ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дэндүү нойтон байна: Хэт их хөлрөлтийн 4 шалтгаан

Эрүүл мэнд  | 2016 / 05 / 19

Зуны бүгчим халуун дөхөж байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд урин дулааны улиралтай золгох сайхан ч зарим нэг хэт хөлрөмтгий хүмүүсийн хувьд тийм ч таатай байдаггүй. Энд зүгээр ч нэг жаахан чийг даагаад, хатах тухай яриагүй шүү. Цамцны суга, өмдний цавь хэсэг нэвтэртэл норон хөлрөх тухай ярьж байгаа юм. Хэрвээ чамд ийм зовиур илэрдэг бол үргэлжлүүлээд заавал уншаарай.

Дэндүү нойтон байна: Хэт их хөлрөлтийн 4 шалтгаан

Хөлс гэж юу вэ?
Хөлс нь хөлсний булчирхайнуудын ялгаруулдаг физиологийн шингэн бөгөөд 99 хувьд нь ус, 1 хувьд нь хлорид, фосфат, сульфатуудын давс, шээсний хүчил, хүхрийн хүчил агуулагддаг. Арьсны гадаргуу дээр ялгарч гарах явцад хөлсөнд тосны булчирхайнуудын шүүрэл холилддог ба тамирчдын хөлсөнд сүүн хүчил, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн хөлсөнд эм тарианы үлдэгдэл холилддог байна.Ерөнхийдөө хүн болгон л хөлөрдөг. Халууны улиралд 75 кг жинтэй эрүүл хүн хоногт 1,5 л хөлс ялгаруулдаг. Гэхдээ хэт хөлрөмтгий хүмүүст энэ үзүүлэлт 6 л-т хүрэх нь ч бий.

Ингэж их хөлрөлт явагдах хэд хэдэн үндсэн шалтгааны талаар хуваалцъя.

1. “Удмынх” уу?
Хэт хөлрөлт нь ямар нэг өвчний шинж тэмдэг гэхээс илүүтэйгээр ихэвчлэн удамшлын онцлогтой холбоотой байдаг.Тэгэхээр юун түрүүнд өвөө, эмээ, аав, ээжийн тань аль нэг нь хулмас, хөлс, шивэртэй эсэхийг тодруулах хэрэгтэй гэсэн үг. Удамшлын шинжтэй хөлрөлтөөс бүрмөсөн салахад зөвхөн ариун цэвэр сахиад нэмэргүй, эмчийн оролцоо зайлшгүй шаардагддаг.

2. Илүүдэл жин
Хэт хөлрөлт нь илүүдэл жинтэй холбоотой байх нь элбэг. Хөлс ялгарах нь бидний биеийн температураа хэвийн хэмжээнд хадгалах үүрэгтэй тогтолцоо. Тиймээс “зузаан” бие өөрийгөө хөргөхийн тулд асар их хөлс ялгаруулах шаардлагатай болдог бөгөөд тэрхүү ялгарсан хөлс арьсны давхаргуудын завсар хуримтлагдсанаар амархан исэлддэг байна. Мяраалаг хүмүүсээс усанд орсных нь дараа ердөө 2-3 цаг болоход л эвгүй үнэртэй хөлс ялгарч эхэлдэг нь дээрхтэй холбоотой бөгөөд хэрвээ чи тэдний нэг бол хамгийн түрүүнд илүүдэл жинтэйгээ тэмцэх хэрэгтэй.

3. Сэтгэл хөдлөлийн шалтгаан
Сэтгэл хөдөлсөн үедээ, ичих үедээ, уурлах баярлах үед нь хөлс нь асгардаг хүмүүс байдаг. Энэ нь гол төлөв дааврын солилцоо алдагдсантай холбоотой. Ийм тохиолдолд сугандаа ботулотоксин /ботокс/ тариулж болох бөгөөд энэ нь арьсны гадаргуу руу хөлсийг илгээдэг булчингийн үйл ажиллагааг хязгаарладаг бөгөөд ойролцоогоор 8 сар суганы болон биеийн хөлсөө мартаж болно.

4. Эрүүл мэндийн шалтгаан
Бөөрний дээд булчирхай, бамбай булчирхай, бэлгийн булчирхайн үйл ажиллагаа доголдох, даавар /гормон/-ын өөрчлөлт зэрэг нь хэт хөлрөлтийн 3 дахь шалтгаан болдог. Хэрвээ чамд дээрх 3 шалтгаан байхгүй мөртлөө халуун үед маш их хэмжээгээр хөлөрдөг бол дотоод шүүрлийн болон булчирхайн эмчид үзүүлээрэй.

Эцэст нь хэлэхэд урьд нь зүгээр байсан мөртлөө гэнэт хөлрөмтгий болж эхэлвэл, ялангуяа энэ нь эвгүй үнэртэй бол яаралтай эмчид хандаж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Бамбайн хордлого, чихрийн шижин, хавдрын өвчнүүдийн анхны шинж тэмдэг нь хэт хөлрөлт байдгийг, хүүхэд шөнө их хөлөрдөг, хөлс нь үнэртэй гардаг бол төрөлхийн бөөрний өвчтэй байж болзошгүйг мэргэжлийн эмч нар анхааруулдаг шүү.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(985)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: juju.   2016-08-05
bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com