ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Стресс ээ, хоёулаа салъя!

Ажил & Мөнгө  | 2016 / 06 / 06

Уужуу тайван байхын оронд уурлаж бухимдах сонголтыг хийх бүрт чиний сэтгэл санаанаас гадна бие махбодь чинь “энд тэндгүй” хохирч байдаг. Биендээ хайртай биз дээ?

Стресс ээ, хоёулаа салъя!

#1 Ёооё, толгой!
Байнгын стресс, сэтгэл гутрал нь толгой өвдөх давтамжийг хэчнээн ч ойроор, бас олноор нь нэмэх чадалтай.

#2 Туг тугаараа унаж байна...
Америкийн судлаачид хоёр ихэр бүсгүйн үсийг харьцуулан судлахад стрессийн түвшин өндөртэй бүсгүйн үс нөгөөхөөсөө хамаагүй хурдан шингэрч байсныг тогтоожээ.

#3 Яана аа, би мартчихсан байна ш дээ
Архаг стресс чиний ой тогтоолтын системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг чинь гэмтээнэ. Маш чухал ажлуудаа ч мартчихсан явж байх нь энүүхэнд болно гээд төсөөл дөө...

#4 Ахиад л “айл буучихаж”
Сингапурын судлаачид чухал шалгалтуудын үеэр оюутнуудын, ялангуяа эрэгтэй оюутнуудын нүүр батгаших нь ихсэж байгааг тогтоожээ.

#5 Унтаж амрах юмсан!
2010 оны судалгаанаас үзэхэд ажлын стресс нь нойргүйдэх өвчний хамгийн том шалтгаан болдог байна. Чи арай сүүлийн үед унтаж чадахгүй байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол шуудхан эм тариа гэхийн оронд эхлээд сэтгэл санаагаа тайван байлгах гээд үзвэл яасан юм?

#6 Зүрхний шигдээс ээ?
Европ дахь хамгийн их стресстэй ажилладаг албан газруудаас 200,000 ажилтныг сонгон нэгэн судалгаанд хамруулжээ. Тэдэнд стресс багатай хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 23% -аар илүү байсан байна. Ямар аймаар хэрэг вэ?

#7 Багтраатай болж магадгүй шүү, хөөе
5000 насанд хүрэгчид дээр явуулсан судалгаагаар стресс нь багтраа өвчний эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Ахиад л өөр нэг өвчин “чирээд” ирлээ.

#8 Гоё юм идэх үү, хэдүүлээ?
Стресстэй үед хүний биеэс ялгардаг кортисотрофин гормон буюу кортисол нь амттан идэх хүслийг хүчтэй төрүүлж, хэт таргалалт болон чихрийн шижин үүсэх нөхцлийг бий болгодог. Илүүдэл жинтэй байгаагийн чинь шалтгаан яг үнэндээ стресс юм биш биз дээ?

#9 Идсэн хоол шингэж өгөхгүй юм
Стресс нь бидний гэдсэн дэх микроорганизмын тэнцвэрт байдлыг алдагдуулж, хоол боловсруулах эрхтнийг асуудалд оруулах чадалтай. Муу юмандаа сайн гэдэг нь!

#10 Бэлхүүсний тойрог – 86см
Стрессийн гормон гэдгээр нь бидний маш сайн мэдэх кортисол нь гэдэс хавийн таргалалттай шууд холбоотой. Кортисол их ялгарах тусам “тэг дөрвөлжин” болоод л байна аа гэсэн үг.

#11 Сууж ч чадахгүй, явж ч чадахгүй...
Кортисолын хэмжээ ихсэх нь нурууны өвчлөлийг үүсгэдэг. Стрессээ зөв удирдаж сурах нь л үүнээс ангид байх найдвартай арга. Хөгшин хүний л нуруу өвддөг гэж битгий бодоорой.

#12 Надад секс хийх хүсэл огт төрөхгүй байна
Судалгаанаас үзэхэд кортисолын хэмжээ нь сексийн дур хүсэлд ч сөргөөр нөлөөлж, бэлгийн хавьтлын тоо болоод таашаалын хэмжээг ч бууруулдаг. Яаж ч оролдуулсан норохоо больчих юм. Яасан золигийн эд вэ, чи чинь?

#13 Миний толгой эргээд байна уу даа?
Стресс нь цусны даралтыг өндөрсгөж зүрх, судасны өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг.

#14 Юу ч хийж чадахгүй нь
Архаг стресс нь яваандаа биеийг стрессийн гормоноо ялгаруулж чадахгүйд хүртэл хүргэдэг. Энэ нь даамжирсаар ядаргаанд орох, бүх бие сульдах, сэтгэл гутралаа удирдаж чадахгүйд хүргэх муу нөлөөтэй.

#15 Цусан доторх “чихэр”-нүүд ахиад л өсчихөө юу?
Стресстэй нөхцөлд байснаар кортисол нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Судалгаанаас үзэхэд байнгын стресстэй байдаг хүн 2 болон түүнээс дээш шатны чихрийн шижинтэй болоход тийм ч хэцүү биш.

#16 Үрчлээ юу даа?!
Архаг стресс цагаасаа өмнө хөгшрөх томоохон шалтгаан болно.

#17 Энэ намар хэд дэхээ ч ханиад хүрчихэв...
Дархлааны системийн муу байх нэг ноцтой шалтгаан нь стресс гэдгийг ахин давтан хэлье. Энэ бол хамгийн гол хүчин зүйл юм шүү. Айчүү – бурхан өршөөг!

Одоо стрессээс ангид байхыг үнэхээр хүсэж байгаа биз дээ? Стресс ямар ч асуудлыг шийдэхгүй, дээрээс нь зовлон нэмнэ. Өөрөө өөртөө үүсгэдэг хор хөнөөлөө дотроо хадгалахаа больцгооё.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(563)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com