ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл

Гоо сайхан  | 2016 / 06 / 03

Алхана гэдэг бидний бүгдийнх нь хийж чадах хамгийн амархан, авьяас эвсэл хоёрын алийг нь ч шаарддаггүй дасгал мөн. Биеийн тамирт “ясны” дургүй хүн ч үүнээс таашаал авч чадна. Фитнесс, йогийн алинаар нь ч хичээллэдэггүй “модон” биетэй хүн ч алхахыг бол яаж ийгээд чадна. Тэгэхээр хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй энэ “хямд” дасгалын ач тус нь харин хэр “үнэтэй” вэ? Үнэлж баршгүй их гэвэл зохино. Нэг хөлөө нөгөөгийнхөө урд тавиад, марш! Нэгээс эхлээд 10 хүртэлх наад захын ач холбогдлыг нь тайлбарлаад өгье.

Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл

Алхаж байгаа хүний биед ямар үйл явц өрнөдөг вэ? Зүгээр л нэг газраас нөгөө хүртэл жолоо барих, автобусанд суух биш алхахыг сонгосныхоо хүчинд хэн нэгэн өөртөө ямар их тус хүргэдэг вэ?

1. Алхаж байгаа хүний өөх шатна
Хүний бие гэдэг яг л хоёр “банк”-тай машин гэсэн үг. Эхний банкинд өөхлөг эдүүд байдаг бол, хоёр дахь банкинд нүүрс ус бий. Алхах, сэлэх, йог хийх гэх мэт бага эрчимт дасгалуудаар хичээллэх үед бидний бие энерги үйлдвэрлэлдээ өөхлөг эдийг ашигладаг. Эсрэгээрээ, суниах, гүйх, дээсдэх гэх мэт өндөр эрчимт дасгалыг (илүү их хүч зарцуулж, илүү их хөлс урсгадаг) хийх үед бидний бие энерги үйлдвэрлэлдээ нүүрс усыг ашигладаг юм.

Өөрөөр хэлбэл, хэрвээ чи жин хаяхаас илүү өөхөн давхаргаасаа салахыг хүсэж байгаа бол спортоор хичээллэхийн оронд өдөр бүр удаан хугацаагаар, хол зайнд, тогтмол хэмнэлээр алхах нь илүү үр дүнтэй. Ерөнхийдөө туранхай хэрнээ хэвлийдээ сул өөх ихтэй бүсгүйчүүд байдаг даа? Эсвэл Танита аппаратаар бусад үзүүлэлт нь давгүй ч, өөхний хэмжээ нь л хэвийнээс их гарчихсан? Яг зөв, тэдний хувьд алхах нь хүссэн үр дүнд нь илүү хурдан ойртуулах хялбархан арга юм. Алхах үед бие зарцуулагдах энергийн 80 хувийг өөхнөөсөө, үлдсэн 20-ыг нүүрс уснаасаа авдаг.

2. Алхаж байгаа хүний яс нь илүү бэхждэг
Дасгал хийдэг хүний булчингууд идэвхтэй ажиллах явцдаа эргэн тойрондох ясандаа даралт үзүүлж, шинэ эсүүдийн үйлдвэржилтийг нь өдөөж өгдөг юм. Ингэснээр яс илүү бат бэх, нягт, залуу хэвээрээ удаан байх боломжтой гэсэн үг. Хүний биеийн ясны жин 30 насанд дээд цэгтээ хүрдэг бөгөөд түүнээс хойш нимгэрч эхэлдэг. Харин биеийн ясны жин багасах тусам гэмтэл, бэртэлд өртөмтгий болж ясны сийрэгжилт болон үе мөчний өвчин ойртдог билээ. Азаар, өдөр бүр алхахыг зуршил болговол ирээдүйд үе мөчний өвчинд ороогдох магадлалаа 40 болон түүнээс дээш хувиар бууруулж болно.

3. Алхаж байгаа хүний хөл нь булчинлаг, үзэсгэлэнтэй болно
Шилбэ, гуяндаа чанга булчингүй бие хэчнээн гоолиг байгаад ч “нэг л юм дутуу” харагддаг. Харин тогтмол алхдаг бүсгүйчүүдийн хөл хэчнээн үзэсгэлэнтэй байдаг гээч? Зөвхөн хөл ч биш, алхах нь хэвлийн булчинг ч бага багаар хөгжүүлж байдаг тустай. Мөн алхах явцдаа цэх байдлыг баримталж чадвал нурууны болон аарцагны булчингууд ч давхар хөгжиж нуруу өвдөх зовиурыг багасгадаг.

4. Алхаж байгаа хүний бодисын солилцоо идэвхжинэ
Харин бодисын солилцоо сайн байна гэдэг бол бид идэж буй хоол хүнснээсээ авах ёстой шим тэжээлээ “тултал” нь авч, хэрэгтэй газруудад нь “тултал” нь зөөвөрлөж, гаднаас авсан хорт бодисуудаа “тултал” нь гадагшлуулж, хөнгөн шингэн байна гэсэн үг юм. Өдөрт нийтдээ 1 цаг алхахад л бодисын солилцоо сайтар эрчимждэг болохыг судлаачид тогтоогоод байна.

