Фитнес, йог, балет, усан басейнаас арай өөр зүйл туршиж үзэхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд энэ нийтлэлийг зориуллаа. Энд фитнесээс тусгаарлан үүссэн төрөл болон огт өөр спорт тулааны төрлүүдийг оруулсан байгаа. Нэг зүйлээрээ нийтлэг байгаа нь тэд бүгд бидний биеийг чийрэг, эрүүл, хүчтэй, гуалиг болгоход чиглэсэн.

1. Пол бүжиг – 1 сарын турш 7 хоногт 3 удаа 2 цагаар хичээллэхэд 150,000₮
Бид энэ төрлийг тайчих үзүүлбэр гэсэн утгаар нь хүлээн авч байснаас биш фитнесийн нэг төрөл гэдгээр нь бодож байсан нь бараг л үгүй. Харин одоо өөр нүдээр харж, чанга, булчинлаг, гуалиг бие, уян налархай хөдөлгөөнөөс нь сурч болох нэг спортын төрөл гэж хүлээн авах цаг нь аль хэдийнэ болжээ. Монголд энэ төрлөөр дагнасан анхны клуб нээгдэж үйлчилгээгээ явуулж эхлээд байгаа бөгөөд уран гимнастикч, уран нугараач З.Хонгорзул багш гардан хичээллүүлж байна. Энэ төрөл нь хөлийн хуруунаас, хүзүү хүртэл биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, уян налархай болохоос гадна бүжгийн эвсэлтэй болдгоороо онцлогтой юм.
Хаяг: 13-р хорооллын дунд зам Pizza Hut-ын замын эсрэг талд The One хотхонд Mongolian Pole Dance & Fitness Association
Утас: 9999-9972
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/poledancemongolia/

2. Аеробокс – 14 хоногийн турш өдөр бүр эрчимтэй хичээллэхэд 160,000₮
Энэ бол аеробикийг боксын хөдөлгөөнүүдтэй холбосон нэг төрөл бөгөөд аеробикийн дасгалаар биеэ галбиржуулаад боксын сонгомол дасгалуудаар биеэ чийрэгжүүлэхээс гадна хамгаалахад суралцдаг. Нэг үгээр хэлбэл, аеробикийн дасгалуудаас тэгшхэн нуруу, нарийн бэлхүүс гэх мэт гуалиг биеийг олж аваад боксын дасгалуудаар тэдгээрийг биедээ сайтар суулгаж, чанга бие хаатай болго гэсэн үг. Энэ төрлөөр эрчимтэй хичээллэснээр эрүүл аргаар маш хурдан илүүдэл жин хасаж чаддагаараа давуу талтай. Victoria’s Secret –ийн сахиусан тэнгэрүүд ч боксыг сонгон хичээллэдгийн учир нь энэ. Харин чи тэдэн шиг эрүүл хэрнээ хүчтэй биетэй болохыг хүсвэл Индираг зориорой.
Хаяг: Нийслэлийн Авто тээврийн газрын хойд талд Шинэ дөл хотхоны С блок Индира төв
Утас: 9978-8159
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/indiracentermongolia/

3. Дугуйтай аеробик – 1 сарын хугацаанд 7 хоногт 3 удаа 1 цагийн хугацаатай хичээллэхэд 120,000₮
Спиннинг гэдгээр нь сайн мэдэх байх. Суурин дугуй унангаа аеробикийн дасгал хийж, илүүдэл жингээ хасах, булчингийнхаа массыг нэмж, чийрэг, уян хатан биетэй болохыг хүсэгч бүсгүйчүүдийн бас нэг сайхан сонголт юм. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн ихээр сонирхон хичээллэдэг. 45-60 минутын турш дугуйтай аеробикээр хичээллэснээр 500-1200 калори шатаах боломжтой байдаг. Хөлс ч урсаж өгнө шүү дээ.
Хэрвээ чи энэ төрлөөр хичээллэхийг хүсвэл Be One дугуйн студийг сонгоорой. Учир нь тэнд Гоолингоо картаа үзүүлээд үнийн дүнгээс 20% хямдруулах боломжтой байдаг юм шүү.
Хаяг: СУИС-ын баруун хойно Be One Cycling Studio
Утас: 89060111, 88086151
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Be1cycling/

4. Талбайн тенис – 1 сарын турш 7 хоногт 3 удаа 2 цагаар хичээллэхэд 50% хямдралтай үнэ 300,000₮
Хэрвээ чи огт өөр зүйл хүсэж байгаа бол талбайн тенисээр хичээллэж болох юм. Спортод дурлаж, хорхойсч, өөртэйгөө өрсөлдөж, зорилго тавин түүндээ хүрч, гүйж харайхыг хүсвэл Хавай спорт төвийг зориорой. Тэднийх талбайн тенисээс гадна агаарын тенис, ширээний тенисний секцүүд байгаа юм билээ.
Хаяг: 4-р цахилгаан станцаас урагш 500м Хавай спорт төв
Утас: 88177637, 88877828, 99399628
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Hawaii-SPORT-Center-868362996583295/

5. Торгон дээрх йог – 1 сарын хугацаанд 7 хоногт 3 удаа 1 цагаар хичээллэхэд 219,000₮
Гэхдээ чи маргаашийн дотор амжиж бүртгүүлвэл 159,000₮ -өөр 1 сар хичээллэж болох юм байна лээ. Энэ төрлийн йог нь нурууны булчинг амрааж, сунгаж өгдөг учраас суудлын ажил эрхэлдэг бүсгүйчүүдэд тохиромжтой. Цусны эргэлт, анхаарал төвлөрөлт сайжрах, гарын булчин чангарах, сунгалт сайжрах давуу талуудтай.
Хаяг: Home plaza 2-н урд, Оргил сүпер маркетийн чанх ард “Encanto sport complex”- ийн 3 давхарт Subudi Yoga Studio
Утас: 99081217
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/gaihaltai.biz

6. Кунфу – 1 сарын хугацаанд 7 хоногт 3 удаа хичээллэхэд 250,000₮
Өөртэйгөө ялан дийлж, биеэ ч оюун санаагаа ч хөгжүүлэх сонирхолтой бүсгүйчүүдэд энэхүү төрлийг санал болгож байна. Кунфу нь анхаарлаа төвлөрүүлж, тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлөө хянахад сургахаас гадна биеийнхээ бүх булчинг чангалж, сунгаж,зөв амьсгалж сурахад тусална. Хүүхдийн, насанд хүрэгчдийн ангиуд нь тусдаа хичээллэдэг юм билээ.
Хаяг: Peace Tower -ийн 12 давхарт 1205 тоот - Лилин кунфугийн сургууль
Утас: 88114226
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/LiliN-KungFu-School-520089498146368
goolingoo карт хаанаас яаж авдын бол. өргөө бас нэг гоолингоо гээд байдаг биш үү