ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүрийг зөв, сайн цэвэрлэх 3 төрлийн аргачлал

Гоо сайхан  | 2018 / 04 / 26

Гоо сайхны салонд хэвтэж байхдаа зөвхөн нүүрийг чинь цэвэрлэх үе шатанд хэчнээн олон минут зарцуулагддагийг анзаарч байсан уу? Цэвэрлэгээ нь тэжээл, чийгшүүлэлтээс түрүүнд орох, бүхий л арчилгааны гол үндэс суурь учраас л тэр. Хэчнээн сайн тос, чийгшүүлэгч, серум хэрэглэдэг байлаа гээд нүүрээ сайн цэвэрлээгүй тохиолдолд тэдгээр бүтээгдэхүүний ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй. Бас өдөр тутамдаа сайтар цэвэрлээгүй нүүрийн нүхнүүд амархан бөглөрч, батгашихдаа түргэн байдаг.

Нүүрийг зөв, сайн цэвэрлэх 3 төрлийн аргачлал

Өдөржингөө гадны бохирдолд өртсөн, будагтай нүүрээ дан ганц хөөсөн цэвэрлэгчиндээ найдаад, 5 минут ч хүрэхгүй хугацаанд “угаасан болчихоод” гардаг юм биш биз? Тийм бол, өнөөдрөөс эхлэн дараах аргачлалуудаас сонгож нүүрээ цэвэрлэхэд тодорхой цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулахыг зөвлөж байна. Үр дүнд нь чи харамсахгүй.

Арьсны тос, бохирдол, будаг, үхэжсэн эсүүдийг цэвэрлэж, хүчил шүлтийн тэнцвэрийг нь хадгалдаг, цэвэрлэгээний 3 төрлийн аргачлал:

1. Давхар угаах арга /Double cleansing/
Энэ арга нь үндсэндээ нүүрээ хоёр удаа угаахыг хэлдэг. Гэхдээ угаахдаа хоёр өөр төрлийн цэвэрлэгчийг холих эсвэл нэг ижил төрлийн цэвэрлэгчээр давтаж угаахын алийг нь ч хийж болно. Зарим хүн хөөсөн эсвэл гелэн цэвэрлэгчээрээ л хоёр удаа давтаж угаахыг илүүд үздэг боловч нүүрний будаг, кремийг бүрэн арилгахад тослог бүтэцтэй цэвэрлэгч хамгийн үр дүнтэй байдаг тул эхнийхийг нь тосон, сүүн цэвэрлэгчийн аль нэгээр сонгохыг зөвлөж байна. Харин араас нь өөртөө тохирдог хөөсөн эсвэл гелэн цэвэрлэгчээр угааж өгөөрэй.
Тослог, холимог арьстай бүсгүйчүүдэд: Тосон цэвэрлэгч + Гелэн цэвэрлэгч
Хуурай, хэвийн арьстай бүсгүйчүүдэд: Сүүн шингэн + Гелэн цэвэрлэгч

2. Тосоор цэвэрлэх арга /Oil cleansing/
Нүүрээ ингэж цэвэрлэх дуртай бүсгүйчүүд энэ арга арьсыг нь хэчнээн гөлгөр, толигор, гэрэлтсэн болгосон тухай магтаж гардаг. Хөөсөн, савантай цэвэрлэгчүүд бидний нүүрний байгалийн тэнцвэрийг алдагдуулж, хэт хуурайшуулах сул талтай. Мөн тос усанд биш, тосондоо л уусдаг химийн энгийн дүрмийг бодсон ч, нүүрний бохирдлыг өөр нэг төрлийн тосоор цэвэрлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд тэжээллэг арга хэмээн гоо сайханчид үздэг. Тиймээс байгалийн гаралтай тосоор цэвэрлэх арга зарим эмэгтэйд ямар ч бүтээгдэхүүнээс илүү таардаг ажээ.
Энэ аргыг ашиглахын тулд хамгийн гол нь өөртөө тохирсон, байгалийн гаралтай тосыг олох хэрэгтэй. Мөн батгатай, үрэвсэлтэй арьсанд энэ арга тохиромжгүй гэдгийг санаарай.
1) Байгалийн гаралтай ямар нэг төрлийн тос (чацарганы, хушганы, наранцэцгийн, кастровый г.м) –ноос гарынхаа алган дээр 8-10 дусал (3/4 цайны халбага)-ыг аваад хоёр алгаа хооронд нь үрж тосоо бүлээсгэнэ.
2) Тосоо арьсандаа 2 минутын турш иллэг хийх маягаар түрхэж, нүүрний будаг, бохирдол, илүүдэл тослогийг арилгана.
3) Гар нүүрийн зөөлөн алчуурыг час халуун цэвэр усанд дүрж, сайн мушгина. Алчуураа халуун бүлээн чигээр нь нүүрэн дээрээ тавьж, дарах маягаар тосыг арчиж авна. Арьсан дээрх тос бүрэн арилсан мэдрэмж төртөл алчуураа ахин норгож, мушгин арчаарай.
Жич: Кокосны болон оливийн тосыг алгасаарай. Зарим хүнд энэ хоёр төрлийн тос маш сайн тохирдог боловч нүх бөглөдөг чанараараа заримд нь батгашилт үүсгэх хандлагатай байдаг.

3. 4-2-4 цэвэрлэх арга
Солонгосын одуудын нүүрээ цэвэрлэдэг арга хэмээн алдаршсан 4-2-4. Гурван шатлалтай цэвэрлэгээний энэхүү арга нь өдөр бүр чамайг 10 минутыг угаалгын өрөөнд өнгөрүүлэхийг шаардах болно.
4 минутын турш: Эхлээд тосон цэвэрлэгч /cleansing oil/ эсвэл кремэн цэвэрлэгч /cleansing cream/ -ийн аль нэгийг ашиглан 4 минутын турш нүүрэндээ иллэг хийнэ. Энэ үед нүүрний будаг арьснаас салан суларч, илүүдэл тослог болон бохирдлууд арьсны гадаргуун дээр ил гарч ирнэ. Cleansing oil, cleansing cream –ийг Европын биш Солонгосын гоо сайхны брэнд дэлгүүрүүдээс олж болно.
2 минутын турш: Тосоор иллэг хийснийхээ дараа зөөлөн хөөсөн цэвэрлэгчээр хоёр минутын турш иллэг хийнэ. Энэ үед арьсны гадаргуун дээр ил гарсан бохирдол болон суларсан нүүрний будагнууд угаагдаж, арьс гүн цэвэрлэгдэнэ.
4 минутын турш: Харин хамгийн сүүлд нь халуун, хүйтэн усыг ээлжлэн 4 минутын турш нүүрээ сайтар зайлна. Энэ нь нүүрний цусны эргэлтийг сайжруулж, хөөсөөр цэвэрлэгдсэн бохирдлыг унагаах болно.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(973)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Herlen.   2018-04-26
yoo oolingoo odoo naad aris archilgaa ntree boliod uur medeelel oruulalda

Зочин: Arabell.   2016-05-28
Энэ 4-2-4ийн аргыг арьсанд тийм сайн биш гэдэг нь саяхан батлагдсан шүү дэмий байх

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com