ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Өөрийнхөөрөө” байх мэдрэмж үнэндээ яг ямар байдаг вэ?

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 30

Өнөөдөр та нартайгаа нэг сонирхолтой сэдвийн талаар ярилцах гэсэн юм. Энэ бол “өөрийнхөөрөө байх” тухай. Хүн болгоны харилцаандаа, харилцан яриандаа, маргаандаа бас эвлэрэлдээ ч ашигладаг энэ ойлголт чинийхээр яг юу гэсэн утгатай вэ?

 “Өөрийнхөөрөө” байх мэдрэмж үнэндээ яг ямар байдаг вэ?

Зарим хүмүүс “Би өөрийнхөөрөө байна” гээд хэн нэгнийг бүдүүлгээр доромжилж, өөртөө ч бусдад ч таагүй үйлдлийг хийдэг. Зарим хүний хувьд “өөрийнхөөрөө байх” нь ямар нэг хорт, буруу зуршлаа үргэлжлүүлсээр байхын “хүлээн зөвшөөрөгдөж болохуйц шалтгаан” нь болж өгдөг. Ерөнхийдөө “өөрийнхөөрөө байх”-ыг ямар нэг хуурамч дүр эсгэлгүй, жинхэнэ мөн чанараараа байхыг хэлнэ гэж орчуулъя л даа. Гэтэл хүний мөн чанар тийм бүдүүлэг, өчүүхэн юм гэж үү? Энэ асуултанд би “өөрийнхөөрөө” хариулах гээд оролдоод үзье. Зүгээр л саналаа солилцож байгаа хэрэг юм шүү.

Хүний байгалийн төлөв байдал
Аливаа юм бүхэнд байгалиас өгөгдсөн өөрийн гэсэн “заяагдмал” төлөв байдал бий. Яг тэр төлөв байдалдаа байхдаа л тэр юм хамгийн тав тухтай, эвтэйхэн, өвдөлтгүй, эрх чөлөөтэй байдаг.

Жишээ нь, бидний сээр нурууны ясны байгалийн төлөв байдал нь цэх, тэгшхэн, шулуухан, ямар нэг муруйгүй байхаар заяагдсан. Харин бид компьютер дээр удаан суух, гар утсаа хэт их оролдох, хэт хүнд юм өргөх зэрэг муу зуршлаасаа болоод нурууныхаа байгалийн төлвийг нь алдагдуулснаар үе мөчний ямар нэг өвчтэй, муруй, бөгтөр хэлбэртэй болгодог. Үүнээс болоод үргэлж чилж, янгинаж, өвдөх нь бидэнд мэдээж таалагддаггүй. “Байгалийн бус”, байх ёстойгоос нь гажаачихсан учраас таалагдахгүй байх нь аргагүй. Байгалийн төлвөөсөө гажсан юм бүхэн л яг диск нь мултарсан нурууны ястай адил зовиур, шаналгаа, стресс, хязгаарлагдмал, тухгүй байдлыг төрүүлдэг. Тэр нуруу “өөрийнхөөрөө”, мөн чанараараа байж чадахгүй байна шүү дээ.

Тэгвэл хүний сэтгэл санааны байгалиас заяагдсан төлөв байдал нь юу вэ? Уур бухимдал, атаархал, хорсол, өөртөө итгэлгүй байдал, айдас, амиа хичээх үзэл мөн үү? Зарим хүн ийм төлөв байдал гаргахаа “өөрийнхөөрөө байна” гэж хаацайлан тайлбарладаг боловч үнэндээ тэд “өөрөөсөө хаа хол төөрчихсөн” байгааг илтгэнэ. Хүний сэтгэл санааны байгалиас заяагдсан төлөв байдал нь хэзээд “баяр баясал” байдаг билээ.

