ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

8 төрлийн амттай, бялууны крем бэлтгэх жорууд

Хоол хүнс  | 2016 / 05 / 27

Тусдаа гарч, айлын эзэгтэй болсноор л би гэдэг хүн анх удаа өөрийн гэсэн шарах шүүгээ, миксертэй болсон юм даа. Анхлан суралцагч юм болохоороо эхэндээ тэднийхээ ид шидийг ашиглан дан кекс, капкейк хоёрыг “гараас гаргав”. Дараа нь бэлэн сүүн кремний бэлдэц (whipping cream) авч байгаад кексээ түүгээрээ чимэглэдэг боллоо. Харин одоо дан крем маань уйтгартай санагдах болсон тул аарц, бяслаг, кофе гээд төрөл бүрийн амт, орц нэмж бялуугаа улам сонирхолтой болгох боллоо. Ямар ч байсан нэг нэг алхам ахиад байгаа биз?

8 төрлийн амттай, бялууны крем бэлтгэх жорууд

Надтай адил залуу гэрийн эзэгтэй нар мөн л ижил замналыг туулж яваа байх.Та нартаа өөрийн туршиж үзсэн 8 төрлийн кремний жорыг танилцуулъя. Зөвхөн кремнийхээ амтыг л өөрчлөөд байхад бялууны бисквит нэг янзаараа байсан ч өөр өөр, төрөл бүрийн бялуу хийсэн юм шиг л санагдах болно. Баяр болгоноор цоо шинэ, хэцүү жор туршиж үзэхийн оронд кремний амтаа л өөрчлөөд байгаарай.

Жич: Эдгээр жоруудыг хийхдээ ууттай нунтаг, эсвэл савтай шингэн кремний бэлдэцийн алийг нь ч хэрэглэсэн болно. Гол нь нунтаг кремийг сүү юм уу усаар /зааврын дагуу/ зуурдаг бол шингэн кремийг шууд өөрөөр нь хутгаж зуурдгаараа ялгаатай байдаг.

Мөн ууттай, нунтаг кремүүд ихэвчлэн өөрөөсөө элсэн чихэртэй байдаг бол шингэн сүүн кремүүд хэрэглэгчийг өөрөө хүссэн орцоороо найруулахад зориулан чихэр нэмээгүй байх нь элбэг. Алийг нь сонгосноосоо хамааран хутгах явцад чихэр хийх эсэхээ шийдээрэй. Түүнчлэн кремийг хөргөгчинд хийж хөргөсөн саванд хутгавал илүү үр дүнтэй шүү.

1. Бяслагтай крем
Чизкейк шиг амттай кремтэй бялуу гэхээр ямар санагдаж байна? Бяслагтай крем нь жирийн, дан кремнээс илүү өтгөн, баялаг амттай болдгоороо онцлог.
1 аяга сүүн крем
250 гр крем бяслаг
Кремээ хөөсрүүлж хутгана. Өөр саванд мөн адил крем бяслагаа зөөлөртөл нь сайтар хутгана. Зөөлөрч хөвсийсөн бяслагаа крем дээрээ нэмж үргэлжлүүлэн хутгана.
2. Синнамон /шанц/-той крем
1 аяга сүүн крем
½ цайны халбага шанц
¼ цайны халбага ванилийн охь
Кремээ хутгах явцдаа үлдсэн орцуудыг нэмж үргэлжлүүлэн хутгана.
3. Кофетой крем
1 аяга сүүн крем
1/4 аяга нэлээд өтгөн чанасан кофе
Кофегоо чанасныхаа дараа хөргөгчинд хийж сайтар хөргөнө. Кремээ хутгах явцдаа кофегоо нэмж үргэлжлүүлэн хөвсийлгөнө.
4. Шоколадтай крем
1 аяга сүүн крем
250 гр шоколад
Үүнд нунтаг биш зөвхөн шингэн, хайрцагтай сүүн кремний бэлдэцийг ашиглана. Сүүн крем, жижиглэсэн шоколад хоёроо дунд зэргийн гал дээр халаана. Шоколад бүрэн хайлмагц хөргөгчинд 12-оос дээш цаг сайтар хөргөөд, дараа нь миксердэнэ.
5. Халватай крем
Халва идэх дуртай хүмүүст энэ крем гарцаагүй таалагдана. Жирийн кремтэй адил хөвсгөр, хөнгөн биш харин илүү тослог, өтгөн, наранцэцгийн үрийн самарлаг амттай крем болох болно.
1 аяга сүүн крем
¼ халва
Өрөөний температурт байлгаж зөөлрүүлсэн халвагаа халбага, хутга эсвэл процессор ашиглан бутлана. Кремээ хутгах явцдаа халвагаа нэмээд үргэлжлүүлэн хутгана.
6. Зөгийн балны амттай крем
1 аяга сүүн крем
5 хоолны халбага зөгийн бал
Кремээ хутгах явцдаа өрөөний температурт байлгаж зөөллөсөн зөгийн балаа нэмж үргэлжлүүлэн хутгана. Энэ кремээ тэр дор нь хэрэглээрэй.
7. Гүзээлзгэнэтэй крем
1 аяга сүүн крем
10 ширхэг том гүзээлзгэнэ
Гүзээлзгэнээ процессор /хүнс бутлагч/ эсвэл блендерт хийж нухаш болгоно. Кремээ миксердээд явцын дунд гүзээлзгэний нухшаа нэмнэ.
8. Аарцтай крем
Энэ кремээр бялуугаа чимэглээд дээр нь дэлгүүрт бэлэн худалдаалагддаг ууттай кокосны үйрмэг цацвал илүү амттай болно.
250 гр тослог, өтгөн аарц
50 мл сүүн крем
Эхлээд сүүн кремээ өтгөрүүлэн хутгаж байгаад дээрээс нь аарцаа нэмж хутгана.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(995)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2016-06-07
Солонгос хоолонд ямар амтлагч ордог вэ? http://huurhun.net/?p=2230 Та хоолоо өөрөө хийх дуртай бол хүссэн хоолнуудынхаа амтлагчыг яг одоо мэдэж аваарай.

