ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#Сард1Хэвшил: Өдөрт 10,000 алхам алхах 30 хоногийн чэллэнж

Эрүүл мэнд  | 2016 / 05 / 30

Саяхан гэр рүүгээ харьж явтал ээж маань утасдаж, бие нь өвдсөн болохоор эмчид үзүүлж эм авч ууж байгаа талаараа надад ярив. Ээж маань миний санааг зовоох гэж хэлээгүй нь ойлгомжтой ч аль хэдийнэ сэтгэл минь зовниод эхэлчихэв. Би юу хэлэхээ мэдэхгүй дэмий л сайн унтаж, хоол ундаа сайн идэж, дархлаагаа сайн байлгаа ээж гэдгээс өөрийг цухуйлгаж чадсангүй. Тэр үед би нэг л зүйлийг ойлгосон:

#Сард1Хэвшил: Өдөрт 10,000 алхам алхах 30 хоногийн чэллэнж

“Хайртай хүмүүсийнхээ аз жаргалын төлөө өөрийнхөө
эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй юм байна.”

Дэргэдэх хэн нэгэн нь өвдөхөд бид өөрийн эрхгүй сэтгэл зовниж, дор бүрнээ би юу хийж чадах вэ? хэмээн хайж эхэлдэг шүү дээ. Гэтэл тэднийгээ ингэж шаналахыг нь өвдсөн үедээ ч бид хүсэхгүй. Тиймээс л сарын цалингаа бүгдийг нь бүтэн биеийн шинжилгээнд зориулах нь, ганцаараа эрт босож дасгал хөдөлгөөн хийх нь, хамтын хадгаламжиндаа хийж болох байсан мөнгөөрөө шүдээ эмчлүүлэх зэрэг нь зөвхөн өөрийнхөө төлөө хийж байгаа аминч үйлдэл биш юм. Харин ч ирээдүйд чамд хайртай хүмүүсийг тэсэхүйеэ бэрх шаналанд унагахгүйн тулд өөрөө өөртөө ингэж л санаа тавих хэрэгтэй ажээ.

Гэхдээ бид эрүүл байхын тулд нэг өдөр эмчид очиж үзүүлээд болчихгүй, харин өдөр бүр эрүүл мэндийнхээ төлөө 1 алхам хийж, эрүүл хэв маягаар амьдрах нь биднийг урт наслуулж, удаан жаргаах болно. Зөв амьдралын хэв маягтай хүн хэчнээн сайхан энергитэй, зөөлөн дулаан, хамгийн гол нь эрүүл саруул байдаг билээ дээ. Үүн рүү л бид тэмүүлэх учиртай.

Магадгүй чиний биед яг одоо санаа зовоод байхаар зовиур үгүй байж болно л доо. Гэхдээ чи өөрийгөө цоо эрүүл гэж хэлж чадах уу? Хэрвээ үгүй бол 6 сарын 1-ээс эхлэн Гоолингоогийнхоо зарлах “Өдөрт 10000 алхам алхах 30 хоногийн чэллэнж”-д нэгдээрэй.

Энэ чэллэнжид хэн хэн хамрагдах хэрэгтэй вэ:

- Завгүй бүсгүйчүүд
Зааланд очиж бэлтгэл хийхийг хүсдэг ч амждаггүй цаг зав багатай бүсгүйчүүд эрүүл мэнд, ажлын бүтээмж, бодох, бясалгах цагийг өөртөө гаргахын тулд өдөрт 10,000 алхам алхаарай. Алхахыг чи хэзээ ч хийж болно. Өглөө эртхэн гараад ажил руугаа явган алхах, лифтэнд суулгүй шатаар алхах, дэлгүүр хэсэнгээ алхах гээд л өдөр тутмын амьдралд чинь тун ойр байх учраас чамаас тусгайлан цаг гаргахыг шаардахгүй.

- Ажил гэр гэсэн маршрутаа халахыг хүсэж байгаа бүсгүйчүүд
Ажил гэр, ажил гэр гэсэн маршруттай болчихсон, түүнээсээ гарахыг хичээж буй хүмүүст энэ чэллэнж тун тохиромжтой. Учир нь Гоолингоогийн зүгээс чэллэнжийн дундуур бөөндөө уулзалдаж ууланд алхах сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиох төлөвлөгөөтэй байгаа шүү.

- Шинэ хобби хайгсад
Өдөрт 10,000 алхам алхаж эхэлснээр ууланд алхахыг хобби болгосон “hiking” клубт нэгдэж, цоо шинэ хамт олон дунд орон, амьдралын хэв маягаа орвонгоор нь өөрчилж ч болно. Аливааг туршиж үзэж байж л дуртай байх эсэхээ шийднэ, тийм үү?