Байгалиас заяасан гэдэг бол “төрмөл” буюу амьдралын ямар нэг үйл явцуудтай холилдоогүй цэврээрээ байх үеийнх нь төлвийг хэлнэ гэсэн үг. Тэгэхээр бид өөрсдийнхөө байгалиас заяагдсан төлвийг нялх хүүхдээс л хамгийн тодоор харж болох нь. Цас шиг цагаан, цаас шиг цэвэрхэн хүүхдүүд наанаа өлссөн ч, уйлсан ч сэтгэл санаа нь цаагуураа тогтмол “дээд” түвшинд гэрэлтэж байдаг нь бидэнд 5 мэдрэхүйгээр биш юм аа гэхэд 6 дахь мэдрэхүйгээр тодоос тод мэдрэгддэг.

“Баяр баясал” – Дотроо “нөхцөлгүй хайр”, “нөхцөлгүй аз жаргал”, “амар амгалан” зэргийг багтаасан энэ мэдрэмжээс бусад бүх мэдрэмж нь хүний хувьд байгалийн бус, төрөлхийн биш.

Байгалийн гэдэг бол өөрийн мөн чанарын гэсэн үг. Товчхондоо, баяр баясалтай байхдаа л хүн яг өөрийнхөөрөө байдаг, тэгж мэдэрдэг билээ.

Эсэргүүцэх асуулт тавихаасаа өмнө үүнийг бодоод нэг үзээрэй. Уулын уруу буухад биш өөдөө өгсөхөд илүү хэцүү байдаг. Учир нь газрын татах хүч биднийг байнга доош нь татаж байдаг бөгөөд өгсөх үйлдэл маань тэр байгалийн хүчтэй зөрчилдөж байгаа учраас л дээшээ авирахад, доошоо уруудахаасаа хамаагүй хэцүү, зовлонтой, төвөгтэй, стресстэй, нэг л юм эсэргүүцсэн мэдрэмжтэй байдаг байж таараа. Жам ёстой зөрчилдөж байгаа үйлдэл, үйл болгон жаахан ч болов хүчлэх, тэмцэлдэх, зовох мэдрэмжийг заавал төрүүлж байдаг.

Санаагаа илүү ойлгомжтой болгохын тулд нийтлэлийн хамгийн доор мэдрэмжийн хэлбэлзлийн графикийг харуулсан зургийг оруулсан юм. Зургийн хамгийн доод хэсэгт үхмэл байдал, өөрийгөө буруутгах, өөртөө харамсах зэрэг мэдрэмжүүдийг тавьсан байна. Тэдгээр мэдрэмжүүд л хүнд хамгийн таагүй, тухгүй, зовлонтой, зөрчилтэй байдлыг амсуулдаг. Уурлахаас ч, айхаас ч илүү муухай, хамгийн доод хэсгийн тэр мэдрэмжүүд л хүнд “амиа хорлох” сэдлийг төрүүлдэг билээ. Харин тэр мэдрэмжүүд хамгийн дээр байгаа баяр баясгалан, гэгээрэл зэргээс хэчнээн хол зайтай байгааг анзаарч байна уу?

Ахин хэлэхэд, бидний байгалиас заяагдсан төлөв байдал бол тэрхүү хамгийн дээд хэсэгт байгаа “баяр баясал” юм. Баяр баясалтай байх нь хүн бүрийн дээд мөн чанар. Тэр мөн чанартайгаа нийцтэй, нэгэн шугамд байх үедээ бид хэзээ ч тайван бус, тухгүй, эвгүй, баригдмал, давчуу, эсэргүүцэлтэй, заавал хүчлэх ёстой юм шиг мэдрэмжийг авахгүй. Харин хязгааргүй их эрх чөлөө, амар амгалан, талархал, урам зориг, тав тухыг мэдэрнэ. Яг л “гэртээ” байгаа юм шиг. Яг л өөрийнхөөрөө байгаа мэт.