Зочин: номин.   2016-05-30
гоё байна

Сүүлийн сэтгэгдэл

  • Ratatouille хийж сурцгаая.
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345101 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    tanai site haagdah gj bgmu.yagaad medeelele shinechlehgui bgm bol.ug n goy site.huuchin mdeleluud l bh yumdaa....
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Ene chine teneg amisgaanuud ve. gaduur garaad eriin sainaaraa huuhnuudiig oldog yum. ingej bichij suugaa garuud sulraltai gaj nuhduud baigaa bitgii utasdaarai busguichuudee
  • Хэдэн жилээр ч хамаагүй сексийн харилцаагаа халуухан хэвээр нь хадгалах 4 дүрэм
    hi saihan cexiin hamtragtai boloh busgui bna uu 26 deesh nasnii busguichuud zalga gants bie zal uu 88953800
  • Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо
    bi 30 garsan gants bie zaluu medeej zunduu l saihan busguichuudtei taniltsdag bolzdog, tegehdee shangri-la, central tower geh met hotiin ali gaigui restaurant-d bolzoj medeej bi buh tootsoog hiideg, bi eniig baih estoi zuil gej boddog.
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд
    hi busgui o mend saihan hamtragch boloh busgui baival zalga gants bie zal uu# 88953800
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд
    hi busgui o mend saihan hamtragch boloh busgui baival zalga gants bie zal uu# 88953800
  • Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо
    neg zaluutai taniltsanii daraa utsaar yarial mge bicheel sar bolsnii daraa uulzahaar bolloo.ajilaas irj avaad sansart neg gazar mashinaa tavichaad oroh gazar haigaal yavj baisnaa tsetgen buuz orii gelee.sonin sanagdaal yavtsan gehdee tegii tegii gelee.tend orood hool songoh gesen boldoggui arai gej tanianii mahtai hool songoson chin nil tvlenhii luuvantai hool bgaad idej chadsangui.tegsnee garch ireed oor gazar oroh uu gechihjee.daraa bolii geel shuud zugatsan kkk.martaar beleg ogson bsan. neg l ortei yum shig sanagdaad tsergiin bayaraar nom asaaguur avaad ajliihaa gadaa duudaj ogood l dahij utasaa avaagui.emegtei hvntei bolzoj baij oroh gazraa ch songoj chadahgui arai dendvv. ter hoolnii gazar n yu yarij suuh bilee.nadad gargah zardliin bi tootsoj vzsen.aytaihan gazar neg tavag hool 15.0 pivo 2 shil saindaa l 10.0 niit 25.0 kkk.tegeed ch bi tuhain ved ter hvneer daalgah ch vgui bsan
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    29 nastai ger bultei zaluu bn sex hamtragch boloh busguitei taniltsii ger bultei bj bolno nuuts bol nuuts hadgalj chadna nas hamaagui Maya Maya fb chaat bicheerei haltar tsarait migil angel zurag bga
  • Заг хүйтэн өвчин
    Sain baina u sheehed ue ue owdood bh um oor zowiur alga nz zaluugih zugeer bn gehin ene zag huiten mon boluu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com