ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 06 / 07

6 сарыг зүгээр өнгөрүүлбэл зун тэр чигтээ зүгээр нэг өнгөрчихөж мэднэ шүү. Тиймээс чи энэ долоо хоногт:

Гоолингоо зөвлөж байна
1. Үйл явдал үгүй
“Урлагт адал явдал хэрэггүй. Харин түүний гоо сайхныг л гайхан бишир.”
Энэ өгүүлбэр хэрвээ чамд ойр санагдаж байвал энэ амралтын өдрүүдээр хаана байх чинь бараг л тодорхой юм байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас Л.Минкусын “Пахита”, Ф.Шопений “Шопениана” балетуудыг амралтын өдрүүдийн орой тоглох гэж байна. Хоёул тодорхой үйл явдал, өрнөлгүй балетууд бөгөөд зөвхөн бүжигчдийн уран чадвар, балетийн урлагийн гайхамшиг, гоо сайхныг л харуулах бололтой. Урлагт элэгтэй, урлагаар хөглөгдөж амьдардаг бүсгүйчүүдийн маань заавал үзэх тоглолт мөн гэж итгэж байна. Тасалбар нь суудлаасаа хамаараад 10,000₮-20,000₮ -ний үнэтэй юм байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй: https://www.ticket.mn/event/70/
2. Энэ зун л англи хэлээ гараас гаргая
Сурах хэрэгтэй гэдгийг нь мэдэж байгаа ч тогтвортой суугаад хийж чадахгүй, англи хэлийг мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй яваад байдаг бүсгүйчүүддээ энэ зун л амжуул гэж зөвлөмөөр байна. Учир нь англи гадаад хэлийг 3 сар тасралтгүй судлахад л унаган хэлтнүүдтэй чөлөөтэй харилцах хэмжээнд сурч чадна. Бидний чадахгүй байгаа шалтгаан бол тэвчээр, зорилго хоёр юм. Харин ABC World хэлний төвийн “ЗОРИЛГОТОЙ ЗУНЫ ӨДРҮҮД” аянд зорилго тавьж оролцоод, Англи, Герман хэлний 2 сарын эрчимжүүлсэн сургалтанд нь суухыг та нартаа зөвлөе. 7 хоногт 6 өдөр, нэг удаагийн хичээл 4 цаг үргэлжлэх юм ба энэ хугацаанд Англи, Герман хэлний мэдлэг чинь 2 түвшин ахиж чадна хэмээн тэд амлаж байна. Одоогоор англи хэлний курс 50%, герман хэлнийх нь 20% хөнгөлөлттэй байгаа бөгөөд Unitel-ийн хэрэглэгчид 50GG, Мобикомын хэрэглэгчид 50 candy-гээрээ нэмэлт 10% хөнгөлөлт эдлэх боломжтой. Тийм болохоор энэ зун яг өөртөө зорилго тавиад англи, герман хэлэндээ гаргууд болоод ав. Холбогдох утас нь: 70004090, 80844090
ABC World хэлний төвийн хаяг: Их эзэн Чингис хааны талбайн баруун талд Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 4 давхар 400 тоот
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох фэйсбүүк хуудас нь: https://www.facebook.com/ABCLanCentre/
3. Монгол хөгжмөөр Монгол аялгууг тоглоно
Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Алтангэрэл гэх мэт Монголын алдартай хөгжмийн зохиолчдын туурвисан шилдэг хөгжмийн бүтээлүүдийг Морин хуурын чуулга 6 сарын 10-ны үдэш 19 цагаас эгшиглүүлнэ гэнэ. Тус тоглолт Улсын Филармоний их танхимд болох бөгөөд тасалбар нь 10,000₮-ний үнэтэй байгаа юм байна. Морин хуурынхаа аялгууг сонсоход л сайхан, сүрлэг санагддаг бол Монгол хүний ахуй амьдрал, сэтгэл зүрхнээс гарсан шилдэг бүтээлүүдийг бүтэн чуулгаараа тоглож сонирхуулах нь байна шүү дээ. Жинхэнэ Монгол “үнэртсэн” тоглолт болох байх аа. Энэ баасан гаргийн үдэш юу ч төлөвлөөгүй байгаа бол энэ тоглолтыг очиж үзээрэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074 дугааруудаас лавлаарай.
4. Арьсандаа компьютерийн хорт туяатай тэмцэхэд нь туслая
Компьютерийн цацраг туяа бидний арьсанд маш муу нөлөөтэй. Гэхдээ тэглээ гээд гол ажлыг нугалж байгаа төхөөрөмжөөсөө бүрэн сална гэдэг бараг л боломжгүй. Үүний оронд хор нөлөөний эсрэг хийх өдөр тутмын үйлдлүүдийг сураад авчихвал хялбар байх болно. Өдөр бүр компьютерийн өмнө суудаг бүсгүйчүүд ялангуяа дотроосоо ногоон цай, цитрусын төрлийн жимснүүд, нэрс, сармис, бууцай, усан үзэм, лууван, улаан лооль, байцаа, буурцаг, чацаргана зэргийг байнга хүнсэндээ хэрэглэж сурах хэрэгтэй. Мөн өдөрт нэг аяга тараг ууж болох ба тарган дах B витамин нь цацраг туяаны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг ажээ. Харин гаднаасаа чийгшүүлэх үйлчилгээтэй тос байнга хэрэглэж, Make up base болон нарнаас хамгаалах тосыг алгасахаа болих хэрэгтэй. Нүүрэндээ долоо хоногт заавал нэг удаа маск тавьж цэвэрлэж заншаарай. Цацраг туяа нь агаар дах тоосыг ч бас өөртөө татдаг учраас нүхийг чинь бохирдлоор дүүргэдэг. Маск тавьбал арьс чинь гүн цэвэрлэгдэнэ шүү дээ.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(889)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com