээ давуу талыг харуулж эсвэл сул талаа нууж болно гэдгийг загварын блогчид сануулсан байна.
2. Ойролцоо, ууссан өнгийн хувцаслалтыг огт өөр өнгийн гоёл чимэглэлээр тодруулж харуулж болно гэдгийг энд харуулахыг хүслээ.
3. Цагаан лав биш
Хэрвээ чи ингэж бодож байгаа бол бор, саарал, хар, хар хөх гээд футболк майкны үндсэн өнгүүдээс сонголтоо хийж болно. Төрөл бүрийн өмд бошинз дээр өмсөж болох хэдий ч сүүлийн үеийн трендийг дагаж илэг, савхи, тааран болон хуниастай юбка, дүүжин өмдтэй хослуулбал загварлаг харагдана. Бас хормойг нь дотогш нь чихэх хэрэгтэйг санаарай.
Мөн эрэгтэй загварын томдсон хүрэм, унасан материалтай өргөн өмдтэй хослуулвал гайхалтай сонголт байх болно.
4. Аль болох жирийн биш харагдахыг хичээгээрэй. Үгүй бол чамд өөр өмсөх хувцас байгаагүйгээс футболкоо өмсөөд ирчихсэн мэт харагдана шүү.
5. Хөгжилтэй юм бэ
Чиний футболк туулайны зурагтай юу? Тэгвэл маш сайн байна. Даруухан өмд, хүрэмтэй хослуулахад л футболкны чинь “сахилгагүй” зан дарагдаж, тэнцвэртэй болж чадна.
6. Урин дулаан ирж байна. Гэгээлэг байх нь гоё биш гэж үү?
7. Чөлөөт хэв маягтай ч чамайг ажилдаа явж байгааг хүн бүхэн гадарлахуйц…
Тийм ээ, танай оффист жийнс, савхи, пүүз, өвөрмөц загвартай хувцаслалтыг хориглодоггүй бол чамд бүр ч илүү боломж байна. Өндөр суудалтай, уранхай жийнс, пиластиктай юбка, банда, пүүз, арьсан цуваа хамтад нь гаргаад ирэхэд огт буруудах зүйлгүй. Гэхдээ л хүмүүс чамайг гэртээ өнжих гэж байгаа биш ажилдаа явж байгааг гадарлахуйц байх хэрэгтэй шүү.
8. Цаагуураа л ажил хэрэгч бүсгүй гэдгээ бусдад харуул бас мэдрүүл.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(372)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: KAILAS.   2016-05-18
Цагаан , хар футболк хамгийн шилдэг нь. Ер нь цулгуй байх их цэвэрхэн харагддаг. Зохицуулаад өмсвөл зурагтай ч гоё л доо хэхэ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com