ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

NANDIN – Энэ зуны цуглуулга

Загвар  | 2016 / 06 / 07

Энэ бол тус брэндийн анхны цуглуулга юм. Албан ёсны нээлт болохоос өмнө хэд хэдэн хувцасных нь зургийг би харчихсан байсан юм л даа. Анх хараад “Яг энэ л надад хэрэгтэй байлаа” гэж бодогдоод, хурдхан өмсч үзэхийг хүсэж билээ. Мөргүй, хуниастай цамцнууд, дүүжин өмд, унасан материалтай нэлмэгэр даашинз гээд л энэ зуны мөрөөдөл гэж болохуйц загварууд байсан. Хамгийн гол нь эдгээр хувцсуудыг Монгол бүсгүйчүүд урласан юм шүү.

NANDIN – Энэ зуны цуглуулга

Хэд хоногийн дараа “Нандин” –гийн албан ёсны нээлт болж хувцаснуудынх нь талаар илүү гүн ойлголттой болж, зорилго, түүхийг нь сонсож авсан юм. Үүсгэн байгуулагчдын ярьснаар:

“Бид загварууддаа гурван зүйлийг шингээхийг зорьсон. Нэгдүгээрт загварлаг ба энгийн, дасал байдлын алтан дунджыг олох. Тренди хувцас өмсөхөөр гял цал оргиод, хэт гангалчихсан юм шиг мэдрэмж хааяа төрүүлдэг. Хүнд ийм сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хэзээ ч гэсэн гаргаад өмсөхөд өөрийн хамгийн хайртай хувцсаа өмсөж байгаа юм шиг, тэгсэн хэрнээ цаг үетэйгээ нийцсэн мэдрэмжийг нэгэн зэрэг төрүүлж байгаасай гэж хүссэн. Хоёрдугаарт бие болон сэтгэлд төвөггүй. Биед эвтэйхнээс энэ ойлголт арай өөр. Зарим хувцас гоё ч гэсэн хэт задгай бол ганц удаа өмсөөд л болчихдог. Харин “Нандин” эмэгтэйлэг байдлыг тээргүйгээр шийдэж өгснөөрөө гол онцлог нь оршиж байгаа. Манай хувцсыг өмссөн хүн гадуур явж байхдаа байн байн энгэрээ, хормойгоо янзлах гэж түүртэхгүй, чөлөөтэй алхалж байвал бидний гол зорилго биелж байгаа нь тэр. Хамгийн сүүлийнх нь мэдээж “боломжийн үнэ”. Эмэгтэйчүүд энэ үгийг хэлж байхдаа нүүрэнд нь өөрийн эрхгүй бяцхан инээмсэглэл тодордог. Бид олон олон ийм инээмсэглэлийг харахыг хүсэж байна!”

Зураг авалт нь ч мөн эдгээрийг нь илэрхийлэхүйц энгийн болжээ гэж харагдаж байна. Зургуудыг үзээд хаанаас худалдаж авах вэ гэж чи асуух байх. Доорх зурагны тайлбарыг уншаарай:

Эцэст нь би нэг л зүйлд харамсаад байгаа юм. Нээлтийн үеэр хүн ихтэй байсан болохоор надад өмсөж үзнэ гэсэн хүслээ биелүүлэх завдал гараагүй юм. Гэхдээ дараа дараагийн цуглуулгууд үүсгэн байгуулагчдынх нь хэлсэнчлэн энгийн, эмэгтэйлэг шинжийг агуулсаар байх бол боломж тасрахгүй нь гэсэн үг. Ингээд бүтэн цуглуулгыг энэ дуутай хамт сонирхоорой.

1. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
2. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
3. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
4. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
5. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
6. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
7. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
8. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
9. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
10. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
11. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
12. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
13. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
14. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
15. NANDIN – Энэ зунд зориулсан загвар
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Алхах = Хэмнэх

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(416)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2016-06-07
хөөрхөн юмаа мөр нь гарсан кроп топ их таалагдлаа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com