- Байгаль дэлхийгээ хайрладаг бүсгүйчүүд
Машины утаа агаарыг ямар ихээр бохирдуулж, бусад тоног төхөөрөмжүүд биднийг байгаль эхээс маань улам л холдуулаад байгаад санаа чинь зовнидог бол яг одоо өөрөөсөө эхлэх цаг нь. Сав л хийвэл машин хөлөглөх гэдгээ больж өдөрт 10,000 алхам алхдаг болох нь байгальд ээлтэй амьдралын хэв маягийн нэг хэсэг нь юм.

- Амьдралын зөв хэв маягтай болохыг хүсэж байгаа бүсгүйчүүд
Дээр хэлсэнчлэн хүн эрүүл байх эсэх нь өдөр тутмын амьдралын хэв маягтай шууд холбоотой. Нойр, хоол, хөдөлгөөн гурав нийлээд бидний эрүүл мэндийг тодорхойлж байдаг шүү дээ. Хөдөлгөөн сайжирснаар шөнөдөө сайн амарч, хоол ч сайн шингэдэг болно. Гайхалтай биш гэж үү?

- Зардлаа хэмнэхийг хүсэж байгаа бүсгүйчүүд
Магадгүй ажил гэр хоёрын хооронд алхаснаар өнөөдөртөө тийм ч их мөнгө хэмнэж гавихгүй байж болно л доо. 1000₮, 2000₮ -ний л асуудал байх. Гэхдээ өглөө бүр гарахдаа унааных байж болох байсан тэр мөнгийг гахай руугаа хийчихээд яваад байхад 30 хоногийн дараа чамд хамгийн багадаа 30,000₮ бэлхэн гараад ирнэ. Үүгээрээ утасныхаа төлбөрийг төлчихье л дөө. Аливаа том зүйл үргэлж жижгээс эхлэлтэй байдаг шүү дээ.

Яагаад 1000 биш 18,000 биш заавал 10,000 алхам юм бэ:

Энэ тоо зүгээр нэг гараад ирчихээгүй бөгөөд олон тооны судалгаа шинжилгээн дээр суурилсан “шидэт” тоо юм. Өдөрт маш бага хөдөлгөөн хийдэг хүн 1000 алхам алхчихдаг. Харин 10,000 гэдэг тоо бол гагцхүү идэвхтэй амьдарлын хэв маягтай хүмүүсийнх аж. 2011 онд Английн нэгэн компани 752 ажилтныхаа дунд энэхүү чэллэнжийг зарласан байна. Өмнө нь тус компаний ажилчдын 18% нь л өдөрт 10,000 алхмаас дээш алхдаг, идэвхтэй амьдралын хэв маягтай байж. Мөн тэдгээр нь бусдаасаа илүү хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байгааг анзаарсан учраас энэхүү чэллэнжийг бүх нийтийн дунд хэрэгжүүлэхээр болсон ажээ. Чэллэнжийн төгсгөлд ажилчдын 58% нь амжилттай дуусгаж, өдөр бүр 10,000 алхам алхдаг хэв маягтай болж чадсан ба тэдгээрийн ажлын бүтээмж 41%-аар өсч, өмнөхөөсөө илүү бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай ажиллах болжээ. Мөн цусны даралт өндөртэй хүмүүс 8%-иар буурсан гэсэн судалгаа ч гарч. Энэ нь тэдгээр хүмүүсийн зүрх эрүүлжиж буйн шинж юм. Алхах нь зүрх уушги хоорондын цусны эргэлтийг сайжруулж өгдөг ба алхаснаар, гүйхээс 2 дахин илүүтэйгээр биедээ хүчилтөрөгчийг авч чаддаг юм.

Тэгэхээр өдөрт 10,000 алхам алхах зорилт тавьж түүндээ хүрдэг болсноор чи өөрөөсөө ямар ч мөнгөн зардал гаргалгүй харин ч өөртэйгөө ярилцах, аливааг бодож тунгаах цаг гаргангаа эрүүл хэв маягтай болох боломжийг өөртөө олгох болно. Магадгүй чи энэ хооронд цоо шинэ хоббитой ч болж болох юм шүү дээ. За ингээд “Өдөрт 10,000 алхам 30 хоногийн чэллэнж” – ээ эхлүүлж байна. ЭНЭ группт нэгдэж, чэллэнжийг хэрэгжүүлж байгаа хүмүүсээс урам зориг авч, өгөлцөөрэй. Харин удирдамж нь энэ байна.

1. #Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт10000Алхам
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(553)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ffff.   2016-06-01
odort 8-9 km alh gsen ug bnshdee :D

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com