Хүн нийгмийн янз бүрийн үйл явдлууд, орчин нөхцлөөсөө болоод “айдас”, “тэвчээргүй байдал” гээд аль ч төлөв байдалд өөрийгөө гацаачихсан байж болох юм. Сайхан дуу сонсож хэсэгтээ сэргэсэн ч, хөөрхөн хүүхэд харж хэдэн минут инээсэн ч, ихэвчлэн мэдэрдэг мэдрэмж нь өнөөх л хэвээрээ байвал тэндээ гацчихсанаас ялгаагүй. Гэхдээ хамгийн гоё нь, бид баяр баяслын төлвөөс хэчнээн доор, хол зайтай явж байгаа нь хамаагүй, дээшээ өгсөх, мацах ажлыг бид өөрсдөө хийх шаардлагагүй. Зүгээр л тэндээ гацаагаад байгаа сөрөг, “хүчлэл шаардсан” бодлуудыг авч хаяад, биеэ сул тавихад болно.

Байгалийн юм гэдэг байгалийнхаараа л байдаг. Чи доош нь татахаа л больчихвол, сэтгэл санааны төлөв байдал чинь өөрөө зугуухан, алгуурхан өгссөөр угаасаа байх ёстой байрандаа хүрээд оччихно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө өөдрөг, сайхан бодолтой болгох гэж зүтгэх шаардлагагүйгээр, зүгээр л биеэ сул тавьчихвал чи усны мандал дээр хөвөөд гарчих болно. Бассейнд орчихоод биеэ чангалснаасаа болоод доошоо живж байсан хүмүүс үүнийг сайн ойлгох болов уу.

Дүгнэлт: Өөрийнхөөрөө байна гэдэг нь байгалиас заяагдсан мөн чанараараа байна гэсэн үг юм бол - Хүн болгон баяр баясгалантай, амар амгалан, хайраар дүүрэн байхдаа л хамгийн “өөрийнхөөрөө” байдаг гэсэн үг.

Өөрийгөө олох буюу гэгээрэлд хүрэх нь
Энд мөн л бидний өдөр тутамдаа, хаа сайгүй сонсдог “өөрийгөө олох” тухай ойлголтын талаар нэмэх хэрэгтэй санагдлаа. Хэрвээ чи нийтлэлийн дээрх хэсэгтэй санал нийлж байвал магадгүй толгойд чинь ийм бодол орж ирж байгаа – “Тэгвэл өөрийгөө олно гэдэг нь тогтмол баяр баясгалантай болохыг хэлнэ гэсэн үг үү?”

Хариулт нь - Бараг л тийм. Бидний байгалиас заяагдсан төлөв байдал нь үнэхээр “баяр баясал” мөн. Үнэндээ “Баяр баясал” гэдэг хоёрхон үгэнд багтаахад дэндүү өргөн ойлголт л доо. Үүнд орчин нөхцлөөс хамааралгүй аз жаргал, нөхцөлгүй хайр, эрх чөлөө, хязгааргүй талархал, амьдралаас авах таашаал гээд олон зүйл багтаж байгаа. Хэрвээ ганцхан үгээр шахаж илэрхийл гэвэл үүнийг “Гэгээрэл” гэвэл зохино.

Хүмүүс “Би өөрийгөө олмоор байна”, “Би өөрийгөө алдчихсан юм шиг санагдаж байна” гэх мэтчилэн ярихдаа үүнийгээ түлхүүрээ олъё, түлхүүрээ алдчихлаа гэж байгаа юм шиг оновчтой дүрслэн тайлбарлаж чадахгүй ч, яг юу гэж хэлэх гээд байгаагаа дотроо мэдэрч байдаг. Өөрөөсөө төөрчихсөн юм шиг, өөрийгөө хаа нэгтээ гээсэн мэт мэдрэмж төрнө гэдэг бол ямар нэг байдлаар дотроо зөрчилдөөнтэй, яагаад ч юм нэг л “эв нийцэлгүй”, таарамж зохицол үгүй санагдаж байна гэсэн үг.

Хэрвээ хүнийг симфони найрал хөгжмөөр зүйрлэвэл өөрийгөө алдсан мэдрэмжтэй үед хөгжмийн зэмсгүүдийн ая нь хоорондоо эмх замбараагүй, хаа сайгүй эгшиглэж, аялгуу гэхээсээ илүү чихэнд чийртэй чимээ гаргаж байгаатай адилтгаж болох юм. Гэтэл бид “хөг аялгуу” нь төгс эгшиглэх сонсголонтой найрал хөгжмийг дотроосоо сонсохыг хүсэж байна.

