ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 05 / 31

“Хүүхдийн баяр” яг год нь таарч байгаа энэ долоо хоногийг хэрхэн илүү хөгжилтэй, хэрэгтэй, дурсамжтай өнгөрүүлэх вэ? Гоолингоо нь доорх 4 зүйлийг чамд санал болгож байна.

Гоолингоо зөвлөж байна
1. Илүү утга учиртай “Хүүхдийн баяр”
Хүүхдийн баярыг илүү утга учиртай тэмдэглэхэд туслах нэгэн сайхан мэдээг бид олж дууллаа. Өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш хуучин, шинэ аль нь ч бай тоглоом, ном, CD гэх мэт хүүхдийн сонирхлыг татах, бэлэглэж болох зүйлсийг Богд Хааны Ордон музейд аваачиж өгөөд үнэ төлбөргүйгээр музейг үзэж сонирхох боломжтой байгаа юм байна. Цугларсан зүйлсийг бүгдийг нь хүүхдийн төв, асрамжийн газруудад бэлэг болгон тараах болохоор өөрийнхөө ч өрөөлийн ч хүүхдийг баярлуулж илүү утга учиртайгаар баяраа тэмдэглэх боломжтой юм. Зохион байгуулагч музейн зорилго нь ч илүү олон хүүхдийг баярлуулахад оршиж байгаа учир өнөөдөр, маргааш хоёр өдөр найз нөхөд, гэр бүл, хамт олноороо музейд очиж хүүхдүүдээ хамтдаа баярлуулаарай. Далимд нь түүхээ ч мэдээд авчихна. Чиний өгсөн ганцхан ном нэгэн бяцхан хүүхдийн ертөнцийг үзэх үзлийг эрс өөрчлөх ч юм билүү. Оролцохыг хүссэн хүмүүс 94323440 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч эсвэл шууд яваад оччихсон ч болох юм байна. Богд Хааны Ордон музей 09-19 цагийн хооронд ажилладаг.
2. Эрүүл, эрч хүчтэй, зөв амьдралын хэв маягтай бүсгүйчүүд маргаашнаас алхаж эхэлнэ
Зун болж илүү хөдөлгөөнтэй, эрч хүчтэй амьдрахад юу ч саад болохооргүй боллоо. Гэхдээ би чамайг фитнес, усан бассейнд яв гэхгүй. Харин илүү энгийн хэрнээ дотоодод чинь тустайгаар нь алхахыг санал болгож байна. Өдөрт 10,000 алхам алхах 30 хоногийн чэллэнжийг Гоолингоо нь 6 сарын 1 –ээс зарлаж байгаа бөгөөд энэ чэллэнжид нэгдэхийг чамд санал болгож байна. Хамгийн бага хөдөлгөөн хийж идэвхгүй амьдардаг хүмүүс өдөрт дунджаар 1000 алхам алхдаг. Харин 10,000 болон түүнээс дээш тоо бол идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягтай хүмүүс болон тамирчидынх юм. Тэгэхээр өдөр бүр ийм хэмжээгээр алхах нь чиний хэмнэлийг “хөөрхөн” өөрчилж чадна. Бас алхах нь биеэ хэт хүчлэлгүйгээр калори шатааж, илүүдэл жингээ хасах боломжийг чамд олгох юм. Жин хасахад чиглэсэн өөр төрлийн алхааны төрөл ч гэж бий. Энэ талаар Гоолингоо нь бүтэн сарын турш нийтлэл бичиж, сонирхолтой уралдаан, арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөсөн байгаа. Тиймээс 2016 оны зуныг онлайн найзтайгаа хамт идэвхтэй, эрч хүчтэйгээр эхлүүлцгээе.
Энэ холбоосоор чамтай ижил зорилготой хүмүүстэй нэгдээрэй. https://www.facebook.com/groups/1001487556614657/
3. “Хүүхдийн баяр”-ыг хамтдаа тэмдэглэх бүтээлч өдөр
Тэгээд бүр гэр бүлээрээ, үнэ төлбөргүй шүү. Хүүхдийн баярыг урьд өмнөхөөсөө огт өөр, илүү сонирхолтойгоор тэмдэглэхийг хүсэж байгаа ээжүүд гэр бүлийнхнээ дагуулаад Хүннү моллын 2 давхарт байрлах Гамма галлерейд очоорой. Тэнд Хорлоо багшийн ЦЭГЭЭР НААДЪЯ бүтээлч сэтгэлгээний булан, зураач Батцэнгэлийн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО гоор аялах түүх соёлын булан, ODEL электрониксийн РОБОТ БҮТЭЭЕ инженер сэтгэлгээний булан, Урлаач Г. Ганзоригийн МОНГОЛ УРАН БИЧЛЭГ өв соёл танин мэдэхүйн булан, Д.Одгэрэл багшийн EBRU ART усан дээр зурах хөгжөөнт булан гэх мэт сонирхолтой булангууд ажиллаж байх юм байна. Бас эсгий урлаач Баасанжавын Эсгий ширмэл урлах, Экологич багшийн гэртээ эко орчин бүрдүүлэх, Карма багшийн ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ харилцааны хөгжлийн нээлттэй сургалт гэх мэт хэрэгтэй сургалтууд гэр бүл, эцэг эхчүүдийг хүлээж байгаа.
Энэ эвэнтээс газар дээрх сурвалжлага, зургуудыг нь үзээрэй: https://www.facebook.com/events/136431593435685/
4. “Нандин”- д сайн уу гэж хэлээрэй
Монгол дизайнеруудын маань урласан ихэнх бүтээлүүд загварлаг бас ахин давтагдашгүй. Тиймдээ ч тэдний хувцсуудыг ямар нэг арга хэмжээ, болон баярт үйл явдлын үеэр л өмсөж хэргийг нь гаргадаг шүү дээ. Харин ирэх Пүрэв гарагиас эхлэн бид албан ёсоор Монголд зохиогдож, бүтээгдсэн эмэгтэй өдөр тутмын хувцасны брэндтэй болох нь. Энэ нь өдөр тутамдаа өмсөхийг хүсдэг тэр хэв маягийг Монгол бүсгүйчүүд маань чанартай, загварлагаар урлаж бид өмсөх боломжтой болох нь ээ гэсэн үг юм. Харин Пүрэв гараг буюу 6 сарын 2-ны орой 18 цагаас Гүмүда дэлгүүр дээр албан ёсны нээлтээ хийх ажээ. Зарим зургуудаас нь харахад үнэхээр л өдөр тутамдаа өмсмөөр байгаа загварууд харагдаж байсан шүү. Тун удахгүй бид Zara, H&M гэхээсээ илүү “Нандин” гэж хошуурдаг болох байх аа. Чи ч гэсэн хүрч ирээд “Нандин” –д сайн уу гэж хэлээрэй.
Дэлгэрэнгүйг эндээс мэдэж аваарай: https://www.facebook.com/events/485406008336624/
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(918)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com