5. Алхдаг хүний хоолны шингэц сайн байдаг
Энэ нь мөн л бодисын солилцоо идэвхждэгтэй холбоотой. Алхсанаар хүний хоол боловсруулах систем идэвхжиж, хоолны шингэц сайжирдаг. Өөрөөр хэлбэл, хоол бидний бүдүүн нарийн гэдсийн замыг илүү түргэн хугацаанд туулах юм. Тиймээс өтгөн хаталт, цээж хорсолт болон бусад төрлийн хоол боловсруулалттай холбоотой бүх өвчнүүдийг мартаж болно гэсэн үг.

6. Алхдаг хүний бие чилдэггүй
Биеэ байнгын нэг байрлалд нь барьсаар байгаад бид нуруу, мөр, хүзүү зэрэг хэд хэдэн газартаа булчингийн зангирлыг бий болгосон байдаг. Үүний уршгаар чилж өвдөхөөс гадна яаж ч хичээгээд биеэ бүрэн суллан, алжаалаа тайлж чадахгүйд хүрдэг билээ. Харин алхах нь булчингуудыг халаахаас гадна, хөдөлгөөн бүрийн тоогоор зөөлөн гэгч нь сунгаж чилээ, зангирааг нь гаргаж байдаг аж. Алхах нь хүний хийж чадах хамгийн энгийн сунгалтын дасгал гэж ойлгож болно.

7. Алхдаг хүн илүү аз жаргалтай байдаг
Алхах нь нэг төрлийн бясалгал мэт. Алхаж буй хүний тархинаас аз жаргалын гормон эндорфин их хэмжээгээр ялгарч, уур бухимдал, цухалдал суларч, хүн байгалийнхаа жамаар тайвшран амардаг. Үүний зэрэгцээ зарим нэг өвдөлтүүд ч арилдаг байна. Өглөө оройдоо тогтмол алхдаг хүн амьдралын талаар илүү өөдрөг бодолтой, өөртөө итгэлтэй байдгийн учир нь энэ.

8. Алхдаг хүний зүрх эрүүл байдаг
Алхах нь аеробикийн дасгалын нэг төрөл учраас зүрхний хэмнэлийг идэвхжүүлж, биеэр гүйх цусны эргэлтийг сайжруулснаар зөвхөн зүрх биш бусад бүхий л эрхтэнд очих хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг юм. Даралт ихтэй хүн өдөрт 3-4 цаг алхахад даралтынхаа хэмжээг 10-аар бууруулж чадна.

9. Алхдаг хүн шөнийн нойроо сайн авдаг
Алхах нь мелатонин хэмээх нойрны гормоны үйлчлэлийг сайжруулдаг. Мөн тайвшруулагч гормон серотонины үйлдвэржилтийг ч нэмэгдүүлдэг. Алхах үед стресс арилж, бие сулран, бодол цэвэрлэгддэг тул унтах цаг болоход толгой өвтгөсөн асуудлууд орж ирэх нь багасаж, дэрэн дээр толгой тавив уу үгүй юу төд удалгүй унтдаг зуршилтай болно. Дундуур нь сэрвэгнэхгүй тэгсэн мөртлөө өглөө нь маш сайн амарсан мэдрэмж өөрийн эрхгүй төрнө гэж мэд.

10. Алхдаг хүн илүү дархлаа сайтай байдаг
Алхах нь бидний дархлааны нэг хэсэг болох Т-лимфоцит эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг. Харин Т эс нь цусанд нэвтэрсэн вирус, нянгуудыг устгах үүрэгтэй дайчин эс юм.

Дээрхийг уншаад чамд шуудхан л алхагч болох хүсэл төрж байгаа биз? Гэхдээ алхах хэмжээ нь 10000 алхам бөгөөд түүнээс их байх тусам дээрх давуу талуудыг илүү сайн авч чадна.

ЭНЭ группт нэгдэх хэрэгтэй шүү. ">
1. Хэрвээ чи эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч эсвэл хэчнээн завгүй ч хэмнэлээ өөрчлөхийг хүсэж байгаа бол Гоолингоогийн 6 сарын 1 ээс 6 сарын 30 хүртэл зарласан “Өдөрт 10000 алхам 30 хоногийн чэллэнж”-д нэгдэж хамтдаа эрүүлжихдээ бэлдээрэй. Үүний тулд ЭНЭ группт нэгдэх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(856)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2017-02-28
dulaarch bn odoo ajlaasaa alhnaa bi targalhra bas chig ebgui targaldg shuu hoyrdugr kursed bhdaa aimaar targalj bsn kkk

Зочин: оюуна.   2016-06-04
Алхах сайн шүү Жирэмсэн ээжүүдэд бүр ч сайн шү дээ

Зочин: zochin.   2016-06-04
Bi 6 sar tasraltgui udurt hamgiin bagadaa 1.30 minut zarimdaa 2 tsag alhaj baina. Mini jin ogthoch uurchlugdugui, bas huliin bulchin maani ulam gadashgaa ergeed, huliin sudas mani buduurch bainaa. Buruu zuv alhana gej baihuu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com