Өөрийгөө олно гэдэг нэгэн үл үзэгдэх “би”-г олно гэсэн үг. Харин тэр “би” хаана байгаа хэрэг вэ? Анхнаасаа байсан тэр л газартаа буюу ухамсрын хамгийн дээд түвшин дэх баяр баясал, гэрэл гэгээгээр дүүрэн хэсэгт байгаа. Тэнд очсоны дараа хүн “Би өөрийгөө олчихлоо” гэж цаанаасаа итгэлтэйгээр хэлж чадна. Яагаад гэвэл үнэхээр л “өөртэйгөө нэгэн бүхэл болсон мэт”, “хайж байсан юмаа олсон мэт”, “бүх юм хоорондоо эв найрамдалтайгаар оршиж байгаа мэт” мэдрэмж төрдөг. Төсөөлөгдөж байна уу? Тэр төлөв байдалд очсон хүмүүс өөрийгөө олохоос гадна “гэгээрэл”-д хүрдэг гэж ойлгоход ч болох юм. Гэгээрлийг юу гэж ойлгох нь хүн хүний өнцөг боловч “өөрийнхөө болон амьдралын мөн чанарыг олох” хэмээн “орчуулъя” гэвэл энэ нь төгс гэгээрэл мөн.

Хүн гэдэг сэтгэлийн бөгөөд давхар нийгмийн амьтан учраас тэр бүр хамгийн дээд түвшнийхээ ухамсар луу очиж, тэндээ удаан оршиж чаддаггүй. Хэн нэг сайхан хүнтэй ярилцсаныхаа дараа тэнд хэсэгхэн хүрч очоод, дүүлэн нисэж байгаа юм шиг сэтгэлийн эрх чөлөөг мэдэрсэн ч тодорхой хугацааны дараа өдөр тутмын стресстээ ороогдсоор буцаад л доошоо уначихдаг. Тиймээс л үнэхээр гэгээрэлд хүрсэн, өөрийгөө олсон, мөн өөрийнхөөрөө байдаг хүмүүс тийм цөөн байдаг юм. Гэхдээ азаар, хүн болгонд байгалийнхаа мөн чанарт очих чадвар байгаа. Байгалийн юм гэдэг байгалийнх л байдаг. Бид л доош нь чангаахаа, биеэ чангалахаа больчихвол баяр баясгалан биднийг дээш нь татаж гаргахад хэзээд бэлэн байдаг. Харин бидний хийх ёстой зүйл бол өдөр бүр, цаг мөч тутамд, тасралтгүйгээр, ахин дахин “биеэ суллах” юм.

Дүгнэлт: Өөрийгөө олно гэдэг нь байгалиас заяагдсан мөн чанараа олох юм – Энэ нь үргэлжийн баяр баясгалантай, амар амгалан, хайраар дүүрэн байна гэсэн үг. Тэр цагт л хүнд жинхэнээсээ “өөртэйгөө хамт” байгаа мэт мэдрэмж төрж, ямар нэг зүйл эрж хайхаа больдог.

1.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(802)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Psychologist.   2016-06-11
Сайн байцгаана уу. Зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс psychologistdrs@gmail.com руу өөрт тулгарч буй асуудалаа тодорхой бөгөөд дэлгэрэнгүй бичиж явуулна уу. Боломжоороо та бүхний асуултанд хурдан хариулж, гарах гарцыг хайхад тань туслана. Баярлалаа.

Зочин: Zulaa.   2016-05-31
Баярлалаа. Чадварлаг бичих юмаа.

Зочин: Zulaa.   2016-05-31
Баярлалаа. Чадюарлаг бичих юмаа.

Зочин: zochin.   2016-05-31
Gaihaltai niitlel baina bayarlalaa Goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com